Хүндэлдэг эмэгтэйнхээ гайхамшигт хөргийг бүтээж,
түүнийг алдаршуулъя
Хөрөг зураг хэрхэн дарж, чимэг зургаар онцлог чанарыг нь яаж тодруулах вэ?
Гайхалтай хөрөг таны баатрыг өөрт тань хэрхэн нөлөөлдөгтэй адил дэлхий дахинд урам зориг түгээхэд тусална. Ийм учраас бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулж, Galaxy S21 Ultra гар утас ашиглан хөрөг зураг дарах, чимэг зураг ашиглах энгийн зөвлөмжийг хүргэж байна. Энэ нийтлэлийг уншсаны дараа та өөрийн хүндэлдэг эмэгтэйн зургийг жаазлаад тавих, бэлэг болгон өгөх эсвэл сошиал медиад хуваалцах - гайхалтай хөрөг болгон хувиргаж чадна.
Баатраа сонгоорой
Юун түрүүнд бид Нью-Йоркт амьдардаг Загварын гэрэл зурагчин Кристэн Волтэроос (@kwaltherphoto) өөрт таалагддаг гурван эмэгтэйн хөргийг буулгахыг хүссэн юм. Тэрээр бидний хүсэлтийг дуртайяа хүлээн авч, "Таалагддаг хүнийхээ зургийг дараад зогсохгүй, өөрсдөд нь ямар их хүндэлж явдгаа илэрхийлэх боломж" хэмээн баярлаж байлаа. Та дотны найзууд, хамтран ажиллагсад эсвэл танилууд дунд рок од байгаа эсэхийг бодоорой. Зургаа даруулах азтан хэн байх бол?
Бизнес эрхлэгч Шитал
"Би Шиталын зориг, эрч хүчийг их үнэлдэг" хэмээн Волтэр тайлбарлаад, "Тэр өөрийн соёлын ялгааг давж гараад зогсохгүй, эрчүүд ноёлдог бизнесийн ертөнцөд байр сууриа амжилттай олсон эмэгтэй" гэсэн юм. Волтэр Шиталын хөрөгт түүний дотроосоо гэрэлтэх эрч хүчийг тодруулахыг хүссэн юм. Түүний өмссөн цамц, Портрэйт горим (дэвсгэрийн бүдгэрэлт 2 нэгж дээр) хоёр хүссэн үр дүнгээ гаргахад нэмэр болох нь дамжиггүй.
Сувилагч Жэннифэр
"Жэннифэр сэтгэлийн шархаа давж гарах гэж буй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг сувилагч" хэмээн Волтэр танилцуулаад, "Түүний ажил үнэхээр амаргүй, тэр өдөр бүр өөрийгөө умартан, сайхан сэтгэлээр, ажлаа дурлан хийдэг юм" хэмээн магтсан. Волтэр энэ зурагт Жэннифэрийн сайхан сэтгэл, сэтгэлийн тэнхээг харуулахыг зорьсон байна. "Түүний стиль ч бас надад таалагддаг, тэр их хөгжилтэй хэрнээ чанга гэдэг нь харагддаг" хэмээн Волтэр тодотгов.
Загвар өмсөгч Калае
"Калаегийн өөртөө итгэлтэй байдал, өөрөөрөө байдаг, нээлттэй чанар нь үнэхээр биширмээр. Махлаг загвар өмсөгчийн хувьд тэр загварын салбар дахь тогтсон хэв маягийг эвдсэн нь бусдад их үлгэр дуурайл, урам өгдөг" хэмээн Волтэр танилцуулав. Түүнтэй ажиллахад үнэхээр хөгжилтэй байдгийг мэдэрсэн Волтэр "Түүнтэй хамт байхад инээдээ барих ч хэцүү шүү" хэмээж байлаа.
Мөн чанарыг нь тодотгох
Хувцас загварын талаарх нийтлэл ярилцангаа өөрийг нь тодотгох нүүрний хувирлыг гарган, "энэ шүү дээ" гэж хэлэх дахин давтагдашгүй дүр буулгах олон арга бий. Калаегийн хөрөгний арын хананы оюу өнгө бол түүнд Карибын тэнгисийг санагдуулдаг, дуртай өнгө нь. Жэннифэрийн зурагны ард байх будагтай тоосгон хана түүнийг Нью Йоркийн унаган иргэн болохыг илтгэнэ. Энэ мэт хувь хүнтэй нь холбогдох зүйлсийг хөрөгтөө хэрхэн оруулж болохыг бодоод үзээрэй.
Харж буй хүний анхаарлыг татах таатай, сэтгэл булаах мөчийг тааруул. Эрч хүчтэй харц, хөдөлгөөн зургийг энергиэр дүүргэнэ. Таны моделийн арын хоосон зай ч бас чухал (дараа нь чимэг зураг нэмж оруулахад хялбар байх болно).
Galaxy S21 гар утасны Портрэйт горим арын дэвсгэрийг бүдгэрүүлж, гол дүрийг анхаарлын төвд авчрахад тусалдаг. Өөр ид шид хүсэж байна уу? Тэгвэл Pro горим дээр тааруулаад, зураг дарах процесс бүрийг, үүнд зураг дарах хурд, дүрс буулгалт зэргийг хүссэнээрээ тохируулаарай. Хэрэв дүрээ яг байгаагаар нь буулгахыг хүсвэл, 8K Video Snap-ыг туршаад үз. Энэ тохиргоогоор өндөр нягтаршилтай видео бичлэг хийж, дүрс бүрийг нягтлан төгс гарсныг нь сонгож болно.
Сонирхолтой харагдуулах график нэмж болно
Хэрэв танд авсан зураг тань үнэхээр таалагдаж байгаа бол, цааш өөр алхам хийх хэрэггүй. Маш сайн байна! Харин, бага зэрэг бүтээлч график нэмэхийг хүсвэл Galaxy S21 гар утас дээр маш олон хэрэгсэл бий шүү.
Зургаа дэлхий нийтэд хуваалцъя
Одоо таны зураг урлагийн бүтээл боллоо шүү дээ. Та ойрын хүмүүстээ харуулснаар таны фото апп-аас хэвлэхээр захиалж болох юм. Магадгүй томоор хэвлээд жаазалж болно. Эсвэл дижитал хэвээр хадгалж, хөргөө сошиал медиа дээр тавьж болно (мэдээж хэрэг бусдад хандан сэтгэгдлээ бичих хэрэгтэй). Зургийн эзнийг tag хийж, дагагчдад нь энэ бүсгүй жинхэнэ супер од болохыг харуулаарай.