ЗУРАГ

Шөнийн хотын гайхалтай зургийг
хэрхэн буулгах вэ?

Харанхуй нөмөрсөн хойно ч хотын зургийг төгс,
тод авах гол түлхүүр нь Galaxy Z Flip4

Шөнийн цагаар гэрэл асаалттай Сан Францискогийн барилгууд. Бүтээгчийн ангид суралцаарай.

Шөнийн цагаар хотын гайхалтай тод зураг дарах гэж оролдож байсан бол та зүгээр л хотын төв рүү очоод, хэдэн зураг буулгах төдий амархан ажил биш болохыг гадарлах болсон байх. Гэрэл, сүүдрийн ялгарал, хурдан шилжих хөдөлгөөн аливаа зургийг бүрэлзээгүй дарахад хүндрэл учруулдаг. Тэгэхээр хэрхэн мэргэжлийн зураг дарах вэ? Энэ удаа бид байгалийн зургаар мэргэшсэн гэрэл зурагчин Майкл Шэйнблүмтэй (@shainblumphotography) хамтран Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 гар утсаар шөнө хотын зураг хэрхэн дарж болохыг харуулах гэж байна.

FlexCam-тай өвөрмөц өнцөг
Хэний ч санаад ороогүй өнцгөөс өвөрмөц зураг дарцгаая

Гэрэл зурагт буулгах газраа сонгоцгооё

Өндөрлөг газар эсвэл хотын төвд ч юм уу зураг дарах сонирхолтой цэгийг олоорой. "Хотын өндөрлөг газраас зураг дарах бол миний дуртай хэсэг" хэмээн Шэйнблүм туршлагаа хуваалцжээ. Өндөрлөгөөс зураг дарахад их тод дүрс гардаг. Хэрэв илүү нарийвчлалтай, олон үйл явдал өрнөж буй зураг буулгах бол гудамжны буланд нь очсон нь зүгээр. Шэйнблүм Galaxy Z Flip4 гар утасны FlexCam¹-аар хотын гудамжны тэгш хэмт дүрсийг буулгажээ. "Гол шугамыг харвал сонирхолтой дүр зураг буусан байгаа биз."

Хүнд техник хэрэглэхгүй ч тогтвортой зураг дарах нь чухал

Харанхуй орчинд зураг дарахдаа та камераа хөдөлгөхийг хүсэхгүй, иймд тогтвортой байршилд зураг дарах хэрэгтэй. Гурван тулгууртай камерын хөл энэ үед тохиромжтой боловч авч явахад түвэгтэй. Шэйнблүм өөрөө, ялангуяа Сан Францискогийн гудмаар, хүнд техник үүрэлгүй хөнгөн шингэн явах дуртай. “Хүнд хэрэгсэл дүүртэл чихсэн цүнх үүрээд хотоор явах ердөө ч хүсэх зүйл биш" хэмээн тэр хэлжээ. Иймд тэр ачаагүй явахыг илүүд үздэг. FlexCam-тай байхад ямар ч тулах хэрэгсэл шаардлагагүй, тогтвортой зураг дурж чадна. “Би тулах хэрэгсэл огт ашиглахгүйгээр тогвортой дүрс буулгаж чадна.” Тулж болох ямар нэг зүйл олоод л гар утсаараа зураг дарахад хангалттай.

“Би тулах хэрэгсэл огт ашиглахгүйгээр тогвортой дүрс буулгаж чадна.”

– Майкл Шэйнблүм

4

Сэтгэл татсан хөдөлгөөнт
дүрс буулгаарай

Одоо илүү золбоолог, шөнийн хотын гэрлийг харуулсан зураг дарцгаая. Шэйнблүм автомашин, унадаг дугуй болон завины гэрлийг хотын гэрэлтэй уусган абстракт дүрс үүсгэжээ. Эхлээд тод зураг авахын тулд тэр ISO хурдыг хамгийн бага дээр тохируулсан. Анхаарах зүйл: ISO хурд удаан үед дарах хурдыг ч удаашрана. Зураг дарах хугацаа 2-8 секундын хооронд байх учир камераа хөдөлгөөнгүй барьж тод зураг авахад анхаараарай. Хамгийн чухал нь тэвчээртэй байх. Хөдөлгөөнийг буулгах төгс мөчийг хүлээ.

Зургаа мэргэжилтэн шиг засварлаарай

Хэрэв та авсан зургаа засварлах бол Expert RAW² апп танд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. RAW формат дээрх зургийн дүрс бүрд илүү их дата агуулагдах учир өнгө, контраст, цагаан өнгийн баланс зэргийг тохируулахад илүү хялбар байна. Зургийг тодруулахдаа Шэйнблүм түүнийг илүү сайн харуулж чадах Galaxy Z Fold4 гар утасны том дэлгэц дээр Adobe Lightroom³ ашигладаг. Тэрээр "Зургийг томоор харж, нарийвчлалтайгаар өнгийг засварлах нь их таалагддаг" хэмээгээд, "Би зургуудаа шууд төхөөрөмж рүүгээ татаж аваад, алхаж явахдаа л засвараа хийчихдэг" гэжээ. Хотын дулаан гэрлээс хүйтэн өнгө хүртэл бүхий л төлвийг харуулах тохиргоо, эффектийг үүгээр хийж болно.

  • * Энд буй бүх зургийг Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 гар утсаар дарж, Adobe Lightroom-ээр засварласан болно.
  • ¹ FlexCam гэдэг нь Flex горим дээр камераа тохируулсныг хэлнэ. Flex горим нь 75°-аас 115° өнцөг дээр ажиллана. Сэгсрэх зэрэг хөдөлгөөний улмаас Flex Mode горим дээр тохируулахад түвэгтэй байж болзошгүй. Иймд уг горим дээр тохируулсан үед гар утсаа хөдөлгөөнгүй барихыг зөвлөж байна.
  • ² Expert RAW апп-ыг Galaxy Store-оос татаж авч болох ба зөвхөн Galaxy Z Fold4, Z Fold3, Z Fold2, Galaxy S22 серийн гар утас, S21 Ultra, S20 Ultra болон Galaxy Note 20 Ultra гар утас дээр ажиллана.
  • ³ Galaxy Store-оос Adobe Photoshop Lightroom-ыг татаж, хоёр сар үнэгүй ашиглах эрхийг ашиглаарай. Хүчинтэй хугацаа: 2023.02.28 хүртэл. БНХАУ-аас бусад бүх улсад хүчинтэй. Үйлчилгээний нөхцөлийг үзнэ үү. Adobe.com сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Samsung account болон Adobe ID шаардана.

Хот таны гэрэл зургийн талбар

Эвхэгддэг ухаалаг утсаараа хотын гайхалтай зургийг дарж, засварлаж болох нь.

ЗУРАГ АВАЛТЫГ ГҮЙЦЭТГЭСЭН

Майкл Шэйнблүм

Сан Францискогийн гэрэл зурагчин, кино зохиолч

Samsung Galaxy дүрс Samsung Galaxy дүрс

ХУВААЛЦ, БАС СУДЛА

It's your turn

Инстаграм дээр @SamsungwithGalaxy аккаунтыг дагаж, уран бүтээлчдээс урам авч, #withGalaxy хаштагтай өөрийн авсан зургуудаа хуваалцаарай

Таны унших дараагийн нийтлэл