One UI 5 интерфэйст юу нэмэгдсэнийг олж мэдье

Илүү хүчирхэг болсон One UI 5 таны өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, Galaxy төхөөрөмжүүд дээрээ ажлаа хялбархан хийхэд тань тусална. Илүү нээлттэй байж, шинээр нэмэгдсэн тусгайлсан өөрчлөлтийг мэдэрье.

Flex горим

Flex горимд байгаа бусад хэрэглүүрүүд

 

Flex горимын самбар дээр илүү олон програмыг ашиглах боломжтой боллоо. Flex горимын хавтан асаалттай үед утсаа босоо байдлаар нугалаад чиглүүлэх хэсэг дээр гарч ирэх товчлуурыг дарна уу.1

Дэвшилтэт медиа удирдлага

 

Flex горимын хавтан дээр 10 секунд урагшлах болон буцах товчлууруудыг ашиглах боломжтой. Цагийн хэсэгт хүрэх үед таны шилжиж буй цаг харагдах бөгөөд энэ нь танд зөв мөчийг олоход тусална.1

Самбарын хэсгийн тохируулга 

 

Дэлгэц хуваах, дэлгэцийн зураг авах гэх мэт функцүүдэд хурдан хандахын тулд өөрийн хувийн зохион байгуулалтыг үүсгээрэй. Дүрсүүдийг дахин байрлуулах эсвэл самбарын хэсэг дотор болон гадна дүрсүүдийг зөөхийн тулд Flex горим хавтны самбарын хэсэг дээрх дүрсийг удаан дарна уу.1

     

 

   

 

Олон үйлдэл зэрэг хийх функц

Сүүлд ашигласан дэлгэцүүд цэс дээр илүү сайн програмыг урьдчилан харах боломжтой.

 

Одоо Сүүлд ашигласан дэлгэцүүд цэс нь апп-уудыг нээсний дараа гарч ирэх байдлаар нь харуулдаг. Та аппликешнийг хуваах дэлгэц, бүтэн дэлгэц эсвэл попап цонх хэлбэрээр нээгдэх эсэхийг хялбархан харах боломжтой. 

S Pen ашиглан жижигрүүлсэн програмуудыг шалгана уу

 

Аппликейшнийг нээх үед хэрхэн харагдахыг харахын тулд та S Pen-ээ жижигрүүлсэн програмын дүрс дээр аваач.2

Попап цонхноос хуваах дэлгэц рүү хялбархан шилжинэ үү

 

Попап цонхны дээд талд байгаа бариулыг удаан дарж, дараа нь програмыг харуулахыг хүссэн дэлгэцийнхээ хажуу тал руу чирнэ үү.

Дэлгэцийн ирмэг дээр байгаа попапуудыг сэргээнэ үү

 

Поп-ап цонхонд програмыг дэлгэцийн ирмэг рүү чирж, ирмэг дээр нь нэмээрэй. Танд дахин хэрэгтэй үед попап цонхны аль ч хэсэгт товшоод өмнөх байршил руу нь буцаана уу.

Дэлгэцийг багасгах, томруулах үйдлийг хялбархан хийх боломжтой болсон

 

Хэрэглүүрийн цонхыг цэс рүү орох шаардлагагүйгээр хялбархан томруулж эсвэл жижигрүүлж болно. Гарч ирсэн цонхны нэг булангаас татахад л хангалттай.

Энгийн үйлдлээр харагдцыг өөрчлөх

 

Бүтэн дэлгэцийг хоёр хуваахдаа дэлгэцийн доод талаас дээш хоёр хуруугаа гүйлгэхэд л болно. Мөн бүтэн дэлгэцээс поп-ап харагдац үүсгэхдээ нэг хуруугаа дэлгэцийн аль нэг дээд булангаас төв рүү гүйлгэнэ. Энэ үйлдлийг Settings Labs цэс рүү орж идэвхжүүлж эсвэл идэвхгүй болгож болно.

Хамгийн их ашиглагддаг хэрэглүүрүүдийг хуваагдсан дэлгэцийн харагдацаар хялбархан харах

 

Дэлгэцийг хувааж харах үед таны хамгийн түгээмэл ашигладаг хэрэглүүр-үүд таны саяхан ашигласан хэрэглүүрийн доор гарч ирснээр та хэрэгтэй апп-аа хялбар, хурдан олох боломжтой.

Хуваагдсан дэлгэц дээр хэрэглүүрүүдийг хурдан нээх

 

Taskbar эсвэл Саяхан нээсэн дэлгэцээс хэрэглүүрүүдээ татаж нээх хамгийн тохиромжтой. Дэлгэцийн дээд, доод, зүүн эсвэл баруун зах руу чирч, хуваагдсан харагдацтайгаар хэрэглүүрүүдээ нээгээрэй. Мөн төв рүү чирч аваачихад поп-ап харагдацтайгаар нээгдэнэ.

Таскбар

Сүүлд ашигласан хэрэглүүрүүд

 

Та одоо таскбар дээр Сүүлд ашигласан хэрэглүүрүүд цэс тоог (дөрөв хүртэл) харуулахаар сонгож болно.3

Илүү хялбар навигаци

 

Таскбар дээр наймаас цөөн тооны дүрс гарч ирэх үед навигацийн хэсэг автоматаар өөрчлөгддөг бөгөөд навигацийн товчлууруудад илүү их зай гаргаж өгдөг.3

Камер

Capture view дотроос олон зураг сонгоно уу

 

Таны Galaxy Z Fold-ийн үндсэн дэлгэц дээрх Capture view горимыг ашиглахдаа удаан дарснаар олон зураг сонгох боломжтой. Сонгосны дараа та тэдгээрийг хуваалцах эсвэл бүгдийг нь нэг дор устгах боломжтой.3

Селфи хийхдээ өнгийг хялбархан өөрчилнө

 

Дэлгэцийн хажуу талд гарч ирэх Эффект товчлуурыг ашиглан селфинийхээ өнгөний сүүдрийг хялбархан өөрчлөх боломжтой боллоо.

Шүүлтүүрээ хялбархан сонгоорой

 

Камер дээрээ шүүлтүүр сонгоход фото болон видео засах горим руу хялбархан шилждэг боллоо. Бүх Шүүлтүүрүүд нэг л жагсаалт дээр гарч ирэх учир та өөрийн зураг эсвэл видеог төгс болгох Шүүлтүүрийг хялбархан олж чадна.

Expert RAW руу шууд шилжих

 

Expert RAW танд өндөр чанартай зураг авах боломжийг олгоно. Ялангуяа зургийг дараа нь засахад илүү амар байх болно. Expert RAW функц руу Илүү олон цэс-ээс шууд орох боломжтой болсон.4

Pro горимд зориулсан сайжруулсан Flex горимын зохион байгуулалт

 

Таны Galaxy Z Fold босоо байдлаар нугалахад дэлгэцийн доод хэсэгт Pro болон Pro видео горимд зориулсан гарын авлагын тохиргоо гарч ирэх бөгөөд ингэснээр та ISO, хөшиг хаагдах хурд болон бусад тохиргоог хялбархан хянах боломжтой болно.3

Pro горим дээрх Туслах хөтөч

 

Pro болон Pro video горимд Help буюу туслах хөтчийн тэмдгийг нэмж оруулсан ба эндээс та линзүүдийг хэрхэн ашиглах, ямар сонголт, хяналтын функцууд байгаа талаар зөвлөгөөг үзэж болно.

Pro горим дээрх Histogram

 

Histogram ашиглан гэрэлтэлтийг хэмжиж, төгс зураг буулгаарай.

Нэг гараараа л обьектыг томруулж харна

 

Зургийг томруулах функцын тохиргоог жижигсгэсэн учир нэг гараараа томруулж, жижигрүүлэх үйлдлийг хийх боломжтой болсон.

Төрөл бүрийн загварын сонголттой зурагнуудад усан тэмдэг нэмнэ үү

'Зураг бүрийн буланд зураг авалтын огноо, цагийг агуулсан усан тэмдгийг автоматаар нэмж, усан тэмдгийнхээ төгс дүр төрхийг олж авахын тулд янз бүрийн хэв маягийн загвараар тохируулаарай.

Food горим дээрх телефото линз

 

Телефото линз ашиглан хоолны зургийг илүү ойроос дарах боломжтой.5

Зургийн альбом

Гэр бүлийн дундын альбом

 

Shared family album функцыг ашиглан гэр бүлийнхэндээ зургаа хялбархан явуулах боломжтой. Таны гэр бүлийн гишүүдийн царайг таньж, танаас тухайн зургийг дундын альбомд хадгалах эсэхийг асууна. Гэр бүлийн гишүүн тус бүр (6 хүртэл тооны хүн) 5 GB зураг хадгалах багтаамжтай.

Тусгайлан өөрчилсөн альбом

 

Та аль альбомоо стандарт альбом болгохоо сонгож, байнга ашигладаггүй альбомоо нууж болно. Мөн ижил нэртэй альбомыг нэгтгэх, тухайн сонгосон хүмүүсийн зургийг автоматаар харгалзах альбомд хадгалах зэрэг тохиргоог хийж болно.

Дэвшилтэт дахин боловсруулсан урьдчилан үзэлт

 

Дахин засварлаж буй зургийн доор өнгөц зургууд гарч ирэв. Дахин засварласан зургийг анхны зурагтай харьцуулахын тулд өнгөц зургийг товшино уу.

Илүү сайжирсан зураг засах функц

 

Remastering функц зургийн сүүдэр, тусгалыг автоматаар арилгаж, засан, таны зургийг өөгүй гоё болгоно. Мөн нарийвчлал, үзэмжийг нэмэгдүүлж, GIF-ийн чанарыг засаж болно.

Зургийн мэдээллийг илүү хялбар байдлаар хүргэсэн

 

Та өөрийн Зургийн альбом дахь зураг эсвэл видеог гүйлгэн харахад тухайн зургийг хэзээ, хаана, ямар төхөөрөмжөөр авсан, хаана хадгалсан зэрэг мэдээллийг хялбархан авах боломжтой болсон.

Хайлтын хүчирхэг функц

 

Одоо та нэг зэрэг хүн, эд зүйлсийг хайх боломжтой боллоо. Хайж буй хүнийхээ нэрийг оруулах шаардлагагүйгээр, царай дээр нь дарахад л хангалттай.

Түүхийг "цоо шинэ" байдлаар харуулна

 

Таны Зургийн альбомд автоматаар үүссэн түүх (стори)-үүдийг хажуу тал тийш гүйлгэн үзэхээр шинэчлэгдлээ. Stories дотор үүссэн зураг, бичлэгүүдийг дараад эсвэл хажуу тийш гүйлгээд л хараарай.

   

 

    

Зураг болон видео засах функц

Илүү хялбар эффект хяналт 

 

Галерей дахь шүүлтүүрүүд болон өнгө аясын эффектүүд нь гулсуурын оронд залгуурыг ашигладаг болсон нь зөвхөн нэг гараараа нарийн тохируулга хийхэд хялбар болгосон.

Хуулах болон буулгах эффектүүд 

 

Та одоо нэг засварласан зургаас шүүлтүүр, өнгө аясыг нөгөөд хуулж, буулгах боломжтой. 

Зургийг зассаныхаа дараа ч та Portrait (Хөрөг) горим дээрх эффэктийг хэвээр хадгалж болно

 

Арын дэвсгэрийг бүдгэрүүлэх, студийн эффект зэрэг Portrait горим дээрх эффектүүд зургийг кроп хийн тайрсны дараа ч хадгалагдан үлддэг болсон учир та дэвсгэрийн эффектийг хэдийд ч тохируулж, өөрчлөх боломжтой боллоо.

Зураг болон видео дээр төгс дүрс зурах функц

 

Зураг болон видео засахдаа та үзэг ашиглан тойрог, гурвалжин, тэгш өнцөгт эсвэл зүрх зэрэг дүрс хялбархан зурж болно. Зурж дууссаныхаа дараа дэлгэц дээрээс хуруугаа салгалгүй дарж, тухайн дүрсийг тэгш, зөв өнцөгтэй болгон хувиргаарай.

Стикерний өргөн сонголт

 

Шинээр нэмсэн 60 эможи стикерээр зураг, видеондоо хөгжилтэй өнгө нэмээрэй.

GIF засах функц

 

GIF-ийг зөв хэмжээ эсвэл хэлбэртэй болгон тайрч, хувиргаж болно.6

Дурын зургаараа стикер хийх боломж

 

Таны өөрийн Зургийн альбом доторх зургаар шинэ стикер хийж болно. Та зургийнхаа стикер хийх хэсгийг lasso tool ашиглан сонгож, чимэг эсвэл хүрээ нэмээрэй. Та стикерээ зураг эсвэл видеоны аль алинд ашиглах боломжтой.7

Дизайн болон интерфэйс

Хөдөлгөөнт дүрсийн өөгүй шилжилт

 

Шинэ хөдөлгөөнт дүрс болон түүний дэлгэц хооронд шилжих эффект ямар ч өөгүй болсон. Хөдөлгөөнт дүрс болон бусад визуал дүрслэл таныг дэлгэцэнд хүрэх төдийд харагдаж, хариу үйлдэл илүү хурдан болсон.

Бүдгэрэх эффект сайжирч, өнгөний схемийг хялбаршуулсан

 

Quick panel, Нүүр хуудас болон One UI интерфэйс дээрх дэвсгэрийн бүдгэрэх эффект бүхэлдээ илүү тод болж сайжирсан. Мөн өнгөний схемийг энгийн болгосон учир анхаарлыг сарниулах асуудал бага болсон.

Хэрэглүүрийн тэмдэг болон зураглал сайжирсан

 

Хэрэглүүрийн тэмдэглэгээг томруулсан учир танихад хялбар болсон. Харагдцыг тогтвортой байлгах үүднээс зарим апп-ын загварыг өөрчилсөн.

Хоёр гараараа чирэх, буулгах

Нэг гараараа файл, програмын дүрс эсвэл бусад зүйлийг чирээд, дараа нь нөгөө гараараа тэдгээрийг буулгахыг хүссэн хавтас эсвэл байршил руу шилжүүлнэ. Миний файлууд болон үндсэн дэлгэц дээр дэмжигддэг.

Тусгайлсан өөрчлөлт болон илэрхийлэл

Утсыг түгжсэн үед харагдах дэлгэцийг тусгайлан өөрчлөх

 

Утсыг түгжсэн үед дэлгэц дээр дарж, дэлгэцийн зураг, цагны харагдах байдал, мэдэгдлийн тохиргоо болон бусад функц хэрхэн харагдахыг өөрийн үзэмжээр тусгайлан өөрчилж болно. Түүнчлэн, та видеоноос тастан, хөдөлгөөнт дэлгэцийн зураг хийж болно. Мөн хэдхэн дараад л таны дэлгэц дээр таны хамгийн жаргалтай мөчүүдийг харуулсан зургууд солигдох тохиргоо хийгээрэй.

Дэлгэцний зургийн өргөн сонголт

 

Дэлгэцийн зургийн тохиргоог дахин загварчилсан тул Нүүр болон Түгжигдэх дэлгэц дээр тавих зургийг хялбархан олох, сонгох боломжтой болсон. Шинээр нэмэгдсэн өнгө өнгийн, график болон динамик зургуудаас сонголтоо хийгээрэй.

Дуудлагын зургаар дуудлага хийж буй хүнийг таних

 

Та холбоо барих хүмүүсийн жагсаалт дээрх хүн тус бүрд зураг сонгосноор тухайн хүнээс дуудлага ирэхэд хэн залгаж буйг хялбархан таних боломжтой.

Өнгөний сонголтууд нэмэгдлээ

 

Та өөрт тохирох өнгөний зохицлыг хялбархан олох боломжтой боллоо. Таны дэлгэцний зурагтай тохирох 16 хүртэл өнгөний нийлэмжээс сонгох эсвэл өөрийн сонирхолд нийцэх дурын өнгийн нийлэмжийг гаргаж болно.

AR бүс ба AR эможи

AR эможины камерт 3 эможи зэрэг ашиглах

 

Гурав хүртэлх найзынхаа хөгжилтэй зураг эсвэл видеог Mask горим дээр авна. Улмаар эможи дээр дарж, найзынхаа царайг өөр дүрээр орлуулж болно.

AR эможи стикерүүд

 

Шинээр AR эможи бүтээхдээ илэрхийллээ илүү тод болгохын тулд таны утсан дээр суусан 15 стикэрээс эсвэл AR Emoji Sticker хэрэглүүрээс татаж авах боломжтой бусад стикерүүдээс ашиглаарай.

AR эможитой олон сонирхолтой зүйлс бүтээж болно

 

AR эможи стикерт тунгалаг буюу өнгөгүй дэвсгэр ашиглах эсвэл та AR Emoji камераар өөрийн эможиг бүтээхдээ Зургийн альбомоос дэвсгэр болгох зургийг сонгох боломжтой. Мөн хоёр эможиг хосоор нь ашиглах, хөгжилтэй бүжиг, зогсолт хийлгэх боломжтой.

Samsung-ын товчлуур

Эможиг хосоор ашиглахад зориулсан шинэ эможинууд

 

Samsung товчлуур дээр хосоор нь ашиглах боломжтой 88 шинэ эможи, 10 шинэ анимэйшн суулгасан. Одоо та амьтан, хоол, өдөр тутамд таардаг эд зүйлсийг хүний царайтай хослуулан ашиглаж болно. Өөрийг сэтгэл хөдлөлийг оновчтой илэрхийлэх төгс хослолуудыг эндээс сонгоорой.

Товчлууруудыг өөрөөр загварчилсан

 

Эможи, стикэр болон бусад товчлуур дээр дарж, дарааллыг өөрчилж болно.

Бэлэн каоможи

 

Товчлуур дээр байдаг дүрс, тэмдгүүд ашиглан бүтээсэн нүүрний хувирлууд болох каоможи ашиглан бичвэр, яриагаа сонирхолтой болгоорой. (*^.^*)

Зай авах товчтой эгнээг өөрийн хүссэнээр өөрчлөх

 

Зай авах товчлуурын дэргэд буюу товчлуурын хамгийн доод эгнээнд ямар тэмдгүүд гарахыг өөрийн хүссэнээр өөрчилж болно. Байнга ашигладаг тэмдгийг оруулснаар хэрэглээг илүү хялбаршуулна.

Виджэт

Батерейны шинэ виджэт

 

Батерейны шинэ виджэтээс та Galaxy төхөөрөмжийнхээ цэнэгийн хэмжээг шалгаж болно. Нүүр дэлгэцний баруун талд байх энэ виджэт таны утас, Galaxy Buds, Galaxy Watch болон бусад дэмжин ажилладаг төхөөрөмжид хэр цэнэг үлдсэнийг харуулна.

Мэдрэмжтэй цаг агаарын виджэт

 

Цаг агаар яг тухайн мөчид ямар байгааг, тухайлбал нартай, үүлэрхэг, бороотой эсвэл цастай байгааг зургаар харуулсан шинэлэг өнгө төрхтэй цаг агаарын виджэттэй боллоо.

Ухаалаг зөвлөмж өгөх виджэт

 

Smart suggestion буюу ухаалаг зөвлөмж өгөх виджэт танд юуг хэзээ хийвэл тохиромжтойг зөвлөнө. Ямар хэрэглүүр ашиглах, хэн рүү залгах, календартаа ямар арга хэмжээг нэмж оруулах зэргийг таны хэрэглээний онцлогийг харгалзан зөвлөх болно. Мөн таны өдөр тутмын үйлдэлд үндэслэн Spotify-аас сонсож болох дууг санал болгоно. Эндээс та жолоо барих, дасгал хийх зэрэгт яг тохирох дууг олж болох юм.

Гар утасны нүүрэнд харагдах багц виджэт

 

Нэг ижил хэмжээтэй хэд хэдэн виджэтийг нэгтгэн нэг виджэтний хэмжээтэй болгосноор таны гар утасны нүүрний дэлгэц цэвэрхэн, цэгцтэй харагдана. Виджэтийг чирээд нэг дээр нь нэмж давхарлан багцлах ба улмаар баруун зүүн тийш гүйлгэхэд багцалсан виджэтүүд нэг нэгээр солигдож харагдана. Та татаж, чирэх үйлдлээр хэдэн ч виджэтийг нийлүүлэн багцалж болно.8

Горим ба хэвшил

Түгжигдсэн дэлгэцээс горимуудыг сэлгэх 

 

Унтах горим, жолооны горим болон бусад горимуудын хооронд шууд түгжигдсэн дэлгэцээс шилжинэ үү. 

Урьдчилан тохируулсан хэвшлээс сонгоход хялбар болсон

 

Discover дэлгэцийн дизайныг хялбаршуулж, өөрчилсөн учир та хэрэгтэй гэж үзсэн хэвшлээс сонгоход амар болсон.

Унтах горим

 

Та Унтах горимоос хэзээ орондоо орох зэрэг үйлдлээ автоматжуулж, Dark /Харанхуй горимд шилжих, Дууны горимыг өөрчлөх зэрэг тохиргоог хийж болно. 

Таны өдөр тутмын үйлдэлд тохирох горимууд

 

Та өдөр тутамдаа хийдэг зүйлс, тухайлбал дасгал хийх, хичээл хийх, ажиллах зэрэг үйлдлийг хийх үед утсаа ямар горимд тохируулахыг сонгож болно. Жишээ нь хичээл хийх үедээ 'Do not disturb' горимыг идэвхжүүлэх, дасгал хийх үед хөгжим тоглуулах зэрэг тохиргоо хийж болно.

Горим өөрчлөгдөх бүрд дэвсгэр зураг солигдох тохиргоо

 

Та тухайн цаг мөчид хийж байгаа үйлдэлдээ тохируулан Нүүр болон Түгжих дэлгэц дээр гарах зураг солигдохоор тохиргоо хийж болно. Ажиллах болон дасгал хийх үед өөр өөр зураг гарч ирдэг байж болно шүү дээ. 

Нүд ирмэх зуурт хэвшлээ өөрчилж, идэвхжүүлэх

 

Таны идэвхжүүлсэн байгаа хэвшил Routines цэсний дээд хэсэгт харагдах ба та шуурхай мэдээлэл авч, шаардлагатай бол түүнийг өөрчилж болно.

Хэвшил функцэд нөхцөл, үйлдэл нэмэх

Та Airplane горим эсвэл Mobile Hotspot ашиглаж байгаа үедээ тодорхой нэг хэвшил автоматаар идэвхжих тохиргоо хийж болно. Хэвшил хэрэглүүр дээр нээгдэж, дууны тохиргоо зэргийг тохируулах үйлдэл хялбаршсан. Мөн шинэ үйлдэл хийх үед Quick Share, Touch Sensitivity функцууд хэрхэн ажиллах, утасны дуудлагын дуу ямар байх, фонт ямар байх зэргийг тохируулах олон сонголтууд нээлттэй болсон.

   

 

    

Холбогдсон мэдрэмж

Quick Share-ээр дамжуулан харилцагчидтайгаа хуваалцаарай

 

 

Одоо та харилцагчид тантай хамт байхгүй байсан ч хүссэн үедээ файл илгээх боломжтой.9

Quick Share ашиглан файлуудыг илүү хувийн байдлаар хуваалцаарай

 

Хуваалцахдаа хувийн контентоо хамгаалаарай. Та илгээсэн файлдаа дуусах хугацааг тохируулах, хүссэн үедээ хуваалцахыг цуцалж, хүлээн авагчдыг дахин хадгалах, хуваалцахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Samsung Note-үүдтэй холбогдлоо

 

Олон хүн зэрэг засаж болохоор тэмдэглэлээ хуваалцах боломжтой боллоо. Хамтран ажиллагсадтайгаа тайлангаа хамт бичих, багаар ажиллахдаа тэмдэглэл үйлдэх, найзтайгаа хамт зураг зурах гээд боломжууд хязгааргүй.

Дундын хэрэглүүр рүү урилга хялбархан явуулж болно

 

Та дундын альбом, тэмдэглэл, календар зэргээ линк ашиглан мессенжер, и-мэйл болон сошиал медиагаар илгээж хүмүүстэй хуваалцаж болохоор боллоо.

Galaxy Book болон гар утас хоорондын Multi Control функц

 

Та өөрийн Galaxy Book зөөврийн компьютерынхоо хулгана, товчлуур эсвэл тракпадыг зөвхөн Galaxy таблет гэлтгүй, Galaxy гар утсанд ашиглаж болохоор боллоо. Та нэг төхөөрөмжөөс нөгөөд бичвэрийг хуулаад, тавих эсвэл зургийг чирч, аваачих зэрэг үйлдлийг яг л нэг төхөөрөмж дээр ажиллаж байгаа мэт түвэггүй хийж болно.10

Медиа гаралт дээрх Wi-Fi спикэр

 

Та Spotify Connect болон Chromecast built-in™ програм ашиглан Wi-Fi спикэрээр хөгжим сонсохыг хүсвэл хөгжмийн апп руу оролгүйгээр Quick Panel дээрээс Media output-ыг олж нээхэд л болно.11

Персонал компьютер дээрээ ажлаа үргэлжлүүлэх

 

Та гар утсаараа Samsung Internet браузерыг ашиглаж байгаад, компьютер руугаа шилжиж байгаа бол таны утсан дээр нээсэн вэбсайтууд компьютер дээр тэр хэвээр нээгдэнэ.12

Нэг л үйлдлээр персонал компьютер дээрээ утасныхаа hotspot-ыг ашиглах

 

Та утасныхаа hotspot-ыг асаагаад нууц үг хийх шаардлагагүйгээр нэг л үйлдлээр персонал компьютер дээрээ утасныхаа интернэтийг ашиглаж болно.13

ТВ дээрх утасныхаа мэдэгдлүүдийг нуух

 

Та гар утасныхаа контентыг Smart View ашиглан ТВ дээр харж байх үед хувийн мэдээллээ бусдаас нууцлах үүднээс ТВ дээр гарч ирэх мэдэгдлүүдийг нуух боломжтой.

Холбогдсон төхөөрөмжүүдийн цэс

 

Энэ цэс нь Тохиргоод шинээр нэмэгдсэн бөгөөд Quick Share, Smart View, Samsung DeX зэрэг функц ашиглан бусад төхөөрөмж дээр ажиллаж байгаа үед үйлдлийг хялбарчилна.

Google Meet ашиглан видео дуудлага хийх

 

Google Duo болон Google Meet апп-уудыг нэгтгэн, Google-ийн технологийн ололтыг нэг видео дуудлага болгосон нь: Google Meet юм. Google Meet ашиглан видео дуудлага хийх, мөн 100 хүртэл хүнтэй видео уулзалт хийх боломжтой.14

Google Meet дээр Live хийх

 

Google Meet-ээс Live хийж, түүнийгээ хуваалцах боломжтой боллоо. YouTube-ийн видео үзэх, хөгжим сонсох, бусадтай тоглоом тоглох зэрэг үйлдлийг тухайн мөчид хийх боломжтой.15

Samsung Health

Дэвшилтэт унтах дасгал

 

Дасгалжуулалтын шинэ агуулга, зохион байгуулалт нь таны ахиц дэвшлийг шалгах, унтах илүү сайн зуршлыг бий болгоход хялбар болгодог.16, 17

Илүү ач холбогдолтой нойрны өгөгдөл

 

Унтах хүчин зүйл бүрийг хянах, ойлгоход хялбар болгох үүднээс бид дэлгэцийн бүтэц, тайлбарыг сайжруулсан.16, 17

Унтах үед биеийн температурыг хэмжих

 

Унтах таатай орчныг бүрдүүлэхийн тулд таны биеийн температур шөнийн турш хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай.16, 18

Шилдэг дасгалын хураангуй

 

Шинэ дасгалын хураангуй нь дасгалынхаа ач холбогдолтой мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

Зорилгодоо хүрэхийн тулд замдаа гарах бэрхшээлийг даван туулаарай

 

Таныг урам зоригтой байлгаж, фитнессийн зорилгодоо хүрэхэд тань туслахын тулд шагнал, тэмдэг болон хувийн амжилтуудыг сайжруулсан.

   

 

   

Samsung DeX

DeX дээр олон үйлдэл хийх функц илүү сайжирлаа

 

Дэлгэцээ хуваасан үед, хуваагчийг дэлгэцийн төв рүү татан, хоёр цонхны хэмжээг тохируулж болно. Мөн аль нэг цонхны нэг булангаас татаж дэлгэцийн дөрөвний нэгийг дүүргэж харагдахаар тохируулах боломжтой.

Шинээр нэмэгдсэн taskbar

 

Хайлтын товчлуурыг taskbar-д оруулснаар хэрэгтэй апп-аа хялбархан олох боломжтой болсон. Мөн баруун хэсэгт нь дарж тодорхой хэрэглүүр рүү хурдан нэвтрэх боломжтой. Та хүссэн товч, хэрэглүүрээ Taskbar-д оруулж болно.

Taskbar дахь мэдэгдэл хүргэх шинэ функц

 

Мэдэгдлийн цонхыг сүүлд нээснээс хойш шинэ мэдэгдэл ирснийг илтгэж, мэдэгдлийн товч дээр улаан цэг гарч ирнэ.

Taskbar дахь мини хуанли

 

Taskbar дээрх огноо дээр дарахад мини календар дээр нээгдэх тул та Календарын апп-ыг нээх шаардлагагүйгээр ажлын хуваариа хялбар шалгаж болно.

Бичвэрийг салгаж авах

Дурын зураг эсвэл дэлгэцээс бичвэрийг салгаж авах

 

Samsung-ын товчлуур, интернэт, Зургийн альбом ашиглан эсвэл дэлгэцийн агшинг хадгалж бичвэрийг салган авч болно. Авсан бичвэрийг мессеж, и-мэйл эсвэл бичиг баримт руу хуулж болно.19

Контекстыг санал болгох

 

Зургийн альбом, Камер эсвэл бусад апп дээрх зураг дээр бичвэр гарч ирэхэд, тухайн бичвэрийн агуулгаас хамаарч тодорхой үйлдлийг санал болгоно. Жишээ нь, гар утас эсвэл вэбсайт бичсэн зүйлийн зургийг дарахад тухайн дугаар руу залгах эсвэл вэбсайт руу нэвтрэхийг санал болгодог.

Тусгай боломжууд

Quick panel дээрх унших боломжийг бүрдүүлэх сонголтууд

 

Бичвэрийг фонтыг тодруулах, өнгийг тодруулах, тохируулах, шүүх зэрэг үйлдлийг Quick panel дээр байршуулж, хялбархан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн.

Гар утсаа томруулагч болгож ашиглаарай

 

Accessibility тохиргоо дээрх Томруулагчийн функцыг идэвхжүүлж, тухайн функц руу хялбархан нэвтрэх боломжтой. Та гар утасныхаа камерыг ашиглан томруулах харах зүйлээ тодруулан харж болно.

Дуу хоолойны тусламж

 

Гар утсаа ашиглаж байх үедээ, дэлгэц рүү хараагүй байхдаа хүртэл дуу хоолойгоороо үйлдэл хийх боломжтой. Бичвэрийг уншдаг товчлуур ашиглан зөв бичсэн эсэхээ шалгах, мөн Bixby Vision функц ашиглан ойролцоох эд зүйлсийг таньж, юу байгааг хэлэх, мөн аудио тодорхойлолтыг идэвхжүүлэн видео бичлэг (уг функцыг дэмжих видео) дээрх зүйлсийг тайлбарлах зэрэг үйлдлийг хийж болно.20

Accessibility товчлуур дээр хялбар засвар хийдэг боллоо

 

Accessibility товчлуур дээр дарж, шуурхай нэвтрэхийг хүсэж буй функцуудээ оруулж болно.

Булан бүрд үйлдэл хийх функцууд

 

Хэрэв та хулгана эсвэл тракпад ашиглаж байгаа бол хулганы чиглүүлэгчийг ашиглан дэлгэцийн дурын буланд дарах, чирэх, татах, буулгах үйлдлийг хийж болно.

Тохиргоо

Тохиргооны санал

 

Та Samsung account-д бүртгүүлсэн байх үед, Тохиргооны дэлгэцийн дээд хэсэгт гарч ирэх саналууд танд Galaxy төхөөрөмжүүд дээр шэйр хийх, холбогдох зэрэг үйлдлийг санал болгоно. 

Дэлгэцийн зураг болон бичлэгийг хаана хадгалахаа сонгох

 

Та дэлгэцийн агшин эсвэл бичлэгийг аль хавтаст хадгалахаа сонгох боломжтой болсон.

Do not disturb горимд тохиргоо хийх 

 

Та одоо Do not disturb горимд хамаарахгүй холбоо барих хүмүүсийн жагсаалт гаргах боломжтой боллоо. Тухайн тохиргоо хийсэн хүнээс дуудлага эсвэл мессеж ирэх үед, хэдий Do not disturb горимыг идэвхжүүлсэн байсан ч утас дуугарч мэдэгдэнэ. Мөн хэрэглүүр дээр тохиргоо хийснээр тэднээс ирэх мэдэгдлийг саадгүй авч болно. Энгийн жагсаалт гаргаж болох хэрэглүүрийг сонгоорой.

Хадгалах сангаа бэлэн байлгаарай

 

Таны дотоод санах ой бага байх үед "Миний файлууд" доторх санах ойд дүн шинжилгээ хийх үед програмын кэшийн мэдээлэл харагдах болно. Програмын кэшийг цэвэрлэх нь файл эсвэл програмыг устгахгүйгээр зай гаргахад тусална.

Төхөөрөмжийн арчилгаа функц дахь дэвшилтэт санах ойн удирдлага

 

Та утасныхаа санах ойг ямар аппликешн ашиглаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бөгөөд хэт их санах ой ашиглаж байгаа тохиолдолд програмуудыг унтуулах боломжийг танд олгоно.

Автоматаар оновчлол хийх

 

Төхөөрөмж ажиллагааг саадгүй байлгах үүднээс хэрэглээгүй хэрэглүүрийг хаах, санамжийг цэвэрлэх зэргээр автоматаар оновчлол хийх үйлдэл хийнэ. Ингэснээр таны төхөөрөмж шаардлагатай үед автоматаар унтарч, асах үйлдэл хийх болно. 

Дуу болон чичиргээний тохиргоо хийх цэс

 

Танд шаардлагатай дуу болон чичиргээний тохиргоог олох үйлдлийг хялбаршуулж, цэсийг шинэчилсэн болно. Нэг л газраас та утас дуугарах үеийн дуу, чанга сул, чичиргээ зэргийг тохируулж болно.

Device care цэсэнд орсон RAM Plus функц

 

RAM Plus функц шаардлагагүй эсвэл түүний эзлэх багтаамжийг багасгах шаардлагатай бол, Device care цэс рүү орж идэвхгүй болгож болно.

Апп бүрд өөр хэлний тохиргоо

 

Тодорхой хэрэглүүр дээр тодорхой хэл ашиглахыг хүсэж байна уу? Одоо та өөрийн хэрэглээнд тохируулан Тохиргоо цэс дээр тухайн хэрэглүүрд ашиглах хэлийг хүссэнээрээ тохируулах боломжтой боллоо.21

Мэдэгдэл

Мэдэгдэл хүлээн авах, үгүйг сонгох боломж

 

Таныг тодорхой нэг хэрэглүүрийг анх удаа ашиглах үед мэдэгдэл хүлээж авах эсэхийг асууна. Та мэдэгдэл авмааргүй байгаа бол "үгүй" гэсэн сонголтыг хийж болно.

Илүү хялбар хяналт

 

Таны хэрэглэж буй апп хэтэрхий олон мэдэгдэл илгээж байна уу? Мэдэгдлийг хянах функцын тусламжтай тухайн мэдэгдлийг ирүүлэхгүй байх тохиргоог хийгээрэй.22

Нарийвчилсан тохиргоо

 

Та мэдэгдлийг төрлөөр нь тохируулах боломжтой. Бүгдийг харах, заримыг харах эсвэл ямар ч мэдэгдэл хүлээн авахгүй байх сонголтоос хийж, мэдэгдлийг хэрэглүүрийн тэмдэг дээр гарах эсвэл Түгжигдсэн дэлгэц дээр харуулах эсэхийг тохируулж болно. Та хүссэнээрээ тохируулаарай.

Загварыг сайжрууллаа

 

Апп-ын тэмдгийг илүү томоор харуулж, бичвэрийн харагдцыг өөрчилсөн тул хүлээн авах мэдэгдлийг илүү хурдан, хялбар харах боломжтой боллоо.

Мэдээллийн хамгаалалт ба нууцлал

Засварын горим

 

Хэн нэгэн таны утсыг ашиглаж байх үед, тухайлбал, та утсаа засварт оруулах үед өөрийн хувийн нууцыг хамгаалаарай. Засвар үйлчилгээний горим нь таны зураг, мессеж, бүртгэл болон бусад хувийн мэдээлэлд хандахаас сэргийлнэ.

Хувийн мэдээлэл хуваалцах үед ирэх анхааруулга

 

Таныг төлбөрийн карт, иргэний үнэмлэх эсвэл пасспорт зэрэг нууцлалтай мэдээлэл агуулсан зургаа бусадтай хуваалцах оролдлого хийх үед мэдэгдэл ирэх ба энэ үед та тухайн зургийг хуваалцах эсэхээ дахин нягтлаарай.23

Хамгаалалтыг шалгах функц

 

Тохиргоо цэсэнд шинээр нэмэгдсэн Хамгаалалтын функц асуудал байгаа эсэхийг шалгаж, түүнийг тэр даруйд нь засах арга хэмжээг авна.

Вэб хуудас руу аюулгүй нэвтрэх

 

Samsung интернэт ашиглах үед нэвтэрч орох гэж буй сайтын аюулгүй байдлын тухай тэмдэглэгээ гарч ирдэг. Тухайн тэмдэглэгээ дээр дарж, уг вэбсайт мэдээлэл цуглуулж, хянадаг эсэх мэдээллийг үзээрэй.

Эрчим хүч хуваалцах функц

Та өөр төхөөрөмжийг цэнэглэх зуураа утсаа үргэлжлүүлэн ашиглаарай

 

Galaxy Z Fold-н үндсэн дэлгэцийг доош харуулан нээнэ үү. Та нэг талдаа утасгүй эрчим хүч хуваалцах функцийг ашиглан Galaxy Buds, Galaxy Watch болон бусад төхөөрөмжөө цэнэглэх боломжтой. Үүний зэрэгцээ та утсаа үргэлжлүүлэн ашиглахын тулд нөгөө  бүрхэвч дэлгэц талаас нь ашиглах боломжтой.3

Samsung интернэт

Байршлын тохируулга

 

Хэрэв та хаягийн хэсгийн дэлгэцийн доод хэсэгт харуулахаар сонгосон бол цонхны хэсэг болон онцгой тэмдэглэгээний хэсэгт харагдах болно.

Хайлтын функц сайжирлаа

 

Одоо та Bookmarks дотроос хавтасны нэрээр эсвэл Tabs цэсээс бүлгийн нэрээр хайлт хийх боломжтой боллоо. Зарим зүйлийг буруу бичсэн байсан ч хайлтын логик функцыг сайжруулсан учир та хайж байгаа зүйлээ түвэггүй олж чадна.

Хавтас өөрчлөхөд хялбар боллоо

 

Хавтас үүсгэх эсвэл онцгой тэмдэглэгээний хэсгийг сонгон бусад хавтас руу зөөх зэрэг үйлдлийг хялбархан хийх боломжтой. 

   

   

Setup Wizard

Шинэ Galaxy утсандаа анхны тохиргоог хурдан, хялбар аргаар хийх боломжтой

 

Galaxy эсвэл бусад Android төхөөрөмжөөс шинэ Galaxy төхөөрөмж рүү шилжиж байгаа бол, хуучин төхөөрөмжөөс QR код уншуулаад л Wi-Fi сүлжээ, Samsung account болон Google account-ын мэдээллээ тэдэн рүү нэвтэрч оролгүйгээр шинэ төхөөрөмж рүүгээ автоматаар хялбархан шилжүүлж болно.24

Цаг агаар

Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос

 

Цаг агаарын хэрэгтэй мэдээллүүд одоо таны Weather апп-ын үндсэн дэлгэц дээр харагддаг боллоо. Та эндээс цаг уурын анхааруулга, өдөр тутмын цаг уурын хураангуй мэдээлэл, цаг цагаар харуулах хур тунадасны мэдээлэл, температурыг өнгөөр харуулсан график зэргийг шалгаж болно.

Call

Bixby text call

 

Bixby Text Call ашиглан дуудлагад автоматаар хариулж, тухайн хүн яагаад залгаж байгааг олж мэдээрэй. Та залгаж буй хүний юу хэлж байгааг текст чатаар харах бөгөөд товшиж эсвэл залгаж буй хүнд чангаар унших хариултыг бичих боломжтой.25

  

  

Хуанли

Арга хэмжээнд уригдсан зочдын мэдээллийг хянах

 

Та Samsung Calendar хэрэглүүр дээр Google хуанлидаа арга хэмжээ нэмж оруулахдаа тухайн арга хэмжээнд уригдсан хүмүүс бусад зочдын нэрийг харах болон бусад хүмүүсийг урих эрхтэй эсэхийг сонгож, тохируулах боломжтой.

Google хуанлидаа стикер нэмээрэй

 

Та Samsung Calendar хэрэглүүр дээр Google календарт оруулсан арга хэмжээндээ стикер нэмж, харагдцыг тод болгох боломжтой боллоо. Нэмсэн стикер таны календар болон хуваарь дээр харагдана.

Арга хэмжээндээ видео хурал нэмж оруулаарай

 

Samsung Calendar хэрэглүүр дээр Google календартаа арга хэмжээ нэмэхдээ видео хурал нэмж оруулах боломжтой боллоо. Таны арга хэмжээнд уригдсан зочин бүр видео хурлын линк хүлээн авна.

Сануулга

Өнөөдрийн категори

 

Өнөөдрийн категорид зөвхөн өнөөдөр хугацаа нь дуусах ажлыг харуулна. Мөн та Reminder хэрэглүүрийн үндсэн дэлгэцийн дээд хэсгээс эдгээр ажлыг харж болно.

Хийж гүйцэтгэсэн ажлын сануулгыг харуулах эсвэл нуух

 

Та аль категорид хамаарч байгаагаас үл хамаарч гүйцэтгэсэн ажлын сануулгыг харуулах эсвэл нуух сонголтыг хийж болно. Гүйцэтгэсэн ажлыг дэлгэц дээр харуулах эсвэл нуух нь таныг дараагийн гүйцэтгэх ажилдаа төвлөрөхөд тусалж мэднэ.

Сануулгын харагдцыг тохируулах

 

Та өөрийн үзэмжээр харагцдыг тохируулаарай. Дэлгэц дээр сануулгыг энгийн байдлаар харуулах эсвэл дуусах хугацаа болон давтамжтайгаар томооор харуулах сонголтоос хийж болно.

Миний файлууд

Өргөн хүрээг хамарсан хайлт

 

Та хавтас доторх бүх файлыг эсвэл нэг файлыг хайх эсэхийг сонгож болно. Мөн файлын нэрээр эсвэл файл дотор агуулагдаж буй мэдээллээр, жишээлбэл бичиг баримт доторх бичвэр эсвэл зургийг авсан байршлын мэдээлэл зэргийг оруулан хайлт хийх боломжтой. Хайлт дууссаны дараа үр дүнг нэр, огноо, хэмжээ эсвэл файлын хэлбэрээр ангилан харуулна.

Clock хэрэглүүр

Олон сэрүүлэг зэрэг тавих

 

Та Clock хэрэглүүр дээрээ нэг доор 20 хүртэл тооны сэрүүлэг тавих боломжтой.

Дижитал эрүүл мэнд

Дахин загварчилсан хэрэглүүр 

 

Digital Wellbeing хэрэглүүр нь танд хэрэгтэй функцууд руугээ хялбархан нэвтрэх боломжийг олгон дахин загварчлагдлаа.

Аюулгүй байдал ба онц байдал

SOS дохио илгээх буюу тусламж дуудах

 

Таны гар утас халаасанд тань байгаа эсвэл дуудлага хийх боломжгүй үед та хажуугийн товчлуурыг 5 удаа хурдан дарж, тусламж дуудаж болно.

Онц байдлын үеийн холбоо барих утасны нэгдсэн жагсаалт

 

Та гар утас дээрээ үүсгэсэн онц байдлын үеийн холбоо барих жагсаалтыг бугуйн цагаасаа ч ашиглах боломжтой.

 

Хэрэглүүр ба Үйлчилгээ

Galaxy ухаалаг утасны өөр өөр апп, үйлчилгээнүүдийг харуулсан байна. Ухаалаг утасны хоёр талд Galaxy төхөөрөмж ашиглаж буй хүмүүсийн зураг байх ба Galaxy Хэрэглүүр ба Үйлчилгээ-д харгалзах төрх, байрлалыг харуулжээ. Galaxy ухаалаг утасны өөр өөр апп, үйлчилгээнүүдийг харуулсан байна. Ухаалаг утасны хоёр талд Galaxy төхөөрөмж ашиглаж буй хүмүүсийн зураг байх ба Galaxy Хэрэглүүр ба Үйлчилгээ-д харгалзах төрх, байрлалыг харуулжээ.
  • Дээрх тодорхойлолтуудыг өмнөх хувилибартай одоогийн хувилбарыг харьцуулсны үндсэн дээр гаргасан болно.
  • Төхөөрөмжийн загвар, улс/ бүс, оператор эсвэл суулгасан One UI-ын хувилбараас хамаарч функцын ажиллагаа болон контентууд өөр байж болзошгүй.
  1. Galaxy Z Flip цувралууд болон Galaxy Z Fold цувралууд дээр ашиглах боломжтой.
  2. Galaxy Z Fold3 болон түүнээс хойших Galaxy Z цувралууд дээр гарах боломжтой.
  3. Galaxy Z Fold цувралууд дээр ашиглах боломжтой.
  4. Galaxy Z Fold5, S23 цувралууд, Z Fold4, S21 Ultra, Z Fold3, S20 Ultra, Note20 Ultra and Z Fold2 дээр ашиглах боломжтой.
  5. Телефото линзийг дэмждэг төхөөрөмжүүд дээр ажиллана.
  6. GIF-д ашиглаж болох 230 хүрээ буюу жааз
  7. Тодорхой харьцаа болон нарийвчлалтай зургийг ашиглах боломжтой.
  8. Хуваалцсан файлуудын хэмжээ 3 ГБ-аас хэтрэхгүй (өдөрт нийт 5 ГБ) бөгөөд холбоосууд хоёр өдрийн дараа дуусна; Samsung бүртгэл болон интернет холболт шаардлагатай.
  9. 2х1 хэмжээтэй виджэтүүдийг багцлах боломжтой. Нийт 7 хүртэл тооны виджэт нэг багц болно.
  10. Multi Control функц нь зөвхөн тодорхой Galaxy гар утас, таблет болон зөөврийн компьютер дээр ажиллана. Таблет нь One UI 4.1 буюу түүнээс хойших үе, гар утас One UI 5.1 буюу түүнээс хойших үе, Galaxy Book компьютер нь Samsung Settings v1.5 (Intel) эсвэл Samsung Settings v3.3 (ARM) системтэй, 2021 оноос хойш гарсан загвар байна. Төхөөрөмжийн загвараас хамаарч функцуудын ажиллагаа өөр байж болно.
  11. Wi-Fi спикэрийг холбохын тулд урьдчилан түүний тохиргоог хийсэн байна. Chromecast built-in нь Google компанийн барааны тэмдэг болно.
  12. "Recent Websites" нь One UI 3.1.1 буюу түүнээс хойших үеийн интерфэйстэй Samsung Galaxy (Samsung Galaxy S, Note, Z Fold, Z Flip) ухаалаг утсаар Samsung Internet апп-ыг ашиглаж байгаа, компьютер нь Windows 10 20H1 буюу түүнээс хойших үеийн үйлдлийн системтэй компьютер ашиглаж байгаа нөхцөлд л ажиллана. Microsoft Phone Link/Link to Windows/Samsung Internet апп-уудыг апдэйт хийсэн байх шаардлагатай.
  13. Instant Hotspot функц нь One UI 3.1.1 буюу түүнээс хойших үеийн интерфэйстэй Samsung Galaxy ухаалаг утас болон Windows 11 22H2 болон түүнээс хойших үеийн үйлдлийн системтэй, Bluetooth дэмждэг Windows PC дээр л ажиллана. Мөн Microsoft Phone Link/Link to Windows-ээр хэрэглүүрүүдийг апдэйт хийсэн байх шаардлагатай.
  14. "Google Meet болон YouTube нь Google компанийн барааны тэмдэг юм." Хэрэглэгч Google Meet эсвэл Google Duo хэрэглүүрийн сүүлийн хувилбарыг апдэйт хийж, шинэ функцуудыг ашиглах боломжтой.
  15. Нойрны үзүүлэлтүүд нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнессэд зориулагдсан. Ямар нэгэн эрүүл мэндийн байдал, нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд ашиглахгүй. Хэмжилт нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Эмнэлгийн мэргэжилтэнээс зөвлөгөө аваарай.
  16. Galaxy Watch4 ба түүнээс хойших хувилбарууд дээр ашиглах боломжтой. Нойрны удирдлагын функцийг ашиглахын тулд Galaxy Watch-г ухаалаг утастайгаа хослуулсан байх ёстой.
  17. Galaxy Watch5 ба түүнээс хойших хувилбарууд дээр ашиглах боломжтой. Нойрны удирдлагын функцийг ашиглахын тулд Galaxy Watch-г ухаалаг утастайгаа хослуулсан байх ёстой.
  18. Хэрэглэгч Google Meet эсвэл Google Duo хэрэглүүрийн сүүлийн хувилбарыг апдэйт хийж, live-д холбогдох функцыг ашиглах боломжтой.
  19. Дармал эсвэл бичмэл хэлбэрийн англи, хятад, франц, итали, герман, солонгос, португал, испани бичвэрийг салгаж авч болно. Гэхдээ гар бичмэлийн үсгийн хэлбэр, өнцгөөс шалтгаалаад зарим үсгийг зөв танихгүй байж болзошгүй. Мөн энэ функцыг зохиогчийн эрхтэй контентоос бичвэр татахад ажиллахгүй байж болно. Түүнчлэн, хэрэглэгч зохиогчийн эрхтэй контент ашигласнаас үүдсэн аливаа асуудалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  20. Хүртээмжийг нэмэгдүүлэх Bixby Vision функц
    - Text Reader функцы нь мөн Орчуулгын функцын дэмждэг 60 хэлийг дэмждэг. Дараах линк дээр дарж, дэмждэг хэлүүдийн жагсаалтыг үзнэ үү.
  21. Тухайн апп дээр дэмжих хэлийг л сонгох боломжтой. Олон хэлийг дэмждэг хэрэглүүрийг Тохиргоо цэсийн жагсаалтаас үзээрэй.
  22. Зарим хэрэглүүрийн мэдэгдлийг унтраах боломжгүй байж болзошгүй.
  23. Системийн тохиргоог англи эсвэл солонгос хэл дээр тохируулсан үед зураг хуваалцах функц идэвхтэй байна. Иргэний үнэмлэхийн зургийг илрүүлэхэд, хэлнээс хамаараад функцын ажиллагаа өөр байж болзошгүй.
  24. Galaxy S23 серийн утсууд болон BLE технологийг дэмждэг утсууд дээр л боломжтой.
  25. ''Bixby text call'  нь Солонгос, Англи (АНУ, Их Британи, Энэтхэг), Герман, Испани, Франц, Итали, Португали хэлийг дэмждэг.