Танилцаарай: G NUSMAS, сониуч зантай харь гаригийн хүн
Сансар огторгуйн гүнээс ирсэн хачирхалтай уран бүтээлч Samsung-ийн инженер.
Би санамсаргүйгээр
дэлхий дээр газардсан!
Намайг G·NUSMAS гэдэг. Би 100 сая гэрлийн жилийн зайд орших Nowus-129 гаригаас ирсэн. Тэнд үргэлж хөгжилтэй, сонирхолтой байдаг! Би яаж дэлхий дээр газардсан бэ? Бүх зүйл шууд л болсон! Би сансрын хөлөг рүү гарч, нэг товчлуурыг олж харав. Түүн дээр: “ЯМАР Ч ТОХИОЛДОЛД БИТГИЙ ДАР”. Энэ нь хөдөлгүүр асаах товч гэдгийг би яаж мэдсэн бэ?
Би гадны хүн биш,
би Nowus-129 гаригийнх!
Би 100 сая гэрлийн жилийн зайд нисээд Дэлхий гэдэг хөх ногоон өнгийн бөмбөрцөг дээр буусан. Өөрөөр хэлбэл би Сувон дахь Samsung-ийн кампус дээр ирсэн. Би тэнд “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичээсийг харсан. Харин дараа нь би бодсон: “Би гадны хүн биш, Би зүгээр л... Өөр гаригийн хүн!”
Тэгээд би антенаараа хаалгаа онгойлгосон. Дотор юу байсан гээч? Янз бүрийн зүйлсээр дүүрэн өрөө! Намайг тэр бүх зүйлсийг сонирхон харж байтал гэнэт хэн нэгэн мөрөн дээр минь алгадаад татгалзах боломжгүй санал тавьсан. Хэрвээ намайг Samsung компанид ажиллавал тэр хүн сансрын хөлгийг минь засна гэж амласан!
Ажил хийж байсан ч хэн ч чамайг харахгүй байгаа юм мэт бүжиглэ
Одоо би Samsung-ийн маш нууц инженер болсон! Гэхдээ миний төрөлх гараг Nowus-129-тай харьцуулбал энд миний хоолой сул сонсогдож байна. Гэрэл нэмээд хөгжилтэй байцгаая! Та бэлэн үү? Дуу чимээ гаргацгаая!
Бүх дэлхий миний тайз!
Өөрийн доторх бүхий л авьяас чадвараа харуулахад энэ оффис дэндүү жижиг байна. Тэгээд яг л надад тохирох илүү том тайз байгаа болов уу гэж би бодлоо. Тэгээд би тэрхүү том тайз таны хүсэл байж болно шүү дээ гэдгийг ойлгосон! Ширээ, муруй дэлгэц, ухаалаг утас эсвэл агаар цэвэршүүлэгч. Би хаашаа явсан ч дэлхий эсвэл түүнээс цааших орон зай бүхэнд өөрийн тайзтай болж болно! Нэг алхам, хоёр алхам, гурван алхам, дөрөв! Газар дэлхий дээр ийм гоё байна гэж би хэзээ ч бодож байгаагүй.
Дэлхийн хүмүүс ээ, би та бүхэнтэй танилцмаар байна!
Би та нараас өөр, би том нүдтэй, цэнхэр антентай. Би та нарыг айлгахгүй гэж найдъя! Би дэлхийн бусад хүмүүстэй танилцах хүсэлтэй байгаагаа Samsung-ийн найзууддаа хэлэхэд: “G·NUSMAS аа, чи заримдаа жаахан болхи, хачин боловч өхөөрдөм байна. Чи бүгдэд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна!” гэж тэд хариулав.
“Бүх хүмүүст үү”? Яг! Би энэ гаригийн бүх оршин суугчидтай уулзаж танилцах болно! Миний аялал дөнгөж эхэлж байгаа тул удахгүй уулзацгаая!
*Бүх дүрсийг загварчилсан бөгөөд зөвхөн танилцуулга хийх зорилгоор ашиглагдана.