Бизнест зориулсан таблетууд

Бизнест зориулсан таблетууд

Өндөр бүтээмж бүхий том дэлгэц

Өргөн дэлгэц. Өндөр хүчин чадалтай Хамгийн их бүтээмжид зориулсан бизнесийн таблетуудтай танилцаарай.

Ажлын талбайгаас үйлдвэрлэл хүртэл

Бат бөх төхөөрөмжүүд нь эрс тэс нөхцөлд тэсвэртэй бөгөөд ус, тоос шороо, хүнд нөхцөлд тэсвэртэй байдаг. Төхөөрөмжүүд нь IP68* зэрэглэлтэй бөгөөд MIL-STD 810G** шаардлагыг хангасан. Хэт тод дэлгэц нь ямар ч орчинд төлөвлөгөө, хүснэгт, гэрээг харахад хялбар болгодог. Мөн мэдрэмтгий дэлгэц нь таныг хамгаалалтын бээлий өмссөн байсан ч ажиллагааг хэвийн байлгадаг. Өндөр хүчин чадалтай батарей нь таныг хамгийн завгүй ажлын өдрүүдээ ч үргэлжлүүлэх бол Samsung DeX нь таныг оффисын ширээний компьютертой төгс зохицдог.

* IP68 хамгаалалтын зэрэг: цэвэр усанд 1.5 м гүнд 30 минутын турш тэсвэрлэдэг. ** Хавтгай гадаргуу дээр турших үед төхөөрөмж нь хамгаалалтын хайрцаггүйгээр 1 м хүртэл өндрөөс уналтыг тэсвэрлэх чадвартай. Уналтын шинжилгээний үр дүн MIL-STD 810G стандарттай нийцэж байна. ** Бодит хэрэглээ нь MIL-STD-810G туршилтын байгаль орчны тодорхой нөхцөлөөс ялгаатай. Samsung нь бүх хүнд нөхцөлд төхөөрөмжийн гүйцэтгэлийг баталгаажуулдаггүй.

* IP68 хамгаалалтын зэрэг: цэвэр усанд 1.5 м гүнд 30 минутын турш тэсвэрлэдэг. ** Хавтгай гадаргуу дээр турших үед төхөөрөмж нь хамгаалалтын хайрцаггүйгээр 1 м хүртэл өндрөөс уналтыг тэсвэрлэх чадвартай. Уналтын шинжилгээний үр дүн MIL-STD 810G стандарттай нийцэж байна. ** Бодит хэрэглээ нь MIL-STD-810G туршилтын байгаль орчны тодорхой нөхцөлөөс ялгаатай. Samsung нь бүх хүнд нөхцөлд төхөөрөмжийн гүйцэтгэлийг баталгаажуулдаггүй.

Анги танхимд

Таблетаараа сурч мэдсэн зүйлээ бодитоор бий болгоорой. Олон төрлийн давуу талууд нь хамгийн сүүлийн үеийн сургалтын хэрэглэгдэхүүнийг анги бүрд хүргэх боломжтой боллоо. Knox-ийн давхар хамгаалалтын багц нь багш нарт ашиглалтын функц хэрэглээний хандалтыг бүрэн хянах боломжийг олгодог. Мөн зайлшгүй унагах эрсдэлээс хамгаалахын тулд Samsung таблетууд нь хамгийн өндөр стандартын дагуу бүтээгдсэн бөгөөд Samsung-ийн дэлхий даяар хэрэглэгдэж баталгаажсан чанартай бүтээгдэхүүн юм.

Оффист

Багаа Samsung таблетаар хангаснаар танай хамт олны ажлын бүтээмж дээшлэх болно. Зориулалтын keyboard болон Samsung S-Pen нь DeX холболттой хослуулан хөнгөн таблетыг том дэлгэцтэй ажлын төхөөрөмж болгон хувиргадаг. Үзүүлэх зүйлээ таблетаасаа том дэлгэц рүү шилжүүлж, гараар бичсэн тэмдэглэлийг баримт болгон хувиргаж, шууд бусдадаа хуваалцаарай. Хэрэв та зөвхөн таблет дээрээ ажиллахыг илүүд үздэг бол оффис дотор болон гадуур ажиллах уян хатан байдлыг шинэ түвшинд гаргах болно. Үүнээс гадна Samsung Knox-ийн тусламжтайгаар та хаана ч байсан бүх нууц мэдээллээ нэг дор хадгалах боломжтой. Төхөөрөмж хооронд файл дамжуулахад ямар ч алдаа гарахгүй.

Таны найдаж болох таблет

Samsung таблетууд бизнесийн аливаа сорилтыг даван туулахад бэлэн байна. Knox аюулгүй байдлын платформыг хувийн өмчийн чипээс эхлээд сайтар бодож боловсруулсан шийдлүүд хүртэл Samsung-ийн таблетад суурилуулсан байдаг. . Дэлхийн олон орны засгийн газруудын итгэмжилсэн давхарга бүхий хамгаалалтын систем*.

* Samsung Нокс нь дэлхийн улс орнуудын засгийн газар болон томоохон аж ахуйн нэгжүүдийн тогтоосон аюулгүй байдлын хатуу шаардлагыг хангаж, бизнесийн хэрэглэгчдэд найдвартай гар утасны аюулгүй байдлын шийдлээр хангадаг. https://www.samsungknox.com/en/knox-platform/knox-certifications Зарим төхөөрөмж дээр ажиллахгүй байж магадгүй. https://www.samsungknox.com/en/knox-platform/supported-devices

Бизнест зориулсан Самсунг таблетууд

Бүх таблетуудыг судлаарай
Samsung Tab Active2-ийн урдаас харах Samsung Tab Active2-ийн урдаас харах

Galaxy Tab Active2