Бид вэб сайтаа хүн бүрд хүртээмжтэй байлгахыг хүсэж байна
Samsung-ийн вэб сайт (www.samsung.com) нь WCAG бодлоготой нийцдэг.
Таны хэрэгцээнд тохирсон вэб функцууд
Бид бүх хэрэглэгчдэд төгс интерфейс үзүүлэхийн тулд сайтаа байнга сайжруулдаг. WCAG буюу вэб контентын хүртээмжтэй байдлын удирдамжийн дагуу манайх сайт дээрээ текст, зурагт тодосгогчийг ашигладаг. Ингэснээр хэрэглэгчид ямар ч дэлгэцийн хэмжээ, түүний босоо эсвэл хэвтээ байдлыг үл харгалзан ямар ч саадгүйгээр мэдээлэл хүлээн авах боломжтой. Манай GNB (Олон Улсын удирдлагын самбар) болон “Хаах/Гарах” товчлуурууд нь хулганагүйгээр ч удирдах боломжтой. Түүнээс гадна бид туслах функцийн тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд өөрсдийн хэрэгцээнд тааруулан үсгийн хэмжээ, тодосгогч болон мөр хоорондох зайг саадгүйгээр тохируулах боломжийг олгодог. Бид HTML кодуудад текстүүдийг өөр хувилбаруудаар байнга оруулдаг. Ингэснээр дэлгэц уншигч аппликейшн тухайн сайт дээр аль зураг, видео тоглож байгааг тайлбарлана. Түүнээс гадна хэрэглэгч нь хуудас ачаалж байгаа эсэхийг мэдэх, хайлтын үр дүнг сонсох болон дэлгэцэн дээр ямар товчлуурыг дарах боломжтой гэдгийг мэдэх боломжтой боллоо.
Хүн бүрд контентыг хүртээмжтэй болгохын тулд Samsung-ийн вэб сайт тасралтгүй хөгжих болно.
Бид хүртээмжтэй вэб сайтуудын дүрмийг дагаж мөрддөг
WCAG (Вэб контентын хүртээмжтэй байдлын удирдамж) бол хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, төвөг учруулахгүй хүртээмжтэй вэб контентын дэлхий гарын авлага юм. Эдгээр зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Samsung WCAG 2.1 хувилбарт үндэслэн SWCAG (Samsung.com WCAG)-ийг бүтээсэн.
Тусгай боломжууд дэмжих үйлчилгээ
Бид танд тусгай боломжуудыг илүү үр дүнтэй ашиглахад туслах болно
Samsung Мэдээний Хэлтэс
Samsung мэдээний хэлтэст тусгай боломжуудын талаар хэрэгтэй зөвлөмж, мэдээг олж мэдээрэй.
Тусгай боломжуудын тохиргоо хийх зөвлөмж
Ухаалаг утас/Таблет
Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд. Хурдан удирдлагын товчлолууд нь тусгай боломжуудыг илүү хурдан, хялбар удирдах боломжийг олгоно. (Тусгай боломжуудын товчлуурыг ашиглан та дууг чангалах товчлуур ба хажуу талын товчлуурыг нэгэн зэрэг хурдан дарж, дууг нэмэх, багасгах товчийг удаан дарна уу).
Тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлэх - Та бусад тохиргоог өөрчлөхгүйгээр тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлж үйлдвэрийн тохиргоогоор төхөөрөмжөө ашиглах боломжтой.
Санал болгох зүйл - Та одоо ашиглаж байгаа тусгай боломжуудтай танилцахаас гадна бусад функцуудын талаар мэдээлэл авах боломжтой.
Зүүж буй төхөөрөмжүүд
Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд - Та тусгай боломжуудын функцийг идэвхжүүлэхийн тулд дэлгэц дээр хоёр хуруугаараа гурван удаа хүрнэ үү.
ТВ
Та хялбар цэсийн тусламжтайгаар ганцхан товшилтоор ТВ-ийн тусгай боломжуудын функцуудыг тохируулаарай. Түүнээс гадна та ТВ-ийн ихэнх тусгай боломжуудыг хурдан удирдлагын товчлолоор идэвхжүүлж, дуут болон дохионы хэлний гарын авлагыг автоматаар ажиллуулж болно. Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолуудыг идэвхжүүлэхийн тулд дууны түвшингийн болон дууг хаах товчийг удаан дарж эсвэл хадмал текстийн товчийг дарна уу.