ХООЛ ХҮНС БА ГЭР

Нимбэгтэй хөвсгөр бялуу

Арааны шүлс асгаруулам амтат нимбэгний бялуу таны сэтгэл санааг өдөр, шөнийн аль ч цагт өндөрт өргөнө.

* Жор


29.11.2022   |   ~2,5 мин.

Нимбэгний хальс дээрээс нь үрж, кремээр хачирласан энэ зөөлөн, хөвсгөр бялуу танд аз жаргалын амтыг мэдрүүлнэ. Аяга цайтай амтархан идээрэй.

Жор

  • · 175гр давслаагүй цөцгийн тос, мөн сав тослох нэмэлт цөцгийн тос
  • · 6 хоолны халбага нимбэгний чанамал
  • · 175 гр нунтаг элсэн чихэр
  • · 3 том өндөг
  • · 175 гр хөөлгөгчтэй гурил
  • · 1 том нимбэг, жижиглэх ба чимэглэхэд хэрэглэхийг үлдээнэ
  • · өтгөн цөцгий эсвэл тараг

Чимэглэхэд зориулж

  • · 4 хоолны халбага нунтаг чихэр
  • · 1 жижиг нимбэг, шүүсийг шахна

Хийх алхам

Зургаан жижиг пудингийн суурийг цөцгийн тосоор тослох ба суурь тус бүрд 1 хоолны холбого нимбэгийн чанамал хийнэ.

Цөцгийн тос, элсэн чихэр хоёроо саванд хийгээд цахилгаан хутгуураар цайвар, хөвсгөр болтол нь хутгана. Өндгөө нэг, нэгээр нь нэмж хутгах ба хамгийн сүүлд нь гурилаа нэмж, жигд болтол нь хутгаад авна. Нимбэгний хальсны үйрмэгээ нэмж, халбагаар пудингийн аяганд хийх ба ирмэгээс 1см доогуур байхаар дүүргэнэ.

Dual Cook Flex
Өөрийн хүссэнээр хоол бэлтгэх уян хатан тохиргоо.

Цахилгаан зуухны ус хадгалах савыг дүүргэнэ. Зуухаа Дундаж халаах тохиргоо дээр 180 хэмд халаана. Лист дээр пудингийн аягуудаа тавих ба листийг талд нь хүртэл, болж өгвөл аяганы талд хүртэл буцалсан усаар дүүргээд зуух руугаа хийнэ.

Зуурмаг алтан шар өнгөтэй болтол буюу 25-30 минут жигнэх ба доош суусан зуурмаг дээш хөвсийн гарч ирсэн байна.

Бялууг чимэглэхэд хэрэглэх орцуудаа жижиг аяганд бүгдийг хийж, чихрийг хайлтал хутгана. Пудингийн аягатай бялууныхаа ирмэгээр хутгаар зүсэж, аягаас салган таваглана.

Хөвсгөр бялууныхаа дээгүүр хучих амттанаа хийгээд дээр нь нимбэгийн хальс, хажууд нь өтгөн крем тавиад бэлэн боллоо.

Шим тэжээл

Пищевая ценность канапе со свеклой и рикоттой

Ккал

Өөх тос

Ханасан тос

Нүүрс ус

Саахар

Цардуул

Уураг

Давс

528

28 г

16 г

73 г

50 г

2 г

7 г

0,41 г

Өдөр бүрийг амттай болгоорой

* Dual Cook Steam™

Таны унших дараагийн нийтлэл