Байгальд ээлтэй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүхий л шатанд бид байгальд орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгахыг зорьдог.

Бид үнэ цэнийн сүлжээний бүх шатанд манай бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бүрд, үүнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээс эхлээд худалдан авах, үйлдвэрлэх, түгээх, ашиглах болон хаях явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах өргөн далайцтай санаачлагыг эхлүүлээд байна.

Байгаль орчны менежментийн систем, Байгаль орчны гэрчилгээ

Samsung Electronics нь байгаль орчны менежмент болон эрчим хүчний удирдлагын тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ авсан. 2021 оны байдлаар бүх бизнесийн сайтууд ISO 14001 (Байгаль орчны менежментийн систем) болон ISO 50001 (Эрчим хүчний удирдлагын систем) гэрчилгээ авсан.

Манай зах зээлд гаргасан бүтээгдэхүүний байгаль орчны гүйцэтгэлийг янз бүрийн Гэрчилгээжүүлэх хөтөлбөрүүдээр (Жишээлбэл, АНУ-ын EPEAT, Солонгосын ногоон технологи, Эко шошго гэх мэт.) баталгаажуулж, бүтээгдэхүүний байгаль орчны гүйцэтгэлийг үнэлдэг.

Байгаль орчны үнэлгээ

Samsung Electronics нь өөрийн үнэлгээний системийг ашиглан бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн байгаль орчны үнэлгээг хийдэг. Энэхүү системд олон нийтийн итгэлийг олж авахын тулд бид БНСУ-ын эко шошго, АНУ-ын EPEAT¹⁾, ENERGY STAR, AHAM²⁾ -ийн тогтвортой байдлын стандартын баталгаажуулалтын шалгуурыг баталсан. Нэмж дурдахад, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах, устгах үе шатуудын амьдралын мөчлөгийн туршид хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэхийн тулд бид үндсэн бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн шинжилгээ (LCA) - ийг хийж, үр дүнг байгаль орчинд нөлөөлөх байдлын гэсэн арван ангилалд³⁾ үнэлдэг. Ялангуяа бид үе шат бүрт дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөллийг шинжилж, үр дүнд үндэслэн хамгийн бага хүлэмжийн хийн ялгаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг хичээдэг.

  • Зүүлт тайлбар ¹⁾ EPEAT: Бүтээгдэхүүний хүрээлэн буй орчны үнэлгээний цахим хэрэгсэл.
  • AHAM ²⁾: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдийн холбоо.
  • ³⁾ Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ангилал: абиотик нөөцийн хомсдол, дэлхийн дулаарал, хүчиллэгжилт, эвтрофикаци, озоны давхаргын задралт, фотохимийн исэлдэлт, хүнд үзүүлэх хоруу чанар, цэнгэг усны экотоксик байдал, Далайн усны экотоксик байдал, хуурай газрын экотоксик байдал.

Бүтээгдэхүүн дэх аюултай болон химийн бодисын менежмент

Бид аюултай бодисын хэрэглээг бууруулсаар байна

Samsung Electronics нь "Байгаль орчны аюулгүй байдлын эсрэг ямар ч асуудалд бууж өгөхгүй" гэсэн зарчмыг баримталж, байгаль орчинд сөрөг нөлөөтэй бодисын хэрэглээг сайтар хянадаг.

Байгаль орчинд аюултай бодистой харьцаж буй зураг Байгаль орчинд аюултай бодистой харьцаж буй зураг

Байгаль орчинд нөлөөлөх бодисын менежментийн түүх

    Бид нийлүүлэлтийн сүлжээг нарийн хянахын тулд байгаль орчинд ээлтэй хандлага төлөвшүүлсэн түншүүдэд гэрчилгээ олгох системийг нэвтрүүлж байна

    Samsung Electronics нь Эко-Партнер гэрчилгээжүүлэлтийн системээрээ дамжуулан бүх бүтээгдэхүүн болон түүний эд ангид байгаль орчид аюултай бодис агуулагдаагүй болохыг хатуу хянаж шалгадаг. Нийлүүлэгчид аюултай бодис хэрэглэсэн эсэхийг заасан бүтээгдэхүүний байгаль орчны нөлөөллийн тайланг, өөрсдийн нийлүүлэгчдээс авсан түүхий эдийн мэдээллийн хамтаар илгээх ёстой. Үүний дараа Samsung Electronics нийлүүлэгчдийн үйлдвэрт биечлэн очиж өгсөн баримт бичгийг баталгаажуулж үнэлгээ хийнэ. Эко-Партнер гэрчилгээг авахын тулд нийлүүлэгчид жилд хоёр удаа аудитын шалгалтад орох ба тэнцээгүй бол нийлүүлэлтийн сүлжээнээс хасагддаг. Ийм аргачлалаар бид нийлүүлэгчдээ ногоон менежментийн санаачлагад нэгдэхэд түлхэц үзүүлдэг. Бид тогтвортой нийлүүлэлтийн менежментийг хангах үүднээс бүх нийлүүлэгч түншүүддээ нэг удаагийн үнэлгээнээс илүүтэй байнгын менежментийн хяналт, үнэлгээ хийхийг зорьдог.

    Байгаль орчинд ээлтэй түншийн гэрчилгээ олгох журам

    • 01

      Түүхий эд нийлүүлэгчид

      • 1. Нарийвчилсан шинжилгээний мэдээлэл
      • 2. Түүхий эдийн химийн найрлагын хүснэгт (MSDS)
    • 02

      Эд анги нийлүүлэгчид

      • 1. Бүтээгдэхүүн нь байгаль орчинд нөлөө багатайг баталгаажуулах бичиг
      • 2. Нарийвчилсан шинжилгээний мэдээлэл
      • 3. Түүхий эдийн химийн найрлагын хүснэгт
      • 4. Зөвшөөрөлд зориулж өгөх дээж
    • 03

      Samsung Electronics

      • 1. Бүрдүүлсэн баримт бичиг болон дээжийг баталгаажуулах
      • 2. Байгаль орчны менементийн системийн үнэлгээ
    • 04

      Эко-партнер гэрчилгээ

    Эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой шинжилгээ хийх "Eco-Life Lab" лабораторийн нээлт

    Хэрэглэгчдийн хүлээлтэд нийцүүлэхийн тулд Samsung Electronics үнэр болон нянгийн үүсгэгчийг илрүүлж, арилгах судалгаанд хөрөнгө оруулалт хийх болсон.

    2004 онд бид Европын холбооны Аюултай бодисын хэрэглээг хязгаарлах (RoHS) журамд заасан зургаан бодисыг шинжлэх "Байгаль орчны шинжилгээний лаборатори"-ийг байгуулсан бол, 2007 онд шинжлэх бодисын хүрээг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад илэрч болзошгүй дэгдэмхий органик нэгдлээр нэмэгдүүлсэн. 2020 онд уг лабораторийн нэрийг "Эко-амьдрал" хэмээн өөрчилж, олон төрлийн үнэрний нэгдлийг шинжлэх хүчин чадалтай тусгай өрөө, мөн нарийн шинжилгээ хийх багаж төхөөрөмжөөр тоноглосон. Түүнчлэн, бид микроын чиглэлээр мэргэшсэн магистр, докторын зэрэгтэй шинжээчдийг элсүүлэн авсан. Мөн бид температур, чийгшлийг хэмжих тусгай төхөөрөмж бүхий өрөөнүүдээр дэд бүтцээ өргөтгөсөн.

    Манай тусгай шинжилгээний систем бүхий Эко-Амьдрал лаборатори нь БНСУ-ын KOLAS, олон улсын TÜV Rheinland зэрэг мэргэжлийн гэрчилгээжүүлэлтийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн.

    Eco-Life (Эко-амьдрал) лабораторийн түүх .

    2004 оноос

    • 2004~
      Байгаль орчинд
      хортой бодисуудын нарийн шинжилгээ
      (Pb, Cd, Hg, Cr(VI), PBB, PBDE, фталат г.м.)
    • 2007~
      Үнэрний нэгдлийн
      нарийн шинжилгээ
      (стирол, ксилен г.м.)
    • 2020~
      Антибиотик, мөөгөнцрийн эсрэг болон
      вирусын эсрэг үйлчилгээг шинжлэх
      (E.coli, staphylococcus aureus г.м.)
    • 2020 ~

      Микробын шинжилгээний лаборатори байгуулагдав

      Антибиотик,
      мөөгөнцрийн эсрэг (’20)
      болон вирусын эсрэг (‘22) үр дүнтэй хариу үйлдлийг шинжлэх

    • 2019

      Үнэрний нарийвчилсан шинжилгээ

    • 2007

      Дэгдэмхий органик нэгдлийн нарийвчилсан шинжилгээ

    • 2006

      Хортой бодисын нарийвчилсан шинжилгээний
      лабораторийн шаардлага хангасан

      Галд тэсвэртэй бодисын нарийвчилсан шинжилгээ явуулах
      KOLAS Гэрчилгээг авсан

    • 2005

      Андеррайтерс Лабораторийн албан ёсны
      шинжилгээний газраас баталгаажуулсан

      Андеррайтерс Лаборатрийн гэрчилгээ
      Аюултай бодисын хэрэглээг хязгаарлах
      журамд заасан бодисын нарийвчилсан шинжилгээ

    • 2004

      Байгаль орчны шинжилгээний
      лаборатори байгуулагдав

    Бид үйлдвэрлэлд химийн бодисыг хэрэглэх аюулгүй ажиллагаанд хатуу чанга стандарт баримталдаг.

    Samsung Electronics нь аюулгүй ажиллагааг хангахын тулд химийн бодистой холбогдох бүхий л ажиллагаа, үүнд худалдан авахаас эхлээд хаях хүртэлх бүхий л шатыг системтэй удирдаж, хянадаг. Химийн бодистой харьцаж буй ажилтнууд шинжээчдийн багт өгч, урьдчилан үнэлгээ хийлгэж, хэрэглээнд тохиромжтой эсэхийг тогтоосны дараа л тухайн бодисыг худалдан авдаг. Түүнчлэн химийн бодисыг нөөцөлсний дараа тухайн бодисын ашиглалт, нөөц зэргийг шат шатанд хянана.
    Samsung Electronics-ийн үйлдвэрт хэрэглэгдэж буй бүх химийн бодисод тухайн үйлдвэр байрлаж буй улсын холбогдох журам, мөн манай дотоод журмын дагуу хатуу хяналт тавьдаг.

    Байгаль орчны олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааг дэмжих

    Байгаль орчныг хамгаалах нь дэлхийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал элемент юм

    Samsung Electronics компанийн бүх ажилчид эрүүл байгаль орчныг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Бид байгаль орчны үндсэн зарчим, ач холбогдлыг сурталчлах чиглэлээр удирдлага, ажилчдынхаа оролцоог идэвхтэй дэмжихийн тулд кампанит үйл ажиллагааг явуулдаг.

    Samsung Electronics байгаль орчны хамгаалах хүрээнд бодлого

    Байгууллагын соёл

    Samsung Electronics нь эко систем болон биологийн олон янз байдлыг хамгаалахын ач холбогдлыг онцолдог. Биологийн олон янз байдалд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд бид эко системийг хамгаалах санаачлагуудыг идэвхтэй хэрэгжүүлнэ.

    Үйл ажиллагааны төлөвлөгөө

    • · Ажилтан бүр биологийн олон янз байдлыг хамгаалах нь эко-менежментийн гол үнэт зүйл болохыг ойлгоно.

    • · Бүтээгдэхүүн нь амьдралынхаа мөчлөгийн явцад эко систем болон биологийн олон янз байдалд нөлөөлж буй эсэхийг үнэлж, шинжилгээ хийх ба аливаа сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгахыг зорих.

    • · БНСУ төдийгүй хилийн чанад дахь бүх салбаруудад биологийн олон янз байдлыг хадгалах үнэ цэнийг чухалчлан авч үзэж, орон нутгийн шаардлагад нийцүүлэн түүнийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

    • · Ажилтнууд, орон нутгийн иргэд, ТББ-ууд болон бусад оролцогч талуудтай нягт харилцаа холбоотой байж, тухайн орон нутаг дахь биологийн олон янз байдлыг хамгаалах хүчин чармайлтуудыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах.