Эрчим хүчнийг хэмнэх ухаалаг арга

Та цахилгааны төлбөртөө санаа зовж байна уу? SmartThings Energy1 функцыг ашиглан, та гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийн эрчим хүчний зарцуулалтыг нүд ирмэх зуур шалгахын зэрэгцээ Smart Plugs функцээр ухаалаг биш утасныхаа хэрэглээг ч мөн хянах боломжтой. Илүү их хэмнэлт гаргахын тулд AI Energy Mode3 функцыг идэвхжүүлж, урьдчилан тохируулсан хязгаар дотор эрчим хүчний хэрэглээг зохицуулах боломжтой.

Энтертайнментыг бүгдэд хүртээмжтэй болгоё

Philips Hue4 ашиглан энтертайнментын ид шидийг мэдрье. Таны ТВ-ийн дэлгэцтэй автоматаар холбогдох ухаалаг гэрэлтүүлгийн функц танд гайхалтай кино үдэшлэг хийх боломжийг олгоно. Синхрончилсон дуу5 болон гэрэлтүүлгийн эффект танд тоглоом тоглох таатай орчныг бүрдүүлэхэд тусална.

Хэн хаана байгааг дуртай газраасаа шалгах боломжтой

Та хоол хийж эсвэл ТВ үзэж байхдаа гэрт тань ирсэн зочдын байдлыг эсвэл гэрт тань ирэх хүргэлтийг төвөггүй шалгаж болно. Video doorbell (видео хонх)6 танд хаалганы гаднах дүрсийг хөргөгчний ухаалаг дэлгэц эсвэл ТВ дээр харуулснаар та гар утасныхаа Samsung Wallet7 апп-аар хаалгаа онгойлгож өгч болно.

Хайртай амьтандаа хэдийд ч, хаанаас ч анхаарал тавих боломж

Үсэрхэг найздаа туслахад үргэлж бэлэн байгаарай. SmartThings Pet Care16 апп дээр та BESPOKE Jet Bot AI+ эсвэл гэрийн камераа17 ашиглан хайртай амьтнаа хэр байгааг шалгаж болно. Хэвийн биш байгааг анзаарвал та Home Alone Mode буюу "Гэртээ ганцаараа" горимыг идэвхжүүлэн тайвшруулаарай. Гадагш гарахдаа та гэрийн тэжээвэр амьтандаа Galaxy Smart Tag18 -ыг зүүж, байршлыг нь хянаснаар тайван байх боломжтой.

Өөрийнхөө хувийн эрүүлжих дэглэмийг гаргаарай

Та гэртээ дасгал хийх таатай орчныг хялбархан бүрдүүлж болно. Үүний тулд Samsung Health19 апп дээрх Smart Trainer функц танд зүрхний цохилт, шатаасан калориа шалгаж, жингээ хянах боломжийг олгоно. Түүнчлэн Galaxy Watch SmartThings Cooking21 функц танд фитнесийн зорилгодоо хурдан хүрэхэд тань туслах тэнцвэртэй хоолны дэглэмийг санал болгоно.

Хэрхэн

1-р алхам

SmartThings апп дээр хамгийн доод талд байх 'Life' коммандыг дарж, 'Energy1'-ийг татна.

 

 

2-р алхам

'Monitor' цэсээс та төхөөрөмжүүдийнхээ эрчим хүчний нийт зарцуулалтыг1 хянаж болно.

3-р алхам

Та төхөөрөмжийнхөө эрчим хүчний хэрэглээний түүхийг - цагаар, өдрөөр, долоо хоногоор эсвэл сараар - 'Device energy usage'1 цэсээс харж болно.

4-р алхам

Та эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг хүсвэл 'AI Energy Mode'3 горимыг идэвхжүүлж, төхөөрөмжийн тохиргоог өөрийн зорилтот хэрэглээнд тохируулан тааруулах боломжтой.

1-р алхам

ТВ дээрээ та 'Apps' цэс рүү нэвтэрч, 'Philips Hue Sync' апп8-ыг хайна. 'Install' товч дээр дарж, апп-ыг татна.

2-р алхам

'Start Checkout' товчлуур дээр дарж, дэлгэцээр гарч ирэх зааврын дагуу аппликэйшнийг худалдаж авна.8

3-р алхам

Аппликэйшнээ Hue системтэй холбож, нүүр хуудсан дээр гарч ирэх sync хийх товч дээр дарснаар ТВ-ийн контентоо Philips Hue гэрэлтүүлгийн4 системтэй холбож тохируулна.

1-р алхам

SmartThings апп руу нэвтэрч, 'Automations' товчлуур дээр дарж, баруун дээд булан гарч ирэх 'Create scene' сонголтыг хийнэ.

2-р алхам

Та өөрийн бүрдүүлэх гэсэн горимд нэр, тэмдэг сонгоод, '+' тэмдэг дээр дарж сонголтуудад нэмж оруулна.

3-р алхам

'Control devices' коммандыг сонгосноор та төхөөрөмжийнхөө тохиргоог тусгайлан тохируулсан романтик горимд нийцүүлэн өөрчилж болно.

1-р алхам

SmartThings апп руу нэвтэрч, доод хэсэгт байх 'Life' цэс дээр дарж, 'Pet care' аппликэйшнийг татаж аваарай.

2-р алхам

Та тэжээвэр амьтныхаа нэр, төрөл, үүлдэр болон бусад мэдээллийг оруулж, профайл үүсгэнэ.

3-р алхам

'Monitoring' картаас 'Check' коммандыг сонгож, Jet Bot AI+ роботоор дамжуулж, гэрийн тэжээвэр амьтныхаа хийх үйлдлүүдийг хянаж болно.

4-р алхам

Гэрийн тэжээвэр амьтнаа өөр өөр өнцгөөс харж, хянах бол, баруун дээд өнцөгт байх цэсээс камерын өнцгүүдийг сонгох боломжтой9.

1-р алхам

SmartThings апп руу нэвтэрч, доод хэсэгт байх 'Life' цэс дээр дарж, 'Pet care' аппликэйшнийг татаж аваарай.

2-р алхам

'Monitoring' картны 'Check' коммандыг сонгож, 'Look for pet 10' товчлуур дээр дарна.

3-р алхам

Jet Bot AI+ робот нь танай гэрийн бүртгэлтэй газрын зургийн дагуу хайж, таны тэжээвэр амьтныг олмогцоо мэдэгдэл илгээнэ.

1-р алхам

SmartThings апп руу нэвтэрч, доод хэсэгт байх 'Life' цэс дээр дарж, 'Pet care' аппликэйшнийг татаж аваарай.

2-р алхам

'Home alone' горим дээр дараад, 'Add rule' коммандыг сонгон, дүрмүүдийг тодорхойлон гаргаарай.

3-р алхам

ТВ дээрээ тэжээвэр амьтныхаа дуртай хөтөлбөрийг тоглуулж, гэрийн хөгжим, температурыг өдрийн аль цагт ямар байхаар тохируулж болно.

4-р алхам

'Home alone' горимыг идэвхжүүлснээр таныг гэрээс гарсны дараа тэжээвэр амьтанд тань тухтай байхаар орчныг бүрдүүлнэ.

1-р алхам

SmartThings апп дээрээс доод хэсэгт байх 'Automations' цэсийг сонгон, баруун дээд өнцөгт гарч ирэх 'Create scene' товчлуур дээр дарна.

2-р алхам

Та өөрийн бүрдүүлэх гэсэн горимд нэр, тэмдэг сонгоод, '+' тэмдэг дээр дарж сонголтуудад нэмж оруулна.

3-р алхам

'Control devices' коммандыг сонгосноор та төхөөрөмжийнхөө тохиргоог тусгайлан тохируулсан романтик горимд нийцүүлэн өөрчилж болно.

4-р алхам

Дасгал хөдөлгөөний бичлэгийг The Freestyle дээр харуулахдаа Quick Panel-ийг татаж буулгаад, 'Smart View' дээр товшоорой.

5-р алхам

Холбогдох боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалтаас The Freestyle-ийг сонгоно. Гар утаснаасаа The Freestyle-ийн дэлгэц дээр ПИН код оруулж, урьдчилан тохируулсан Дасгалын горимыг идэвхжүүлнэ. Дасгалаа эрч хүч дүүрэн хийгээрэй!

1-р алхам

SmartThings апп руу нэвтэрч, доод хэсэгт байх 'Life' цэс дээр дарж, 'Home care11' аппликэйшнийг татаж аваарай.

2-р алхам

'Device care' буюу Төхөөрөмжийн байдал картнаас та төхөөрөмжүүдийнхээ статусыг шалгах боломжтой. Төхөөрөмжийг ажиллагаанд таны тусламж хэрэгтэй бол, анхааруулах мессеж ирснийг илтгэх мэдэгдлийн тэмдэг гарсан байна.

3-р алхам

'Usage guide' буюу Хэрэглэгчид зориулсан хөтөч картаас та хэрэгтэй шийдэл болон бусад мэдээллийг харах боломжтой.

* SmartThings-ыг ашиглахын тулд та уг аппликэйшнийг Galaxy Store, Play Store эсвэл App Store-оос татаж авна уу. Энэхүү аппликэйшн нь хамгийн багадаа 3GB RAM бүхий Android OS 9↑ эсвэл iOS 14↑ үйлдлийн системтэй төхөөрөмж дээр ажиллана. 

* Улс, оператор, сүлжээний орчин эсвэл бүтээгдэхүүнээс хамаараад технологи, функц болон ажиллагаа өөр байж болох ба урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

* Бүх төхөөрөмж Wi-Fi, Bluetooth болон бусад утасгай сүлжээнд холбогдсон байх ба нэг ижил Samsung аккаунтад бүртгэгдсэн байна.

* SmartThings апп-ын функц болон техник үзүүлэлт нь бүтээгдэхүүнээс хамаарч харилцан адилгүй байж болно.

* Үйлдлийн системийн техник үзүүлэлт болон аппликэйшний дэлгэцийн тохируулга аппликэйшнийг апдэйт хийх үед өөрчлөгдөж болно. 

* SmartThings аппликэйшнд холбож болох төхөөрөмжийн дээд хязгаар нэг байршилд 200 төхөөрөмж байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчийн сүлжээний орчноос хамаарч, холбож болох төхөөрөмжийн дээд хязгаарт заасан тоо хязгаарлагдмал байж болно. Нэг аккаунтад 10 хүртэл байршил, нэг байршилд 20 хүртэл тооны өрөө бүртгүүлэх боломжтой ба тухайн байршилд бүртгэгдсэн админ 20 хүртэл гишүүн аккаунтдаа урьж болно. 

* Дүрс, дэлгэц дээр харуулж буй контентууд нь үзүүлэнгийн зорилготой болно. Хэрэглэгчийн бодит интерфэйс нь програм хангамжийн хувилбар, загвар, бүс болон бусад хүчин зүйлээс хамаарч өөр байж болно. 

  1. SmartThings Energy үйлчилгээ улс, бүс эсвэл төхөөрөмжөөс хамаарч хязгаарлагдмал байж болзошгүй. Android болон iOS төхөөрөмжүүд (Android OS 9↑, iOS 14↑) дээр ажиллана. Wi-Fi холболт болон Samsung аккаунтад холбогдсон байх шаардлагатай. Эрчим хүчний хэрэглээг хянахын тулд бүх төхөөрөмжийг SmartThings аппликэйшнд бүртгүүлнэ. 
  2. Нийцэж ажиллах Smart Plug болон Smart Home Hub ашиглах шаардлагатай. Smart Plug-ыг SmartThings аппликэйшнд бүртгүүлнэ. Smart Plug ашиглан эрчим хүчний хэрэглээг шалгахдаа SmartThings аппликэйшний 'Төхөөрөмж' цэсээс “Smart Plug” бүтээгдэхүүний карт руу нэвтэрнэ.
  3. AI Energy Mode функц нь улс, бүс эсвэл төхөөрөмжөөс хамаарч хязгаарлагдмал байж болно. Уг функц нь нийцэж ажиллах бүхий ухаалаг цахилгаан хэрэгслийн ажиллах горимыг таны цахилгааны төлбөр урьдчилан тохируулсан босгыг давсан бол эсвэл автоматаар өөрчилнө. (Хөргөгчөөр жишээ авахад, компрессорын хурд, ажиллагаа болон хөргөх температур зэргийг өөрчилнө) SmartThings Energy дээр харуулах эрчим хүчний хэрэглээ болон урьдчилан тооцоолсон зардал нь бодит хэрэглээ болон зардлаас өөр байж болно. 
  4. Philips Hue өнгө нь өөрчлөгддөг ухаалаг гэрэл, Philips Hue Bridge, Philips Hue Sync App (2022 оноос хойш худалдаанд гарсан Samsung TВ дээр аппликэйшнийг худалдаж авсан байх, QLED TV эсвэл түүнээс хойших үеийн ТВ) эсвэл Philips Hue Sync Box (ТВ дээр аппликэйшнийг худалдаж авах боломжгүй бүс нутагт, бүрэн ажиллагааг хангахын тулд Philips Hue Sync Box худалдан авах шаардлага гарч болзошгүй) болон Samsung аккаунт шаардлагатай. Тусдаа худалдаалагдана.
  5. Нийцэж ажиллах JBL Gaming Headset чихэвч шаардлагатай. Тусдаа худалдаалагдана.
  6. Нийцэж ажиллах Video Doorbell шаардлагатай. Video Doorbell-ыг SmartThings аппликэйшнд бүртгүүлнэ. Дараах Video Doorbells нийцэж ажиллана. Үүнд: Ring Video Doorbell Elite, Ring Video Doorbell Pro with Chime Pro, Spotlight Cam Mount, Spotlight Cam Wired, Stick Up Cam Battery, Video Doorbell, Video Doorbell 2, Video Doorbell 3, Video Doorbell Pro. Нийцэж ажиллах дүрст хонхны энэхүү жагсаалт шинэчлэгдэхийг анхаарна уу.
  7. Samsung Wallet болон SmartThings аппликэйшнийг дэмжиж ажилладаг бүх төхөөрөмжүүд дээр хаалга түгжих товчлуур бий. (Android OS 11↑ болон One UI 3.1↑).
  8. Samsung ТВ дээрх ажиллах Philips Hue Sync аппликэйшний ажиллагаа улс, бүс эсвэл төхөөрөмжөөс хамаарч өөр байж болзошгүй. Samsung ТВ дээр Philips Hue Sync аппликэйшнийг ашиглахын тулд тав хүртэлх жилээр захиалга хийж, төлбөр төлөх шаардлагатай. Заасан хугацаа өнгөрсний дараа аппликэйшн хөгжүүлэгч апдэйт хийх бүхий л хугацаанд апп-ыг ашиглах боломжтой болно. 
  9. IP камерын сонголт Jet Bot AI+ ашиглаж байгаа үед Гэрийн тэжээвэр амьтныг хянах дэлгэц дээр гарна. IP камерууд нь WWST байгууллагаас гэрчилгээжүүлсэн, SmartThings Нэгдмэл хөгжүүлэлтийн орчин (IDE)-д хэрэглэх зааварчилгаад нийцсэн байна. 
  10. Гэрийн тэжээвэр амьтны байршлыг тогтооход гэрийн бүтэн шалны зураглал шаардлагатай. Үүний тулд Jet Bot AI+ роботыг цэнэглэгч дээр байршуулсан байх эсвэл түүний хөдөлгөөний гэрийн газрын зургийн дагуу чиглүүлсэн байх шаардлагатай.
  11. SmartThings Home Care үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай функц улс эсвэл төхөөрөмжөөс хамаарч хязгаарлагдмал байж болзошгүй. 
  12. Угаалгын машины Ухаалаг хяналтын функцыг идэвхжүүлснээр түүнийг гар утасны аппликэйшнээр алсаас удирдах тохиргоо мөн идэвхжинэ.
  13. Гүйлгээ хийхийн тулд Aeotec вэбсайт руу хандалт хийх шаардлагатай. Samsung.com нь гуравдагч этгээдийн вэбсайтыг хянах боломжгүй тул гүйлгээнд, мөн тухайн вэбсайтууд дээрх гарсан аливаа мэдээллийн агуулгад хариуцлага хүлээхгүй болно. Гүйлгээ, Aeotec-ын бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа хариуцлага гагцхүү Aeotec компанид хамаарна.
  14. Гүйлгээ хийхийн тулд Philips Hue вэбсайт руу хандалт хийх шаардлагатай. Samsung.com нь гуравдагч этгээдийн вэбсайтыг хянах боломжгүй тул гүйлгээнд, мөн тухайн вэбсайтууд дээрх гарсан аливаа мэдээллийн агуулгад хариуцлага хүлээхгүй болно. Гүйлгээ, Philips Hue бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа хариуцлага гагцхүү Philips Hue компанид хамаарна.
  15. Гүйлгээ хийхийн тулд Google вэбсайт руу хандалт хийх шаардлагатай. Samsung.com нь гуравдагч этгээдийн вэбсайтыг хянах боломжгүй тул гүйлгээнд, мөн тухайн вэбсайтууд дээрх гарсан аливаа мэдээллийн агуулгад хариуцлага хүлээхгүй болно. Гүйлгээ, Google-ын бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа хариуцлага гагцхүү Google компанид хамаарна.
  16. SmartThings Pet Care Service үйлчилгээ бүс нутгаас хамааран хязгаарлагдмал байж болзошгүй ба BESPOKE Jet Bot AI+ загвар дээр ажиллана. Android болон iOS төхөөрөмжүүд (Android OS 9↑, iOS 14↑)-ийг дэмжинэ. Wi-Fi холболтод холбогдож, Samsung аккаунтад бүртгүүлсэн байна.
  17. Нийцэж ажиллах IP камер шаардлагатай. Хэрэглэгчийн апп дээр IP камерын тохиргоог хийсний дараа SmartThings апп дээр бүртгүүлнэ. IP камераар гэрийн тэжээвэр амьтныг хянах функцыг идэвхжүүлэхдээ SmartThings апп-ын 'Device' цэсээс 'IP Cam' бүтээгдэхүүнийг сонгоно.
  18. Galaxy SmartTags нь аливаа саад, хязгаарлалтгүй бол 120 м хүртэлх зайд Bluetooth-ээр ажиллана. Бодит үзүүлэлт хэрэглэж буй орчноос хамаарч өөр өөр байж болно. Тусдаа худалдаалагдана.
  19. Samsung Health компанийн ухаалаг сургагч функцийг одоогоор АНУ, Канад, Өмнөд Солонгос, Их Британид ашиглах боломжтой. Агуулгын үйлчилгээ үзүүлэгчийн хүртээмж болон дараагийн фитнесс контент нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Ухаалаг дасгалжуулагчийн онцлог нь Q70B цуврал болон түүнээс дээш загварт байдаг. Таны байрлалыг дэлгэцэн дээр гаргахын тулд тусад нь зардаг тохирох Slim Fit камер шаардлагатай.
  20. Биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээг хянах зориулалттай биш болно. Харуулах үзүүлэлт, хэмжүүр нь зөвхөн таны биеийн байдалтай холбоотой үзүүлэлт болно. Эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмчээс авахыг зөвлөж байна. Galaxy Watch 4 буюу түүнээс хойших үеийн бугуйн цаг дээр ажиллана.
  21. SmartThings Cooking үйлчилгээ нь улс, бүс эсвэл төхөөрөмжөөс хамаараад хязгаарлагдмал байж болзошгүй. Android болон iOS төхөөрөмжүүд (Android OS 9↑, iOS 14↑) дээр ажиллана. Wi-Fi сүлжээнд холбогдож, Samsung аккаунтад бүртгүүлсэн байна. Жорууд нь англи, франц, герман, итали, испани зэрэг хэл дээр байна.