Байгаль орчин

Байгаль орчин

Бид алхам алхмаар
өөрчлөлтийг эхлүүлнэ

Бид алхам алхмаар өөрчлөлтийг эхлүүлнэ

Гэрэлт ирээдүй рүү хамтдаа алхацгаая

Бид бүтээгдэхүүний хэрэглээний явцад эрчим хүчний хэмнэлт, нөөцийн эргэлтийг онцгойлон авч үздэг. Үүнд бүтээгдэхүүний гарал үүсэл үйлдвэрлэл, түгээлт, ашиглалт болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах үүднээс дахин боловсруулалт хийх үйл явцын талаар хэрэгжүүлж буй олон олон арга хэмжээ болон санаачилгууд багтана.

Эрчим хүчний талаарх хүчин чармайлт

Эрчим хүчний хэмнэлттэй хэрэгслийн тусламжтайгаар бид эрчим хүчний хэрэглээг багасгах олон төрлийн технологиудыг боловсруулсан. Бидний боловсруулсан шийдлийн тусламжтайгаар та эрчим хүчний хэрэглээний төлбөр болон байгаль орчинд хоёуланд нь нөлөөлж чадна.

Та өдөр тутмын амьдралдаа SmartThings Energy хэрэглээрэй

SmartThings Energy -г ашиглан эрчим хүчээ зохицуулаарай.1 Эрчим хүчний сонголтоо илүү тохиромжтой болгохын тулд SmartThings Energy программыг smart meter буюу ухаалаг тоолуурт холбоорой. Эрчим хүчний хэрэглээгээ хялбархан удирдаж, эрчим хүчний хэрэглээндээ хязгаар тогтоох боломжтой ба эрчим хүчний хэрэглээгээ хэтрүүлсэн тохиолдолд танд сэрэмжлүүлэг дохио ирнэ.

TV-ны гэрлийг автоматаар тохируулах

2023 оноос хойш худалдаан гарсан ТВ-ны загваруудын зарим нь ухаалаг гэрэл мэдрэгчийн тусламжтайгаар эрчим хүч хэмнэдэг.2 Neo QLED дээр эрчим хүчээ хэмнэн 3 дуртай шоугаа үзээрэй.

Нөөц ашиглалтын хүчин чармайлт

Материалыг дахин ашиглаж, хог хаягдлыг багасгахын тулд бид нөөцөө хэмнэхийг чухалчлан үздэг. Бид баг багаар байгаль орчинд өөрчлөлт оруулахыг зорьдог.

Гэрэлт ирээдүй рүү хамтдаа аялъя

Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдолыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад нийцүүлэн бид байгаль орчны шинэ стратеги төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү стратеги төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 0 түвшинд барих хэд хэдэн үүрэг амлалт багтсан болно. Түүнчлэн, бид усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хийг хязгаарлах технологийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ нөөцийн эргэлтийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Байгаль орчны мэдээлэл

Samsung Electronics-ийн байгаль орчны бодлого, зааврыг татан авч танилцана уу

  • 1 SmartThings Energy үйлчилгээг ашиглах боломжтой эсэх нь улс, бүс нутаг, төхөөрөмжөөс хамаарч харилцан адилгүй байна. Android болон iOS төхөөрөмж (Android OS 9↑, iOS 14↑) дээр ашиглах боломжтой. Wi-Fi холболт болон Samsung бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Эрчим хүчний хэрэглээг хянахын тулд бүх төхөөрөмжийг SmartThings апп-д ​​бүртгүүлсэн байх. AI Energy Mode функц нь улс, бүс нутаг, төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно. Энэ нь тохирох бүх ухаалаг хэрэгслийг автоматаар юм уу эсвэл сарын цахилгааны төлбөр урьдчилсан оруулсан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Energy Saving mode руу шилжүүлнэ. (жишээ нь: Хөргөгч: компрессорын хурд, ажиллагааг оновчтой болгох, хөлдөөгчийн температурыг тохируулах) SmartThings Energy-д харуулсан эрчим хүчний хэрэглээ болон тооцоолсон өртөг нь бодит хэрэглээ болон өртгөөс хамаарч ялгаатай байж болно.
  • 2 AI AI Energy Mode-ыг 2023 онд CU7000↑ загварт ашигласан. samsung.com-оос дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
  • 3 Эрчим хүчний хэмнэлтийн түвшин нь бүс нутаг, загвар, хэмжээ, агуулгын харагдах нөхцөл болон төрлөөс хамаарч өөр өөр байж болно. Хойд Америк, Төв ба Өмнөд Америк, Солонгос/Ази, Ойрхи Дорнодын хувьд (Турк, Израилийг эс тооцвол) Гэрэлтүүлгийн Тохиргоо буюу Adaptive Brightness функц нь 120 люкс-аас дээш орчин нөхцөлд ажиллахгүй ба энэ нь эрчим хүчний хэмнэлт буурч болно. Европ, ТУХНөхөрлөлийн орнууд, Африк, Турк/Израил зэрэг орнуудын хувьд Гэрэлтүүлгийн Тохиргоо буюу Adaptive Brightness функц нь 80 люкс-аас дээш орчин нөхцөлд ажиллахгүй энэ нь эрчим хүчний хэмнэлт буурч болно. Төхөөрөмжүүдийг AI Energy Mode функц бүхий Eco Mode-д тохируулсан байх тул Standard Mode-той харьцуулахад эрчим хүчний хэмнэлт харьцангуй байж болно. AI Energy Mode нь тоглоом, Game Mode болон Intelligent Mode гэх зэрэг тэргүүлэх горимуудтай тохирохгүй. Эрчим хүчний хэмнэлт нь дотоод туршилтын үр дүн дээр суурилдаг ба үзэж буй контент болон хүрээлэн буй орчноос хамаарч харилцан адилгүй байж болно
  • 4 Samsung Galaxy S22 Ultra: Доод тал нь 20%-ийн хэрэглээний дараах дахин боловсруулсан хуванцар материал агуулсан 6 бүрэлдэхүүн хэсэг байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд S Pen-ний дотор бүрээс, товчлуурын хаалт (RPA), хажуугийн товчлуур, дууны түвшний товчлуур, чанга яригчийн дээд болон доод модуль (RPC) зэрэг багтана. RPA (дахин боловсруулсан полиамид) -ыг загас агнуурын хаягдал тороор хийдэг. RPC нь дахин боловсруулсан поликарбонат юм. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 5 Samsung Galaxy Z Fold5: Доод тал нь 10%-ийн хэрэглээний дараах дахин боловсруулсан хуванцар болон дахин боловсруулсан хөнгөн цагаан, мөн дунджаар 22%-ийн дахин боловсруулсан шил агуулсан 15 бүрэлдэхүүн хэсэг байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд дууны түвшний товчлуурын FPCB хаалт ба тагны дэлгэцийн холбогч (RPA), дээд чанга яригчийн модуль (дээд ба доод) ба доод талын чанга яригчийн модуль (дээд ба доод) (RPA ба RPC), антен (дэд), антен (үндсэн), дууны түвшний товчлуур, хурууны товчлуурын хаалт, SIM-ний оролт ба холбогч баригч (RPC) гэх зэрэг багтана. RPA (дахин боловсруулсан полиамид) -ыг загас агнуурын хаягдал тороор хийдэг. RPC нь дахин боловсруулсан поликарбонат юм. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 6 Samsung Galaxy Z Flip5: Доод тал нь 10%-ийн хэрэглээний дараах дахин боловсруулсан хуванцар болон дахин боловсруулсан хөнгөн цагаан, мөн дунджаар 22%-ийн дахин боловсруулсан шил агуулсан 15 бүрэлдэхүүн хэсэг байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд дууны түвшний товчлуурын FPCB хаалт ба тагны дэлгэцийн холбогч (RPA), дээд чанга яригчийн модуль (дээд ба доод) ба доод талын чанга яригчийн модуль (дээд ба доод) (RPA ба RPC), антен (дэд), антен (үндсэн), дууны түвшний товчлуур, хурууны товчлуурын хаалт, SIM-ний оролт ба холбогч баригч (RPC) гэх зэрэг багтана. RPA (дахин боловсруулсан полиамид) -ыг загас агнуурын хаягдал тороор хийдэг. RPC нь дахин боловсруулсан поликарбонат юм. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 7 Samsung Galaxy Buds2 Pro: Доод тал нь 20%-ийн хэрэглээний дараах дахин боловсруулсан хуванцар материал агуулсан 11 бүрэлдэхүүн хэсэг байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд батарей тогтоогч хаалт, хаалтын PCB тулгуур, хаалтны урд деко (RPA), тулгуур-дээд гэр, дотор талын дээд хэсгийн -тулгуур, тулгуур-урд деко, доод тулгуур , зүүн урд талын чихэвч, баруун урд талын чихэвч , арын зүүн болон арын баруун талын чихэвч зэрэг багтана (RPC). RPA (дахин боловсруулсан полиамид) -ыг загас агнуурын хаягдал тороор хийдэг. RPC нь дахин боловсруулсан поликарбонат юм. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 8 Samsung Galaxy Tab S9 Ultra: Доод тал нь 10%-ийн хэрэглээний дараах дахин боловсруулсан хуванцар болон дахин боловсруулсан хөнгөн цагаан, мөн дунджаар 10%-ийн дахин боловсруулсан шил агуулсан 17 бүрэлдэхүүн хэсэг байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд дунд талын кабель утас тогтоогч болон деко үзэг цэнэглэгч (RPA), зүүн дээд талын чанга яригчийн модуль, баруун дээд талын чанга яригчийн модуль, зүүн доод талын чанга яригчийн модуль ба баруун доод талын чанга яригчийн модуль (RPA ба RPC), гэрний хаалт, товчлуурын хаалт, PCB дэмжигчийн дээд хэсэг, . PCB дэмжигчийн дунд хэсэг, доод хэсгийн кабель утас тогтоогч, SIM -ны гэр, дууны түвшний товчлуур болон хажуугийн товчлуур (RPC) гэх зэрэг багтана.RPA (дахин боловсруулсан полиамид) -ыг загас агнуурын хаягдал тороор хийдэг. RPC нь дахин боловсруулсан поликарбонат юм. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 9 2023 оны CU 7700 ↑ загварын SolarCell Remote-ийн кейс нь хамгийн багадаа 24%-ийн дахин боловсруулсан хуванцар материал агуулдаг. Жин дээр үндэслэн хэмждэг. SolarCell Remote хаалтыг зөвхөн CU8510 загварт зориулсан ба 32" The Frame болон The Freestyle 2-р үеийн загвар нь загас агнуурын хаягдал торноос гарган авсан 20%-ийн дахин боловсруулан материал агуулдаг. Жин дээр үндэслэн хэмждэг.
  • 10 Bespoke Jet™ AI дахь Clean Station-ийн торон шүүлтүүрийг далайн хаягдлаас гарган авсан 30%-ийн дахин боловсруулсан материал (PCM) ба 10% -иас доошгүй дахин боловсруулсан полиамид (PA) материалаар хийгдэг. Жин дээр үндэслэн хэмждэг. Дахин боловсруулсан материалын агуулгын хувьд тэдгээр материалд ИЛ (Итгэмжлэгдсэн лаборатори)-аас ECV (Байгаль орчны нэхэмжлэлийн баталгаажуулалт)-ыг авсан. (ИЛ гэрчилгээний дугаар: 293089-4210)
  • 11 Samsung-ийн уламжлалт WW4000T загвар дээрх Синтетик цикл болон WW9000B дээрх Less Microfiber™ циклийг хооронд нь харьцуулж 2 кг жинтэй 100% полиэстр материалтай юүдэнтэй цамц дээр туршсан. Хувцас болон орчноос хамаарч үр дүн нь өөр байж болно. Ocean Wise Plastics Lab-д туршилтыг явуулсан.
  • 12 Ойролцоогоор 89-98% -ийг шүүдэг ба; угаалгын машинд WW90T734DWH, WF24A9500KW-аар 2 кг синтетик даавууны ачаалал өгч лабораторийн нөхцөлд туршилтыг явуулсан.