ЗУРАГ
Зургаа хайраар дүүргээрэй
Романтик зургаа (эсвэл хайр харуулсан өөр зургаа)
хэрхэн онцгой болгох вэ?
Хосуудын романтик хайр, найзын хайр, гэр бүлийн хайр эсвэл тэжээвэр амьтандаа өгсөн хайр алин ч байсан ялгаагүй гэрэл зурагт хайрыг буулгах амаргүй. Онцгой нэг газарт эсвэл бүхий л тохироо нь бүрдсэн орчинд л зураг дарахгүй бол хайрын мэдрэмжийг харуулах хэцүү шүү дээ. Иймээс бид Лос Анжэлэс хотод амьдардаг, гэрэл зурагчин Томми Ландбэргтэй (@tommylundberg) холбогдон, түүнээс Galaxy Z Flip4 Galaxy Z Flip4 ашиглан хэрхэн бүтээлч, бодит, мэргэжлийн харагдах хайрын хөрөг дарах зөвлөгөө өгөхийг хүссэн юм.
Зургаа хайраар дүүргээрэй / @tommylundberg
Онцгой болзоондоо
бэлдээрэй
Хайртай хүнтэйгээ үдшийн болзоонд явахтай л адил гэрэл зураг дарахад ч бас урьдчилан бэлдэх хэрэгтэй. Эхлээд, концепцио тодорхойлно. Томми хосуудын нэг нэгэндээ өгөх хайр, халамжаас эхлээд кино үзэж буй дүрс, цөлд, хөвсгөр муур Гусынх нь зургийг хүртэл дарахыг хүсжээ. Дараа нь хэрэглэгдэх эд зүйлсийг бэлдэнэ. Энэ удаагийн зураг авалтад Томми Galaxy Z Flip 4 гар утас, мөн киноны болзоонд явж буй хосуудын зургийг дарахад хэрэгтэй хэд хэдэн хэрэгсэл авч явсан юм. Эцэст нь, дарах зургийнхаа жагсаалтыг гаргаж, хэзээ дарахаа, тухайлбал өдөр, шөнийн аль нэг алтан үед зураг авалт хийхийг тодорхойлно (Томмигийн сонголт). Ийнхүү бүх зүйлийг нарийн төлөвлөсөн байхад төлөвлөөгүй зугаа, бүтээлч эрэлд илүү бэлтгэлтэй болно доо. Яг л болзоо шиг байгаа биз.
Сэтгэл хөдлөм
мөчүүдийг буулгаарай
Хайрын зураг хэрхэн дарах тухайд Томми, "Хүмүүс камер байгааг мартсан байх мөч бол тэдний яг байгаагаараа байгаа мөч юм" гэжээ. Тэрээр зураг авалтын өмнө хүмүүстэй ярилцаж, тухтай, чөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Galaxy Z Flip4 гар утасны Quick Shot функцийг ашиглан тэдний дотно мөчийг, утас хаалттай байх үед ч дарж болно. "Хэдийнэ үүссэн орчин, мэдрэмжийг эвдэхгүйгээр хэрэгтэй зургаа дарахад энэ функц тохиромжтой байдаг" хэмээн Томми зөвлөжээ.
«Хүмүүс камер байгааг мартсан байх мөч бол тэдний яг байгаагаараа байгаа мөч юм».
— Гэрэл зурагчин Томми Ландбэрг
Хайрыг шинэ өнцгөөс
харцгаая
Романтик кинон дээрх хосууд шиг мэргэжлийн гэрэл зураг дарах арга яг үнэндээ дэргэд чинь л байгаа. Ямар арга гэж үү? Тэр бол хөрөг зургийг цоо шинэ, хэний ч бодоогүй өнцгөөс авах. Galaxy Z Flip4 гар утасны FlexCam¹ үүнд төгс тохирно. Утсаа эвхээд, өндөр газар камерыг доош харуулан, буйдан дээр эрхлэх хосын зургийг дээрээс нь авч болно. Эсвэл дөрвөн хөлт найз руугаа камераа чиглүүлээд газар тавьсан ч болно. (Таныг ямар гайхалтай зураг дарсныг хараад баярлах нь лавтай.)
Хосуудын GIF хөргийг хэрхэн бүтээх вэ?
Хөдөлгөөнт GIF хөрөг, ялангуяа романтик зураг сошиал медиад анхаарал татах нь дамжиггүй. GIF бүтээхдээ Томми хосууд үзэж буй кинондоо автан, баярлаад попкорноо асгаж байгааг харуулжээ. Тэрээр уян утас ашиглан попкорныг агаарт тогтоосон байна. Дараа нь Galaxy Z Flip4 утсаар камераа баруун, зүүн тал руу хөдөлгөн, хэд хэдэн угсраа зураг дарж, хосуудын эрч хүч дүүрэн гайхалтай хөдөлгөөнт GIF-ийг бүтээсэн байна.
Бодит UI үүнээс өөр харагдаж болно.
Зураг авалт бүрд
тохиргоог тусгайлан өөрчилж болно
Нар жаргах мөчид уулын жимээр алхаж буй хосуудын зургийг дарах нь шөнө концерт тараад явж буй хүмүүсийн зургийг дарахаас огт өөр байх нь гарцаагүй. Гэхдээ гол нууц нь юу вэ? Орчноо мэдэрч, хосуудын хүссэн газарт гэрэл, сүүдэр ямар байхыг үл харгалзан зураг авах хэрэг гарна. Аз болоход Galaxy Z Flip4 гар утасны Pro горим таныг ISO хурд, зураг дарах хурд зэргийг төгс тохируулахад тусална. Арай өөр зүйл туршмаар байна уу? Тэгвэл Portrait горим дээр тааруулж, урьдчилан тохируулсан филтэрээр хосуудын тодрон харагдах зургийг дараарай.
- Энд буй бүх зургийг Galaxy Z Flip4 гар утсаар дарсан болно.
- ¹FlexCam гэдэг нь Flex горим дээр камераа тохируулсныг хэлнэ. Flex горим нь 75°-аас 115° өнцөг дээр ажиллана.