Ухаалаг утас/Таблет

TalkBack дэлгэц уншигч функц
Дэлгэц рүү харахгүйгээр төхөөрөмжөө ашиглах боломжтой Дэлгэц уншигч функц нь хэрэглэгчдэд дэлгэцийн контентыг дуут туслах функцийн тусламжтайгаар ойлгоход тусална.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack 
  • * Эдүгээ Samsung-ийн Voice Assistant (Дуут хөтөч) болон Google-ийн TalkBack нэгдэн нэг дэлгэц уншигчтай болоод байна. Шинэ TalkBack нь уг хоёр апп-ын ололтуудыг шингээн, илүү хүчирхэг болсон. Туршаад үзээрэй. Дуут туслах функц, Google TalkBack-тай хамт ажилласаар байх болно (One UI 3.0 болон түүнээс хойш үеийн интерфэйс дээр).
Илүү дэлгэрэнгүй
Дэлгэц горим
Дэлгэц горим дээр, дэлгэцийн контрастыг нэмэх эсвэл контентыг томруулан харах боломжтой. Өндөр контрасттай фонт, Өндөр контрасттай товчлуур болон Дэлгэцийг томруулах зэрэг функцуудыг нэг нэгээр нь идэвхжүүлэх шаардлагагүй болсон. Та өөрт тохирох горимыг төвөггүй, шуурхай сонгох боломжтой.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлыг сайжруулалт > Дэлгэц горим
  • * Энэ функц нь One UI 4.0 болон түүнээс хойших үеийн интерфэйс дээр ажиллана.
Өндөр ялгаралтай загвар
Тод өнгийн контентыг бараан дэвсгэр дээр үзэх тохиргоог хийж уншихад хялбар, харагдац сайн байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Нэн ялангуяа харанхуй орчинд гар утсаа удаан хугацаагаар ашиглаж буй үед нүд чилж, ядрахгүй байхад тустай. Galaxy Themes дотор бусад өндөр контрасттай сонголтууд бий.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өндөр ялгаралтай загвар

Өндөр ялгаралтай үсгийн хэвийн зураглал
Бичвэр болон дэвсгэр өнгө хоорондын контрастыг нэмэгдүүлж, өнгө болон фонтны хүрээг өөрчлөх.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өндөр ялгаралтай үсгийн хэвийн зураглал

Өндөр ялгаралтай товчлуур
Samsung-ын товчлуурын хэмжээг томруулах, бичвэр болон дэвсгэр өнгө хоорондын контрастыг нэмэгдүүлэх үүднээс товчлуурын үсгийн өнгийг өөрчлөх зэргээр товчлуур дээрх контрастыг тохируулах олон сонголт бий.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлыг сайжруулалт > Өндөр ялгаралтай товчлуур 

Товчлуурыг тодруулах
Хэрэв та бүдэг хараанаас болж дэлгэцэн дээрх видео эсвэл зураг дээрх объектуудыг харахад асуудалтай байгаа бол Relumino Outline-г туршиж үзээрэй. Энэ нь объектууд болон тэдгээрийн хүрээлэн буй орчны хооронд ялгагдах хил хязгаарыг өгдөг.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлыг сайжруулалт > Товчлуурыг тодруулах

  • * Энэ функцийг One UI 6.1-ээс дээш хувилбарт авах боломжтой.
  • * Загварын онцлогоос хамааран уг функцийн боломж өөр байж болно.
  • Relumino хүрээ
    Хэрэв та бүдэг харааны асуудлаас болж дэлгэцэн дээрх видео эсвэл зураг дээрх объектуудыг харахад асуудалтай байгаа бол Relumino Outline-г туршиж үзээрэй. Энэ нь объектууд болон тэдгээрийн хүрээлэн буй орчны хооронд ялгагдах хил хязгаарыг өгдөг.
    • * Хэрхэн тохируулах вэ? : Тохиргоо > Хүртээмжтэй байдал > Харааны тохируулга > Relumino хүрээ
    • * Энэ функцийг One UI 6.1 хувилбараас авах боломжтой.
    • * Загварын онцлогоос хамааран уг функцийг ашиглах боломжтой.
    Өнгөний хувирал
    Дэлгэцийг өнгийг өөрчилж, харагдацыг сайжруулаарай.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлыг сайжруулалт > Өнгөний хувирал

    Өнгөний тохиргоо
    Өнгө ялгахад танд хүндрэлтэй байгаа бол бидэнд даатга. Таны сонгосон өнгөөр таны гар утасны дэлгэцийн өнгүүдийг ахин тохируулж болно.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлыг сайжруулалт > Өнгөний тохиргоо
    • * Утасны загвараас хамааран уг функцыг дэмжихгүй байж болно.  
    Өнгөний шүүлтүүр
    Зарим хүн цагаан дэвсгэр дээрх зүйлсийг уншихад хүндрэлтэй байдгаас нийтлэл, мессеж зэргийг уншихдаа арай хийж төвлөрдөг. Хэрэв танд адилхан асуудал байгаа бол Color Filter буюу Өнгө шүүх функц танд тусалж чадна. Дэлгэцийнхээ өнгийг өөрчилснөөр таны унших хурд нэмэгдэж, илүү тухтай болно.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өнгөний шүүлтүүр
    • * Утасны загвараас хамааран функц нь дэмжихгүй байж болно. 
    Хөдөлгөөнт зургуудыг арилгах
    Нүд ядрахаас сэргийлэхийн тулд хуудас солих болон бусад үйлдлүүдийг хийх үед дэлгэцийн нөлөөллүүдийг арилгах боломжтой. Хэрвээ та дэлгэцэн дээрх хөдөлгөөнт зургуудад мэдрэмтгий бол энэ функц танд ашигтай байж болно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Хөдөлгөөнт зургуудыг арилгах 

    Тод байдал, бүдгэрэлт багасгах
    Харагдах байдлыг сайжруулахын тулд цэсний цонх, ил тод байдал, бүдэгрэлтийг багасгах боломжтой.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Тод байдал, бүдгэрэлт багасгах
    • * Тус функцийг One UI 4.0 хувилбар дээр ашиглах боломжтой. 
    Нэмэлт бүдгэрэлт
    Дэлгэцийн хамгийн бага түвшний гэрэлтүүлгийн горимд тохируулсан ч таны дэлгэц хэтэрхий тод харагдаж байгаа бол «Нэмэлт бүдэгрэлт» функцийг асаана уу.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Нэмэлт бүдгэрэлт 
    • * Тус функцийг One UI 4.0 хувилбар дээр ашиглах боломжтой.
    • * Утасны загвараас хамааран уг функцыг дэмжихгүй байж болно. 
    Томруулагч
    Та дэлгэцийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн томруулж болно. Дэлгэцийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн томруулагч функцийг хурдан ашиглахын тулд аппликейшн хурдан нээх товч холбоос зургийг дарна уу.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Томруулагч

    Томруулдаг шил
    Томруулагч виджет танд ойр тойронд тань байгаа зүйлсийг хялбархан томруулж харахад тусална. Мөн өнгө шүүх, гэрэлтэлт болон контрастыг удирдах функцууд багтсан тул бичвэр болон дүрсийг илүү тодоор харах боломжтой. Та виджетийн цэсээс Magnifier виджэтийг нүүр дэлгэц дээрээ нэмж оруулж ирж болно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Томруулдаг шил

    Курсорын зузаан
    Та илүү сайн харагдахын тулд текст курсорын зузааныг тохируулж болно.

    * Хэрхэн ашиглах вэ? : Тохиргоо > Хүртээмжтэй байдал > Харааны тохируулга > Курсорын зузаан

    Заагч сумын хэмжээ болон өнгө
    Та хулганы заагч сум эсвэл дэлгэц дээр гарч байгаа заагчийн хэмжээ болон өнгийг тохируулж болно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Заагч сумын хэмжээ болон өнгө

    Фонтын хэмжээ, хэв маяг
    Дэлгэц дээрх текстийн харагдах байдлыг сайжруулахын тулд үсгийн хэмжээ, хэв маягийг өөрчлөх боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Фонтын хэмжээ, хэв маяг

    Дэлгэцийн масштаб
    Дэлгэц дээр элементийн хэмжээг тохируулахын тулд дэлгэцийн масштабыг өөрчлөх боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Дэлгэцийн масштаб

    Үйлдэл гүйцэтгэх хугацаа
    Та мэдэгдэл эсвэл дууны түвшний хянагч гэх мэт түр хугацаагаар харуулдаг мэдэгдлийг хэр удаан хугацаагаар харуулахаа сонгох боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Үйлдлийг гүйцэтгэх хугацаа

    Товчлуур дээрх чанга яригчийн оролт
    Оруулах текстийг Samsung товчлуур ашиглан чанга унших боломжтой. «Товчлуур дээр оруулах текстийг чанга унших» функц нь таны хэрэгцээнээс хамааран тэмдэгт болон үг оруулах үед харилцан үйлчлэлийн үйлчилгээ үзүүлдэг.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Товчлуур дээр оруулах текстийг чанга унших

    Аудио тайлбар
    Та "Аудио тайлбар" агуулсан видеог үзэх үед тухайн тайлбарыг автоматаар тоглуулсныг сонсох боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Аудио тайлбар

    Bixby Vision-ийн тусгай боломжууд
    Bixby Vision-ийн хялбар тохиргоо болон интерфейсийн тусламжтайгаар таны харж буй бүх зүйлийг хэлж, эргэн тойрныхоо ертөнцийг ойлгоход тань тусална.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Bixby Vision-ийн тусгай боломжууд
    • * Дүрсийг тайлбарлах горим нь одоогийн байдлаар Англи, Франц, Герман, Итали, Солонгос, Хятад, Португал, Орос болон Испани хэлийг дэмжин ажиллаж байна.
    • * Обьектыг таних горим нь орчуулгын функцтэй адил 60 хэлийг дэмжиж ажилладаг.
    Дуут тэмдэглэл
    Ижил хэлбэртэй объектыг ялгахын тулд NFC тэмдэглэл ашиглах боломжтой. Та дууны бичлэг хийх замаар ашиглаж болно. Тус бичлэг нь ухаалаг утсаа NFC тэмдэглэл рүү ойртуулах үед тоглоно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Дуут тэмдэглэл 

    Тусгай боломжуудын товчлолууд
    Тусгай боломжууд функц руу шууд шилжсэнээр та функцуудыг шуурхай, хялбар ашиглах боломжтой.
    • Тусгай боломжуудын товчлуур/дохио зангаа
    • Хажуугийн товчлуур болон Дууны түвшинг чангалах товчлуур дээр хурдан дарах
    • Дууны түвшинг чангалах болон намсгах товчлуурыг удаан дарах

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо >  Тусгай боломжуудын товчлолууд

    Танд санал болгох
    Та Тусгай боломжууд горимоос аль функцууд идэвхжсэнийг шалгаад, танд тохиромжтой гэж үзэн санал болгосон функцуудыг харах боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо >  Танд санал болгох

    Тусгай боломжуудыг бий болгох тохиргоог хийх
    Бусад тохиргоог дахин өөрчлөхгүйгээр Тусгай боломжуудын функцын тохиргоог үндсэн тохиргоо болгож болно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Дахин тохируулах > Тусгай боломжуудын тохиргоог дахин тохируулах

    Зүүдэг төхөөрөмжүүд

    TalkBack дэлгэц уншигч функц
    Дэлгэц рүү харахгүйгээр төхөөрөмжөө ашиглах боломжтой Дэлгэц уншигч функц нь хэрэглэгчдэд дэлгэцийн контентыг дуут туслах функцийн тусламжтайгаар ойлгоход тусална.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack 
    Өндөр ялгаралтай үсгийн хэвийн зураглал
    Текст болон дэвсгэр хоёрыг ялгахын тулд үсгийн өнгө, хэвийн зураглалыг тохируулна уу.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өндөр ялгаралтай үсгийн хэвийн зураглал  
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой.
    Өнгөний тохиргоо
    Хэрвээ танд өнгийг ялгахад хэцүү байвал тэдгээрийг тохируулж болно. Үүний дараа таны зүүдэг төхөөрөмжийн өнгийг илүү танигдахуйц болгож болно.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өнгөний тохиргоо  
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой.  
    Өнгөний хувирал
    Дэлгэцийг илүү сайн харагдуулахын тулд өнгөний өөрчлөлт.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өнгөний хувирал

    Өнгөний шүүлтүүр
    Зарим хүн цагаан дэвсгэр дээрх зүйлсийг уншихад хүндрэлтэй байдгаас нийтлэл, мессеж зэргийг уншихдаа арай хийж төвлөрдөг. Хэрэв танд адилхан асуудал байгаа бол Color Filter буюу Өнгө шүүх функц танд тусалж чадна. Дэлгэцийнхээ өнгийг өөрчилснөөр таны унших хурд нэмэгдэж, илүү тухтай болно.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Өнгөний шүүлтүүр

    Хөдөлгөөнт зургуудыг арилгах
    Нүд ядрахаас сэргийлэхийн тулд хуудас солих болон бусад үйлдлүүдийг хийх үед дэлгэцийн нөлөөллүүдийг арилгах боломжтой. Хэрвээ та дэлгэцэн дээрх хөдөлгөөнт зургуудад мэдрэмтгий бол энэ функц танд ашигтай байж болно.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Хөдөлгөөнт зургуудыг арилгах
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой. 
    Тод байдал, бүдгэрэлт багасгах
    Харагдах байдлыг сайжруулахын тулд цэсний цонх, ил тод байдал, бүдэгрэлтийг багасгах боломжтой.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Тод байдал, бүдгэрэлт багасгах 
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой. 
    Томруулагч
    Контентыг томруулж, багасгахын тулд дэлгэцэн дээр нэг хуруугаараа гурван удаа товшино уу.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Томруулагч 

    Тод фонт
    Та төхөөрөмж дээрээ текстийг илүү тод, харагдахуйц болгохын тулд фонтыг тод болгож өөрчлөх боломжтой.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Бүдүүн фонт 
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой. 
    Фонтны хэмжээ
    Та төхөөрөмж дээрээ текстийг илүү тод, харагдахуйц болгохын тулд фонтын хэмжээг өөрчлөх боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харагдах байдлын сайжруулалт > Фонтын хэмжээ 

    Чичиргээтэй цаг
    Цагны нүүрэн дээр хоёр хуруугаараа хүрч тухайн мөчид цаг хэд болж байгааг чичиргээгээр мэдээрэй.

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Чичиргээтэй цаг 

    Үйлдэл гүйцэтгэх хугацаа
    Та мэдэгдэл эсвэл дууны түвшний хянагч гэх мэт түр хугацаагаар харуулдаг мэдэгдлийг хэр удаан хугацаагаар харуулахаа сонгох боломжтой.
    • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Үйлдлийг гүйцэтгэх хугацаа  
    • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой.  
    Тусгай боломжуудын товчлолууд
    Тусгай боломжууд функц руу шууд шилжсэнээр та функцуудыг шуурхай, хялбар ашиглах боломжтой.
    • Хоёр хуруугаар гурван удаа товших
    • Нүүр хуудас руу очих товчлуур дээр хоёр дарах

    * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо >  Тусгай боломжуудын товчлолууд

    ТВ

    Дуут туслах
    Дуут туслах нь Smart TV-ийн дэлгэцэн дээрх гарч буй элементийг чангаар хэлж болно. Энэ нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зурагтын үндсэн функцууд болон вэб ашиглаж, хайлт хийх гэх мэт төрөл бүрийн ухаалаг үйлчилгээг ашиглахад тусалдаг. Дуут туслахын тусламжтайгаар та үзүүлж байгаа суваг, дууны түвшний талаарх мэдээллийг сонсож, одоо болон ирээдүйн нэвтрүүлгүүдийн талаар болон хөтөлбөрийн хуваарьтай танилцах боломжтой.
    • Дууны өсгөгч/хурд/түвшний тохируулга
    • Дуут туслахыг ашиглах үед зурагтын арын дууны түвшин тохируулах
    • * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Дуут туслах
    • * Яаж тохируулах вэ: Тусгай боломжуудийг ашиглах зураг дүрс > Дуут туслах руу орохын тулд дууны түвшний товчлуурыг удаан дарна уу 
    Дуут тайлбар
    Дуут тайлбар нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан олон телевизийн нэвтрүүлгийг үзүүлэх үйлчилгээ юм. Тодруулбал, агуулгатай зэрэгцэн үйлдлийн дуут тайлбарыг тоглуулах бичлэгийг санал болгоно. Одооноос эхлээд та зохиолын хөтөлбөрийн өөрчлөлт, жүжигчний илэрхийлэл, дохио зангаа, хувцаслалт гэх мэт зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
    • * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц> Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Дуут тайлбар  
    • * Дуут тайлбарыг зөвхөн таны үзэж байгаа нэвтрүүлэг дэмжсэн тохиолдолд ашиглах боломжтой.
    Зургийн томруулалт
    Хэрвээ та дэлгэцээ сайн харж чадахгүй бол дүрсийг 200% хүртэл томруулж эсвэл томруулахыг хүссэн хэсгээ томруулж болно.
    • Томруулах түвшинг тохируулах
    • Томруулсан хэсгийг зөөж тохируулах

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц> Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Зургийн томруулалт 

    Өндөр тодосгогч
    Харанхуй дэвсгэр дээрх цайвар текст нь өнгө ялгахгүй эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүст дэлгэц дээрх текстийг сайн харах боломжийг олгодог. Харагдах байдлыг сайжруулж, нүдний ядаргааг багасгахын тулд та үндсэн дэлгэцийн дэвсгэр өнгийг хар болгож, текстийн өнгийг цагаан эсвэл шар болгон өөрчилж болно. Түүнээс гадна зурагтын тунгалаг цэсийг автоматаар сайн харагдуулж, текстийг илүү ойлгомжтой болгодог.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Өндөр тодосгогч

    Томруулагч
    Энэхүү функц нь харааны бэрхшээлтэй хүмүүст сувгийн мэдээлэл, Smart Hub, тохиргоо, туслах цонхны гэх мэт текстийн хэсгүүдийг үзэхэд туслах функц юм.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Томруулалт

    Саарал өнгөний түвшин
    Хэрвээ танд өнгийг танихад хэцүү эсвэл нүдний хэт ядаргаанд орж байгаа бол тус функцээр дэлгэцийн өнгийг хар цагаан болгож өөрчлөх боломжтой. Та зураг болон текстийг уншихад хялбар болгохын тулд тэдгээрийн хил хязгаарыг илүү тод болгож хар ба цагаан өнгийг ашиглах боломжтой.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц> Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Саарал өнгөний түвшин 

    Өнгө хувиргах өөрчлөлт
    Хэрвээ та гэрэлд мэдрэмтгий эсвэл хараа муутай бол хар дэвсгэр, цагаан текстийг сонгож болно. Өнгөний өөрчлөлт нь текст таних чадварыг сайжруулж, хурц гэрлийг багасгаж, нүдний ядралтыг багасгахад тусалдаг.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Өнгө хувирган өөрчлөлт 

    SeeColors аппликейшн
    Samsung-ийн бүх QLED зурагт дээр суулгасан SeeColors аппликейшн нь өнгөт хараатай хүмүүст дэлгэцийн өнгийг өөрийн хэрэгцээнд тааруулан тохируулахад тусалдаг. Та өнгө ялгах байдлын оношийг үндэслэн нүдэндээ таньж чадах өнгөний спектрыг тохируулж болно.
    • * Яаж тохируулах вэ: Нүүр > Цэс > Аппликейшн > Амьдралын хэв маяг > See Colors эсвэл Нүүр дэлгэц > Цэс > Аппликейшн > Хайлт > SeeColors-г бичээд оруулна уу  
    • * Та SeeColors аппликейшныг Apps-аас (Samsung Smart TV дэлгүүр) татаж авах боломжтой.
    Алсын удирдлагатай танилцуулга
    Тус функц нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд алсын удирдлагын товчлууруудын байршил, тэдгээрийн үүргийг хурдан сурах боломжийг олгодог. Таны дарсан товчлуур бүр ямар үйлдэл үзүүлснийг танд хэлэх болно.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Алсын удирдлагатай танилцуулга 

    Цэстэй танилцуулга
    Тус функц нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдийг зурагтын янз бүрийн функцуудтай танилцуулна. Цэстэй танилцуулга нь алсын удирдлага ашиглах цахим дуут заавар, тусгай боломжуудын цэс, ТВ ашиглах дуут туслах, өргөн нэвтрүүлгийн хөтөч, хөтөлбөрийг үзүүлэх хуваарь болон бусад зүйлийг санал болгодог.

    * Яаж тохируулах вэ: Нүүр дэлгэц> Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Цэстэй танилцуулга 

    Гал тогоо, зочны өрөөнд зориулсан цахилгаан бараа

    Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн үйлчилгээнд зориулсан SmartThings TalkBack
    SmartThings Talkback дэлгэц уншигч ашиглан гэр ахуйн цахилгаан хэрэгслээ удирдаарай. Тус функц нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан бөгөөд дуут туслахын тусламжтайгаар дэлгэцийн агуулгыг унших функц юм. Уншуулах зүйлийг дэлгэц дээр товших эсвэл шудрах замаар сонгож болно. Функцийн ашигт байдлыг бодит амьдралын хэрэглээгээр баталгаажуулдаг.
    • Дэлгэц дээр харуулсан зүйл
    • Сонгосон зүйлийг уншуулах
    • Өөр зүйлийг сонгох
    • Жагсаалтыг дээш эсвэл доош гүйлгэх
    • Дэлгэцийн эхний эсвэл сүүлчийн зүйл рүү шилжүүлж сонгох
    • * Хөдөлгөөнт төхөөрөмж дээр яаж суулгах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack
    • * Google TalkBack дуут туслах функцуудыг One UI 3.0 дээр SmartThings-ээр ашиглаж болно. 

    Угаалгын машин/Хатаагч машин

    Брайл Наалт
    Түлхүүр товчлуурууд нь харааны бэрхшээлтэй хүмүүст хэрэглэхэд хялбар болгох Брайл болон мэдрэгчтэй цэгүүдтэй. Брайл наалтыг хүсэлт гаргаж үнэ төлбөргүй авах боломжтой бөгөөд Samsung-ийн бүтээгдэхүүнд тусгайлан зориулж бүтээгдсэн.

    *  2019 онд үйлдвэрлэсэн угаагч, хатаагч машины Брайл наалтыг захиалгаар нийлүүлж байна.

    Харагдах байдал сайжирсан удирдлагын дэлгэц
    Угаалгын болон хатаагч машиныг тод LCD дэлгэцийн тусламжтайгаар харанхуйд ч ашиглах боломжтой. Угаалгын машин, хатаагчийн хяналтын самбар дээрх шошго, заагчийн оронд томруулсан текстэй LCD дэлгэц ашигладаг бөгөөд төхөөрөмжийг харанхуйд ч харах боломжтой.

    * LCD дэлгэцтэй угаалгын, хатаагч машины загварт функцийг ашиглах боломжтой. 

    Дууны тохиргоо
    Хэрэглэгчид угаалгын болон хатаагч машин хоёрыг дуу авиа, аяар нь ялгаж болно. Жишээлбэл, та угаалгын эсвэл хатаагч машины бариулыг эргүүлсэн бол дохио дуугарах болно. Түүнээс гадна, хэрэглэгч угаалгын машинд усны температурыг нэмэгдүүлсний дараа дуу чимээ ихэсдэг.

    Хөргөгч

    Дууны тохиргоо
    Хэрэглэгчид хөргөгчний температурыг дуугаар ялгаж болно. Жишээлбэл, та температурыг нэмэгдүүлэхэд дуу чангардаг.
    Текстийг яриа болгон хөрвүүлэх
    Family Hub нь Smart Recipe болон Atelier (Art Collection) аппликейшны тусламжтайгаар текстийг яриа болгон хөрвүүлэх функцтэй. Таны гар, нүд завгүй бол жор, урлагийн цуглуулгын аудио тайлбарыг уншуулж, сонсох боломжтой. Түүнээс гадна тус функц нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд контент болон текстийн агуулгын тайлбарыг сонсох боломжийг олгодог.

    *  Family Hub хөргөгч дээр Smart Recipe болон Atelier аппликейшнтэй ажилладаг. Atelier аппликейшн нь Солонгос, АНУ, Латин Америк/Кариб-ын тэнгисийн орнуудад ажиллаж байна. 

    Аяга таваг угаагч/Тавцан плитк

    Дууны тохиргоо
    Хэрэглэгчид аяга таваг угаагч болон индукцийн плитканы дууг ялгаж болно. Жишээлбэл, та аяга таваг угаагчийн горимыг сонговол зүүн талын горимыг сонгох бүрд дуут дохио сонсогддог. Түүнээс гадна, хэрэглэгч индукцийн плитканы хүчин чадлын түвшинг нэмэгдүүлэх үед дууг өгнө.

    Тусгай боломжууд дэмжих үйлчилгээ

    Бид танд тусгай боломжуудыг илүү үр дүнтэй ашиглахад туслах болно

    Samsung Мэдээний Хэлтэс

    Samsung мэдээний хэлтэст тусгай боломжуудын талаар хэрэгтэй зөвлөмж, мэдээг олж мэдээрэй.