- *Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
- *Galaxy Z Fold5 гар утсанд зориулсан S Pen Fold үзгийг тусад нь худалдана. Galaxy Z Fold утсанд тусгайлан зориулагдсан S Pen үзгийг хэрэглээрэй. Өөр бусад S Pen эсвэл мэдрэгч үзгүүд дэлгэцийг гэмтээж болзошгүй. Galaxy Z Fold5 загварт S Pen үзэгт зориулсан үүр байхгүй. S Pen үзгийг зөвхөн үндсэн дэлгэц дээр хэрэглэнэ.
Энэ болGalaxy AI
Мобайл AI-н эрин үед тавтай морил. Galaxy Z Fold5 утасны тусламжтайгаар амьдралынхаа хамгийн чухал төхөөрөмжөөс эхлэн бүтээлч байдал, бүтээмж, боломжуудыг шинээр нээн харуулаарай. Таны ухаалаг гар утас.
Үргэлж гайхамшигтай.
Харьцуулшгүй том 7,6 инчийн үндсэн дэлгэц
Уулга алдмаар таныг эзэмдэн авах дэлгэц, тоглоом тоглоход урьд байгаагүй мэдрэмжийг төрүүлж, хүссэн газартаа өргөн дэлгэцээр үзэх, компьютер хэрэглэж байгаа мэт ажлаа бүтээх боломж бүгд нэг таблетын хэмжээтэй төхөөрөмжид байна.5,7
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
Манай хамгийн хөнгөн, жижигхэн Galaxy Z Fold загвар
Энэ дизайнд физикийн хууль огтоос үйлчлэхгүй мэт. Galaxy Z Fold5 гар утас нэрийн бичиг рүү эвхмэл байдалтай дээшилж дэлгэцийг бүхэлд нь итгэмээргүй халаасална.
Нээгээд, эвхэж хаана эсвэл төгс харагдах өнцгөөр нугална. Шинэчлэгдсэн загвартай Уян нугас бол таны хүслийг урин дуудах технологийн гайхамшиг.
*Бодит бус дүрслэл зураг ашиглав.
Дуртай өнгөөрөө мэдрэмжээ илэрхийлээрэй
Байгалийн өнгөнүүдийг оруулснаар ирээдүй өнгөлөг харагдана.10
Таны таашаалд нийцүүлэхийн тулд
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
1750 нит улам тод харуулна. Гэрлийн шууд тусгалд байсан ч
7,6 инчийн үндсэн дэлгэц дээр нарны гэрлээс айлгүй киногоо тухтай үзээрэй.5 Galaxy Z Fold5 гар утасны 1750 нитийн гэрэлтүүлэгтэй дэлгэцээр танд үйл явдлын дунд байгаа мэт сэтгэгдэл төрнө.11
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
*Flex Mode горимыг 75°-аас 115° өнцгөөр дэмждэг. Зарим апликейшнийг Flex Mode дэмждэггүй байж магадгүй.
Утас таныг эзэмдэж, та бүхий л хугацааг хамт өнгөрүүлэхийг хүсэх нь лавтай. Өндөр багтаамжтай 4400мАц (ердийн) хос батарейтай бол та алзахгүй.13 Дэвшилтэт технологийн процессортой болсноор батарейн цэнэг зарцуулалтыг таны дадал зуршил, хэрэгцээнд үр ашигтай тааруулснаар урьд урьдынхаас илүү цэнэгээ удаан барина.
Galaxy Z Fold загваруудаас хамгийн хурдан Snapdragon процессортой тул хүчирхэг тоглоомыг ч тоглоно
Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy сайжруулсан техник хангамж, программ хангамжийн тусламжтай ялалтад хүрэх замаа тодорхойлоорой.14 Өндөр хүчин чадалтай процессор тоглоомын аваргыг үргэлж дэмжинэ.
- GPU 32 %↑
- NPU 25 %↑
- CPU 18 %↑
*"HoYoverse" бол “COGNOSPHERE PTE LTD.” компанийн бүртгэлтэй/худалдааны тэмдэгт юм.
*Galaxy Store дэлгүүрээс одоо “Genshin Impact”-ыг татаж авах боломжтой.
*”Genshin Impact”-ын бүтээлүүд нь “Cognosphere PTE. LTD.” компанийн зохиогчийн эрхтэй, онцгой эрхтэй бүтээлүүд юм.
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
*AP гүйцэтгэлийн өсөлтийг Galaxy Z Fold4 загвартай харьцуулан гаргасан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суурилуулсан программ хангамж, хэрэглүүрээс хамаарна.
One UI -ын Galaxy AI ашиглан шинэ аргаар урлан бүтээ
Зураглалаа дүрсжүүлээрэй15
Өөрийн хүссэн байдлаараа sketch зурах эсвэл ямар ч зургыг янзлаж өөрийнхөөрөө болгоорой. Тэрхүү зураглалаа хиймэл оюун ухаанаар сайжруулаарай.
Portrait Studio16
Portrait Studio ашиглан хиймэл оюун ухаан таны төсөөллийг хөглөнө. Өөрийн хөргийг гайхалтай урлагийн бүтээл болгоорой.
Олон Window. Таны олон цонхтой ажиллах нууц зэвсэг
Samsung Galaxy төрлийн ухаалаг утаснууд дотроос хамгийн олон цонхтой ажиллах чадалтай нь буюу нэг дэлгэцэд гурван window нээгээд видео нэвтрүүлэг үзэж, дэлгүүр хэсэж, интернэтээр аялах юм уу тоглох боломжтой.17
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
Даалгаврын мөрд нэг дор арван хоёр хэрэглүүрийг байршуулах ба хамгийн сүүлд хэрэглэсэн дөрвийг хадгалах тул хэрэглэх дуртайгаа сонгоход хялбархан болсон.18 S Pen үзгээ даалгавар гүйцэтгэх хэрэгсэлд нэмснээр улам их үр бүтээлтэй хэрэглэх болно.19
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
Fold загварт зориулсан овор багатай гэр бүхий авч явахад хамгийн эвтэйхэн S Pen.
Санаа төрөх бүрд S Pen үзгээ аваад, урьд нь зөвхөн мөрөөдөж байснаараа тэмдэглэж, зурж, татлаарай.19 Таны бүхий л төхөөрөмжид хадгалагдах хуудсыг нээхийг хүсвэл Samsung Notes-г эсвэл өөрийн дуртай тэмдэглэлийн хэрэглүүрийг нээгээд зурагт тэмдэглэлээ хөтлөөрэй.
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
*GoodNotes хэрэглүүрийг тусад нь худалдан авч татаж авна. Улс, бүс нутаг тус бүрд хэрэглүүрийг ашиглах боломж, үйлчилгээний нөхцөл ялгаатай байж болно.
Бие даасан камерууд. Хавтаснаас хавтсанд
-
10MP
3x оптик өсгөлттэй алсын зайн дуран
-
50MP
Өргөн өнцгийн дуран
-
12MP
Хэт өргөн дуран
-
10MP
Хавтасны дуран
-
4MP
Дэлгэцийн камерын доор
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
50MP MVP
Дэвшилтэт камерын системтэй төдийгүй энэхүү технологийн давтагдашгүй загварт багтсан өргөтгөсөн хоёр дэлгэц, 30x орон зайн өсгөлтийн тусламжтай та явуулын студитэй боллоо гэсэн үг.21 Цоо шинэ түвшний чөлөөт уран сэтгэмжээрээ зураг авч, өсгөж, зургаа засаж болно.
Dual Preview функц танд субъектээ хянах боломжийг олгоно.
Galaxy Z Fold5 утсаа дэлгэвэл та урьдчилсан харах горимд харж байгаа зургаа авхуулж буй хүмүүст үзүүлнэ.22 Ингэснээр тэд сайхан харагдахын тулд үс зүс, байрлалаа засах боломжтой болно.
*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
Харанхуйд зураг авах нь таны дуртай зүйл болно
Үндсэн дэлгэцийг нээгээд харанхуйд мөч бүрийн дүрсийг тод өнгөөр гайхалтай буулгаж, мөрөөдлийн тод шөнийн зургаа аваарай.
Бичлэг дээр товш. Дурсамжаа буулгая
Арын камераар тод өнгө, нарийвчлал сайтай бичлэг хийнэ. Улам тодруулахын тулд Автомат кадрын тохиргоо нь хором бүрд гэрлийг тааруулах тул видеог эхнээс нь дуусан дуустал тод бичнэ.
*Энэ бичлэгт өнгө засвар хийсэн. Бодит UI ялгаатай байж болно.
Дээд зэргийн бөгөөд нягт нямбай, дотроосоо ч гаднаасаа ч
Таны ертөнцийг дэлгэн харуулахын тулд бат бөх бүтээгдсэн.Galaxy Z Fold5 олон удаагийн эвхэлт, дэлгэлтийг тэснэ.
-
Galaxy Z Fold5 гар утсыг бат бөх хөнгөн цагаан хүрээгээр хамгаалсан байдаг.23 Энэхүү хүчирхэг хамгаалалт нь Хөнгөн цагаан хамгаалалт нэрдээ тохирсон, таны утсыг аливаа гэмтлээс хамгаална.
-
Бидний бүтээсэн давхар замтай нугас илүү бат бөх, удаан эдэлгээтэй, үзэмжтэй болсон.9
-
Дээд зэргийн усны хамгаалалтаас нягт битүүмжилсэн.24
Олон үйлдэлт удирдлагаар бусад олон дэлгэцийг удирдана
Төхөөрөмжүүдтэй холбож хэрэглэхэд хялбар. Олон үйлдэлт удирдлага нь Galaxy Z Fold5 болон Galaxy Tab S9 зэрэг төхөөрөмжүүдэд товчлуурт, хулганыг хэрэглэх боломж олгохын зэрэгцээ хуулж оруулах, чирч байрлуулахад маш хялбар болгосон.26,27,28,29 Та таблетаа хоёрдогч дэлгэц болгосноор үр ашигтай явуулын ажлын талбар болгож болно.
Galaxy Tab S9-ийг үзэх*Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
*Galaxy Tab S9 Ultra болон Bluetooth Mouse Slim тусад нь худалдана.
Гариг ертөнцийг төсөөлөн зохиох бүтээсэн
Galaxy Z Flip5 болон Fold5 утаснууд нь өмнөх үеийн утаснуудтай харьцуулахад хаягдсан загас агнуурын тор, усны торх, PET шилэн лонх зэргээс гарган авсан дахин боловсруулсан шил, хөнгөн цагаан болон дахин боловсруулсан хуванцар гэх зэрэг олон төрлийн материал ашиглан хийгдсэн. 30,31
*Загварчилсан дүрслэл болно. Бодит UI харагдах байдал ялгаатай байх магадлалтай.
Соль, шинэчил, худалд. Энэ маш хялбар
Туршаад үз
Онлайн онцгой өнгүүдийг зөвхөн samsung.com -оос
Түгээмэл асуултууд
-
Galaxy Z Fold5 гар утас мөнгөлөг цэнхэр, Гил хар, Сувдан цагаан өнгөний сонголттой.10
ӨНГӨ РҮҮ ОЧ -
Galaxy Z Fold5 загвар 253 грамм жинтэй байгаа нь Galaxy Z Fold4 загвараас 10 граммаар хөнгөн. Мөн энэ нь Galaxy Z Fold4 загвараас арай нимгэн болсон. Дэлгэсэн хэмжээ 6,1 миллиметр зузаан, анхны загварууд нь 6,3 миллиметр. 8 Эвхсэн байдлаар 13,4 миллиметр жигд зузаантай, харин Galaxy Z Fold4 утас нугас талдаа 15,8 миллиметр, гадна ирмэгтээ 14,2 миллиметр зузаантай. Galaxy Z Fold5 загварын сайжруулсан процессортой болсноор Galaxy Z Fold4 загвартай харьцуулахад CPU ажиллагаа 18%, GPU 32%, NPU 25% илүү байна.36
-
S Pen үзгийг зөвхөн үндсэн дэлгэц дээр хэрэглэх боломжтой тул Galaxy Z Fold5 загварт S Pen үзэг дагалдахгүй.19 Шинэхэн Galaxy Z Fold5 гар утсанд зориулсан S Pen Fold үзгээ худалдан аваад гар утсандаа тэмдэглэл бичиж, Air Command үйлдлүүдийг гүйцэтгээрэй.37 Дараа нь утсандаа нарийн S Pen үзэгтэй гэр хийгээрэй.20
S PEN ҮЗЭХ -
Galaxy Z Fold5 утас эвхсэн байдалт 154,9 миллиметр урт, 67,1 миллиметр өргөн, 13,4 миллиметр зузаантай байна.8 Дэлгэсэн үед 129,9 миллиметр өргөн, 6,1 миллиметр зузаантай байна.
АВЧ ЯВАХ БОЛОМЖИЙГ ҮЗЭХ -
Galaxy Z Fold5 утасны хавтасны дэлгэцэд байх нүүрэн талын камер 10MP. Үндсэн дэлгэцийн дор 4Mp-ийн Under Display Camera бий. Galaxy Z Fold5 утасны ар талд 50MP-ийн өргөн камер, 12MP-ийн хэт өргөн камер, 10MP-ийн алсын зайн камер суурилуулсан байдаг. Дэвшилтэт процессор, хиймэл оюунаар сайжруулсан программ хангамжийн тусламжтай өдрийн турш өнгөлөг тод зураг аваарай. Expert RAW-г татаж аваад Galaxy Z Fold5 утасны мэргэжлийн түвшний камераа илүү бүтээлчээр ашиглаарай38
КАМЕР ЛУУ ОЧ -
Нэг удаагийн цэнэглэлтээр Galaxy Z Fold5 загварын батарейг Galaxy Z Fold4 загварынхаас илүү удаан хэрэглэнэ. Galaxy Z Fold5 загвар нь Galaxy Z Fold4 загварынхтай адил 4400мАц (ердийн) батарейтай, боловч дэвшилтэт процессорын ачаар цахилгаан зарцуулалтын үр ашиг нэмэгдсэн тул 73 хүртэлх цаг дуу хөгжим сонсох буюу 21 хүртэлх цагийн хугацаанд видео бичлэг үзэх боломжтой.6,13
БАТАРЕЙ РУУ ОЧ -
Galaxy Z Fold5 загварт эдэлгээ урттай давхар замтай уян замтай болсон. Үүнээс гадна Galaxy Z Fold5 загвар нь IPX8 зэрэглэлийн усны хамгаалалттай.24
ЭДЭЛГЭЭ РҮҮ ОЧ
- Дарааллыг богиносгож, загварчилсан. Үр дүн нь зөвхөн тайлбарлах зориулалттай. Дүрсийн тохирлоос хамаарч илэрц өөр өөр байж болно. Интернэт холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android-г хамгийн сүүлийн хувилбар руу шинэчлэх шаардлагатай байж магадгүй. Бүтээгдэхүүний ажиллагаа нь таны апп болон төхөөрөмжийн тохиргооноос шалтгаалж болно. Зарим функцүүд нь зарим программуудтай тохирохгүй байж болно. Үйлчилгээний хүртээмж нь улс орон, хэлээс хамаарч өөр өөр байна. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
- Live Translate нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Live Translate нь зөвхөн урьдчилан суулгасан Samsung Phone программ дээр боломжтой. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
- Interpreter нь Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Зарим хэл нь хэлний багц татаж авах шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэлээс хамаарч өөр өөр байж болно. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй. Дэмжигдсэн функцүүд болон хүртээмж нь улс, бүс нутаг эсвэл оператораас хамаарч өөр өөр байж болно. Ашиглах боломжтой хэлнүүд өөр өөр байж болно.
- Generative Edit нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Generative Edit нь 12 MP хүртэлх хэмжээтэй зураг боловсруулан гаргана. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Боловсруулсан үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
- Galaxy Z Fold5 загварын үндсэн дэлгэцийн тэгш өнцөгтөөр хэмжсэн диагоналийн хэмжээ 7,6 инч, дугуй булангаар тооцвол 7,4 инч байх ба булангийн улмаас харах талбай үл ялиг бага байна.
- Samsung-ын дотоод лабораторид тухайн загваруудын урьдчилсан хувилбаруудыг Bluetooth холболтоор, өгөгдмөл LTE тохиргоотой нөхцөлд чихэвч холбож туршсан үндсэн дээр тооцоолов. Батарейн багтаамж ба видео тоглуулах (видео файлын нягтшил 720p, төхөөрөмжид хадгалсан), түүнчлэн аудио тоглуулах (төхөөрөмжид хадгалсан 192 кбп/c чанартай mp3 файл, LCD дэлгэцийн унтраасан) үеийн цэнэг зарцуулалтын гүйдлийг тус тус хэмжиж тооцоолсон. Бодит видео, аудио тоглуулах хугацаа нь сүлжээний нөхцөл, тохиргоо, файлын формат, дэлгэцийн цайралт, батарейн нөхцөл болон бусад хүчин зүйлсээс хамаарна.
- Galaxy Z Fold5 утасны хавтасны дэлгэцийн тэгш өнцөгтөөр хэмжсэн диагоналийн хэмжээ 6,2", дугуй булангаар тооцвол 6,1" байх ба дугуй булангийн улмаас харах талбай үл ялиг бага байна.
- Зузааныг дээд шилэн хавтангаас доод шилэн хавтан хүртэл хэмжсэн.
- Өмнөх Galaxy Z Fold загваруудтай харьцуулсан.
- Өнгө байх эсэх нь улс орон эсвэл тээвэрлэгчээс хамаарч өөр байж болно.
- Дэлгэцийн гэрэлтүүлгийн дээд хэмжээ 1750 нит, контрастын харьцаа 3000000:1 тул харанхуй, гэрлийн ялгааг сайжруулсан бөгөөд зургийн чанар дээд зэргийн, улмаар гар утсыг хэрэглэхэд нэн таатай сэтгэгдэл төрөх болно.
- Батарейн цэнэг зарцуулалтын бодит хугацаа нь сүлжээний орчин, хэрэглэж буй функц болон хэрэглүүр, дуудлага болон зурвас дамжуулах давтамж, мөн бусад хүчин зүйлсээс хамаарна. “UX Connect” байгууллагын судалгаагаар тодорхойлсон дундаж хэрэглээгээр тооцоолсон. “UX Connect” байгууллага 2023.06.19-2023.06.29-ний хооронд АНУ-д SM-F946 ба SM-F731 загваруудын урьдчилсан хувилбаруудад LTE ба 5G Sub6 сүлжээний өгөгдмөл тохиргоотойгоор бие даан судалгаа явуулж үнэлгээ хийсэн.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга IEC 61960 стандартын дагуу шалгасан батарейны дээжүүдийн багтаамжийн зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Нэрлэсэн хүчин чадал Galaxy Z Fold5 -д 4270mAh, Galaxy Z Flip5 -д 3591mAh тус тус болно. Сүлжээний орчин, ашиглалтын загвар, бусад хүчин зүйлээс хамааран батарейны бодит насжилт өөр байж болно.
- Snapdragon бол Qualcomm Technologies, Inc. ба/эсвэл түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon бол Qualcomm Incorporated-ын худалдааны тэмдэг буюу бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
- Sketch to Image функц нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Sketch to Image ашиглан засвар хийхэд зураг 12MP хүртэлх хэмжээтэй болж өөрчлөгдөж болно. Зургийг хадгалах үед гарсан дүрс нь AI ашиглан үүсгэгдсэнийг илэрхийлэх усан тэмдэгтэй байна. Үүсгэсэн үр дүнгийн нарийвчлал болон найдвартай байдал баталгаатай биш юм.
- Photo Assist-ийн Portrait Studio функц нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Portrait Studio ашиглан засвар хийхэд зураг 9MP хүртэлх хэмжээтэй болж өөрчлөгдөнө. Зургийг хадгалах үед гарсан дүрс нь AI ашиглан үүсгэгдсэнийг илэрхийлэх усан тэмдэгтэй байна. Үүсгэсэн үр дүнгийн нарийвчлал болон найдвартай байдал баталгаатай биш юм.
- Зарим хэрэглүүрүүд “Олон Window”-той ажиллах, “App pair” боломжид нийцээгүй байж болно.
- Даалгаврын мөрийг зөвхөн үндсэн дэлгэц дээр ашиглах боломжтой.
- Galaxy Z Fold5 гар утсанд зориулсан S Pen Fold үзгийг тусад нь худалдана. Galaxy Z Fold утсанд тусгайлан зориулагдсан S Pen үзгийг хэрэглээрэй. Өөр бусад S Pen эсвэл мэдрэгч үзгүүд дэлгэцийг гэмтээж болзошгүй. Galaxy Z Fold5 загварт S Pen үзэгт зориулсан үүр байхгүй. S Pen үзгийг зөвхөн үндсэн дэлгэц дээр хэрэглэнэ.
- S Pen Fold үзэг болон нарийн S Pen үзэгтэй гэрийг (S Pen Fold Edition үзэг орсон) тусад нь худалдана. Улс тус бүрд өнгө, загварын сонголт өөр өөр байж болно. Үзгийг зөвхөн Galaxy Z Fold 5, Galaxy Z Fold4, Galaxy Z Fold3 загваруудад зориулсан.
- 30x орон зайн өсгөлтөд оптик өсгөлт, болон хиймэл оюунд суурилсан нягтшилын технологи бүхий 30x дижитал өсгөлт орно. Урьдын 3x өсгөлтөөс зарим тохиолдолд зургийн чанар буурч байсан.
- Ердийн “Камер” хэрэглүүр болон One UI 2.1 буюу түүнээс хойших системтэй төхөөрөмжүүдэд Dual Preview функцийг ашиглах боломжтой.
- Хүрээнд дууны удирдлага, хажуугийн товч болон SIM тавиур байхгүй.
- Лабораторийн нөхцөлд цэвэр усанд 1,5 метрийн гүнд 30 минутын турш байлгаж туршсан. Далайн ус, усан санд хэрэглэхийг зөвлөхгүй. Төхөөрөмжийн усны хамгаалалт байнгын бус бөгөөд цаг хугацаа өнгөрөх явцад ердийн элэгдлийн улмаас буурч болно.IPX8 зэрэглэл нь тоосны хамгаалалтад хамаарахгүй.
- Samsung Care+-ийн хамрах хүрээ нь улс орноос хамаарч өөр өөр байж болох бөгөөд суутгал авч болзошгүй.
- Сонгосон загварын One UI 5.1 буюу түүнээс хойших системтэй Galaxy ухаалаг утас, One UI 5.1.1 буюу түүнээс хойших системтэй Galaxy Tab төхөөрөмж,түүнчлэн 2021 буюу түүнээс хойш үйлдвэрлэгдсэн бөгөөд Samsung Settings v1.5 (Intel) эсхүл Samsung Settings v3.3 (ARM) системтэй Galaxy Book төхөөрөмжүүдэд олон үйлдэлт удирдлагыг хэрэглэх боломжтой.
- Төхөөрөмжийн загвараас шалтгаалан зарим функцийг ашиглах боломж ялгаатай байж болно.
- Олон үйлдэлт удирдлагын зарим үйлдлийг зарим хэрэглүүрт ашиглах боломжгүй байж болно.
- Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай.
- Galaxy Z Flip5: Утасны бүрэлдэхүүн хэсэгт 10% хүртэлх ашиглалтын дараах дахин боловсруулсан хуванцар материал, ашиглалтын өмнөх дахин боловсруулсан хөнгөн цагаан, мөн дунджаар 22%-ийн ашиглалтын өмнөх дахин боловсруулсан Corning® Gorilla® Glass Victus® 2 -ын агууламж гэх зэрэг орно Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд дууны түвшин тохируулагч товчлуурын хаалт, чанга яригчийн модуль (дээд ба доод), арын дээд хэсэг, дэлгэцийн холбогчийн таг, FPCB RF кабелийн хаалт, арын дунд хэсэг, кейсийн урд хэсэг (үндсэн), кейсийн урд хэсэг (дэд), дууны товчлуур, хурууны товчлуурын хаалт, хүлээн авагч, холбогч хоорондын тогтоогч, SIM-ны гэр, дэд цонх, арын шил. (Galaxy Z Flip4: 6 бүрэлдэхүүн хэсэгтэй). Galaxy Z Fold5: Утасны бүрэлдэхүүн хэсэгт 10% хүртэлх ашиглалтын дараах дахин боловсруулсан хуванцар материал, ашиглалтын өмнөх дахин боловсруулсан хөнгөн цагаан, мөн дунджаар 22%-ийн ашиглалтын өмнөх дахин боловсруулсан Corning® Gorilla® Glass Victus® 2 -ын агууламж гэх зэрэг орно. Эдгээр бүрэлдэхүүн хэсэгт дууны түвшин тохируулагч товчлуурын FPCB хаалт, дээд талын чанга яригчийн модуль (дээд ба доод), доод талын чанга яригчийн модуль (дээд ба доод), консолийн дэлгэцийн холбогч, кейсийн урд хэсэг (үндсэн), кейсийн урд хэсэг (дэд), антен (дэд), антен (үндсэн), дууны товчлуур, хурууны товчлуурын хаалт, SIM-ны гэр, холбогч хоорондын тогтоогч, камерын чимэглэл (дээд ба доод), дэд цонх, арын шил. (Galaxy Z Fold4: 6 бүрэлдэхүүн хэсэгтэй). Дээрх хэмжилтүүдийг жин дээр үндэслэн хийдэг.
- Дахин боловсруулсан материалын төрөлд хаягдсан загас агнуурын торноос гарган авсан ашиглалтын дараах дахин боловсруулсан РА материал, PET шилэн лонхноос гарган авсан дахин боловсруулсан PBT материал, усны торхноос гаргаж авсан дахин боловсруулсан РС материал, үйлдвэрлэлийн явцад гарсан дайвар бүтээгдэхүүнээс гарсан хаягдал металлаас гарган авсан ашиглалтын өмнө дахин боловсруулсан хөнгөн цагаан гэх зэрэг орно. Хаягдал металлийг дахин хайлуулж, хольцыг шүүн, дараа нь Samsung-ийн үйлдвэрлэлийн процессын дагуу дахин боловсруулж сэлбэг хийнэ. Мөн шил үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнээс гарсан хаягдал шилнээс гаргаж авсан урьдчилан боловсруулсан агууламж орно. Энэхүү шилний хаягдлыг үйрмэглэн буталж, дараа нь Corning® Gorilla® Glass Victus® 2 үйлдвэрлэлийн процессын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон ашигладаг.
- Утсаар холбож дамжуулахын тулд хамгийн багадаа Android™ 4.3 систем шаардлагатай. Хэрэв танд Galaxy төхөөрөмжийг утсаар холбож дамжуулахад шаардлагатай USB кабель/залгуур байхгүй бол утасгүй дамжуулах сонголтыг ашиглаж болно. Утасгүй дамжуулалтад iOS 5 буюу түүнээс хойших, эсвэл Android OS систем шаардлагатай. Шинэ Galaxy утасныхаа “Тохиргоо” доторх “Smart Switch Mobile”-г нээх юм уу Galaxy Store дэлгүүрээс “Smart Switch Mobile”-г татаж авч суурилуулна уу. Үйлдлийн системээс хамааран дамжуулах мэдээлэл, контент ялгаатай байж болно. Galaxy төхөөрөмж дэх мэдээллийг нөөцлөн авч санах ойн төхөөрөмжид хадгална. "Smart Switch PC” ашиглан компьютероор нөөц хуулбарлах эсхүл “Smart Switch Mobile”-ын SD карт нөөцлөх функцийг ашиглана уу.
- Ерөнхий нөхцөл хэрэгжинэ. Бэлэн байх эсэх нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
- Багтаамжийн сонголтууд, худалдан авах боломж улс орон эсвэл оператороос хамаарч өөр байж болно. Урьдчилан суулгасан програм хангамжаас хамааран багтаамжийн боломжууд өөр байж болно.
- Microsoft 365 Basic-ийн зургаан сарын туршилтыг OneDrive-Gallery Sync-тэй нийцтэй Samsung утастай хэрэглэгчид ашиглах боломжтой (АНУ-д Verizon сүлжээнд байгаа утаснууд хамрагдах боломжгүй). 6 сарын туршилтын дараа таны захиалга Google Play-ийн нөхцөл, болзлын дагуу одоогийн үнээр сарын төлбөртэй захиалгад автоматаар шинэчлэгдэх болно. Ирээдүйн төлбөрийг зогсоохын тулд хүссэн үедээ цуцална уу. Энэхүү урамшуулал нь одоо байгаа Microsoft 365 эсвэл OneDrive Дээд зэрэглэлийн захиалагчдад (туршилтыг оруулаад), Office-ийг аль хэдийн ашигласан хэрэглэгчид, OneDrive эсвэл Microsoft-ийн өөр хадгалалтын урамшуулал эсвэл үнэгүй туршилтын хугацааны урамшуулал, хаагдсан OneDrive данстай үйлчлүүлэгчид эсвэл хуучин Microsoft 365 эсвэл OneDrive/Microsoft Storage premium захиалагчид сүүлийн 90 хоногт цуцалсан бол хүчингүй. Хэрэглэгч бүрт болон төхөөрөмж бүрт нэг урамшуулал олгоно. Энэхүү урамшуулалыг Microsoft-ийн бусад урамшуулалтай нэгтгэх эсвэл шилжүүлэх боломжгүй бөгөөд 2023 оны 3-р сарын 15-наас 2023 оны 12-р сарын 31-ний хооронд авах боломжтой. Энэхүү урамшуулалыг Google Play Store дээр энэ хугацаанд ашиглах естой бөгөөд оролцогчид 6 сарын туршилтыг эхлүүлэхийн тулд галерейгаа OneDrive-тэй синхрончлох естой. Урамшуулал авахын тулд Samsung болон Microsoft данс шаарддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.microsoft.com/onedrive-samsung-offer-с үзнэ үү.
- AP гүйцэтгэлийн өсөлтийг Galaxy Z Fold4 загвартай харьцуулан гаргасан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суурилуулсан программ хангамж, хэрэглүүрээс хамаарна.
- Загвар, хэрэглүүр тус бүрд Air command функцүүдийг ашиглах боломж ялгаатай байж болно.
- Хэрэглэхийн өмнө Galaxy Store дэлгүүрээс Expert RAW-г тусад нь татаж авсан байх шаардлагатай. S23 цуврал, S22 цуврал, S21 Ultra, S20 Ultra, Note20 Ultra, Z Fold5, Z Fold4, Z Fold3, Z Fold2 загварын төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой.