Дуут туслах + TalkBack
Samsung болон Google Андройд төхөөрөмжид өвөрмөц, ашиглахад хялбар хэрэглээг бий болгохын төлөө хамтран ажилласаар ирсэн.
Эдүгээ Samsung-ийн Дуут туслах болон Google-ийн TalkBack нэгдэн нэг дэлгэц уншигчтай болоод байна. Voice Assistant, TalkBack хоёрын гайхалтай хоршилын үр дүнд аль ч Андройд төхөөрөмж дээр дэлгэц уншигч төвөггүй, үр дүнтэй ажиллаж байна.
Шинэчлэн сайжруулсан TalkBack-ыг туршаад үзээрэй.
TalkBack-г яаж ашиглах вэ
-
• Үндсэн хэрэглээний тухай ойлголт авах
TalkBack нь сонгосон бичвэрийг чангаар уншиж өгдөг. Сонголтыг хийхийн тулд хуруугаар товших эсвэл дэлгэц дээр зааж үзүүлнэ.
-
• Дэлгэц дээр юу бичсэнийг сонсоорой
Нэг хуруугаар дэлгэцийг товших эсвэл дэлгэц дээр хуруугаа хүргэсэн чигтээ нааш цааш чөлөөтэй хөдөлгөнө.
-
• Сонгосон бичвэрийг уншуулах
Нэг хуруугаар угсруулан хоёр товшино.
-
• Сонголтыг өөрчлөх
Нэг хуруугаар зүүн эсвэл баруун тийш гулсуулан чиглүүлнэ.
* Та Тохиргоо цэсээс Тусгай боломжууд цэс рүү шилжин TalkBack функцын тохиргоо руу орж, Хичээл ба тусламж цэс рүү хандаарай.
TalkBack-тэй нэгдсэн дуут туслахыг тохиргоо
-
• Олон хуруугаар ажиллах
Voice Assistant буюу Дуут туслахын олон хуруугаар ажиллах горим одоо TalkBack-ын нэг хүрээгээр ажиллах тохиргоо дээр ажилладаг болсон. TalkBack-ын хэд хэдэн функцыг тохиргоо руу очих шаардлагагүйгээр ачаалах боломжтой. Хэрэв энэ функцыг ашиглахыг хүсэхгүй хэдийд ч өөрчилж болно.
* 'Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Хурууны хөдөлгөөнийг өөрт тохируулан өөрчлөх' цэсээс хуруугаар хийх хөдөлгөөнийг тохируулан, өөрчилж болно. -
• Gesture Pad-ыг хэрхэн ашиглах вэ?
Хэрхэн ажиллуулах хөдөлгөөнийг мартсан бол та Gesture Pad дээр хэд хэдэн хувилбарыг туршин, шалгаж болно. Gesture pad-ыг ашиглахын тулд дэлгэц дээр дөрвөн хуруугаар зэрэг товшино.
-
• Унших цэс-ийг хэрхэн ашиглах вэ?
Дуут туслахын Түргэн цэс одоо шинэчлэгдсэн TalkBack дээр ажилладаг болсон. Гурван хуруугаа дурын чиглэлд - дээш, доош, зүүн эсвэл баруун тийш зэрэг хөдөлгөснөөр боломжит унших цэс рүү шилжинэ. Гурван хуруугаар хийх энэ хөдөлгөөнөөр та уншихыг хүссэн цэсээ сонгох, жишээлбэл дэлгэцийн арын дэвсгэрийг бүрсгэр харагдуулах эсэх, ярих хурд болон хэлийг тохируулах зэрэг үйлдлийг хийж болно.
-
• Setup Wizard дээр TalkBack-ыг идэвхжүүлэх
Та гар утсаа нээхэд хамгийн түрүүнд харагдах дэлгэц дээр TalkBack-ыг идэвхжүүлэх боломжтой. Энэ арга хялбар тохиргооны аль ч процесс дээр боломжтой.
- Хоёр хуруугаараа удаан дарах
- Хажуугийн товч болон дууг чангалах товч дээр шуурхай дарах
- Дууг чангалах болон намсгах товч дээр удаан дарах
TalkBack-ийн бусад ашигтай функцууд
Текст засах, гарын товчлол зэрэг TalkBack-ийн бусад ашигтай функцууд нь төхөөрөмжийг илүү хурдан, хялбар удирдахад тусална. Дэлгэрэнгүй мэдээллийг TalkBack тохиргоо болон гарын авлагаас үзэж авна уу.
-
• Бичвэрийг засах
Сонгох, бүгдийг сонгох, хуулах, хуулж тавих зэрэг үйлдлийг хурууны хөдөлгөөнөөр хийх боломжтой.
* Ямар хөдөлгөөнөөр ямар үйлдэл хийхийг үз: 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Хурууны хөдөлгөөнийг өөрт тохируулан өөрчлөх' -
• Товчлуурын хялбаршуулсан комманд
Bluetooth эсвэл USB товчлуур холбосон үед TalkBack-ыг товчлуураас удирдах боломжтой.
* Товчлуураас хийх хялбаршуулсан тохиргоог үз: 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Нарийвчилсан тохиргоо > Товчлуурын хялбаршуулсан комманд'
TalkBack хөдөлгөөнийг ашиглах
Энд дараад TalkBack-ын нэг болон олон хуруу ашиглан хийх үйлдлийг үзнэ үү.
Дуут туслахыг яаж ашиглах вэ
Дуут туслах нь таны нүдний үүргийг гүйцэтгэж утсыг удирдаж чадна. Та утсаа харах боломжгүй байсан ч дуут туслахын функцууд утсыг удирдах боломжийг олгоно. Дуут туслах функцийг идэвхжүүлэхийг ихэвчлэн харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд утсаа ашиглах, удирдахад нь санал болгодог. Тодруулбал, энэ функц нь таны хийдэг бүх зүйлийг тайлбарладаг: дэлгэцэн дээр хүрч, апликейшныг сонгож нээхэд хэлж өгөх болно. Мөн танил шудрах, товших дохио зангаагаар текст засах эсвэл дууны түвшин, ярианы хурд зэрэг тохиргоог өөрчлөх боломжтой.
Утсыг удирдах
Дэлгэц дээрх элементийг удирдах үед түүний эргэн тойронд тэгш өнцөгт хүрээ гарч ирвэл энэ тохиргоог сонгосон байна гэгдийг мэдэж болно. Та товших, шудрах дохио зангаагаар зүйлийг сонгож болно. Та дэлгэцэн дээр аливаа нэг зүйлийг сонгоход дуут туслах юу сонгосныг хэлж өгнө.
-
• Хурууныхаа доор юу байгааг сонсохын тулд
дэлгэцэн дээр товшоод шударна уу.
-
• Аливаа элементийг нээхийн тулд
нэг хуруугаараа хоёр удаа товшино уу.
-
• Фокусын хүрээг дэлгэц дээрх өөр элемент рүү шилжүүлэхийн тулд
нэг хуруугаараа зүүн эсвэл баруун тийш шударна уу.
-
• Дараагийн эсвэл өмнөх цэс рүү очихын тулд
хоёр хуруугаараа зүүн эсвэл баруун тийш шударна уу.
-
• Жагсаалтыг дээш, доош гүйлгэхийн тулд
хоёр хуруугаараа дээш эсвэл доош шударна уу.
-
• Дэлгэцийг дээш доош гүйлгэхийн тулд
нэг хуруугаараа хажуу тийшээ шудрана уу (дээш гүйлгэхийн тулд зүүн, дараа нь баруун тийш шударна уу. Доош гүйлгэхийн тулд зүүн тийш шудраарай).
-
• Фокусын хүрээг дэлгэцний эхний эсвэл сүүлчийн элемент рүү шилжүүлэхийн тулд
нэг хуруугаараа дээш, дараа нь доош. Сүүлчийн элемент рүү очихын тулд доош, дараа нь дээш шударна уу.
Түргэн ажил
Voice Assistant нь байнга ашиглагддаг функцүүдийг гарын товчлолоор хангадаг. Та энгийн дохио зангаагаар тохиргоог өөрчилж, дуут мэдээллийг зогсоох боломжтой.
-
• Дуут туслахын тохиргоог өөрчлөхийн тулд
Гурван хуруугаараа зүүн эсвэл баруун тийш, нэг хуруугаараа дээш, доош шудраад тохиргоогоо сонгоно уу (тохиргооны жагсаал доорх заасан).
- Ярианы хурд: яриаг хурдасгах, багасгах
- Цэг таслал: цэг таслалыг хэлэх эсвэл орхих тохиргоо
- Харанхуй дэлгэц: дэлгэцийг асаах, унтраах
- Зузаан хүрээ: Фокус элементийг эргэн тойронд зузаан хүрээг идэвхжүүлэх/идэвхгүй болгох
- Фокус заагчийн өнгө: фокус байгаа элементийн эргэн тойрон дахь хүрээний өнгийг сонгох
- Мэдэгдэл: мэдэгдлийн самбарыг нээж хаах
- Дуут харилцан үйлчлэл: Дуут харилцан үйлчлэлийг идэвхжүүлэх, идэвхгүй болгох
- Чичиргээ: Чичиргээг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох
- Хурдан залгах: Keyboard эсвэл нэмэлт Samsung keyboard-ыг нэг удаа дарж ашиглах
- Ярианы ярианд анхаарлаа төвлөрүүлэх: Voice Assistant-ыг идэвхжүүлж байхдаа өөр дууг багасгах. -
• Voice Assistant-ын унших нарийвчлалыг тохируулахын тулд
Гурван хуруугаараа дээш эсвэл доош шударснаар доорх хэд хэдэн нарийвчлалын тохиргоог аль нэгийг сонгоод нэг хуруугаараа дээш шудраад, тохиргоог сонгохоор дээш буюу доош шударна уу.
- Тэмдэгтийн нарийвчлал: тэмдэгт бүрийг унших тохиргоо.
- Үгийн нарийвчлал: үг бүрийг унших.
- Мөрийн нарийвчлал: нэг мөрийг нэг нэгээр нь унших.
- Догол мөрийн нарийвчлал: Нэг догол мөрийг нэг дор унших.
Текст засварлахад хялбар
Voice Assistant-д текст хуулж буулгахын тулд хуруугаараа шудрахад хангалттай.
-
• Сонгох горимыг асаах, унтраахын тулд
хоёр хуруугаараа дэлгэцийг хоёр удаа товшоод удаан дарна уу.
-
• Тэмдэгтүүдийг сонгохын тулд
сонгох горимд нэг хуруугаараа дээш эсвэл доош шударна уу.
-
• Сонгосон тэмдэгтүүдийг хайчлахын тулд
хоёр хуруугаараа зүүн тийш шударна уу.
-
• Тэмдэгтүүдийг оруулахын тулд
хоёр хуруугаараа баруун тийш шударна уу.
-
• Бүх тэмдэгтүүдийг сонгохын тулд
хоёр хуруугаараа доош шударна уу.
-
• Сонгосон тэмдэгтүүдийг хуулахын тулд
хоёр хуруугаараа дээш шударна уу.
-
• Текст оруулах хэсэгт заагчийг зөөхийн тулд
дууны түвшинг ихэсгэх, багасгах товчлууруудыг дарна уу.
-
• Заагчийг эхний эсвэл сүүлчийн байрлал руу шилжүүлэхийн тулд
нэг хуруугаараа дээш, дараа нь доош, эсвэл эсрэгээрээ шударна уу.
Дуут туслахыг өөрийн хэрэгцээнд тааруулан тохируулах
Дуут туслах нь мэдээлэлд хандах янз бүрийн боломжийг олгодог.
-
• Дуут туслахаар мөрөнд гарч буй мэдээллийг уншихын тулд
Хоёр хуруугаараа дэлгэцэн дээр гурав дахин товшино уу. Мөн та сонсохыг хүссэн мэдээллээ сонгох боломжтой: цаг, огноо, цэнэгний хувь, сүлжээний түвшин, Bluetooth-ийн төлөв.
-
• Дуут туслах дэлгэцийн элементийн эхнээс сүүлчийнх хүртэл уншихын тулд
гурван хуруугаараа дэлгэцэн дээр товшино уу.
-
• Дэлгэц дээрх элементийг одоо сонгогдсон элементийн дараа дарааллаар нь сонсохын тулд
гурван хуруугаараа дэлгэцэн дээр хоёр удаа товшино уу.
-
• Voice Assistant-ын хамгийн сүүлд хэлсэн үгийг сонсож, хуулахын тулд
дэлгэцэн дээр гурван хуруугаараа гурван удаа товшино уу.
-
• Буцах, цуцлах эсвэл гарч ирэх цонхыг хаахын тулд
дэлгэцэн дээр дөрвөн хуруугаараа товших эсвэл гурван хуруугаараа дээш, доош шударна уу.
-
• Үндсэн дэлгэц рүү очихын тулд
дэлгэцэн дээр дөрвөн хуруугаараа хоёр удаа товших буюу гурван хуруугаараа доош, дээш шударна уу.
-
• Сүүлд нээсэн аппликейшны жагсаалтыг сонсохын тулд
дэлгэцэн дээр дөрвөн хуруугаараа гурван удаа дахин товшино уу.
-
• Дуут туслахын дууг идэвхгүй болгохын тулд
дэлгэцэн дээр хоёр хуруугаараа хоёр удаа товшино уу.
Дуут туслахыг ашиглаж эхлэх
-
• Зааварчилгаатай танилцахын тулд
Тохиргоо > Тусгай боломжууд > Дэлгэц уншигч > Заавар"руу очно уу.
-
• Сурсан дохио зангаагаа ашиглах дадлага хийхийн тулд
Тохиргоо > Тусгай боломжууд > Дэлгэц уншигч > Заавар. -> - 1 сонгоно уу. Энэхүү зааварчилгааг ашиглах.
Товчлуурын хялбаршуулсан комманд
Доор заасан товчлуурууд ажиллах боломжтой.
-
• Дараах элемент рүү очихын тулд
Alt + баруун сум дарна уу
-
• Өмнөх элемент рүү очихын тулд
Alt + зүүн сум дарна уу
-
• Эхний элемент рүү очихын тулд
Alt + Ctrl + зүүн сум дарна уу
-
• Сүүлийн элемент рүү очихын тулд
Alt + Ctrl + баруун сум дарна уу
-
• Дараагийн цонх руу очихын тулд
Alt + Ctrl + доош сум дарна уу
-
• Өмнөх цонх руу очихын тулд
Alt + Ctrl + дээш сум дарна уу
-
• Товшилт хийхийн тулд
Alt + Enter дарна уу
-
• Товшилт хийд удаан дарахын тулд
Alt + Shift + Enter дарна уу
-
• Нэг дэлгэцээр буцахын тулд
Alt + Delete дарна уу
-
• Үндсэн дэлгэц рүү очихын тулд
Alt + Ctrl + H дарна уу
-
• Сая нээсэн аппликейшн рүү очихын тулд
Alt + Ctrl + R дарна уу
-
• Мэдэгдлийн самбарыг нээхийн тулд
Alt + Ctrl + N дарна уу
-
• Дуут туслахыг идэвхжүүлэж идэвхгүй болгохын тулд
Alt + зайг дарна уу
-
• Тусгай үйлдлийг гүйцэтгэхийн тулд
Alt + Shift + зайг дарна уу
-
• Түргэн цэсийг гүйлгэхийн тулд
Shift + Ctrl +Shift + Ctrl + зүүн эсвэл баруун сумыг дарна уу
-
• Түргэн цэсийг гүйлгэх үйлдлийг тохируулахын тулд
Ctrl + дээш эсвэл доош сумыг дарна уу
-
• Дараагийн эсвэл өмнөх үйлдлийг сонгохын тулд
Shift + Ctrl + дээш эсвэл доош сумыг дарна уу
-
• Дээрээсээ уншихын тулд
Alt + Ctrl + Enter дарна уу
-
• Дараагийн элементээс эхлээд уншихын тулд
Alt + Shift + Ctrl + Enter дарна уу
-
• Тохирох үйлдлийг харуулахын тулд
Alt + Ctrl + зайг дарна уу
-
• Дэлгэц дээрх элементийг хайхын тулд
Alt + Ctrl + налуу зураасыг дарна уу
-
• Статус талбар дахь мэдээллийг уншихын тулд
Alt + Shift + S дарна уу
Товчлуурын хялбаршуулсан комманд
Вэб ашиглах
-
• Дараагийн товчлуур руу очихын тулд
Alt + B дарна уу
-
• Өмнөх товчлуур руу очихын тулд
Alt + Shift + B дарна уу
-
• Дараагийн удирдлагын элемент рүү очихын тулд
Alt + C дарна уу
-
• Өмнөх удирдлагын элемент рүү очихын тулд
Alt + Shift + C дарна уу
-
• Дараагийн заагч рүү очихын тулд
ARIA Alt + D дарна уу
-
• Өмнөх заагч рүү очихын тулд
ARIA Alt + Shift + D дарна уу
-
• Текст оруулах дараагийн талбар руу очихын тулд
Alt + E дарна уу
-
• Текст оруулах өмнөх талбар руу очихын тулд
Alt + Shift + E дарна уу
-
• Дараагийн элемент рүү очихын тулд
Alt + F дарна уу
-
• Өмнөх элемент рүү очихын тулд
Alt + Shift + F дарна уу
-
• Дараагийн зураг руу очихын тулд
Alt + G дарна уу
-
• Өмнөх зураг очихын тулд
Alt + Shift + G дарна уу
-
• Дараагийн гарчиг руу очихын тулд
Alt + H дарна уу
-
• Өмнөх гарчиг руу очихын тулд
Alt + Shift + H дарна уу
-
• b түвшний дараагийн гарчиг руу очихын тулд
Alt + [тоо] дарна уу
-
• Түвшний өмнөх гарчиг руу очихын тулд
Alt + Shift + [тоо] дарна уу
-
• Жагсаалтын дараагийн элемент рүү очихын тулд
Alt + I дарна уу
-
• Жагсаалтын өмнөх элемент рүү очихын тулд
Alt + Shift + I дарна уу
-
• Дараагийн холбоос руу очихын тулд
Alt + L дарна уу
-
• Өмнөх холбоос руу очихын тулд
Alt + Shift + L дарна уу
-
• Дараагийн жагсаалт руу очихын тулд
Alt + O дарна уу
-
• Өмнөх жагсаалт руу очихын тулд
Alt + Shift + O дарна уу
-
• Дараагийн хүснэгт рүү очихын тулд
Alt + T дарна уу
-
• Өмнөх хүснэгт рүү очихын тулд
Alt + Shift + T дарна уу
-
• Дараагийн талбар руу очихын тулд
Alt + Z дарна уу
-
• Өмнөх талбар руу очихын тулд
Alt + Shift + Z дарна уу
-
• Дараагийн туг руу очихын тулд
Alt + X дарна уу
-
• Өмнөх туг руу очихын тулд
Alt + Shift + X дарна уу
* Төхөөрөмжийн зургийг зөвхөн танилцах зорилгоор загварчилсан болно.