Нууцлал
Таны хувийн нууцын
найдвартай хамгаалалт
Samsung компани нь аюулгүй байдлын дэвшилтэт технологийн тусламжтайгаар хувийн нууцлалын мэдээллийг ил тод боловсруулж, хувийн нууцыг бүрэн хамгаалах болно. Тийм ч учраас та манай үйлчилгээ, бүтээгдэхүүний ашиглалт найдвартай гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Хувийн нууцлалын мэдээлэл хамгаалах чиглэлээр суурилуулсан функцууд
Нууцлал ба зөвшөөрөл
Олон төрлийн аппликейшны зүгээс камер болон микрофон ашиглах зөвшөөрлийг хянах
«Утас»,« Камер», «Дуу хураагуур», Bixby зэрэг аппликейшн нь хамгийн эмзэг өгөгдөлд хандах боломжтой тул микрофон, камер ашиглахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай юм.
Микрофон болон камерыг ашиглах үед төхөөрөмжийн дэлгэцийн баруун дээд буланд ногоон цэг гарч ирнэ. Энэ үед ямар аппликейшн ашиглагдаж байгааг сайтар шалгаарай.
Түүнээс гадна «Тохиргоо»-д зөвшөөрөл хүссэн аппликейшныг шалгаж, зөвхөн нэн шаардлагатай мэдээлэлд зөвшөөрөл өгч тохируулна уу.
Samsung Health
Таны эрүүл мэндийн мэдээллийн найдвартай хамгаалалт
Samsung Health аппликейшнээр цуглуулсан жин, цусны даралт, зүрхний цохилт, биеийн бүтэц зэрэг таны эрүүл мэндийн талаарх мэдээлэл найдвартай шифрлэгдэж, таны зөвшөөрөлгүйгээр хэнтэй ч хуваалцахгүй Knox аюулгүй байдлын платформ дээр хадгалагддаг.
(Гэхдээ түншийн үйлчилгээг ашиглахдаа таны зөвшөөрөлтэйгээр зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг дамжуулж болно. Та хүссэн үедээ эдгээр үйлчилгээ ашиглахаас татгалзаж болно.)
Bixby
Дуут мэдээлэл хамгаалагдсан байх болно
Bixby зөвхөн таны хэлсэн зүйлд анхаарлаа хандуулдаг. Та «Өнөөдөр гадаа ямар байна?» гэж асуувал Bixby таны дууг шууд текст болгон хувиргаж, дуут мэдээллийг устгадаг. Түүнээс гадна бүх дуут мэдээлэл шифрлэгдсэн бөгөөд таны зөвшөөрөлтэйгээр зөвхөн сургалтын зорилгоор сервер рүү илгээгдэж болно. Bixby-тэй ярьж үзээрэй!
Home Monitoring функц
Гэрээ алсаас удирдах боломжтой
Та гэртээ байхгүй байсан ч Jet Bot AI+ ашиглан зураг, видео үзэх боломжтой. Jet Bot AI+ гэрийн хяналтын функцийг хүссэн үедээ асааж, унтрааж болно. Ашиглалтын явцад төхөөрөмж дээрх арын гэрэлтүүлэг идэвхждэг. Түүнээс гадна, таны хувийн нууцыг хамгаалахын тулд хянаж буй бүх дуу, видеог шифрлэгдсэнээр илгээж Jet Bot AI+ дээр хадгалдаггүй.
Samsung Internet
Интернетийг аюулгүй ашиглах
Та мэдээ унших, бүтээгдэхүүн захиалах, газрын зураг ашиглах гэх мэтийг онлайнаар хийж болно. Гэхдээ сайтууд таны хайлтын түүхийг шинжлэн зар сурталчилгаанд ашиглах болно. Таны Smart Anti-Tracking тохируулж, таны зөвшөөрөлгүйгээр хянах болон хувийн мэдээллийн цуглуулахыг хязгаарлаарай. Та хамгаалалттай байх болно!
Private Share болон хамгаалагдсан хавтас
Та зургийн талаарх мэдээлэл биш шууд зураг хуваалцаарай
Одооноос эхлэн та зураг илгээхдээ байршлын мэдээллийг устгаж болно. Мөн чухал мэдээллийг (хувийн зураг, аудио, видео, ажлын баримт бичиг) илгээхдээ Private Share функцийг ашиглаж болно.
Түүнчлэн та хуваалцсан контентын устгах хугацааг тохируулах боломжтой. Үүний дараа мэдээлэл автоматаар устах эсвэл хүссэн үедээ хуваалцсан контентыг хүлээн авагчийн төхөөрөмжөөс устгах боломжтой.
Түүнээс гадна, контентын хүлээн авагч нь уг контентыг хуулах, хадгалах, хэн нэгэнд дахин илгээх боломжгүй болно. Хэрвээ танд нууц агуулга бүхий файл байгаа бол та тэдгээрийг төхөөрөмж дээрх тусгай хамгаалалттай хавтсанд аюулгүйгээр хадгалах боломжтой.
Smart Hub
Нууцлалын тохиргоог хялбархан шалгаж, өөрчлөх болно
Та Samsung Smart Hub-ийн тусламжтайгаар конткетын шууд дамжуулалтаас гадна хуваарьтай бичлэг хийх, контент хайх, тоглоом тоглох зэрэг олон төхөөрөмжийг холбох зэрэг бусад олон үйлчилгээг ашиглах боломжтой. Та аливаа аппликейшн ашиглахдаа хүссэн үедээ Smart Hub-ын үндсэн дэлгэц дээрх нууцлалын тохиргоо руу орж хувийн мэдээлэл ашиглагдаж байгаа эсэхийг шалгаж, мэдээлэл хамгаалах тохиргоог өөрчлөх боломжтой.
Samsung сурталчилгаа
Та өөрөө ямар зар үзэхээ шийдэж болно
Samsung-ээс тухайн хүнд зориулсан зарыг аппликейшн эсвэл ойролцоох төхөөрөмжүүдэд харуулдаг. Үүнд ашигласан мэдээллийг "Тохиргоо" хэсгээс олж болно. Тус мэдээллийг хүссэн үедээ унтрааж болно (энэ тохиолдолд зар сурталчилгаа таны сонирхлыг харгалзахгүйгээр үргэлжлэн үзүүлэх болно).
Хувийн мэдээллийн аюулгүй байдлын удирдамж
Samsung-ийн аппликейшн, үйлчилгээнд таны ямар мэдээлэл ашиглагдаж байгааг шалгаж хувийн мэдээллээ найдвартай удирдах боломжтой.