Шилмэл дизайнтай, ихийг амжуулахад туслах мөрөөдлийн бугуйн цаг.

Бид хамгийн том дэлгэцтэй, дасгалын горимтой, нойрыг хянадаг, цаг үеэс хэзээ ч хоцрохгүй гайхалтай загвар, үзэмжтэй төхөөрөмжийг бүтээгээд байна. 1, 2

Сонгодог, шилмэл загварын энэ цагтай хамт та эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх аяллаа эхлээрэй.

Galaxy Watch6 Classic цагийг томруулан харуулсан дүрс байх ба эргэдэг хүрээ илүү нимгэн болж, дэлгэцийн талбай ихэссэнийг тодотгосон байна.

Илүү бүтээмжтэй ажиллахад туслах илүү том дэлгэц Өргөн дэлгэц рүү очих

Galaxy Watch6 Classic цагийг томруулан харуулсан дүрс байх ба эргэдэг хүрээ илүү нимгэн болж, дэлгэцийн талбай ихэссэнийг тодотгосон байна.

Хүрэхэд өөгүй, мэдрэмжтэй. Та хүссэнээрээ эргүүл. Эргэдэг хүрээ рүү очих
Galaxy Watch6 Classic дээрх дасгалын янз бүрийн дүрсүүдийг харж болох нь дасгалын янз бүрийн горимууд байгаа гэдгийг харуулж байна. Дасгал хийх явцад зүрхний цохилтыг харуулахын тулд цагны дээд талд зүрхний дүрс болон '89' тоог харуулсан болно.
Дасгал хөдөлгөөний хянаж, үр дүнгээ дээшлүүл Дасгал руу очих

Galaxy Watch6 Classic цагны дэлгэц дээр төрөл бүрийн дасгал хөдөлгөөнийг илтгэсэн тэмдгүүд байх ба дасгалын хэд хэдэн горим байгааг тодотгожээ. Зүрхний тэмдэг болон '89' гэсэн тоо дасгал хийх үеийн зүрхний хэмнэлийг заана.

Сайн нойрсож, амрахын тулд зуршлаа судал Нойр хянах руу очих
Multiple Galaxy Watch6 Classic devices in different watch bands displaying different screens can be seen.
Өөрийн хэв маягт нийцүүлж өнгө, үзэмжийг өөрчлөх Үзэмжийг өөрчлөх хуудас руу очих
Нээлттэй хуудсыг хаах

Илүү том дэлгэц, илүү нарийн хүрээ

Өнгө алагласан Galaxy Watch6 Classic цагийг нүүрэн талаас томруулан харуулсан байна.

Илүү том дэлгэц
Илүү нарийн хүрээ

20% -аар дүрслэл, тодорхой хөдөлгөөнт графикийг сайжруулсан дэлгэц. 15%-иар нимгэрүүлсэн хүрээ, томруулсан дэлгэц нь гоо зүйн хувьд төгс ба хүрээний харьцааг бий болгож, товших, шудархад илүү амар болон илүү их зайг гаргаж өгдөг.3, 4

Sapphire Crystal шилийг доош буулгаж, нүүрний дэлгэц дээр суурилуулсан.

Индранил болор шил.
Илэрхий бат бөх чанар

Өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээсэн. Galaxy Watch6 Classic цагны дэлгэцийг Индранил болор шилээр тусгайлан урлаж, цагийн эрхэнд ч элэгдэхгүй гоо үзэмжийг нь хамгаалсан. Өнгөлгөө нь IP68 болон 5ATM стандартыг хангасан учир таны цаг ямар ч адал явдлыг тэсвэрлэнэ.5, 6

Galaxy Watch6 Classic эргэдэг хүрээ нь цагийн зүүний дагуу аажмаар хөдөлдөг.

Сайжруулан шинэчилсэн
эргэлддэг хүрээг хүссэнээрээ эргүүлээрэй1

Цагийн уртад хуучрахгүй сонгодог загвар. Усанд шумбалтын цагны гайхалтай загвараас санаа авсан, Galaxy Watch6 Classic цагны нарийн, эргэлддэг хүрээ нь өндөр мэдрэмжтэй, шинэ үеийн дэлгэцийн төлөөлөл болгожээ. Зэвэрдэггүй гангаар урласан дугуй хүрээ нь нүд хужирлах үзэмжийг бий болгосон.

Цагны туузыг товчлуур дарахад л салдаг.

Нүд ирмэх зуурт хурлын
өрөөнөөс дасгалын өрөөнд

Ганц товчлуур дараад л цагны оосроо солиорой. Зааврыг дагаад оосроо амархан солино - чаг гэх дуу гарах хүртэл зөөлөн дарахад л болно. Дусал ч хөлс гаргалгүй ажлаас дасгалын өрөө рүү эсвэл буцаад ажил руугаа шилжих боломжтой.7

Цагаа норгочихвол, цухалдах хэрэггүй
Тоосонцрын аюулаас хамгаална

Хором бүрд бүтээмж өсгөх, хүч нэмсэн процессор

Galaxy Watch6 Classic цагны сайжруулан, хүч нэмсэн процессор байхад та богино хугацаанд ихийг амжуулна. Өмнөхөөс 18% хурдассан CPU, агшин зуурт ачаалах аппликэйшн таныг бүтээмжээ алдалгүй, өдөржин эрч хүч дүүрэн байхад тусална.1

Galaxy Watch6 Classic цагны процессорыг хүрээ болон дэлгэцийн хамт угсарна.

Урьд хожид байгаагүй хурдан цэнэглэлт

Нэг бүтэн цэнэглэсэн байхад 40 хүртэл цаг цэнэгээ барина. Түргэн цэнэглэгчээр цагаа 30-хан минутад 45% цэнэглээд, гадагш гарч зугаалах, эсвэл орондоо тухтай амарч болно шүү дээ.8, 9, 10

ЦЭНЭГ 45 %
30-хан минутад

Galaxy Watch6 Classic цагийг нүүрэн талаас нь харуулсан байх ба дэлгэц дээр цэнэглэгдэж буй график хэрэглэгчийн интерфэйсийг үзүүлжээ. Дэлгэц дээрх тоо '50%'-аас '100%' болж нэмэгдэн, батерей бүрэн цэнэглэгдсэнийг харуулна.

Утас оролцохгүй,
гар оролцохгүй зураг дараарай

On the left is Galaxy Z Fold5 on Flex mode. On the right is Galaxy Watch6 Classic displaying the same screen as Galaxy Z Fold5 , illustrating the Camera Controller feature.

Та цагаа Galaxy Z Fold5 гар утастай холбож, зайнаас өөрийн зургийг дараарай. Galaxy Z Fold5 гар утасны Flex горим болон Камерын удирдлагын функцыг идэвхжүүлснээр та бугуйнаасаа гэрэл зураг болон видеоны хооронд хялбар шилжиж, томруулж, багасгаж болно. Цагныхаа зураг дарах товч дээр дараад зургаа буулгаарай.11, 12

Бугуйн цаг дээр
эхэлснээ гар утсан
дээрээ дуусгаарай

Galaxy Z Fold5 гар утастай цагаа холбон, прогрессоо хянаарай. Galaxy Watch6 Classic цагийг ашиглан дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн үзүүлэлтээ шалгаж болно. Улмаар цагаа Samsung Health aппликэйшнтэй синк хийж, өдөрт алхсан тоо, дасгалын эрчим, зүрхний хэмнэл зэрэг мэдээллээ илүү том дэлгэц дээр графикаар харж болно.1

Өдөрт алхсан тоо, явцын график харагдана. Алхмын тоо 824-өөс 3,456 болж нэмэгдэхэд явцын график дагаад өөрчлөгдөнө. Баруун талд Galaxy Z Fold5 гар утасны дэлгэц дээр Samsung Health аппликэйшнийг, дэлгэрэнгүй мэдээллийн хамт харуулжээ

Өдрийн бүтээмжийг
нэмэгдүүлэх хүч

Та гар утсаа орхисон байсан ч таны өдөр тутмын гүйлтийг бүртгэнэ. Galaxy Watch6 Classic цагнаасаа шууд дуудлага хийж, текст бичиж, хөгжим сонсох боломжтой. Цагныхаа Find My Phone функцыг ашиглан, гар утасныхаа байршлыг тогтоож болно.11, 13, 14, 15, 16

ЗАЛГАХ Galaxy Watch6 Classic цаг дээр дуудлагын дэлгэцийг харуулсан байна. Холбоо барих утасны жагсаалтын GUI нь гар утсаа ашиглах шаардлагагүйгээр Galaxy Watch6 Classic цагнаасаа шууд дуудлага хийж болохыг илтгэж байна.

Олон улсын роуминг үйлчилгээ танд дэлхийг ойртуулна

Galaxy Watch6 Classic цагийг хүрэм өмссөн хүний бугуйнд байгаа дүрс гарах ба дэлгэц дээр Тохиргоо цэс харагдах ба Гар утасны дотор болон Дата роуминг функц харагдана.

Шинэ хотод аялах, ууланд авирах, далайн эрэгт амрах гээд аяллын туршид олон улсын роуминг үйлчилгээ таныг хайртай хүмүүстэйгээ холбоотой байлгана. Мөн таныг захиалга өгч, чухал мэдээлэл рүү нэвтрэхэд тусална.13, 17

GPS -ийн тусламжтай өөрийн замаа олоорой

Өөрийн утсыг ашиглахгүйгээр дэлхий дээр зүг чиг, байршлын баримжаагаа олоорой. Бугуй руу гаа харахад л та Google газрын зураг дээр өөрийн хаана явж байгаа, хаашаа явах чиглүүлгийг харж болох ба галлерейн нээлтд яаж очих замаа эсвэл илүү бартаатай өөрийгөө сорих дугуйн замыг ч олж болно.18, 19

На экране alaxy Watch6 Classic видна функция GPS, показывающая местоположение пользователя на картах Google Maps.

Samsung Wallet таны байнгын хэрэгцээ

Galaxy Watch6 Classic цагнаасаа шууд Samsung Wallet апп руу холбогдох боломжтой боллоо. Төлбөр тооцоо хийх, нийтийн тээврийн унаанд суух, гишүүнчлэлийн картаа уншуулах зэрэг олон үйлчилгээг эндээс аваарай. Түүнчлэн та дижитал ID карт, тасалбар, түлхүүр зэрэг төлбөр тооцооны бус мэдээллээ хадгалж, халаасандаа олон зүйл авч явах хэрэггүй болно.20

На экране Galaxy Watch6 Classic, обращенном вверх, можно увидеть кредитную карту в верхней части экрана со значком NFC, иллюстрирующим, что Samsung Wallet теперь можно использовать на часах.

Илүү ихийг таньж мэдээрэй

Таны дуртай ухаалаг утсан дээрх апп -ууд одоо таны бугуйнд ч бас ажиллах боломжтой боллоо. Утсан дээрх Gmail, Strava, Spotify болон бусад гуравдагч аппууд руу ганц товшилтоор.21

Icons of different apps are placed here and there to illustrate the availability of various third-party apps on Galaxy Watch6 Classic.

Хамгийн дэвшилтэт нойр хянах апп-ын тусламжтай өглөөг сэргэг угтаарай

Galaxy Watch6 Classic цагны нүүрэн дээр 'Хамт нойрсох амьтны дүрээ олоорой' гэсэн бичиг гарсан байна. Бугуйн цагны гэрэл аажмаар бүдгэрч байгаа нь нойрсох горимд шилжиж байгааг илтгэнэ.

Таныг сайн нойрсож, амрахад туслахаар анализ хийж, мэдээллийг нэгтгэх нойр хянах функцыг танилцуулж байна. Та Galaxy Watch6 Classic цаг дээрх Нойр хянаж, зөвлөх функ руу нэвтэрч, нойрны зөв зуршлыг бий болгоорой. Та унтах үедээ гартаа зүүх цагтаа даавуун оосор хийвэл илүү тохиромжтой. Мөн цагаа нойрсох горимд тохируулж, PPG мэдрэгчийн ногоон гэрлийг үл үзэгдэх хэт улаан туяаны LED гэрэл болгон, дэлгэцийн гэрэлтэлтийг багасгаж, мэдэгдлийн дохиог унтраагаарай. 22, 23, 24, 25, 26, 27, 28

Нойрсолтын шат бүрд хэдий хэмжээний хугацаа зарцуулсан тухай мэдээлэл харагдана: Сэрүүн 35м, REM буюу нүдний хурдан хөдөлгөөнт нойрсолт 1ц 30м, Хөнгөн нойр 4ц 30м, Гүн нойр 55м. Энэ мэдээллийг мөн графикаар харуулсан байна.
Хамтдаа хавьгүй илүү

Даавуун оосор

Хөнгөн бөгөөд эвтэйхэн

Таны эрүүл мэндийг анхааралдаа авах зүрхний мониторингийн багц

Зүрхний мониторингийн багц таны сэтгэл зовнилыг намжааж, тайван байхад тань тусалснаар та өмнөх ажилдаа төвлөрч чадна. Үйлдвэрээс суурилуулсан PPG мэдрэгч таныг Galaxy Watch6 Classic цагаа зүүсэн үед зүрхний цохилт болон хэмнэлийг тодорхой давтамжтай хэмжиж, таны зүрхний хэмнэл хэт өндөр эсвэл бага үед анхааруулж мэдэгдэнэ. 29, 30, 31

ECG аппликэйшний график хэрэглэгчийн интерфэйсийг хэрхэн хэмжихийг харуулсан ба хэмжих хугацаа нь 26-аас 31 секунд болж, минут дахь зүрхний хэмнэл 72-оос 77 болж өөрчлөгдөж байна. Тоонуудын доорх хөдөлгөөнт графикт зүрхний цохилтыг дүрсэлсэн.

Даралтаа анзаарч, анхаараарай

Мэдээлэлд ойр байж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Galaxy Watch6 Classic ашиглан бугуйнаасаа л даралтаа шалгаснаар та тэнцвэрт зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх ухаалаг зорилгодоо алхам алхмаар ойртоно.32, 33, 34, 35

BIA ашиглан биеэ дотор, гадаргүй шинжээрэй

Био электрик эсэргүүцлийн шинжилгээ (BIA)-ний мэдрэгч ашиглан биеийн байдалдаа үргэлж санаа тавьж байгаарай. Зорилтот жин, биеийн өөх тос, булчингийн масс зэргийг тохируулж, эрүүлжих зорилгод тань хөтлөх өөрт тохирох зорилгыг тодорхойлон гаргаж болно.36, 37, 38

Таны санааг амраах аюулгүй ажиллагааны функц

Таныг бүдэрч унасан үед Уналтыг илрүүлэх функц ажиллаж, онц байдлын алба руу тусламжийн дохио илгээнэ. Тусламж ирсэн үед түгжих дэлгэц дээр нэг товшоод Эрүүл мэндийн мэдээлэл рүү нэвтэрнэ.39, 40, 41, 42

Galaxy Watch6 Classic цаг дээр онц байдлын үеийн дуудлага хийх дэлгэцийг харуулжээ. Баруун талынх дээр Уналтыг илрүүлэх функцын дэлгэц байх ба 'Do you need help?' гэсэн бичвэр, мөн баруун доод буланд SOS дуудлагын товчийг харуулсан.

Тусгайлан тохируулсан зүрхний цохилтын хязгаар дотор та хүчээ зөв хуваарилаарай

Таны бугуйн цаг танд тохирсон Зүрхний цохилтын хязгаарыг тогтооно. Хэрэв танд зорьж буй тодорхой хязгаар байгаа бол та гараар зорилтыг шинэчлэн тогтоож болно. Таныг дасгал хийх явцад зорилтод хязгаарт хүрснийг илтгэн дохио илгээх ба энэ нь шатаасан өөх, кардио эсвэл өндөр хүч зарцуулсан бэлтгэлийн хязгаарын аль ч зорилт байж болно. Таны зүрхний хэмнэл хязгаараас хэтэрсэн үед дохио илгээснээр та хүчээ тохируулан, зөв хуваарилах боломжтой.43

Нийлээд U-хэлбэр үүсгэх таван өөр дугуйрсан шугам байх ба тус бүр шараас улаан хүртэл өөр өөр өнгөтэй байна. Шугам бүрийн дунд байх цагаан цэг тухайн хязгаар дотор зүрхний хэмнэл байгааг илтгэн шугамын дагуу хөдөлж өөрчлөгдөнө. Энэхүү танд тусгайлан зориулж тогтоосон зүрхний хэмнэлийн бүсийн GUI байх ба функцыг идэвхжүүлэх товчлуурыг мөн харуулсан байна. Зүрхний цохилт 90-ээс 114, 125, 158 болон 174 болон нэмэгдэхэд, хязгаар тус бүр дотор 1-5 хүртэл өөрчлөлтууд ажиглагдана.

Дасгал хөдөлгөөнийг хянаж, өсөлтөө хэмжээрэй

Биеийн хүчний хөдөлгөөн бүрийг бүртгэх учир та явцаа Galaxy Watch6 Classic цагаас харж болно. 90 гаруй төрлийн дасгал хөдөлгөөнийг бүртгэх ба та өөрийн тусгай дасгалын хуваарь гарган, өдөр тутам явцаа хянаж болно. Гүйлт, алхалт, тэр бүү хэл дугуй унах зэрэг таны заасан хөдөлгөөнийг автоматаар бүртгэх функцыг идэвхжүүлэн, бие халаалтаас хүч шаардсан дасгал хүртэлх явцыг хянаж болно.44, 45, 46

Galaxy Watch3 Classic цагны дэлгэц дээр олон төрлийн дасгалын тэмдэглэгээг харуулсан байх ба дунд нь Hiking буюу Ууланд авирах гэсэн бичвэр, түүний доор Тохиргоо цэсний тэмдэг байна. Нэмэлт гурван GUI дэлгэц харагдана. Эхнийхэд Auto recording функц, түүний Маршрутаа бичих үү? гэсэн асуултын хамт байна. Хоёр дахь хэсэгт Дугуй унахыг хянах дэлгэц, үүн дээр хугацаа, зай, шатаасан калорийг харуулжээ. Гурав дахь нь дасгал хөдөлгөөний үр дүн байх ба зүрхний дундаж хэмнэл, түүний графикийг үзүүлсэн байна.

Өөрийн нөхөрсөг фитнесс сорилтыг эхлүүлээрэй

Өөрийн хийдэг дасгалуудаа баг хамт олноо дуудаж, сорьж хөгжүүлээрэй. Өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэх замдаа бие, биенээ урамшуулж зоригжуулаарай.

Three Galaxy Watch6 Classic харах боломжтой. Энэ цаг нь зүүн буланд таны өдөрт хэдэн алхалт хийснийг харуулж өгдөг. Мөн цагны голд тэмцээний функцтай тул энэ нь таныг 50.000 алхалт хийх зорилго тавьсан 6 хүний 3т явж байгааг харуулж өгдөг. Цагны баруун талд хийсэн дасгалын үр дүн, хугацаа, дундаж хурд мөн зүрхний цохилтыг харуулна. Мөн 3 өөр төрлийн хөдөлгөөнт позтой дүрүүд цагны эргэн тойронд харагдана.

Төлөвлөгөө өөрчлөгдсөн үү?
Цагныхаа оосор,
нүүрийг ч бас өөрчилье

Galaxy Watch6 Classic цагандаа таныг илтгэх өнгө төрхийг сонгоорой. Нөхцөл байдалд тохируулан, барзгараас эхлээд сонгодог хүртэл олон төрлийн оосрын сонголтуудаас хийгээрэй. Цагныхаа нүүрийг энгийн загвартайгаар бүрэн цогц гээд дуртай аппликэйшн рүүгээ хялбар нэвтрэхээр тусгайлан өөрчилж болно.47

Өөр өөр оосортой хэд хэдэн Galaxy Watch6 Classic загварын цагнууд байна. Цаг бүр өөр нүүртэй харагдана.

Шилжүүлж, сайжруулж, солилцоорой.
Маш хялбар

Дата шилжүүлэх ямар хялбар болсныг хараарай

Smart Switch нь Galaxy төхөөрөмж рүү датагаа шилжүүлэх найдвартай, хялбар арга юм. Таны бүх аппликэйшн, цагны нүүр, тохиргоо болон бусад мэдээлэл бүгд шилжинэ.50, 51, 52, 53

Galaxy Watch6 Classic цагны нүүрийг дээш харуулан, хажуугаас нь харуулсан дүрс. Өөр өөр аппликэйшний тэмдгүүд дэлгэц дээр унаж байгаагаар дата шилжүүлэх явцыг дүрсэлсэн. Цагны доор Smart Switch аппликэйшний тэмдэг байна.

Хүссэн цагаа олох цаг боллоо

  • Galaxy Watch6 Classic

    • Дэлгэцийн хэмжээ Индранил болор
    • Дэлгэцийн хэмжээ 37.3мм | 33.3мм
    • Түргэн цэнэглэгч9, 10 дэмжлэг үзүүлэх
    • Хэт улаан
      туяаны температур
      мэдрэгч
      дэмжлэг үзүүлэх
    • Материал Зэвэрдэггүй ган
    • Батерей
      (ерөнхий)8
      425мАц |
      300мАц
    • Нойр
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Мөчлөг хянах
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Биеийн
      ерөнхий үзүүлэлт
      дэмжлэг үзүүлэх
    • Маршрутаар
      явах /
      Буцаж ирэх
      Дэмжихгүй
    • Бат бөх чанар 5ATM+IP68/
      MIL-STD-810H
    • Хэмжээ 47мм | 43мм
    • Жин 59.0гр | 52.0гр
  • Galaxy Watch6

    • Дэлгэцийн хэмжээ Индранил болор
    • Дэлгэцийн хэмжээ 37.3мм | 33.3мм
    • Түргэн цэнэглэгч9, 10 дэмжлэг үзүүлэх
    • Хэт улаан
      туяаны температур
      мэдрэгч
      дэмжлэг үзүүлэх
    • Материал Хуягт
      хөнгөн цагаан
    • Батерей
      (ерөнхий)8
      425мАц |
      300мАц
    • Нойр
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Мөчлөг хянах
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Биеийн
      ерөнхий үзүүлэлт
      дэмжлэг үзүүлэх
    • Маршрутаар
      явах /
      Буцаж ирэх
      Дэмжихгүй
    • Бат бөх чанар 5ATM+IP68/
      MIL-STD-810H
    • Хэмжээ 44мм | 40мм
    • Жин 33.3гр | 28.7гр
  • Galaxy Watch4 Classic

    • Дэлгэцийн хэмжээ Corning®
      Gorilla® Glass
      with DX+
    • Дэлгэцийн хэмжээ 34.6мм | 30.4мм
    • Түргэн цэнэглэгч54 Дэмжихгүй
    • Хэт улаан
      туяаны температур
      мэдрэгч
      Дэмжихгүй
    • Материал Зэвэрдэггүй ган
    • Батерей
      (ерөнхий)54
      361мАц |
      247мАц
    • Нойр
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Мөчлөг хянах
      хянах
      Дэмжихгүй
    • Биеийн
      ерөнхий үзүүлэлт
      дэмжлэг үзүүлэх
    • Маршрутаар
      явах /
      Буцаж ирэх
      Дэмжихгүй
    • Бат бөх чанар 5ATM+IP68/
      MIL-STD-810G
    • Хэмжээ 46мм | 42мм
    • Жин 52.0гр | 46.5гр
  • Galaxy Watch5 Pro

    • Дэлгэцийн хэмжээ Индранил болор
    • Дэлгэцийн хэмжээ 34.6мм
    • Түргэн цэнэглэгч55 дэмжлэг үзүүлэх
    • Хэт улаан
      туяаны температур
      мэдрэгч
      дэмжлэг үзүүлэх
    • Материал Титан
    • Батерей
      (ерөнхий)56
      590мАц
    • Нойр
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Мөчлөг хянах
      хянах
      дэмжлэг үзүүлэх
    • Биеийн
      ерөнхий үзүүлэлт
      дэмжлэг үзүүлэх
    • Маршрутаар
      явах /
      Буцаж ирэх
      дэмжлэг үзүүлэх
    • Бат бөх чанар 5ATM+IP68/
      MIL-STD-810H
    • Хэмжээ 45мм
    • Жин 46.5гр

Эргэлтийн цэгт уулзъя

Өөрийн ертөнцийг нээгээрэй

Galaxy
Tab S9 | S9+ | S9
Ultra

C C
  1. Galaxy Watch4 Classic загвартай харьцуулсан.
  2. Дэлгэцийн хэмжээг Galaxy Watch6 Classic 43мм загвартай харьцуулсан.
  3. Дэлгэц болон хүрээний хэмжээний харьцуулалт нь Galaxy Watch6 43 мм загвар дээр үндэслэсэн болно.
  4. Galaxy Watch6 Classic 43мм загварын дэлгэцийн хэмжээг Galaxy Watch4 Classic 42мм загварын цагтай харьцуулсан..
  5. Galaxy Watch6 Classic нь цаг нь 50 метр хүртэл гүн цэвэр усанд 10 минут ус тэсвэрлэх чадвартайг гэрчилэн 5ATM шалгуурыг хангасан. Гэхдээ гүн усанд шумбах эсвэл өндөр даралттай усанд байлгахад тохиромжгүй. Хэрэв цаг эсвэл таны гар норсон бол хэрэглэхийн өмнө арчиж, хатаана. Galaxy Watch6 Classic нь 1.5 метр хүртэл гүн усанд, 30 хүртэл минут ус, тоос нэвтрэхээс сэргийлэх хамгаалалттай (IP68). Хэрхэн арчлах, ашиглах заавар зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн гарын авлагаас үзнэ үү.
  6. Викерсийн хатуулгийн туршилтаар тогтмол ачааллыг 200gf гэж тогтоосон.
  7. Цагны оосрын сонголт улс эсвэл бүсээс хамаарч өөр байна. Нэмэлт оосор тусдаа худалдаалагдана.
  8. Сүлжээний орчин, хэрэглээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан батерейны цэнэг барих бодит хугацаа өөр байж болно.
  9. Samsung өөрийн лабораторид Galaxy WatchX (BT & LTE) цагны туршилтын хувилбарыг Samsung гар утастай холбон ажиллуулж, бүх төхөөрөмжийг туршилтын програм хангамж, Galaxy Watch соронзон түргэн цэнэглэгч USB C кабель (EP-OR900), болон Samsung 25W USB C адаптер (EP-TA800)-тай ажиллуулж туршсан. Бүс, тохиргоо, хэрэглээ болон орчны хүчин зүйл зэргээс хамаарч цэнэглэх бодит хугацаа өөр өөр байж болно.
  10. Samsung 25W USB C адаптер (EP-TA800) тусдаа худалдаалагдана.
  11. Galaxy Z Fold5 тусдаа худалдаалагдана.
  12. Камерын удирдлагын функц нь Galaxy Watch4 болон түүнээс хойших үеийн Galaxy Watch загварын цагийг Galaxy S9 болон түүнээс хойших серийн гар утастай холбосноор ажиллана. Камерын удирдлагын томруулж харах функц нь Samsung Galaxy Watch4 болон түүнээс хойших үеийн Galaxy Watch загварын цагийг Galaxy S серийн гар утас, Galaxy Note серийн таблет болон One UI 5.1 болон түүнээс хойших үеийн интерфэйстэй Galaxy Z серийн ухаалаг утастай холбосон үед ажиллана.
  13. Galaxy Watch6 Classic цаг дээрх сонгосон функцуудыг ашиглахын тулд LTE холболт шаардлагатай. LTE холболт нь зөвхөн LTE загварууд дээр ажиллана.
  14. Bluetooth загваруудыг нийцэж ажиллах, сүлжээтэй гар утастай холбоно.
  15. Бүх аппликэйшн, үйлчилгээ нь Wear OS системтэй нийцэхгүй байж болно.
  16. Find My Phone функц нь Wear OS системтэй Galaxy Watch цагийг Android 10 ба түүнээс хойших үеийн үйлдлийн системтэй гар утастай холбосон үед ажиллана. Энэ функцыг ашиглахад, холбосон ухаалаг утсаар Samsung Account-д нэвтэрсэн байна.
  17. Олон улсын роуминг үйлчилгээг идэвхжүүлэхэд таны гар утасны роуминг үйлчилгээний төлбөр операторын тарифаар бодогдоно.
  18. GPS функц нь интернет холболт шаарддаг. Хосолсон ухаалаг гар утасгүйгээр LTE загвар дээр ашиглаж болно. LTE бус загварууд нь хосолсон ухаалаг гар утсантай Bluetooth холболт шаарддаг.
  19. GPS-ийг идэвхжүүлснээр таны одоогийн байршлын мэдээллийг Galaxy апп болон гуравдагч талын апп-ууд цуглуулж, байршилд суурилсан үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
  20. Samsung Wallet болон түүний функцын ажиллагаа улс эсвэл бүсээс хамаарч хязгаарлагдмал байж болно.
  21. Апп ажиллах эсэх нь улс болон бүсээс хамаарах боломжтой.
  22. Samsung Health аппликэйшний 6.24 ба түүнээс хойших үеийн хувилбарыг суулгасан байх шаардлагатай.
  23. Galaxy Watch6 Classic Android 10.0 үйлдлийн системтэй, хамгийн багадаа 1.5GB санах ойтой Samsung Galaxy ухаалаг утастай хамт хэрэглэнэ.
  24. Нойр хянах функцыг биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана. Аливаа өвчнийг, үүнд нойрны эмгэг зэргийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээг хянах зориулалттай биш болно. Үзүүлэлт, мэдээллүүд нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдсан. Хэрэглэгч эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмчээс авах нь зүйтэй.
  25. Нойр хянаж, зөвлөх функцын ажиллагаанд амралтын өдрийг оролцуулаад хамгийн багадаа 7 өдрийн дата шаардагдана.
  26. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг харуулах функц нь улс эсвэл бүсээс хамаарч хязгаарлагдмал байж болзошгүй.
  27. Нойрсох горимыг асаасан үед үл үзэгдэх LED гэрэл идэвхжинэ.
  28. Даавуун оосор тусдаа худалдаалагдах ба Galaxy Watch4 ба түүнээс хойших үеийн цаганд таарна. Цагны оосрын сонголт улс/бүс эсвэл оператороос хамаарч хязгаарлагдмал байж болзошгүй.
  29. Зүрхний цохилтыг анхааруулах функцыг биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээг хянах зориулалттай биш болно. Үзүүлэлт, мэдээллүүд нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдсан. Хэрэглэгч эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмчээс авах нь зүйтэй. Төхөөрөмж болон аппликэйшнээр дамжуулан авсан эрүүл мэндэд хамаарах аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөмж гэж үзэхгүй. Хэрэглэгч аливаа анагаахын зөвлөгөөг зөвхөн эмчээс авах нь зүйтэй.
  30. Зүрхний хэмнэл алдагдсан тухай мэдэгдэл илгээх функц нь улс эсвэл бүсээс хамаарч ажиллана. Уг програм хангамжийг эмнэлгийн хэрэгсэл гэж бүртгэн, зөвшөөрөхтэй холбоотой улс орнуудын хууль, журмаас хамааран тус функц нь түүнийг зөвшөөрсөн орнуудад зөвхөн гар утас болон цаган дээр ажиллана (Хэрэглэгч уг функцыг зөвшөөрөөгүй улс руу аялахад энэ үйлчилгээг авах боломжгүй). Зүрхний хэмнэл алдагдах бүрд мэдэгдэл илгээх нь хэрэглэгч зүрхний хэм алдалт буюу аритми өвчтэй болохыг илтгэхгүй. Мөн адил мэдэгдэл илгээхгүй байх нь ямар ч өвчлөл үүсээгүй гэх үндэслэл болохгүй. Уг функц нь аритми өвчтэй хүмүүс, мөн 22-оос доош насныханд зориулагдаагүй болно. Хэрэглэгч мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авалгүй, төхөөрөмжийн үр дүнд үндэслэн эмчилгээ авахыг зөвлөхгүй.
  31. ECG аппликэйшн нь улс эсвэл бүсээс хамааран ажиллана. Уг програм хангамжийг эмнэлгийн хэрэгсэл гэж бүртгэн, зөвшөөрөхтэй холбоотой улс орнуудын хууль, журмаас хамааран ECG аппликэйшн нь түүнийг зөвшөөрсөн орнуудад зөвхөн гар утас болон цаган дээр ажиллана (Хэрэглэгч уг функцыг зөвшөөрөөгүй улс руу аялахад энэ үйлчилгээг авах боломжгүй). Дэлгэрэнгүй мэдээлэл болон уг үйлчилгээг зөвшөөрсөн орнуудын талаарх сүүлийн үеийн мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: https://www.samsung.com/apps/samsung-health-monitor. Уг аппликэйшн нь 22-оос доош насныханд зориулагдаагүй болно. Хэрэглэгч мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авалгүй, төхөөрөмжийн үр дүнд үндэслэн эмчилгээ авахыг зөвлөхгүй.
  32. Даралтаа яг таг хэмжихийн тулд, 4 долоо хоног тутамд Даралтын монитор болон цагны оосрыг шалгаж, тохиргоо хийнэ. Android 7.0 буюу түүнээс хойших үеийн үйлдлийн системтэй Galaxy ухаалаг утас дээр ажиллана.
  33. Даралт шалгах аппликэйшн нь улс эсвэл бүсээс хамаарч ажиллана. Уг програм хангамжийг эмнэлгийн хэрэгсэл гэж бүртгэн, зөвшөөрөхтэй холбоотой улс орнуудын хууль, журмаас хамааран тус аппликэйшн нь түүнийг зөвшөөрсөн орнуудад зөвхөн гар утас болон цаган дээр ажиллана (Хэрэглэгч уг функцыг зөвшөөрөөгүй улс руу аялахад энэ үйлчилгээг авах боломжгүй). Дэлгэрэнгүй мэдээлэл болон уг үйлчилгээг зөвшөөрсөн орнуудын талаарх сүүлийн үеийн мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: https://www.samsung.com/apps/samsung-health-monitor. Уг аппликэйшн нь 22-оос доош насныханд зориулагдаагүй болно.
  34. Хэрэглэгч даралт үздэг ердийн төхөөрөмж ашигладагтай адилаар амарч, сууж буй үедээ даралтаа үзнэ. Дасгал хийж буй, тамхи татаж буй эсвэл юм ууж буй үедээ даралтаа үзэхээс зайлсхийнэ. Даралт шалгах апп нь даралт ихсэх эсвэл зүрхний өвчлөлтэй холбоотойгоор оношилгооны зорилгоор, мөн 22-оос доош насныхан ашиглахад зориулагдаагүй. Хэрэглэгч мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авалгүй, төхөөрөмжийн үр дүнд үндэслэн эмчилгээ авахыг зөвлөхгүй. Даралт шалгах апп нь оношилгоо, эмчилгээний уламжлалт аргыг орлуулах зорилготой биш болно.
  35. Хэмжсэн даралтын түүхийг холбосон ухаалаг утасны Samsung Health Monitor апп-аас харах боломжтой.
  36. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилгоор ашиглахгүй. Биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана.
  37. Биеийн ерөнхий үзүүлэлтийг хянах функц нь Samsung Galaxy Watch4 серийн цаг болон түүнээс хойших үеийн загвар дээр ажиллана. Та биедээ пэйсмэйкэр болон бусад эмнэлгийн төхөөрөмж суулгасан, эсвэл жирэмсэн бол энэ функцыг ашиглахыг хориглоно. Төхөөрөмж болон аппликэйшнээр дамжуулан авсан эрүүл мэндэд хамаарах аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөмж гэж үзэхгүй. 20-оос доош насныхны эрүүл мэндийн үзүүлэлт яг таг биш байж болно. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулагдсан. Эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмчээс авна уу.
  38. Нийцэж ажиллах ухаалаг утас болон ашиглах боломжтой функц улс, бүс, оператор эсвэл төхөөрөмжөөс хамааран өөр өөр байна.
  39. Galaxy Watch6 Classic дээр хамгийн сүүлийн үеийн Wear OS системийг суулгасан байна.
  40. Уналтыг илрүүлэх функцыг ашиглахдаа Galaxy ухаалаг утас дээр Galaxy Wearable аппликэйшнийг идэвхжүүлнэ.
  41. Онц байдлын дуудлага хийхэд сүлжээтэй байх эсвэл Galaxy ухаалаг утастай холбогдсон байх шаардлагатай.
  42. Samsung Health аппликэйшн эсвэл холбогдох програм хангамжаас цуглуулсан мэдээлэл нь аливаа өвчнийг оношлох, эмчлэх, өвдөлтийг намдаах, өвчнөөс сэргийлэх үндэслэл болохгүй.
  43. Зүрхний цохилтын гүйх хязгаарыг таны зүрхний хүчин чадалд үндэслэн шинэчлэх ба үүний тулд гадна талбайд 4 км/ц буюу түүнээс дээш тогтмол хурдаар гүйх шаардлагатай.
  44. Нийцэж ажиллах ухаалаг утас болон ашиглах боломжтой функц улс, бүс, оператор эсвэл төхөөрөмжөөс хамааран өөр өөр байна.
  45. Автоматаар хөдөлгөөн илрүүлэх функцыг Тохиргоо руу орж идэвхжүүлнэ. Уг функц бүх дасгал хөдөлгөөнийг бүртгэхгүй.
  46. Galaxy Watch6 серийн цаг, мөн түүнтэй нийцэх ажиллах гар утас дээр зөвхөн ажиллана.
  47. Цагны оосрын сонголт улс эсвэл бүсээс хамаарч хязгаарлагдал байж болзошгүй. Нэмэлт оосор тусдаа худалдаалагдана.
  48. Эвдэрсэн төхөөрөмжийн үнэлгээг өөрөөр тооцох урамшуулал зарлаагүй тохиолдолд ийм цаганд өгөх хямдралын дүн бүрэн ажиллагаатай цагныхаас бага байна.
  49. Та солих төхөөрөмжөө бидэн рүү илгээгээгүй тохиолдолд төлбөр тооцно. Үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу.
  50. Bluetooth, Wi-Fi эсвэл LTE холболт шаардлагатай.
  51. Гуравдагч талын аппликэйшнийг тусад нь татна.
  52. Samsung-ийн Wear OS системтэй Galaxy Watch цагтай нийцэж ажиллана. Smart Switch-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг суулгасан ухаалаг утастай холбох шаардлагатай.
  53. Шилжүүлэх боломжтой дата болон контент нь Үйлдлийн системээс хамааран хязгаарлагдмал байж болно.
  54. Ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид туршсан. IEC 61960-3 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно.
  55. 2022 оны 6-р сард Samsung өөрийн лабораторид Galaxy Watch5 (BT & LTE) цагны туршилтын хувилбарыг Samsung гар утастай холбон ажиллуулж, бүх төхөөрөмжийг туршилтын програм хангамж, Galaxy Watch соронзон түргэн цэнэглэгч USB C кабель (EP-OR900), болон Samsung 25W USB C адаптер (EP-TA800)-тай ажиллуулж туршсан. Бүс, тохиргоо, хэрэглээ болон орчны хүчин зүйл зэргээс хамаарч цэнэглэх бодит хугацаа өөр өөр байж болно.
  56. Ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид туршсан. IEC 61960-3 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно. Хэмжилтээр чадлыг 573мАц гэж тогтоосон. Сүлжээний орчин, хэрэглээг болон бусад хүчин зүйлээс хамаарч батерейны цэнэг барих бодит хугацаа өөр өөр байна.

Онцлох бүтээгдэхүүн

Galaxy Watch6 Classic-ийн урд хэсэг, хэсэгчилсэн сүүдэртэй

Гүйлгэж харахад тухтай. Хаашаа ч эргүүлэн чиглүүлж болно

Galaxy Watch6 Classic-г харуулж байна. Өөр гурван GUI-тай дасгалын дэлгэцийг сонгоно уу: Автомат бичлэг, Унадаг дугуй хянах, дасгалын үр дүн.

Дасгалын гүйцэтгэлээ хянаж, үр дүнгээ нэмэгдүүлээрэй

Galaxy Watch Classic нь "Нойрсож буй амьтанаа олж мэд" дэлгэцийг харуулж байна.

Нойроо хянаж, унтах зуршлаа сайжруулаарай

Үзүүлэлт

  • NFC

    Тийм

  • Bluetooth Хувилбар

    Bluetooth v5.3

  • Хэмжээ (Үндсэн Дэлгэц)

    1.3" (33.3мм)

  • Процессор

    1.4GHz

  • Багтаамж (ГБ)

    16

  • Мэдрэгчүүд

    Акселерометр, Барометр, Биоэлектрик импедансын шинжилгээний мэдрэгч, Зүрхний цохилтын цахилгаан мэдрэгч, Гиро мэдрэгч, Геомагнит мэдрэгч, Холл мэдрэгч, Хэт улаан туяаны температур мэдрэгч, Гэрлийн мэдрэгч, Зүрхний цохилтын оптик мэдрэгч

  • Инфра

    Wi-Fi,Bluetooth

  • Тоглуулах аудио формат

    MP3,M4A,3GA,AAC,OGG,OGA,WAV,AMR,AWB

  • Байршлын технологи

    GPS,Glonass,Beidou,Galileo

  • Wi-Fi

    802.11 a/b/g/n 2.4+5GHz

  • NFC

    Тийм

  • Bluetooth Хувилбар

    Bluetooth v5.3

  • Bluetooth Профайлууд

    A2DP,AVRCP,HFP,HSP

  • Samsung Wear OС

  • Технологи (Үндсэн Дэлгэц)

    Супер AMOLED

  • Хэмжээ (Үндсэн Дэлгэц)

    1.3" (33.3мм)

  • Нягтрал (Үндсэн Дэлгэц)

    432 x 432

  • Өнгөний Гүн (Үндсэн Дэлгэц)

    16М

  • CPU Хурд

    1.4GHz

  • CPU Төрөл

    Dual-Core

  • Санах ой (GB)

    2

  • Багтаамж (GB)

    16

  • Ашиглах багтаамж (GB)

    7.1

  • Акселерометр, Барометр, Биоэлектрик импедансын шинжилгээний мэдрэгч, Зүрхний цохилтын цахилгаан мэдрэгч, Гиро мэдрэгч, Геомагнит мэдрэгч, Холл мэдрэгч, Хэт улаан туяаны температур мэдрэгч, Гэрлийн мэдрэгч, Зүрхний цохилтын оптик мэдрэгч

  • Хэмжээ (HxWxD, mm)

    42.5 x 42.5 x 10.9 мм

  • Жин (g)

    52.0 г

  • Батарей Багтаамж (mAh, Ердийн)

    300

  • Салдаг

    Үгүй

  • Ашиглалтын хугацаа (Цаг, AOD унтраасан)

    40 хүртэл

  • Ашиглалтын хугацаа (Цаг, AOD асаасан)

    30 хүртэл

Бүтээгдэхүүнд үзүүлэх дэмжлэг

Бүтээгдэхүүний талаар асуултандаа хариулт авна уу

Бүтээгдэхүүнд үзүүлэх дэмжлэг

Samsung төхөөрөмж, үйлчилгээг хамгийн сайнаар хэрэглээрэй.

Сүүлд үзсэн

*Гол функц нь үндсэн үзүүлэлтээс ялгаатай байж болно.

*Бүх зураг нь зөвхөн үзүүлэнгийн зорилготой бөгөөд бүх дагалдах хэрэгслийг салангид зардаг.

*Төхөөрөмжийн бүх шинж чанар, техникийн үзүүлэлтүүд нь борлуулалтын үед хүчинтэй боловч урьдчилан мэдэгдэлгүйгээр цаашид өөрчлөгдөж болзошгүй.

*Санах ойн зарим хэсгийг үйлдлийн систем болон төхөөрөмжийн ажиллагааг хангадаг программууд эзэлдэг тул хэрэглэгч ашиглах боломжтой дотоод санах ойн хэмжээ нь төхөөрөмжийн нийт санах ойн хэмжээнээс бага байна. Хэрэглэгчийн бодит санах ой нь оператор компани болон програм хангамжаас шалтгаална.

*Сүлжээ: Давтамжийн зурвасууд нь бүс нутаг болон сүлжээний үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна.