Уур амьсгалын хамгаалалт
Бид тогтвортой ирээдүйн төлөө нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэхийг зорьдог.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахинд нөлөөлж буй ноцтой асуудал. Бид хүлэмжийн хийн шууд ялгаруулалтыг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний өндөр хэмнэлттэй бүтээгдэхүүн хөгжүүлэх зэргээр дэлхий нийтэд тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, Samsung Electronics хүлэмжийн хийн шууд ялгаруулалтыг багасгах хэд хэдэн төслийг зөвхөн өөрсдийн байгууллагаас гадна бүтээгдэхүүний үнэ цэнийн нийт сүлжээнд, үүнд оператор, логистик болон нийлүүлэгчдийн хэрэглэж буй эрчим хүч, бараа материалд хүртэл авч хэрэгжүүлж байна.
Манай үйл ажиллагааны хөтөлбөр
Ажлын талбайд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах
- - Фтор агуулсан хийн ялгаралтыг бууруулдаг үйлдвэрийн хагас дамжуулагч үйлдвэрлэх
- - Эрчим хүчний зардлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх
Ажлын талбайд эрчим хүч хэмнэх системийг өргөжүүлэх
- - Бүх ажлын талбайд эрчим хүчний хэмнэлттэй системийг суурилуулах, баталгаажуулалтын шаардлагыг дагаж мөрдөх
Бүтээгдэхүүний хэрэглээний үе шатанд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах
- - Эрчим хүчний өндөр хэмнэлттэй бүтээгдэхүүн боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх
Бусад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах
- - Хүнсний тээвэрлэх, бизнес аялал хийх гэх мэт хүлэмжийн хийн ялгарлыг зохицуулах
Нийлүүлэгчийн хяналт
- - Нийлүүлэгчдийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хяналт
- - Нийлүүлэлтийн сүлжээнд хамааралттай нүүрстөрөгчийн ялгаруулалтын төсөлд (CDP Supply Chain) нэгдэхэд ханган нийлүүлэгчдийг урамшуулж, дэмжих
Бидний үнэлгээ, хариу арга хэмжээ
-
01
Уур амьсгалын өөрчлөлтийн илрэлийн хэлбэр, асуудлыг тодорхойлох
-
02
Үр нөлөө, эрсдэл, боломжийг шинжлэх
-
03
Хариу арга хэмжээний стратеги боловсруулах
-
04
Төсөл хэрэгжүүлж хянах
-
05
Үр дүнгийн шинжилгээ хийж, зорилготой харьцуулах
Эрсдэл ба боломжийн шинжилгээний үе шатууд: Нөлөөлөгчдийн сонирхол / Салбарын чиг хандлага / Бизнесийн нөлөө / Дотоод боломж / Гарах магадлал
Эрсдэл болон боломжийн дүн шинжилгээ
болон боломж
Хүлэмжийн хийг ялгаруулах зөвшөөрлийн үнэ өсөх болон бохирдуулагчийг хаях, зайлуулах тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмуудаас хамааран зардал нэмэгдэх * Жил тутмын бизнесийн тайлан Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээ авах замаар түүнийг ялгаруулах зөвшөөрөл авах хэрэгцээ, шаардлагыг багасгах Гаднын түншүүдтэй хамтарсан төслүүдээр дамжуулан зөвшөөрөл авахад өндөр үнэ төлөх эрсдэл багасах
Өндөр үр ашигтай тоног төхөөрөмж, хүлэмжийн хийг багасгах тоног төхөөрөмж мөн усны нөөцийг дахин ашиглах тоног төхөөрөмжид оруулах хөрөнгө оруулалтыг өсөх Ялгарлыг бууруулах хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжүүлэхийн тулд R&D хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх Бизнесийн салбаруудад хүлэмжийн хийн ялгаруулалт буурч, эрчим хүчний зардал багасах Эрчим хүчний менежментийн систем зэрэг бизнесийн боломжуудыг бий болгох
Өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэлтэд өндөр зардал гаргах Эрчим хүчний хэмнэлт багатай гэсэн үнэлгээ авсан бүтээгдэхүүний борлуулалт буурах Өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн зардал нэмэгдэх Өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гаргах Борлуулалт өсж, брэндийн танигдалт нэмэгдэнэ
Богино хугацаат эрчим хүчний зардал нэмэгдсэнээс үүдэн үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний улмаас B2B борлуулалтыг бууруулах Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төслүүдэд оролцох замаар эрчим хүчний зардлаа бууруулах
болон боломж
Байгалийн гамшгаас сэргийлэх зорилгоор байгаль орчны / аюулгүй байдлын / онц байдлын байгууламж барихад зарцуулах хөрөнгийн зардал нэмэгдэх Байгалийн гамшгийн үед бизнесийг сэргээх зардал, алдагдсан боломжийн өртөг нэмэгдэх Байгалийн гамшгийн үед ашиглах байгууламжид хөрөнгө оруулалт хийснээр даатгалын зардал буурах Үндэсний гамшгийн аюулгүй байдлын сүлжээ байгуулах зэрэг бизнесийн шинэ боломж
Хөргөх болон халаах төхөөрөмж суурилуулах зэргээс үүдэн ажлын байрны ашиглалтын зардал нэмэгдэх Агаарын бохирдлоос сэргийлэх төхөөрөмж суурилуулах хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх Өндөр үр ашигтай агааржуулагч, агаар цэвэршүүлэгч болон хатаагчийн бизнесийг тэлснээр борлуулалт нэмэгдэх
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлье
Samsung Electronics нь үйлдвэрлэлд ашиглаж буй цахилгаан, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад анхаарч ажилладаг. Манай бизнесийн салбар бүр жилд ялгаруулах хүлэмжийн хийн тооцоог урьдчилан гаргаж, үйлдвэрлэлийн процесст нийцэх хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг тодорхойлж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлдэг. 2018 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээ зарласнаас хойш бид сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тодорхой төлөвлөгөө гарган, түүнийг үе шаттай хэрэгжүүлэхийн тулд дэлхийн өөр өөр бүсэд энэ чиглэлээр бодлого гарган, дэд бүтэц байгуулахаар ажиллаж байна.
Бүтээгдэхүүнийг ашиглах явцад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах
Эко зөвлөл нь Samsung Electronics-ийн байгаль орчны мэргэжилтнүүд болон салбар тус бүрээр нь ажлын түвшний зөвлөх байгууллагуудаас бүрддэг. Бид эрчим хүч хэмнэх технологи, байгаль орчны зохицуулалтын чиг хандлагыг хянаж, бүтээгдэхүүний ашиглалтын явцад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд шинэ бүтээгдэхүүний эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх стратеги боловсруулдаг.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ханган нийлүүлэгчдээ дэмжих
2019 оноос CDP нийлүүлэлтийн сүлжээний гишүүн болсон Samsung Electronics нь томоохон бизнесийн хамтагчиддаа хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахад нь туслах үүднээс гүйлгээний хэмжээ нь 80 хувиас өндөр дүнтэй нийлүүлэгчиддээ хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах хүсэлт тавьдаг. Гол нийлүүлэгчиддээ CPD-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуулгад хэрхэн хариулах талаар сургалт явуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилтод нь байнгын мониторинг хийж байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл хуваалцаж, Сэргээгдэх эрчим хүчний зөвлөлөөр дамжуулан хамтран ажиллах боломжуудыг судалдаг. Хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилт тавьсан нийлүүлэгчиддээ бид урамшуулал олгодог. Тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлснээр бидний хүлэмжийн хийг бууруулах хүчин чармайлтад нэгдэх нийлүүлэгчдийн тоо улам нэмэгдсээр байна.