Ухаалаг Утас/Таблет

Универсал сэлгэгч
Хөдөлгөөний бэрхшээлтэй хэрэглэгчид толгойн хөдөлгөөн, дохио зангаа болон бусад үйлдлийн тусламжтайгаар төхөөрөмжийг удирдах боломжтой. Универсал сэлгэгч нь ухаалаг гар утсан дээрээ сонгосон үйлдлүүдийг удирдахын тулд товшилт, дохио зангааг сануулах боломжийг олгоно.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцаан үйлчлэл ба эв дүй > Универсал сэлгэгч 

Илүү дэлгэрэнгүй
Туслах цэс
Аппликейшн, функц, тохиргоонд хандахын тулд туслах цэсний дүрсний харагдах байдлыг тохируулна уу. Ингэснээр та төхөөрөмжийн биет товчлууруудад нэг товшилтоор хандах замаар ухаалаг утсаа удирдахад хялбар болно.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцаан үйлчлэл ба эв дүй > Туслах цэс 

Илүү дэлгэрэнгүй
Дуут хандалт
Хэрвээ танд дэлгэцэнд хүрж товшиход хэцүү байвал дуут хандалтыг ашиглаж болно. "Буцах" эсвэл "Үндсэн дэлгэц рүү очих" гэх мэт энгийн дуут командууд нь таныг хүссэн програмаа удирдах эсвэл нээхэд тусална. Түүнээс гадна, дуут хандалтын горимд та дэлгэцийг тоогоор тэмдэглэсэн тор хэлбэрийн дүрслэлээр харуулж ашиглаж болно. Тус горим нь "Тор/Тоо харуулах" командаар идэвхждэг бөгөөд дэлгэцийг удирдахын тулд "3 дар", "Доош 7 руу гүйлгэх" гэх мэт командуудыг ашиглах боломжтой.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцаан үйлчлэл ба эв дүй > Дуут хандалт
  • * Тус функцийг One UI 4.0 хувилбар дээр ашиглаж болно.
  • * Дуут хандалт англи, франц, итали, герман, испани хэлийг дэмждэг; ойрын ирээдүйд бусад хэлийг дэмжпэг болгохоор төлөвлөж байна. 
Дуудлага авах ба салгах
Ирж буй дуудлага авахын тулд дэлгэцэн дээрх товчлуурыг чирэх нь танд хэцүү байвал энэ функц танд туслах болно. Үүний тусламжтайгаар та дууг чангалах товчлуурыг дуудлага авах, хажуугийн товчийг дарж дуудлагыг дуусгах боломжтой.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцан үйлчлэл ба эв дүй > Дуудлага авах ба салгах 

Товшилтын тохиргоо
Хэрвээ та гар чичирснээс болж дэлгэцтэй харьцахад хүндрэлтэй бол мэдрэгчийн тохируулах функцийн тусламжтайгаар буруу дарахаас сэргийлж, төхөөрөмжийн удирдлагыг өөртөө тааруулан тохируулаарай.
  • Товшилтыг дарах үеийн үргэлжлэх хугацаа: Үйлдлийг таних товшилтыг хийхэд зарцуулах хугацааг тохируулаарай.
  • Товшилтыг дарах үеийн үргэлжлэх хугацаа: харилцан үйлчлэлийн үргэлжлэх хугацааг тохируулж төлөвлөөгүй үйлдлийн тоог багасгах.
  • Давтагдсан товшилтыг хэрэгсэхгүй болгох: эхний товшилтоос давтагдсан товшилтыг хэрэгсэхгүй болгохын тулд харилцан үйлчлэлийн үргэлжлэх хугацааг тохируулна уу.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцан үйлчлэл ба эв дүй > Тэмтрэх тохиргоо 

Хулгана ба бодит Keyboard
Гар барих, товчлуур дарах зэргээр бодит Keyboard-оо тохируулаарай. Мөн заагчийг зогссоны дараа хулганаа автоматаар товшихоор тохируулж болно.
  • Гарын товчлол: Бүгдийг нэг дор дарахын оронд нэг нэг товчлуур дарж хослол үүсгэх боломжтой.
  • Удаан товчлуур. Товчлуурын дарах хугацааг тохируулж, санамсаргүйгээр товчлуур дарахаас сэргийлэх.
  • Давтах товчлуур. Санамсаргүй дарахаас сэргийлэхийн тулд ижил товчлуурыг хоёр дахь удаагаа дарах хугацааг тохируулах.
  • Заагч зогссоны дараа автоматаар хийх үйлдэл: Хулганы заагч зогсох эсвэл аль ч булан руу шилжих үед автоматаар үйлдлийг хийнэ.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Харилцан үйлчлэл ба эв дүй > Хулгана ба бодит Keyboard  

Үйлдэл гүйцэтгэх цаг
Та мэдэгдэл эсвэл дууны түвшний хяналт гэх мэт түр хугацаагаар харуулах хугацааг сонгох боломжтой.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Үйлдэл гүйцэтгэх хугацаа 

Зүүдэг төхөөрөмжүүд

Товшилтын тохиргоо
Хэрвээ та гар чичирснээс болж дэлгэцтэй харьцахад хүндрэлтэй бол мэдрэгчийг тохируулах функцийн тусламжтайгаар буруу дарахаас сэргийлж, төхөөрөмжийн удирдлагыг өөртөө тааруулан тохируулаарай.
  • Товшилтыг дарах үеийн үргэлжлэх хугацаа: Үйлдлийг таних товшилтыг хийхэд зарцуулах хугацааг тохируулаарай.
  • Товшилтыг дарах үеийн үргэлжлэх хугацаа: харилцан үйлчлэлийн үргэлжлэх хугацааг тохируулж төлөвлөөгүй үйлдлийн тоог багасгах.
  • Давтагдсан товшилтыг хэрэгсэхгүй болгох: эхний товшилтоос давтагдсан товшилтыг хэрэгсэхгүй болгохын тулд харилцан үйлчлэлийн үргэлжлэх хугацааг тохируулна уу.

* Тус функцийг One UI Watch 4.5 хувилбар дээр ашиглаж болно. 

Үйлдэл гүйцэтгэх цаг
Та мэдэгдэл эсвэл дууны түвшний хяналт гэх мэт түр хугацаагаар харуулах хугацааг сонгох боломжтой.

* Тус функцийг One UI Watch 4.5 хувилбар дээр ашиглаж болно. 

ТВ

Дарсан товчийг удаан давтах
Хэрвээ алсын удирдлагын товчлууруудын хурд тохирохгүй бол "Дарсан товчийг удаан давтах" функц нь тэдгээрийг удаашруулна. Суваг, дууны түвшин эсвэл хөдөлж буй жагсаалтын элементийг удирдахад хялбар болгохын тулд алсын удирдлагын тасралтгүй ажиллах хурдыг тохируулна уу.

* Яаж тохируулах вэ: Үндсэн дэлгэц > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий ба Нууцлал > Тусгай дохио зангаа - Дарсан товчийг удаан давталт

Хөргөгч

Хаалган дээрх удирдлага
Аппликейшны үндсэн функцүүдэд нэвтрэх хялбар хандалт. Үндсэн удирдлага нь хаалган дээр байрладаг бөгөөд тэдгээрийн өндрийг тохируулах боломжтой. Хэрвээ удирдлага хэт өндөр эсвэл нам байвал та тэдгээрийг өөртөө тааруулан тохируулж болно.

* Тус функцийг зөвхөн Family Hub хөргөгчин дээр ашиглах боломжтой. 

Нимгэн ба хөнгөн самбар
Easy Handle нь хаалгыг онгойлгох шинэ арга бөгөөд хялбар нэвтрэх, тав тухтай ашиглах боломж юм.

* Тус функц нь босоо бариултай нэг хаалганы загварт хамаарна.

Bixby-ээр тоноглогдсон техник
Дуут удирдлагатай Family Hub хөргөгчийг өөрийн хэрэгцээнд тааруулан ашиглаарай. Хоол хийж байхдаа хөгжим асаах эсвэл жороо чангаар уншуулахын тулд "Сайн уу, Bixby " гэж хэлээрэй.

* Тус функцийг зөвхөн Family Hub хөргөгчин дээр ашиглах боломжтой. 

Тусгай боломжууд дэмжих үйлчилгээ

Бид танд тусгай боломжуудыг илүү үр дүнтэй ашиглахад туслах болно

Samsung Мэдээний Хэлтэс

Samsung мэдээний хэлтэст тусгай боломжуудын талаар хэрэгтэй зөвлөмж, мэдээг олж мэдээрэй.

Тусгай боломжуудын тохиргоо хийх зөвлөмж
  1. Ухаалаг Утас/Таблет                                                    

    Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд. Хурдан удирдлагын товчлолууд нь тусгай боломжуудыг илүү хурдан, хялбар удирдах боломжийг олгоно. (Тусгай боломжуудын товчлуурыг ашиглан та дууг чангалах товчлуур ба хажуу талын товчлуурыг нэгэн зэрэг хурдан дарж, дууг нэмэх, багасгах товчийг удаан дарна уу).

    Тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлэх - Та бусад тохиргоог өөрчлөхгүйгээр тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлж үйлдвэрийн тохиргоогоор төхөөрөмжөө ашиглах боломжтой.

    Санал болгох зүйл - Та одоо ашиглаж байгаа тусгай боломжуудтай танилцахаас гадна бусад функцуудын талаар мэдээлэл авах боломжтой.

     

  2. Зүүдэг төхөөрөмжүүд

    Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд - Та тусгай боломжуудын функцийг идэвхжүүлэхийн тулд дэлгэц дээр хоёр хуруугаараа гурван удаа хүрнэ үү. 

     

  3. ТВ

    Та хялбар цэсээр нэг товшилтоор ТВ-ийн тусгай боломжуудын функцуудыг тохируулаарай. Түүнээс гадна та ТВ-ийн ихэнх тусгай боломжуудыг хурдан удирдлагын товчлолоор идэвхжүүлж, дуут болон дохионы хэлний гарын авлагыг автоматаар ажиллуулж болно. Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолуудыг идэвхжүүлэхийн тулд дууны түвшингийн болон дууг хаах товчийг удаан дарж эсвэл хадмал текстийн товчийг дарна уу.