Samsung Galaxy төхөөрөмжүүдийн хамтын хүч

Galaxy төхөөрөмжүүд хоорондоо төгс холбогдон ажилладаг ба харилцах, ажиллах, тоглох, эрүүл мэнддээ анхаарах шинэ арга замыг нээнэ. 1

Хоорондоо нийцтэй байдлын асуудлуудыг өнгөрсөнд нь үлдээ. Galaxy төхөөрөмжүүд нь хоорондоо холбогдон ажиллахад зориулагдсан. Ухаалаг телевиз эсвэл Galaxy Tab-аасаа видео дуудлага хийхээс эхлээд файлууд хуваалцах, багтайгаа хамтран ажиллах хүртэл Galaxy үүнийг хялбар болгодог.

Дурын төхөөрөмж рүү файл шэйрлэх боломж

Төхөөрөмж хоорондын холболтод асуудал гарна гэж санаа зовох шаардлагагүй. Galaxy таны контентыг хаашаа явуулахыг хүснэ, тийш явуулна.

Quick Share

Android төхөөрөмжүүд дээр Quick Share хийгээрэй

Quick Share нь зураг, видео болон баримтуудыг хурдан, хялбар илгээх боломжийг олгодог. Файлуудыг ойролцоох Galaxy ухаалаг утас, таблет, компьютер эсвэл Samsung бус Android төхөөрөмжүүд рүү секундийн дотор хуваалцаарай. Одоо та файлуудыг байршлаас нь үл хамааран нэгэн зэрэг олон хүнд дамжуулах боломжтой болсон.2

Smart View

Утсаа телевизортоо холбоорой. Хувийн нууцаа хадгалах боломжтой.

Smart View нь дэлгэцээ аюулгүйгээр толилуулах боломжийг олгож, таны хувийн мессежийг нууцлалтай хадгална. "Cast app only" функцээр та утасныхаа дэлгэцийг телевиз эсвэл бусад төхөөрөмж дээр хуваалцахын зэрэгцээ утсаа өөр ажилд ашиглаж болно.3

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Урьд өмнө байгаагүй хялбар аргаар холбогд

Galaxy-ийн нээлттэй экосистемд нээлттэй харилцах хялбархан боллоо.

Video Call Transfer

Ярилц, үз, хамтдаа хөгжилд

Утсаар ярингаа, Яриагаа машины зогсоолоос зочны өрөө хүртэл нэг товч дараад үргэлжлүүлээрэй. Утсаа таблет руугаа хялбархан холбож, явах шаардлагатай үедээ яриагаа утсандаа буцаан шилжүүлээрэй.4

Өөр төхөөрөмжөөр залгах

Орж ирсэн дуудлагыг бүү алд.

Хэрэв та Galaxy Tab эсвэл компьютер дээр ажиллаж байгаа бол таны холбогдсон Galaxy утас дуудлагыг тань дамжуулж, та хэзээд мэдээлэлтэй байна. 5

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Samsung Galaxy-тай бүтээмжээ
нэмэгдүүлээрэй

Galaxy төхөөрөмжүүдийг холбосноор та хаана ч байсан үр ашигтай, ажлаа амжуулах ажлын орчин бүрдүүлж чадна.

Windows -тэйгээ холбоорой

Таны утсан дээр байгаа зүйлс одоо таны компьютерт байна.

Link to Windows-тэй хамтран ажиллах шинэ түвшинд хүрээрэй. Олон төхөөрөмжийн хооронд мессеж болон аппликэйшнүүдийг сольж ажиллахын оронд бүгдийг нэг компьютерийн дэлгэц дээр зэрэгцүүлэн харуулна уу. Таны ажлын үргэлжлэл илүү амар болно — Сүүлийн Аппликэйшнүүд болон Сүүлийн Вэбсайтууд нь таны утсан дээр хийсэн хамгийн сүүлд ашигласан аппликэйшнүүд болон хайлтуудыг шууд компьютерт тань харуулна. 6

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Холбогдсон Камер

Утсаа холбогдсон камер болгон ашиглах

Samsung Galaxy төхөөрөмжийнхөө хүчирхэг камерыг компьютертоо холбож, веб камер болгон ашиглаарай. Уулзалтуудад оролцохдоо өндөр чанартай видеог ашиглаж, урд болон хойд камерын хооронд хурдан шилжих боломжтой. Мөн дуудлагаа илүү сайжруулахын тулд Арын фон бүдгэрүүлэлт болон Автомат хүрээ тохируулга зэрэг функцүүдийг ашиглах боломжтой. Та утсаа веб камер болгон ашиглаж байхдаа мессеж илгээх, мэдэгдэл шалгах, бусад апп-уудыг ашиглах боломжтой.7

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Нэмэлт дэлгэц

Дижитал ажлын талбараа өргөжүүлээрэй

Galaxy Tab ашиглан бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Нэмэлт дэлгэцийн тусламжтайгаар таны компьютерийн дэлгэц таны Galaxy Tab дээр томорч, танд илүү ихийг хийх нэмэлт зай олгоно. Гайхалтай санаанууд уу? S Pen ашиглан үүнийг тэмдэглэж, дүрсэлж, санаа гаргаарай8

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Samsung Notes

Samsung Notes ашиглан хаана ч байсан хамтран ажиллана уу

Samsung Notes-ийн тусламжтайгаар таны тэмдэглэлүүд Samsung Cloud-ээр дамжуулан Galaxy төхөөрөмжүүд дээр тань автоматаар sync хийгдэж, тэмдэглэл хөтлөх үйл явцыг илүү жигд, хялбар болгодог. Хүнтэй хамтарч юм хийх хэрэгтэй юу? Зүгээр л шинэ тэмдэглэл үүсгээд, холбоосоо хуваалцаж, бусад хүмүүсийг үзэж, edit хийхээр урь.9

Олон төрлийн удирдлага

Төхөөрөмжүүдийг удирдах нь маш амархан.

Multi Control-ийн тусламжтай Galaxy төхөөрөмжүүд дээр үр дүнтэй олон зүйлийг гүйцэтгээрэй — Galaxy Book, Galaxy Tab, Galaxy ухаалаг утас, ухаалаг дэлгэц эсвэл телевизор дээр нэг л хулгана, гар эсвэл trackpad ашиглан олон төхөөрөмжийн хооронд чөлөөтэй чирж буулгах боломжтой. Нэгээс нөгөө төхөөрөмж рүү саадгүй шилжиж, ажлаа хурууныхаа үзүүрээр л гүйцэтгээрэй.10

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Samsung Galaxy үйлчилгээг ашиглан амьдралаа ухаалаг, эрүүл болго

Таны Galaxy Watch болон Galaxy утас нь нэг хүчирхэг холбогдсон баг болж ажилладаг.

Samsung Health

Эрүүл мэндийн аялалаа удирдах

Samsung Galaxy төхөөрөмж дээрх Samsung Health програмаар дамжуулан эрүүл мэнд, ерөнхий биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд хандах, удирдах боломжтой. Эрүүл мэндийн зорилгодоо хүрэхийн тулд нарийвчилсан ойлголтуудыг нэгтгэ. 15, 16, 17

Find My Phone

Утсаа орхиход санаа зовох хэрэггүй

Утсаа олохгүй байна уу? "Find My Phone" функцээр дамжуулан холбосон цагаар залгана уу. Хэрэв энэ нь хамрах хүрээнээс гадуур, Bluetooth-ээс салгагдсан бол Samsung Find-г ашиглан газрын зураг дээрх утасныхаа байршлыг харж, утсандаа дохио дуугаргана уу.18

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Зугаа цэнгэлийг хязгааргүй сайхан өнгөрүүлээрэй

Galaxy нь дуртай хөгжим, шоугаа хуваалцах, хайх, үзэхэд хялбар болгодог.

Media output

Юмнуудын хооронд шилжих үедээ ч хөгжмөө тоглуулж байгаарай

Хөгжмөө үргэлжлүүлсээр байхыг хүсч байна уу? Galaxy Buds, Bluetooth эсвэл Wi-Fi чанга яригчаа үргэлжлүүлэн сонсохын тулд Түргэн самбар дээрх media output -ийг нээгээд, бүх төхөөрөмжөө нэг дэлгэцээс удирдаарай. Үүнээс гадна та хоёр ба түүнээс дээш Wi-Fi чанга яригчийг нэгэн зэрэг холбож, хөгжмөө төгс хослуулан сонсох боломжтой.19

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Auto Switch

Киноноос дуудлагад автоматаар шилжээрэй.

Таны Galaxy Tab дээр Galaxy Buds-аа ашиглан кино үзэж байтал гэнэт утсанд чинь дуудлага ирлээ гэж бодъё. Auto Switch нь таны Galaxy Buds-ыг шууд утсанд холбож, Buds-аасаа дуудлагыг хариулах боломжтой болгоно. Дуудлага дуусмагц таны Buds дахин кино руу тань холбогдоно.20

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Автомат Hotspot

Та хаана ч байсан, шууд онлайнаар холбогдоорой

Автомат Hotspot-ийн тусламжтайгаар таны Galaxy Таб утасны hotspot-д холбогдсон хэвээр байх бөгөөд хэрэгтэй үед Wi-Fi-г автоматаар асаана.21

(+ дээр дарж хэрхэн ашиглахыг хараарай)

Galaxy бүтээгдэхүүнүүд

Ганцаараа гоё.
Гэхдээ олуулаа
бол бүр ч гоё.

Galaxy-ийн бусад төхөөрөмжүүдтэй танилцъя.

 

Galaxy ухаалаг утас

 

Galaxy Tab таблет

 

Galaxy Watch ухаалаг цаг

 

Galaxy Buds чихэвч

  • Зураг нь дүрслэл зорилгоор симуляц хийгдсэн. Бодит хэрэглэгчийн интерфэйс өөр байж болно.
  1. Боломжит функцууд нь төхөөрөмж, улс, бүс нутаг, оператор эсвэл One UI хувилбараас хамааран ялгаатай байж болно.
  2. One UI 2.1 ба түүнээс дээш, Android OS 10 (Q OS) эсвэл түүнээс дээш хувилбартай төхөөрөмжүүд дээр боломжтой. Дэмжигддэг компьютерүүдэд 2020 оноос хойш гарсан Qualcomm суурьтай Galaxy Books болон Intel Bluetooth/Wi-Fi драйвер (OS: Windows 10 2004 эсвэл түүнээс дээш хувилбар, Bluetooth драйвер: Intel хувилбар 22.50.02 эсвэл түүнээс дээш, Wi-Fi драйвер: Intel хувилбар 22.50.07 эсвэл түүнээс дээш) бүхий бусад үйлдвэрлэгчдийн Windows компьютерүүд багтана. Quick Share ашиглахын тулд Bluetooth ба Wi-Fi холболт шаардлагатай. Quick Share нэгэн зэрэг хуваалцаж болох төхөөрөмжийн тоо нь хуваалцаж буй төхөөрөмжийн Wi-Fi чипийн техник хангамжаас хамаарч өөр өөр байж болно. Бодит хурд нь төхөөрөмж, сүлжээний нөхцөл, хэрэглэгчийн орчноос хамааран өөрчлөгдөж болно. QR код болон контактаар файлууд хуваалцахдаа нэг удаад хамгийн ихдээ 1000 файлыг дамжуулж болно. Нэг файлд 10GB ба өдөрт 10GB дамжуулах хэмжээний хязгаарлалттай. Холбоос 2 хоногийн дараа дуусна. Илгээгчийн төхөөрөмж Samsung данстай, илгээгч ба хүлээн авагч хоёрын төхөөрөмжид интернет холболттой байх шаардлагатай.
  3. Smart View нь зөвхөн Miracast дэмждэг ухаалаг телевизор, Galaxy ухаалаг утас, таблетууд дээр боломжтой. App Cast-ийн боломж нь төхөөрөмж, програм болон улс/бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
  4. Google Meet нь Google LLC-гийн барааны тэмдэг юм. Зөвхөн ижил Google данстай бүртгэлтэй Galaxy төхөөрөмжүүд (утас, таблет) дээр боломжтой. Энэ функцийг зөвхөн групп дуудлагад ашиглаж болно. Видео чанар нь оролцогчдын тоо болон сүлжээний нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно. Энэ функц ямар ч мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
  5. Бусад төхөөрөмж дээр дуудлага хийх функц нь Samsung ижил дансаар холбогдсон байх шаардлагатай бөгөөд эхлээд тохиргоонд холбож, автоматаар холбогдох боломжтой болгоно. Android P болон түүнээс дээш системтэй, 3GB эсвэл түүнээс дээш RAM-тай Samsung төхөөрөмж дээр боломжтой. Windows 10 1809 эсвэл түүнээс дээш хувилбартай PC, One UI 5.0 болон түүнээс дээш хувилбартай Galaxy Book болон Galaxy ухаалаг утас шаардлагатай. Үйлчилгээний функцын нэвтрүүлэх огноо нь бүс нутаг, оператор болон төхөөрөмжөөс хамаарч өөр байж болно.
  6. Хэрэглэгчид Samsung Galaxy төхөөрөмжөө ‘Link to Windows’-ээр Windows PC-тэйгээ холбож, Microsoft Phone Link аппликейшнийг суулгах хэрэгтэй. Link to Windows нь тодорхой Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр урьдчилан суулгасан байдаг. Таблетууд нь One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Microsoft Phone Link нь Samsung Galaxy төхөөрөмжийг PC-тэй нэг Wi-Fi сүлжээнд байлгахыг зөвлөдөг. Зарим мобайл аппликейшнүүдийн агуулга нь бусад дэлгэцэн дээр хуваалцахад хязгаарлагддаг. Зарим холбоотой функцууд нь төхөөрөмжөөс хамаарч өөр байж болно. Таблетууд нь дуудлага/мессежийн функцуудыг дэмжихгүй. ‘Recent Websites’ функц нь зөвхөн One UI 3.1.1 эсвэл түүнээс дээш (Samsung Galaxy S, Note, Z Fold, Z Flip), таблетууд One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш (зөвхөн Tab S загварууд дээр, Tab FE эсвэл Tab Lite загварууд дээр байхгүй) бөгөөд Windows 10 20H1 эсвэл түүнээс дээш хувилбартай Windows компьютерүүд дээр боломжтой. Microsoft Phone Link/Link to Windows/Samsung Internet-ийн хамгийн сүүлийн хувилбарыг шаарддаг.
  7. Гар утсыг холбогдсон камер үйлчилгээ болгон ашиглахын тулд хэрэглэгчид Samsung Galaxy төхөөрөмжөө Windows PC-тэйгээ ‘Link to Windows’-ээр холбож, Microsoft Phone Link Аппликейшн ашиглаж, тохиргооны зааврыг дагах ёстой. Microsoft Phone Link Аппликейшн нь Windows 11 22H2 эсвэл түүнээс дээш шаарддаг бөгөөд утас нь OneUI 1.0 эсвэл түүнээс дээш байх шаардлагатай. OneUI 6.0 эсвэл түүнээс дээш үед камерын эффект дэмжигддэг. Microsoft Phone Link нь Samsung Galaxy төхөөрөмжийг PC-тэй нэг Wi-Fi сүлжээнд байлгахыг шаарддаг. Зарим холбоотой функцууд нь төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
  8. Second Screen функц нь One UI 3.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy Tab S7, S7+ болон S7 FE, мөн S8, S8+, S8 Ultra ба Active4 Pro төхөөрөмжүүд дээр боломжтой. Wireless Display ба Windows 10 v.2004 эсвэл түүнээс дээш хувилбартай компьютер шаардлагатай. 1 товшилтоор холбохын тулд Galaxy Tab болон Galaxy Book дээр адил Samsung данстай Galaxy Book1 эсвэл түүнээс хойшх загвар шаардлагатай. Galaxy Tab дээр Second Screen-г идэвхжүүлэхгүйгээр компьютерт шууд эхлүүлэхийн тулд аль аль төхөөрөмж адил Samsung данстай байх ёстой.
  9. Samsung Notes-ийг төхөөрөмжүүдийн хооронд ерөнхий ашиглахын тулд сүлжээ эсвэл Wi-Fi холболт шаардлагатай. Бүх төхөөрөмжүүд нэг Samsung дансаар нэвтэрсэн байх ёстой. Зүүж болох төхөөрөмжүүд дээр боломжгүй. Бүлгийн хамтран засвар хийх боломж зөвхөн Android O OS эсвэл түүнээс дээш үйлдлийн системтэй Galaxy утас, таблетаар хязгаарлагдана. Samsung Notes аппликейшний хамгийн сүүлийн хувилбарыг суулгах шаардлагатай.
  10. Бүх төхөөрөмжүүд нэг Samsung дансанд бүртгэлтэй, нэг Wi-Fi сүлжээнд холбогдсон байх ёстой. Multi control нь One UI 5.1.1 эсвэл түүнээс дээш үйлдлийн системтэй Galaxy утас, таблет болон 2021 оноос хойш гарсан Samsung Settings v1.5 (Intel) эсвэл Samsung Settings v3.3 (ARM)-тэй Galaxy Book цувралын төхөөрөмжүүд, мөн 2024 оны телевиз болон ухаалаг дэлгэцүүд дээр дэмжигддэг. Зарим функц (жишээ нь, Copy & Paste эсвэл Drag & Drop) тодорхой төхөөрөмжүүд эсвэл аппликейшн дээр боломжгүй байж болно. Функцын боломж улс орон, бүс нутгаас хамаарч өөр байж болно (жишээ нь, БНХАУ-д боломжгүй).
  11. Energy Score нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд болон биеийн байдлыг үнэлэх зорилгоор зориулагдсан. Energy Score нь зөвхөн Galaxy Ring эсвэл Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойшхи Samsung Galaxy Watch загваруудад дэмжигддэг (Galaxy Fit3-ээс бусад). Energy Score-г шалгахын тулд Samsung Galaxy Watch эсвэл Galaxy Ring-ээс хянагдсан эрүүл мэндийн өгөгдлийг Samsung Health апп-д синхрончлох шаардлагатай. Өдөр тутмын энергийн байдлыг тооцоолохын тулд Energy Score нь таны унтах, хөдөлгөөн болон унтах үеийн зүрхний цохилтын өгөгдлийн нэг өдрийн өгөгдлийг ашигладаг.
  12. Wellness Tips зөвлөмжүүд нь Android утас (Android 10 эсвэл түүнээс дээш) дээр боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.27 эсвэл түүнээс дээш) шаардлагатай, мөн хувийн тохируулгын зөвшөөрөл шаардлагатай. Үйлчилгээний боломж улс, бүс нутгаас хамаарч өөр байж болно. Эрүүл мэндийн аль ч өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Зөвхөн хувийн лавлагаа болгон ашиглах. Зөвлөгөө авахын тулд эмчид хандахыг зөвлөж байна.
  13. AGEs (Нарийвчилсан Гликацийн Концентрат) индексийг Galaxy Watch7 цуврал болон түүнээс хойшхи загварууд хэмждэг. (*Лабораторийн функц) AGEs индексийг Galaxy Watch7 цувралын оптик био-сигналын мэдрэгч ашиглан IEC62471 аюулгүй байдлын журамд нийцүүлэн ажилладаг. Гэхдээ гэрэлд мэдрэмтгий арьстай хүмүүс гэрлийн харшилтай холбоотойгоор арьс өнгө хувирах, тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлэх магадлалтай тул ийм шинж тэмдэгтэй бол энэ функцыг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.
  14. Energy Score-г шалгахын тулд Samsung Galaxy Watch (Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойшхи загварууд, Galaxy Fit3-ээс бусад) эсвэл Samsung Galaxy Ring-аас хянагдсан эрүүл мэндийн өгөгдлийг Samsung Health App-т синхрончлох шаардлагатай. Хамгийн багадаа өмнөх өдрийн хөдөлгөөн, унтах болон унтах үеийн зүрхний цохилтын өгөгдөл шаардлагатай.
  15. Samsung Health аппликейшний 6.24 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай.
  16. Galaxy Watch7 нь Android 11 үйлдлийн системтэй Samsung Galaxy ухаалаг утасанд холбогдсон байх шаардлагатай.
  17. Samsung Health-ийн бүх мэдээлэл зөвхөн ерөнхий эрүүл мэндэд зориулсан. Заавар зөвхөн хувийн лавлагаа болгон зориулагдсан. Аль ч өвчин эсвэл унтах эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Зөвлөгөө авахын тулд эмчид хандахыг зөвлөж байна. UX/UI нь программ хангамжийн хувилбар, загвар болон бүс нутгаас хамааран өөр байж болно.
  18.  Samsung Find (Find My Phone) функц нь Wear OS бүхий Galaxy Watch-тай хослуулсан Android 10 болон түүнээс дээш үйлдлийн системтэй Galaxy ухаалаг утас дээр дэмжигддэг. Хослуулсан ухаалаг утас Samsung дансанд нэвтэрсэн байх шаардлагатай.
    • Bluetooth холбогдсон, ойр зайд байх үед Find My Phone-ийн дуудлага ба газрын зураг дээрх дуудлага дэмжигдэнэ. Газрын зураг дээрх дуудлагыг алсаас идэвхжүүлэх боломжтой.
    • Алсаас идэвхжүүлэхийн тулд Таны Watch Wi-Fi эсвэл мобайл дата холболттой байх ёстой.
  19. Media Output дээр Wi-Fi чанга яригч холбохын тулд чанга яригч Chromecast дэмждэг байх шаардлагатай бөгөөд One UI 5.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy төхөөрөмж дээр боломжтой байх ёстой. Wi-Fi чанга яригч болон Galaxy төхөөрөмж нэг Wi-Fi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Bluetooth чанга яригч болон Buds-ыг Media Output ашиглахын тулд хослуулах горимд оруулах шаардлагатай.
  20. Auto Switch функц зөвхөн One UI 4.1.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблет, Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойших загварууд, 2022 оноос хойш гарсан Samsung TV загварууд болон One UI 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай Galaxy Book загварууд дээр боломжтой. Galaxy Buds-ыг Auto Switch функцийг ашиглах төхөөрөмжтэй дор хаяж нэг удаа хослуулсан байх шаардлагатай. Auto Switch нь зөвхөн Buds2 Pro, Buds3 болон Buds3 Pro дээр боломжтой бөгөөд бусад загварууд дээр боломжгүй. Тохирох бүтээгдэхүүнүүд адил Samsung данстай, Bluetooth болон Wi-Fi асаалттай байх ёстой.
  21. Гар утасны халуун цэг (mobile hotspot) ашиглах боломж нь операторын бодлогоос хамааран өөр байж болно. Бүх төхөөрөмжүүд ижил Samsung дансанд бүртгэлтэй байх ёстой. Гар утасны халуун цэг ашиглахад утас мобайл сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.