ADHUB

Монгол дахь Samsung-ийн орон нутгийн нууцлалын бодлого - SmartTV-д зориулсан нэмэлт

Samsung компанийн SmartTV үйлчилгээ нь сайжруулсан видео контент, тусад нь тохируулсан зурагт, кино болон бусад контентын зөвлөмж, олон нийтийн сүлжээний үйлчилгээнд холбогдох, дохио зангаа, дуут команд ашиглан SmartTV-ээ удирдах боломжийг олгодог олон төрлийн функцуудыг санал болгодог. Бид SmartTV-ээр дамжуулан олж авсан мэдээллийг Samsung-ийн Нууцлалын бодлогод заасан аргаар цуглуулж, ашиглаж, хуваалцаж, хадгалдаг. Энэхүү Нэмэлт нь Smart TV-ийн зарим функцитэй холбоотой нууцлалыг хамгаалах талаарх нэмэлт мэдээллийг агуулдаг.

 

Зөвлөмж, тусгайлан тохируулсан агуулга

Smart TV нь видео хөтөлбөр болон бусад агуулгыг олоход хялбар болгох зорилготой юм. Жишээлбэл, та өөрийн кабелийн болон хиймэл дагуулын операторын нэвтрүүлж буй телевизийн нэвтрүүлгүүдийн талаарх мэдээллийг өөрийн хүсэлтээр авах боломжтой, мөн гуравдагч талын контент нийлүүлэгчдээс санал болгож буй видео материалын талаарх мэдээллийг өөрийн Smart TV үйлчилгээн дээр харуулсан хайлт хийх боломжтой каталогоор дамжуулан авах боломжтой.

Телевизийн шууд нэвтрүүлгийн хувьд бид таны шуудангийн индексийг ашиглан Танд байгаа өгөгдөхүүнийг хэсэгчлэн тодорхойлдог. Нэмж дурдахад, SmartTV үйлчилгээ нь танд сонирхолтой байж болох хөтөлбөр, агуулгыг онцолж хайх боломжтой каталог болон бусад SmartTV агуулгыг танд илүү тохиромжтой болгоход тусалдаг, тухайлбал, таны орхигдсон цуврал, ангиуд, түүнчлэн шинэ хөтөлбөр, аппликейшн болон таны сонирхож магадгүй гэж бодож буй бусад агуулгыг. Бид эдгээр зөвлөмжийг дараах өгөгдөл дээр үндэслэсэн болно:

  • өөрийн SmartTV болон бусад төхөөрөмж дээрх Samsung програмыг ашиглан үзсэн, худалдан авсан, татаж авсан эсвэл тоглуулсан агуулгын талаарх мэдээлэл;
  • Smart TV ашиглан нэвтэрсэн програмуудын талаархи мэдээлэл;
  • "Таалагдсан", "Таалагдаагүй", "Одоо үзэх" товчлуур болон бусад Smart TV товчлууруудын сонголтын талаар мэдээлэл;
  • тодорхой видео контент хайх үед таны SmartTV үйлчилгээнд оруулсан хайлтын нэр томъёо;
  • IP хаяг, cookie файл болон үүнтэй төстэй технологид хадгалагдсан мэдээлэл, таны техник хангамж эсвэл программ хангамжийн тохиргоог тодорхойлох мэдээлэл, хөтчийн мэдээлэл, хуудасны хүсэлт зэрэг SmartTV-ийн хэрэглээ болон төхөөрөмжийн бусад мэдээлэл.

Хэрэв та Smart TV үйлчилгээн дээр хувийн болгосон зөвлөмж эсвэл зарим сайжруулсан функцуудыг үргэлжлүүлэн хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол Smart TV тохиргооны цэсийг нээгээд өөрт байгаа сонголтуудыг харна уу. Хэрэв та хувийн болгосон зөвлөмж эсвэл нэмэлт функцийг идэвхгүй болговол Smart TV үйлчилгээнд харуулсан мэдээлэл, агуулга таны сонирхолд тохирохгүй байж магадгүй. Samsung нь энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгоор таны Smart TV-н хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулах боломжтой хэвээр байх болно.

 

Сонирхолд суурилсан зар сурталчилгаа

Ухаалаг ТВ дээрээ сонирхолд суурилсан сурталчилгааг идэвхжүүлснээр та Smart TV ба төрөл бүрийн Samsung эсвэл гуравдагч талын платформ, төхөөрөмж дээр сонирхолд суурилсан контент, сурталчилгааг хүлээн авах боломжтой болно, түүнчлэн ТВ зар, интернет дэх зар, хөдөлгөөнт төхөөрөмж, таблет дээрх зар.

Танд сонирхолд тулгуурласан сурталчилгааг үзүүлэхийн тулд бид таны үзэж буй нэвтрүүлгүүдийн видео хэсгийг цуглуулж, энэ мэдээллийг ашиглан ТВ-ийн "үзэлтийн түүх"-д тулгуурлан таны сонирхолд илүү нийцсэн агуулга, сурталчилгааг үзүүлдэг.

Таны ТВ үзсэн түүх гэдэг нь сүлжээ, суваг, зочилсон вэб сайт, Smart TV-ээр үзсэн нэвтрүүлгүүдийн талаарх мэдээлэл, мөн тэдгээрийг үзэхэд зарцуулсан хугацаа орно.

Бид Таны ТВ үзсэн түүхийг авахын тулд өгөгдөхүүнийг автоматаар таних (ACR) болон бусад технологийг ашиглах боломжтой.

Ухаалаг ТВ дээрх таны үзсэн түүхийг энэхүү Нууцлалын бодлогын үндсэн хэсэгт заасан бусад мэдээллээр нэмж болно. Энэ мэдээлэлд таны Smart TV-ийн ашиглалтын талаарх мэдээлэл, мөн загварын үзүүлэлт, IP хаяг зэрэг төхөөрөмжийн талаарх техникийн мэдээлэл орно. Зар сурталчилгаа танд харагдах үед бид таны төхөөрөмж зар сурталчилгааг хүлээн авсан баримт, вэб хуудас эсвэл таны үзсэн бусад байршлыг бүртгэх боломжтой.

Бид cookie файл, вэб дохио болон ижил төстэй технологи ашиглан эдгээр мэдээллийн зарим хэсгийг цуглуулах боломжтой. Эдгээр технологи хэрхэн ажилладаг, та тэдгээрийн ашиглалтыг хэрхэн хянах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын бодлогод харна уу.

Та Smart TV-нхээ тохиргооны цэснээс сонирхолд суурилсан сурталчилгааг хүссэн үедээ унтрааж болно. Гэсэн хэдий ч сонирхолд суурилсан зар сурталчилгааг идэвхгүй болгосноор та ТВ үзсэн түүх, Smart TV-ийн хэрэглээний мэдээлэлтэй холбоогүй бусад төрлийн сурталчилгаа, маркетингийн саналыг хүлээн авах болно, жишээ нь, бүс нутаг эсвэл статистикийн мэдээлэлд үндэслэн нэгтгэсэн зар сурталчилгааг. Цорын ганц ялгаа нь эдгээр зар нь таны Smart TV дээрх "үзэлтийн түүх"-д тулгуурлахгүй байх болно.   

PSID

Сонирхолд суурилсан зар сурталчилгаа явуулах зорилгоор цуглуулсан таны хайлтын түүх болон Smart TV ашиглалтын талаарх мэдээллийг санамсаргүй байдлаар сонгосон, байнгын бус, дахин тохируулах боломжтой төхөөрөмжийн ID-тай холбох болно, үүнийг Хувийн үйлчилгээний танигч буюу PSID гэж нэрлэдэг.

Та өөрийн Smart TV-ийн Тохиргоо цэснээс хүссэн үедээ өөрийн PSID-г дахин тохируулах боломжтой бөгөөд дахин тохируулсны дараа таны Smart TV-н хайлтын түүх болон сонирхолд суурилсан сурталчилгааг хүлээн авдаг Smart TV-н ашиглалтын өгөгдөл нь таны өмнөх PSID-тэй холбогдохгүй болно.
Хэрэв та PSID-ээ дахин тохируулбал сонирхолд суурилсан захиалгат зарын чанарыг тохируулах боломжгүй гэдгийг анхаарна уу.  

 

Дуу таних

Та Smart TV үйлчилгээг удирдаж, дуут командыг ашиглан түүний олон функцийг ашиглах боломжтой.

Хэрэв та дуу хоолой таних функцийг асаавал Smart TV-ээ дуу хоолойгоороо удирдах боломжтой. Дуу таних функцийг дэмжихийн тулд таны дуут тушаалыг (төхөөрөмжийн ID гэх мэт төхөөрөмжийн талаарх мэдээлэл) бидэнд дамжуулах ба бид таны дуут тушаалыг дуу хоолой танихад шаардлагатай текст болгон хөрвүүлэх болно. Нэмж дурдахад, Samsung таны дуут тушаал болон холбогдох текстийг цуглуулж болох бөгөөд ингэснээр бид функцуудыг үнэлж, сайжруулах боломжтой болно. Алсын удирдлага эсвэл дэлгэцэн дээрх идэвхжүүлэх товчийг дарж, алсын удирдлага дээрх микрофон руу ярих замаар тодорхой Smart TV хайлт хийх хүсэлт гаргахад Samsung компани таны дуут тушаалыг цуглуулах болно.

Хэрэв та дуу хоолой таних функцийг асаагаагүй бол дуу таних функцийг ашиглах боломжгүй болно.

Та хүссэн үедээ тохиргооны цэснээс дуу таних мэдээлэл цуглуулах функцийг унтраах боломжтой. Ийм тохиолдолд дуу хоолой таних функцийг ашиглах боломжгүй болно

 

Дохионы удирдлага, царай таних

Таны SmartTV нь зарим нэмэлт функцуудыг ашиглах боломжийг олгодог камераар тоноглогдсон, үүнд ТВ-ээ дохио зангаагаар удирдах, царай таних технологийг ашиглан ТВ дээрх Samsung бүртгэлд нэвтрэх зэрэг үйлдлүүд орно. Та хүссэн үедээ камерыг хааж, унтрааж болно, гэхдээ камер унтарсан үед эдгээр нэмэлт функцууд ажиллахгүй гэдгийг анхаарна уу.

Дохионы удирдлага. SmartTV-ээ дохио зангаагаар удирдах боломжийг олгохын тулд таны SmartTV-ийн дээд талын камер таны хөдөлгөөнийг таних боломжтой. Энэ нь жишээлбэл, самбар хооронд шилжих, масштаб томруулж, багасгах боломжийг олгоно. Бид энэхүү хяналтын системийн ажиллагааг үнэлэх, сайжруулахын тулд дохио зангаагаар хяналтыг хэзээ, хэрхэн хийж байгаа талаарх мэдээллийг бүртгэдэг.

Нүүр таних. martTV камер нь танд Samsung бүртгэл эсвэл царай таних үйлчилгээг дэмждэг зарим үйлчилгээнд нэвтрэх боломжийг олгоно. Та нууц үгээ гараар оруулахын оронд нүүр царай танигчийг ашиглах эсвэл нэмэлт хамгаалалтын арга хэмжээ болгон ашиглаж болно. Царай таних тохиргоог хийх алхмуудыг гүйцэтгэсний дараа Таны царайны дүрс зурагт дээр хадгалагдана. Үүнийг Samsung компанируу илгээдэггүй. Хэрэв та Samsung бүртгэлээ устгасан эсвэл царай таних үйлчилгээг цаашид ашиглахыг хүсэхгүй байгаа бол хадгалсан зургийг устгахын тулд тухайн тохиргооны цэсийг нээнэ үү. Хэдийгээр Таны зургийг дотооддоо хадгалдаг ч Samsung компани энэ функцийг тохируулсан болохыг тэмдэглэж, энэ функцийг үнэлэх, сайжруулахын тулд хэзээ, хэрхэн ашигласан талаарх мэдээллийг цуглуулах боломжтой.

Фитнесс-үйлчилгээ

Сургалтын хувийн зөвлөмжийг өгөхийн тулд SmartTV үйлчилгээ нь өндөр, жин, төрсөн он сар өдөр зэрэг таны тухай тодорхой үндсэн мэдээллийг агуулсан профайл үүсгэх боломжийг олгодог. Та үйлчилгээний тохиргооны дэлгэц дээрх зааврыг дагаж энэ профайлыг хүссэн үедээ устгах боломжтой.

Хүүхдэд зориулсан үйлчилгээ

SmartTV үйлчилгээ нь хүүхдүүдэд зориулсан боловсролын видео болон бусад контентоор хангаж болох боловч бид хуулиар зөвшөөрөөгүй бол эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдүүдээс хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв хүүхэд бидэнд хувийн мэдээлэл өгсөн гэдгийг мэдвэл холбогдох хуулийн дагуу устгана

Гуравдагч этгээд, байгууллага

Таныг гаднах этгээдийн өгсөн видеог үзэх, программ хангамж, контентод хандах үед холбогдох үйлчилгээ үзүүлэгч нь Таны SmartTV (түүний IP хаяг, төхөөрөмжийн ID гэх мэт), хүссэн ажиллагаа (жишээлбэл, видео худалдаж авах эсвэл түрээслэх хүсэлт), програм, үйлчилгээний ашиглалтын талаарх мэдээллийг цуглуулж, хүлээн авч болохыг анхаарна уу. Samsung компани нь ийм үйлчилгээ үзүүлэгчдийн нууцлал, аюулгүй байдлын үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Болгоомжтой байгаарай, Таны ашигладаг гуравдагч этгээдийн вэбсайт, үйлчилгээнд хамаарах нууцлалын мэдэгдлийг уншиж танилцаарай.

Гуравдагч этгээдүүд

Таныг гуравдагч этгээдийн өгсөн видеог үзэх, программ хангамж, контентод хандах үед холбогдох үйлчилгээ үзүүлэгч нь Таны SmartTV (түүний IP хаяг, төхөөрөмжийн ID гэх мэт), хүссэн ажиллагаа (жишээлбэл, видео худалдаж авах эсвэл түрээслэх хүсэлт), програм, үйлчилгээний ашиглалтын талаарх мэдээллийг цуглуулж, хүлээн авч болохыг анхаарна уу. Samsung компани нь ийм үйлчилгээ үзүүлэгчдийн нууцлал, аюулгүй байдлын үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Болгоомжтой байгаарай, Таны ашигладаг гуравдагч этгээдийн вэбсайт, үйлчилгээнд хамаарах нууцлалын мэдэгдлийг уншиж танилцаарай. 

Улс орны чиг үүргийн хамаарал

Энэхүү Smart TV-ийн Нэмэлтэд тайлбарласан зарим функци таны амьдарч буй газраас хамаарч өөр өөр байж болохыг анхаарна уу.