Galaxy мобайл төхөөрөмжүүдийн
тусгай функцууд
Voice Assistant + TalkBack
Samsung, Google хоёр нь
бүх Android төхөөрөмжүүдэд өвөрмөц, хүртээмжтэй, нэгдмэл интерфейсийг санал болгохын тулд хамтран үр дүнтэй ажиллаж байна.
Одооноос Samsung-ийн дуут туслах болон Google-ийн TalkBack-ийг нэгтгэсэн дэлгэцийн уншигч программтай болсон. Өвөрмөц Voice Assistant болон TalkBack ID-ийн тусламжтайгаар бүх Android төхөөрөмж өөр дээрээ илүү тохиромжтой, үр ашигтай дэлгэц уншигчтай боллоо.
One UI 3.0-д шинэ TalkBack-тай танилцаарай
TalkBack-г яаж ашиглах вэ
Хэрэглээний үндсэн ойлголтуудын танилцуулга
TalkBack сонгосон элементийг чангаар уншдаг. Фокусын заалтаар дэлгэц дээр товших эсвэл хөдөлж удирдаж болно.
• Дэлгэц дээр юу бичигдсэнийг сонсох
Дэлгэц дээр нэг хуруугаараа хүрэх, эсвэл дэлгэцэн дээр товшиж чөлөөтэй хөдөлж дэлгэцийг ашиглаарай.
• Сонгосон элементийг нээгээрэй
Нэг хуруугаараа хоёр удаа товшино уу.
• Фокусыг өөр элемент рүү шилжүүлэх
Нэг хуруугаараа зүүн/баруун тийш шударна уу.
Та 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > TalkBack' заавраас үндсэн хэрэглээний аргуудыг мэдэх боломжтой
TalkBack-тэй нэгдсэн
дуут туслахыг тохиргоо
Олон хурууны дохио зангаа
TalkBack нэг хурууны дохионоос гадна олон хурууны дуут туслах дохиог ашиглах боломжтой боллоо. Тохиргоо руу орохгүйгээр олон хурууны дохиогоор TalkBack-ийн төрөл бүрийн функцуудыг шууд эхлүүлээрэй. Хэрвээ танд энэ дохио зангаа таалагдахгүй бол та хүссэн үедээ түүнийг өөрчилж болно.
Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Дохио зангаа өөрчлөх хэсэгт очиж илүү ихийг мэдэж, дохио зангааны үйлдлийг өөрчилж болно.
Дохионы удирдлагыг хэрхэн ашиглах вэ
Дохиогоо мартсан уу? Та дохионы самбарт хандаж янз бүрийн дохио зангааг шалгах боломжтой. Дохионы самбарыг нээхийн тулд дөрвөн хуруугаараа дэлгэцэн дээр нэг удаа товшино уу.
Унших цэсийг хэрхэн ашиглах вэ
Шуурхай цэсийг шинэ дуут туслах TalkBack-д ашиглах боломжтой. Унших цэс рүү орохын тулд гурван хуруугаа дээш, доош, зүүн, баруун тийш дурын чиглэлд шударна уу. Тасралтгүй гурван хуруугаараа шударснаар ярианы хурд, ярианы хэл зэрэг хүссэн унших цэсийг сонгох боломжтой болно.
Унших цэсээ тохируулаарай. Заавар: «Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Цэсийг тохируулах».
Тохиргооны туслах дээр TalkBack-ийг идэвхжүүлэх боломжтой
Та TalkBack-г идэвхжүүлж, утсаа хайрцагнаас нь гаргаад л үндсэн дэлгэцээс эхлэн ашиглах боломжтой. Энэ аргыг утсаа анх асаах үеэс эхлэн ашиглалтын турш хэрэглэх боломжтой.
• Хоёр хуруугаараа удаан товшино уу
• Хажуугийн товч болон дууг чангалах товчийг хурдан дарах
• Дууны түвшинг нэмэгдүүлэх, багасгах товчийг удаан дарах
TalkBack-ийн бусад ашигтай функцууд
Текст засах, гарын товчлол зэрэг TalkBack-ийн бусад ашигтай функцууд нь төхөөрөмжийг илүү хурдан, хялбар удирдахад тусална. Дэлгэрэнгүй мэдээллийг TalkBack тохиргоо болон гарын авлагаас үзэж авна уу.
Текст засах
Текст тодруулах, сонгох, хуулах, тайрах, буулгах зэрэг янзлах функцийг дохио зангаа ашиглан гүйцэтгэж болно.тов.
Дохио зангааны талаар нэмэлт мэдээлэл авах бол 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Дохио зангаагаа тохируулах' цэст очно уу.
Гарын товчлолууд
Та Bluetooth эсвэл USB дэмждэг Keyboard ашиглан гарын товчлуудаар TalkBack-г удирдаж болно.
Гарын товчлолууд тохируулах талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Товчлуурыг тохируулах' цэст очно уу.
Текст засах
Текст тодруулах, сонгох, хуулах, тайрах, буулгах зэрэг янзлах функцийг дохио зангаа ашиглан гүйцэтгэж болно.тов.
Дохио зангааны талаар нэмэлт мэдээлэл авах бол 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Дохио зангаагаа тохируулах' цэст очно уу.
Гарын товчлолууд
Та Bluetooth эсвэл USB дэмждэг Keyboard ашиглан гарын товчлуудаар TalkBack-г удирдаж болно.
Гарын товчлолууд тохируулах талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 'Тохиргоо > Тусгай боломжууд > TalkBack > Тохиргоо > Товчлуурыг тохируулах' цэст очно уу.
Дуут туслахыг яаж ашиглах вэ
Дуут туслах нь таны нүдний үүргийг гүйцэтгэж утсыг удирдаж чадна. Та утсаа харах боломжгүй байсан ч дуут туслахын функцууд утсыг удирдах боломжийг олгоно. Дуут туслах функцийг идэвхжүүлэхийг ихэвчлэн харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд утсаа ашиглах, удирдахад нь санал болгодог. Тодруулбал, энэ функц нь таны хийдэг бүх зүйлийг тайлбарладаг: дэлгэцэн дээр хүрч, апликейшныг сонгож нээхэд хэлж өгөх болно. Мөн танил шудрах, товших дохио зангаагаар текст засах эсвэл дууны түвшин, ярианы хурд зэрэг тохиргоог өөрчлөх боломжтой.
* Төхөөрөмжийн зургийг зөвхөн танилцах зорилгоор загварчилсан болно.