ХООЛ ХҮНС БА ГЭР

Гэрийн нөхцөлд хийж болох самар, шоколадтай бялуу

Амттан хийхийн сайхныг мэдэрч, гэрийн нөхцөлд хийж болох энэ бялууг бусадтайгаа хувалцаарай.

* Рецепт


07.12.2022   |   ~2 мин.

Самартай, шоколадтай энэ амтат бялуугаар өөрийгөө эрхлүүлээрэй. Татгалзахын аргагүй амттай гэж мэд.

Орц

  • · 115 гр гурил
  • · 25 гр какаоны нунтаг
  • · 2 хоолны халбага элсэн чихрийн нунтаг
  • · 75 гр хөлдүү цөцгийн тосыг шоо хэлбэрээр зүснэ

Шанз бэлдэхэд

  • · Шанз бэлдэхэд
  • · 200 гр 70% хар шоколад
  • · 200 гр бор сахар
  • · чимх далайн нунтаг давс

Самартай чихэр бэлдэхэд

  • · 50 гр олон төрийн самар, бага зэрэг нунтаглана
  • · 100 гр саахрын нунтаг

Хийх алхам

Гурил, какао, чихрийн нунтгаа хүнсний комбайны шилэн саванд хийгээд холино. Цөцгийн тосоо нэмээд өтгөртөл нь хутгана.

2-3 хоолны халбага ус нэмж, бөмбөг шиг болтол нь хутгасаар байна. Таглаад, 30 минут амраана. Зуурмагаа 3 мм орчим зузаантай элдээд 23 см хэмжээтэй бялууны хэвэнд хийнэ. Захыг нь тайрч аваад, ахиад 30 минут амраана.

Dual Cook Flex
Өөрийн хүссэнээр хоол бэлтгэх уян хатан тохиргоо.

Dual Cook зууханд бүтээгдэхүүнийг хоёр тусдаа тасалгаанд өөр хэмд халааж болдог. Дээд тасалгааг 180 хэм, доод тасалгааг 140 хэмд тусад нь тохируулна. Хэрэв танд Dual Cook зуух байхгүй бол, та бэлдцээ тус тусад нь жигнээрэй. Бялууны калькан цаасаа амраасан зуурмагныхаа дээгүүр бүрээд, чийгийг шингээх хуурай цагаан будаа эсвэл шош дэвсэнэ. Дээд тасалгаанд 15 минут жигнэсний дараа цаас болон шошыг авна. Ан цав үүссэн газрыг гурилаар битүүлж, дахиад 5-10 мин жигнэнэ. Гаргаж ирээд хөргөнө.

Энэ хооронд самраа цаас дэвссэн лист дээрээ хийж, доод тасалгаанд нь 15 минут алтан шаргал өнгөтэй болтол шарна. Гаргаж ирээд хөргөнө.

Саахарын нунтгийг зузаан ёроолтой хоолны саванд хийж, дунд зэргийн гал дээр 3-4 минут халаана. Хутгахгүй бөгөөд саваа нааш цааш хөдөлгөн жигд өнгөтэй болтол чихрээ хайлуулна. Чихэр бүрэн уусаж, алтлаг өнгөтэй болмогц уг хайлмал чихрээ шарсан самран дээрээ асгана. Жигд асгаад, хөргөнө.

Шанзаа халуунд тэсвэртэй аяганд хийгээд, чимх давс нэмэх ба буцалж байгаа устай саванд шанзтай аягаа байршуулна. Байн байн хутгаж, нэг жигд өнгөтэй болтол хайлуулна. Хайлмагц нь хөргөж тавьсан бялууны зуурмаг дээгүүр асгаад, хөргөгчинд хийгээд 3 цаг болгоно.

Идэхээс 20 минутын өмнө хөргөгчөөс гаргана. Самартай чихрээ гаргаж ирээд хагалж, бялуун дээрээ чимэглэж тавина.

Зүсээд, зочдоо дайлаарай.

Шим тэжээл

Пищевая ценность канапе со свеклой и рикоттой

Ккал

Өөх тос

Ханасан тос

Нүүрс ус

Саахар

Цардуул

Уураг

Давс

401

24 г

13 г

41 г

31 г

2 г

4 г

0,23 г

Өдөр бүрийг амттай болгоорой

* Dual Cook Steam™

Таны унших дараагийн нийтлэл