Мэдээллийн хамгаалалт

Samsung Knox бол
таны төхөөрөмж
болон үйлчилгээний
төгс хамгаалагч

Samsung Knox нь аюулгүй байдлын нарийвчилсан зарчим, найдвартай түншлэлийн тусламжтайгаар таны төхөөрөмж, үйлчилгээг хамгаалах болно. Samsung Knox-ийн тусламжтайгаар та төхөөрөмжийн мэдээлэл хамгаалах талаар санаа зовохгүй байж болно.

Samsung Knox-ын аюулгүй байдлын зарчмууд

Бид "Итгэлийн цөм" программ хангамжаас эхлээд зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалж итгэлцлийн сүлжээг бий болгож байна.

"Итгэлийн цөм" нь бидний чипүүдэд гүн гүнзгий суулгасан бөгөөд хязгаарлагдмал аппликейшны жагсаалтад хандах эрхийг хангаж гадны нөлөөнд хамгаалалтай юм. Бид програм хангамжийн үндсэн функцүүдийн өөрчлөхгүйг баталгаажуулж, хувийн мэдээллийн хамгаалалтыг санал болгож байна. Програм хангамжийн хамгаалалтын функцүүдийн тусламжтайгаар та ухаалаг гар утсын хувьд үргэлж санаа зовохгүйгээр төхөөрөмжөө ашиглаж, аюулгүй байдлыг мэдрэх боломжтой.

Бид хортой програмын халдлагаас хамгаалахын тулд мэдээллийн зохицуулдаг гүйцэтгэх тусгай орчны санал болгоно.

Аюулгүй видео тоглуулах, хэрэглэгчийн баталгаажуулалт болон төлбөрийн аппликейшн нь аюулгүй байж болно. Баталгаажуулалтын програмууд нь биометрийн нууц мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх эрхийг хааж, төлбөрийн програмууд нь төлбөрийн гүйлгээний найдвартай хамгаална.

Биометр, PIN код эсвэл хувийн мэдээлэл зэрэг өндөр хамгаалалттай юм. Мэдээлэл алдагдахгүйгээр бүрэн тусгаарлагдсан хамгаалалттай санд хадгалагддаг.

Гадны халдлагад тэсвэртэй мэдээллийн сан.

Бид мэдээллийг хамгийн найдвартай түвшинд хамгаалахын тулд батлагдсан криптографийн алгоритм, технологийг хэрэгжүүлдэг.

Samsung-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд стандартчилагдсан криптограф технологийн хэрэгжилтийг Холбооны Мэдээллийн Боловсруулах Стандартаар (FIPS) баталгаажуулдаг. Бүх мэдээллийг шифрлэгдсэн найдвартай хадгалдаг бөгөөд хадгалсан болон дамжуулсан мэдээлэлд хамгаалалтын механизм ашиглагдаг.

Бид зөвхөн заасан хэрэглэгчдэд төхөөрөмж, үйлчилгээнд хандах боломжийг олгож найдвартай баталгаажуулалтын технологийг ашигладаг.

Бид PIN код, хээ, нууц үг, хурууны хээ, нүдний цахилдаг таних гэх мэт төрөл бүрийн технологи болон тэдгээрийн хослолыг ашиглан таныг баталгаажуулна. Samsung Account-ын тусламжтайгаар интернетийн үйлчилгээнд хандах боломжийг зөвхөн таньсан хэрэглэгчдэд зориулан төхөөрөмж, үйлчилгээ, мэдээллийг ашиглахыг зөвшөөрнө.

Бид таны төхөөрөмжийг хакердах оролдлогыг илрүүлэх технологийг идэвхтэй хэрэгжүүлж, хэрэглэгчдэд үүний талаар анхааруулах механизмын санал болгодог.

Төхөөрөмжүүдийг бүрэн аюулгүй байлгахын тулд бид хакердах оролдлогыг илрүүлж, урьдчилан сэргийлж, файлыг татаж авахад програм хангамжийн тогтвортой байдлыг шалгадаг. Програм хангамжийн баталгаажуулалтын технологи нь шинэчлэлтэд хамарч, зөвшөөрөөгүй суулгахаас сэргийлж, програм хангамж болон нууц мэдээллийг үргэлж хамгаалдаг.

Бид байнга өөрчлөгдөж буй хортой программ хангамж, хакердах орчны халдлагатай тэмцэхийн тулд аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүд, засваруудыг хэрэгжүүлдэг.

Бид аюулгүй байдлын онлайн шинэчлэлтүүдийг яаралтай хуваариар өгдөг.

Үзэл баримтлалаас эхлээд хамгаалалтын ашиглалтын хугацаа дуустал бид бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчийн туршлагыг үндэслэн аюулгүй байдлын нарийн боловсруулалтын үйл явцыг үзүүлдэг.

Манай аюулгүй байдлын бодлого нь хувийн, бусад мэдээллийн ангилал, боловсруулалтад хамардаг. Бид бүх төрлийн халдлагыг харгалзан аюулгүй байдлыг нарийвчлан судалж, үйлчилгээ, төхөөрөмжид учирч буй шинэ аюулыг хянаж байдаг.

Баталгаажсан Samsung Knox платформ бүхий төгс аюулгүй байдал

Samsung Knox аюулгүй байдлын платформ нь хувийн төхөөрөмжүүд
болон байгууллагын бизнесийн шийдэл, үйлчилгээг хамгаалах үндэс суурь юм.

Энэхүү платформ нь мэдээллийг хортой программ хангамж, аюулаас хамгаалах олон давхар хамгаалалт, хамгаалалтын механизмаас бүрддэг. Samsung Knox-ыг олон засгийн газрын агентлаг, аюулгүй байдлын баталгаажуулалтын байгууллагууд болон гуравдагч талын аж үйлдвэрийн байгууллагууд туршиж баталгаажуулсан.

Хэрэглэгч төхөөрөмжийг анх удаа асаасан мөчөөс эхлэн
Knox аюулгүй байдлын платформ нь төхөөрөмж болон түүний үйлчилгээг үргэлж хамгаалахаар ажилладаг.

Knox аюулгүй байдлын технологи нь

Манай бүтээгдэхүүнд найдвартай суурилагдсан бөгөөд Samsung Knox нь үйлчилгээ болон төхөөрөмжүүдийг аюулгүй ашиглахад цахим орчныг бүрдүүлдэг. Хэрэв та "Knox-оор хамгаалагдсан" дүрсийг харвал таны мэдээлэл аюулгүй байна гэсэн үг.

Хөдөлгөөнт төхөөрөмж

Knox нь Samsung Galaxy асаасан мөчөөс эхлэн төхөөрөмж бүрийн эмзэг, нууц мэдээллийг найдвартай хамгаална.

Зурагт

Knox нь Samsung Smart TV болон онлайн платформ, үйлчилгээний аль алинд нь хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хамгаалдаг.

Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Knox-ын баталгаажуулах технологи болон батлагдсан криптограф нь SmartThings аппликейшнээр Samsung ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг найдвартай хянах боломжийг олгодог.

Аюулгүй байдлын өндөр түвшин, мэдээллийн хамгаалалтын баталгаа

Samsung нь цахим шуудан, мэдээллийн сайт зэрэг янз бүрийн сувгуудаар аюулгүй байдлын алдаа болон сул талуудын талаарх тайланг хүлээн авч
дэлхийн дэлхийн дахины судалгааны нийгэмлэгүүдтэй найдвартай хамтран ажилладаг. Ингэснээр бид аливаа аюул, мэдээллийн алдагдлыг цаг алдалгүй арилгаж чадна.

Түүнээс гадна бид аюулгүй эмзэг байдлын талаар мэдээлэл өгч
илрүүлсэн аюулгүй байдлын нийгэмлэгийг урамшуулдаг Bug Bounty хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Алдаа болон аюулгүй байдлын эмзэг байдлын талаар мэдээлэл өгөөрэй

Бид хэрэглэгчдийг манай хамгаалалтын систем дэх алдаа болон сул талуудын талаар доорх хаягаар бидэнд мэдэгдэхийг урьж байна. Таны санал хүсэлт бүрийг хурдан нарийвчлалтай боловсруулж өгнө!

Аюулгүй байдлын технологийн судалгааг дэмжих

Бид Samsung-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдал, хүртээмжийг дээшлүүлэх шинэ нууцлалыг хамгаалах технологийг байнга хөгжүүлж байна.