САМСУНГИЙН МЭДЭГДЭЛ

Таныг манай сайтад зочилж, байгаа мэдээлэлтэй танилцсанд бид талархаж байна. Энэхүү мэдээллийг хувийн хэрэгцээнд зориулж хэвлэх, өөрийн компьютерт хадгалахыг бид зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч бид Samsung Electronics Central Eurasia-ийн үндсэн болон нэмэлт сайтын бүх зочдод тавьсан хууль эрх зүйн зарим хязгаарлалтын талаар танд мэдэгдэхийг хүсч байгаа ба доорх дүрмийг мөрдөж байхыг хүсье.

Энэхүү сайт нь Samsung Electronics Co Ltd (цаашид-“Samsung Electronics” эсвэл “Samsung”)-ийн өмч болох мэдээллийг агуулна. Энэхүү өмч нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, технологийн мэдээллийг агуулах ба үүгээр хязгаарлагдахгүй. Дээр дурдсан бүх зүйлийг текст, график, аудио, видео болон татаж авах боломжтой өгөгдөл, эх сурвалжийн холбоос эсвэл код хэлбэрээр үзүүлсэн болно. Samsung корпораци нь зөвхөн Samsung корпорацийн хэрэглэгчдэд болон таны тав тухтай байдалд зориулагдсан дээрх материалуудын бүх эрхийг өөртөө хадгална. Корпораци нь дээрх материалуудын аль нэгэнд ямар нэгэн зөвшөөрөл, эрх олгохгүй.

Сайт дээр байрлуулсан мэдээллийг үнэт цаас худалдан авах, худалдах болон бусад гүйлгээнд ашиглахыг хориглоно. Хувьцаатай холбоотой мэдээлэл эсвэл цахим хуудаст байрлуулсан бусад мэдээлэл нь Samsung Electronics Central Eurasia-аас үнэт цаастай холбоотой ямар нэгэн санал агуулаагүй бөгөөд тэдгээрийг худалдан авах гэсэн санааг илэрхийлээгүй юм.

Үндсэн болон нэмэлт сайтаас ямар нэгэн мэдээлэл татаж авах зөвшөөрөл байгаа хэдий ч Samsung Electronics нь бүх текст болон график өгөгдөхүүн дээр барааны тэмдэг, зохиогчийн эрхийг эзэмших эрхтэй. Samsung Electronics нь хувийн хэрэгцээнээс бусад тохиолдолд тэдгээрийн аль нэгийг ямар ч хэлбэр, ямар ч зорилгоор хуулбарлах эрхийг олгохгүй.

Интернетийн нууцлалыг хангах бодлого.

Samsung Electronics Central Eurasia нь таны хувийн мэдээллийн нууцлалыг интернетэд хамгаалахад бүхий л арга хэмжээг авч байна. Бид таны талаар интернетээр хүлээн авсан мэдээллээ холбогдох нөхцөл байдлаас үл хамааран аль болох аюулгүй байлгахыг хичээдэг. Samsung Electronics Central Eurasia нь өгсөн мэдээллийг (хэрэв байгаа бол) зөвхөн манай сайтыг ашиглах бололцоог тодорхойлох, агуулгыг нь хөгжүүлэх, сайжруулахын тулд ашиглаж байна. Бид олж авсан хувийн мэдээллийг зөвхөн таны хүсэлтэд хариу өгөх, захиалгыг боловсруулах эсвэл тодорхой мэдээлэлд нэвтрэх боломжийг олгоход ашигладаг. Зарим тохиолдолд бид мэдээллийн нууцлалыг хангах илүү дэвшилтэт механизм буюу Samsung корпорацийн байгууллагуудад цахим шуудангийн хаягийн талаарх мэдээллийг авах боломжийг олгодог.

Таныг тодорхой төрлийн мэдээллээр хангахад зориулж Cookie ашиглахыг зөвшөөрнө. Эдгээр нь вэбсайтаас таны хөтөч рүү илгээж болох жижиг мэдээллийн хэсэг ба дараа нь таны компьютерийн хатуу дискэнд хадгалагддаг бөгөөд ингэснээр бид таныг сайтад дараагийн удаа зочлоход хялбархан таних боломжтой байдаг. Та cookie хүлээн авахдаа танд мэдэгдэж байхаар хөтчөө тохируулж болно.

Samsung Electronics Central Eurasia вэбсайт нь бусад вэбсайтруу хандах холбоос, лавлагаа агуулсан болохыг анхаарна уу. Бид зөвхөн бидэнтэй ижил мэдээллийн өндөр чанар, мэдээллийн нууцлалыг хадгалдаг нэртэй сайтуудын холбоосыг нийтлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч, бид бусад сайтуудын агуулга эсвэл тэдний нууцлалын бодлогт хариуцлага хүлээхгүй болно.