ADHUB | SAMSUNG
Монгол дахь Samsung-ийн орон нутгийн нууцлалын бодлого - AdHub-д зориулсан нэмэлт
Samsung-ийн AdHub үйлчилгээ нь сурталчлагчдад интернет, хөдөлгөөнт төхөөрөмж, таблет, зурагт зэрэг олон төрлийн Samsung болон гуравдагч талын платформууд дээр Samsung хэрэглэгчидтэй холбогдох боломжийг олгодог. Эдгээр зүйлсээс гадна, AdHub нь сурталчлагчдад Таны тухай, Таны төхөөрөмж болон онлайн үйл ажиллагааны талаар Samsung-аас хүлээн авсан мэдээлэлд үндэслэн танд тохирсон зар харуулах боломжийг олгодог.
Бид AdHub-ээр дамжуулан олж авсан мэдээллийг Samsung-ийн Нууцлалын бодлогод заасан аргаар цуглуулж, ашиглаж, хуваалцаж, хадгалдаг. Нууцлалын бодлого нь AdHub-д хамаарах боловч энэхүү нэмэлт нь AdHub үйлчилгээний ашигладаг нууцлалын практикийн талаарх нэмэлт мэдээллийг агуулж, тэдгээртэй холбоотой Таны сонголтыг тайлбарласан болно.
AdHub үйлчилгээ цуглуулсан мэдээлэл
Төхөөрөмжийн тухай мэдээлэл
Таныг AdHub үйлчилгээнээс үзүүлж буй зар сурталчилгааг агуулсан Samsung үйлчилгээг ашиглах үед AdHub таны төхөөрөмжийн талаарх тодорхой мэдээллийг хүлээн авдаг. Энэ мэдээлэлд төхөөрөмжийн загвар, IMEI дугаар болон бусад өвөрмөц төхөөрөмжийн мэдээлэл, MAC хаяг, IP хаяг, үйлдлийн системийн хувилбар болон тохиргоо багтаж болно.
Нэмж хэлэхэд, таныг AdHub зар харуулдаг үйлчилгээнд анх удаа зочлоход AdHub үйлчилгээ нь санамсаргүй байдлаар сонгосон ID-г төхөөрөмжид тань оноодог бөгөөд энэ нь таны төхөөрөмж шинэ AdHub зар хүлээн авах бүрт AdHub руу илгээгдэх болно. Энэ нь AdHub үйлчилгээнд Таны төхөөрөмжийг төрөл бүрийн вэб сайт эсвэл программууд дээр таньж, таны хэрэгцээ, сонирхолд нийцсэн зар сурталчилгааг үзүүлэх боломжийг олгоно.
AdHub нь cookie, вэб дохио болон ижил төстэй технологи ашиглан эдгээр мэдээллийн зарим хэсгийг цуглуулах боломжтой. Эдгээр функцууд хэрхэн ажилладаг, Та тэдгээрийн ашиглалтыг хэрхэн хянах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Samsung-ийн Нууцлалын бодлогоос харна уу.
Зар сурталчилгааны тухай мэдээлэл
AdHub Танд зар харуулах үед AdHub нь Таны төхөөрөмж зарыг хүлээн авсан баримт болон вэб хуудас эсвэл Таны харсан өөр байршлыг бүртгэдэг.
Гуравдагч талын түншүүдэд өгсөн
AdHub мэдээлэл нь манай гуравдагч талын түншүүдтэй тодорхой зар сурталчилгаа (эсвэл зарим сурталчилгааны кампанит ажлын зар) үзэж буй хэрэглэгчдийн тооны талаарх мэдээллийг хуваалцаж болно. Энэ мэдээллийг зөвхөн цуглуулсан байдлаар хуваалцдаг, өөрөөр хэлбэл төхөөрөмжийн мэдээллийг сурталчлагчтай хуваалцдаггүй.
Бусад компаниудын цуглуулсан мэдээлэл
Гуравдагч этгээдийн сурталчлагч нь cookie, вэб дохио болон үүнтэй төстэй технологи ашиглан тэдний сурталчилгааг хэн үзэж байгаа талаарх мэдээллийг цуглуулахын тулд зар сурталчилгаандаа вэб дохио ашиглах боломжтой. Samsung компани нь эдгээр компаниудын мэдээлэл цуглуулах, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй. Эдгээр компаниудын зарим нь зорилтот зар сурталчилгааг хүлээн авах сонголтыг хэрэглэгчдэд олгох зорилготой салбарын хөтөлбөрүүдэд оролцдог. Дэлгэрэнгүй мэдээллийг Сүлжээний сурталчилгааны програмын сайт (Network Advertising Initiative [https://optout.networkadvertising.org/] болон Дижитал сурталчилгааны холбоо (Digital Advertising Alliance) [http://www.aboutads.info/] вэбсайтаас авна уу.
Сонгох боломж
Та зорилтот AdHub зарыг хүлээн авахаас энд татгалзаж болно: [https://account.samsung.com/membership/service/adsCombination.do]. Хэрэв та татгалзвал зар харагдсан хэвээр байх боловч Таны сонирхолд тулгуурлаагүй тул тэдгээр нь Танд хамаарал багатай байх болно гэдгийг анхаарна уу.