Манай философи
Бид тогтвортой нийгэм болон байгууллагын менежментэд ус ямар чухал үүрэгтэйг ойлгож, дэлхийн байгууллагын засаглалын нэг организм болохын хувьд усны нөөцийг хамгаалах нь бидний үүрэг гэж үздэг.
Нөөцийн хэмнэлт
Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш байгалийн баялгийг олборлож, ашиглах ажиллагаагаар эдийн засаг тэлсээр иржээ. Эрдэмтэд ийнхүү нөөцийг шавхаж, багасгаснаас байгаль орчинд олон асуудал үүсэж буйг анхааруулаад байгаа.
Samsung Electronics уг анхааруулгыг анхааралдаа авч, өргөн далайцтай хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Бид нөөцийг үр ашигтай ашиглаж, зайлшгүй хаягдлыг хамгийн бага түвшинд байлгах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг уртасгах, ашиглалтаас гарсан бүтээгдэхүүний материалыг ахин ашиглах арга замыг эрэлхийлэн, технологийн инновацыг нэвтрүүлээд байна. Бид илүү бага нөөцөөр, илүү сайн бүтээгдэхүүн нийх, электрон хаягдлыг ашиглах боломжтой нөөц болгож хувиргах арга хэмжээг тууштай авсаар байх болно.
Байгаль орчныг сүйтгэхээс хамгаалах, нөөцийг илүү үр ашигтай ашиглах үүднээс Samsung Electronics тойрог эдийн засагт шилжих хүчин чармайлтыг авч хэрэгжүүлж байна. Нөөцийг нэг удаа ашиглаад хаях уламжлалт аргачлалаас зайлсхийж, Samsung бүтээгдэхүүнээ илүү урт хугацаанд хэрэглээнд байх, мөн ашиглалтаас гарсны дараа ч түүнийг дахин боловсруулж, ахин ашиглах замаар нөөцийг эргэлтэд оруулахаар ажиллаж байна.
Ашиглаж буй материалын төрлийг хамгийн бага хэмжээнд байлгах, бүтээгдэхүүний орцыг дахин ашиглах боломжийг олгож, хаягдал үүсэхээс зайлсхийсэн угсралтын аргачлал ашиглах замаар бид нөөц ашиглалтыг хамгийн бага хэмжээнд барих үйлдвэрлэлийн аргачлалыг боловсруулаад байна. Ашиглалтын хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг цуглуулж, түүнээс ахин ашиглах боломжтой материалыг ялгаж авдаг. Тойрог эдийн засаг хэмээгддэг энэ аргачлалаар Samsung компани үйлдвэрлэлд ашиглагдах байгалийн нөөцийн хэмжээ, хүлэмжийн хийн хэмжээ, мөн хаягдлыг шатааж устгаснаас болон анхдагч олборлолтоос үүсдэг бохирдуулагчийн хэмжээг багасгаж, хаягдлыг булснаас үүдэн хөрс болон гүний усны бохирдохоос сэргийлж байна. Бид бүтээгдэхүүнийг худалдаанд гарахаас өмнө хэд хэдэн тест хийж бүтээгдэхүүний бат бөх чанарыг нэмэгдүүлэх, мөн дэлхий даяар засвар үйлчилгээний төвүүд байгуулан, програм хангамжийг сайжруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх замаар бид бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийг уртасгаж, нөөцийг хамгаалахын хамт тойрог эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.
01
Бид бүтээгдэхүүний загвар гаргах үе шатаас эхлэн,
дахин ашиглах боломжтойн зэрэгцээ
бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртгасгаж,
бат бөх чанарыг
нэмэгдүүлэх материалыг
сонгон,
ашигладаг.
02
Бид үйлдвэрлэлд ашиглах усны хэмжээг,
мөн хаягдал материал ашиглах замаар
гарах хаягдлын хэмжээг
хамгийн бага түвшинд барьж байна.
03
Бид сав, боодлын хэмжээг
хамгийн бага хэмжээнд байлгах замаар
логистикийн үр ашигтай
байдлыг хангаж,
түгээлтийн үед
маш бага нөөц ашигладаг.
04
Бид мэргэжлийн засварын үйлчилгээний сүлжээгээр хэрэглэгчдээ хангаж,
манай бүтээгдэхүүнийг илүү удаан хугацаанд
ашиглах боломжийг бүрдүүлдэг.
05
Бид ашиглалтаас гарсан
бүтээгдэхүүнийг цуглуулах,
дахин ашиглах үүднээс
системтэй арга хэмжээ
авч хэрэгжүүлдэг.
Samsung Electronics нь нөөцийг үр ашигтай, урт хугацаанд ашиглахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэх нь чухал гэдгийг бүрэн ухамсарладаг. Үүнийг харгалзан бид ашигласан нөөцөө сэргээж, дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй материалын хэрэглээг сурталчлахыг эрмэлздэг.
Samsung Electronics нь 2020 онд тогтвортой ойн гэрчилгээтэй цаас, 100% дахин боловсруулсан цаасаар эцсийн бүтээгдэхүүн дээрх боодлын цаасыг бүрэн сольсон. Бид бүх хуванцар сав баглаа боодлыг дахин боловсруулсан эсвэл биоматериал болгон хувиргах төлөвлөгөөтэй байна.
Бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд Samsung Electronics нь хэрэглэгчид бүтээгдэхүүнийг урт хугацаанд ашиглах боломжийг баталгаажуулахын тулд янз бүрийн нөхцөлд бат бэх байдлын туршилт явуулдаг. Үүний тулд бид засвар үйлчилгээ үзүүлэхэд амархан задалж, дахин боловсруулж ашиглах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Samsung Electronics нь бат бэх чанар, уналтад тэсвэртэй байдлын үзүүлэлтүүдийг шалгахын тулд янз бүрийн нөхцөлд туршилт хийж, бүтээгдэхүүнийхээ бат бэх чанарын сайжруулахыг хичээдэг. Манай бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу бүтээхээс гадна янз бүрийн өнцгөөс гадаргуу дээр унах, ус үл нэвтрэх туршилтад хамрагдаг.
Засвар авах боломжтой байх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бидний чухалчлан авч үздэг шалгуур юм. Samsung Electronics задлахад хялбар, засуулахад аль болох хямд байх, мөн дахин ашиглах боломжтой эд анги ашигласан бүтээгдэхүүн хөгжүүлэхээр байнга судалгаа явуулж байдаг. Франц улс 2021 оны нэгдүгээр сараас дотооддоо зарагдаж буй электрон төхөөрөмжид "засварлагдах боломжтой байдлын индекс" гаргасан ба Samsung-ын хэд хэдэн гар утас энэ индексийн хамгийн өндөр үзүүлэлт (Хар ногоон)-ийг хангасан. Samsung Electronics хэрэглэгчдээ эд анги, сэлбэгийг хамгийн хямд үнээр нийлүүлэхийг зорин ажилласаар байх болно.
Samsung Electronics нь эвдэрсэн хэсгүүдийг сольж, засварын хугацааг багасгахыг хичээдэг. Манай засварын мэргэжилтнүүд бүтээгдэхүүнийг ашиглах явцад гарсан янз бүрийн асуудлыг хурдан оношилж, засварлаж, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгадаг. Түүнээс гадна бид Samsung Care засварын төвүүдийн сүлжээг өргөжүүлж оношилгоо, засварын үйлчилгээг түргэтгэхээр ажиллаж байна.
Бид нөөцийг нэг удаа хэрэглэсний дараа хаядаг уламжлалтаас татгалзаж, дахин боловсруулалтын хаалттай циклийг нэвтрүүлэхээр арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, ашигласан нөөцийг сэргээж, дахин ашиглах юм. Ингэснээр бид үндсэн бүтээгдэхүүндээ агуулах материалыг шинжлэн дахин ашиглахаас гадна хатуу хог хаягдлыг хогийн цэгээс зайлуулах зорилгоор илүү үр дүнтэй ангилан ялгах, боловсруулах технологийг хөгжүүлж “дугуй цикл”-ийг бий болгохыг эрмэлздэг.
Тухайлбал, бид БНСУ дахь Samsung Electronics үйл ажиллагааг нь хариуцдаг Asan дахин боловсруулах төв зэрэг байгууллагаар дамжуулан гол нөөцүүдээ дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байна.
Asan дахин боловсруулах төв 1998 онд байгуулагдсан. Тус төвд хаягдал хөргөгч, угаалгын машин болон агааржуулагчаас төмөр, зэс, хөнгөн цагаан зэрэг чухал металлууд болон хуванцрыг салгаж, дахин боловсруулах ажиллагаа явагддаг.
Тухайлбал, бид хаягдал хуванцраа дахин боловсруулсан хуванцар үйлдвэрлэгчдэд нийлүүлж, тэдэнтэй хамтран эдгээр материалыг Samsung Electronics-ын бүтээгдэхүүний эд ангид ахин ашиглах технологийг хамтран хөгжүүлж, хаягдал хуванцрыг дахин боловсруулах "хаалттай тойрог"-ийн схемийг бий болгоод байна. Цаашлаад, Samsung Electronics ашиглалтын хугацаа нь дууссан гар утсыг эргүүлэн авах хэд хэдэн кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Цуглуулсан гар утсаас их бие болон батерей гэсэн гол нөөцийг салган, дахин боловсруулалтад оруулдаг. Батерей нь лити, кобальт зэрэг ховор металл агуулсан байдаг тул дахин боловсруулах үйлдвэрүүд рүү өгч, гол металлыг ялган авч, шинэ батерей хийхэд ахин ашигладаг.
эд ангийн
/үйлдвэрлэл
хөргөгч
хэрэглэгч ашиглаад,
хаях
Asan дахин
боловсруулах төв
хуванцрыг
материалаар нь ангилах
түүхий эдийг
сэлбэх, сэргээх
процесс
Samsung Electronics нь бүс нутгийн түвшинд хувийн цуглуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ингэснээр хэрэглэгчид хог хаягдлыг амархан хаях боломжтой болно.
Бүх электрон хог хаягдлыг брэндээс үл хамааран цуглуулдаг.
Цуглуулсан электрон хог хаягдал нь дахин боловсруулах байгууламжид Металл, Хуванцар эх үүсвэр болгон дахин ашиглахын тулд ангилах, нунтаглах зэрэг урьдчилсан боловсруулалт хийдэг.
Бид мөн ESS, нийлүүлэгчийн менежмент, хог хаягдлыг хууль бусаар экспортлохыг хориглох гэх мэт хууль тогтоомж, дүрэм журмыг зааж өгдөг Дахин боловсруулах үйлчилгээний түншүүдэд ("Samsung-ийн WEEE менежментэд тавигдах шаардлага") дотоод шаардлага тавьдаг.
Бүс нутгаар Нарийвчилсан Samsung Electronics дахин боловсруулах хөтөлбөр доор байдаг:
Samsung Electronics бизнесийн салбаруудаас гарах хаягдлыг хамгийн бага хэмжээнд барих, мөн дахин боловсруулах хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Үүний үр дүнд 2021 онд дахин боловсруулах хаягдлын хэмжээ 96% болж нэмэгдсэн. Манай хагас дамжуулагчийн үйлдвэрүүд салбарын түүхэндээ анх удаа булах хаягдлыг тэг болгох зорилтдоо амжилттайгаар хүрсэн.
Манай булах хаягдлыг тэг болгох санаачлагыг гуравдагч тал албан ёсоор баталгаажуулсан. Бид ойрын ирээдүйд энэ амжилтаа дэлхий даяарх бүх салбар үйлдвэрүүдээр тэлж, гэрчилгээжүүлэлтийн зэргээ ахиулах зорилт тавин ажиллаж байна.
Усны менежментийн хувьд бид хэмнэлт, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн гурван процесст анхаарлаа хандуулдаг. Бид үйлдвэрлэл оновчтой болгож, хуучин хавхлагуудыг сольж, ашиглалтын стандартыг дээшлүүлснээр бохир усыг дахин ашиглаж, өдөр бүр ялгаралтыг бууруулахыг эрмэлздэг. Түүнээс гадна бид үйлдвэрлэлийн үйл явцыг сайжруулах, дахин боловсруулах системийг болгож үйл ажиллагааны бүтцийн сайжруулалтыг эрэлхийлж байна. Бид CDP Усны удирдамжийг ашиглаж усны хүндрэлтэй бүс нутаг дахь үйлдвэрлэлийн талбайн усны эрсдэлийг ангилж, эрсдэлийн стратегийн тусламжтайгаар хариу арга хэмжээ авахад тусалдаг.
Бид тогтвортой нийгэм болон байгууллагын менежментэд ус ямар чухал үүрэгтэйг ойлгож, дэлхийн байгууллагын засаглалын нэг организм болохын хувьд усны нөөцийг хамгаалах нь бидний үүрэг гэж үздэг.
Бид өөрсдийн бизнесийн ажиллагаанд, үүнд усны нөөцөд үйлдвэрлэлийн үзүүлэх нөлөө зэрэгт үнэлгээ хийж, түүнийг багасгах шинэ технологийг судалж, нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргахын хамт эрсдлийг хамгийн бага хэмжээнд барих арга хэмжээг авч байна
Бид байгууллагын соёлдоо усны нөөцийг хамгаалах, тогтвортой байдлыг хангах соёлыг суулгаж, ажилтнууддаа усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нь тэдний үүрэг болохыг ойлгуулж, манай үйл ажиллагаа орон нутгийн иргэд болон байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг онцгойлон авч үздэг.
Усны нөөцийн тухай журмуудад үндэслэн бид төв болон орон нутгийн засаг захиргаа, мөн олон улсын байгууллагуудтай усны нөөцийг хадгалах, хамгаалахад чиглэсэн бодлого боловсруулахад идэвхтэй хамтран ажилладаг.
Байгууллагын усны нөөц ашиглалттай холбогдох бодлого, арга хэмжээг бид оролцогч талууд, үүнд нутгийн иргэдэд тодорхой, ил тод байлгадаг
Бодит эрсдэлүүд
Зохицуулалтын болон нэр хүндийн эрсдэл
Таны өөрийн бизнесийн талаар манай борлуулалтын хэлтэстэй зөвлөлдөнө үү.
Техникийн дэмжлэг хэрэгтэй байна уу? Манай мэргэжилтнүүдтэй холбоо барьж, тодорхой бүтээгдэхүүн дээр дэмжлэг, техникийн туслалцаа аваарай.
Таны бизнест тохирох шийдлийг олоход бид тусална.
ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ сонгосноор та вэб сайт руу нэвтэрч байна
вэб сайт нь өөрийн нууцлалын бодлого, аюулгүй байдлын түвшин, ашиглалтын нөхцлөөр зохицуулагддаг
Таны хүсэлтийг хүлээн авлаа. Би удахгйү тантай холбогдоно.
Quick and easy product registration..
Receive up-to-date personalized services and tips.
Enter your Serial Number/IMEI
Scan the QR code on your products for easy registration.
* This feature can only be supported on Samsung Home Appliances and non-smart B2C monitors.
Quick and easy product registration.
You've entered a valid S/N or IMEI. Now select the model of your product.
SM-G996BZKGEUA
Serial Number: R3CR508WNAH
Please try again with a different device.