Концертын танхим шиг боллоо

Танай гэр дэх киноны мэт дуу чимээ

Dolby Atmos®

Таны эргэн тойрон дахь орон зайг дүүргэж, нарийн ширийн зүйлийг өөгүй тод, гүн гүнзгий сонсгодог мэргэжлийн Dolby Atmos® дуугаар кино театрын бүрэн туршлагыг гэртээ авчраарай.

Дэлгэц дээрх объектыг дагаж гарах динамик дуу

Object Tracking Sound Pro технологи

OTS Pro технологийн тусламжтайгаар нүдээ аниад дууны хөдөлгөөнийг мэдрээрэй. Дуу нь дэлгэцэн дээрх объектуудыг дагадаг тул та юу болж байгааг цаг тухай бүрд нь мэдрэх боломжтой.

Зурагт болон саундбарын нийцтэй хослол

Q-Symphony горим

Гэр орноо төгс акустик бүхий концертын танхим болгоорой.
Q-symphony нь таны Neo QLED-ийн чанга яригчийг саундбартай синхрончилж, зурагтын чанга яригчийг унтраалгүйгээр хүрээлэн буй орчны дууг хамгийн сайн мэдрүүлэх болно.

* Q-Symphony зөвхөн холбож болох саундбартай хамт ашиглах боломжтой. Q-Symphony нийцтэй байгаа эсэх мэдэхийн тулд өөрийн саундбарын техникийн үзүүлэлтүүдийг шалгана уу.

Таны орон зайд зориулсан дуу чимээний автомат сайжруулалт

SpaceFit Sound технологи

Одоо та зурагтаа хаана ч, хэрхэн байрлуулсан ч хамаагүй дээд зэргийн дууг сонсох боломжтой. SpaceFit Sound технологи нь өрөөний зайд дүн шинжилгээ хийж, зурагтын дуу чимээний оновчтой тохиргоог автоматаар тохируулдаг. Зурагтаа асаахад л SpaceFit Sound үлдсэнийг нь хийнэ.

  • Дүрсийг загварчилсан бөгөөд зөвхөн танилцуулга хийх зорилгоор ашиглагдана. Гүйцэтгэлд нөлөөлөхгүй зурагтын гадаад байдал, дизайны үзүүлэлтүүдийг мэдэгдэлгүйгээр өөрчилж болно.
  • Тодорхой загварын талаар илүү ихийг мэдэхийн тулд бүтээгдэхүүний хуудас руу зочилно уу.