Ухаалаг Утас/Таблет

Дууг хаах
Тус функц нь төхөөрөмжийн бүх дууг хаана.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсголын сайжруулалт > Бүх дууг хаа 

Сонсголын аппаратын дэмжлэг
"Сонсголын аппаратыг сайн ажиллахын тулд төхөөрөмжийн дууны чанарыг сайжруулсан.
Bluetooth Low Energy (BLE) холболттой медиа тоглуулалт болон аудио дуудлагын хуваарилалт нь Android 10-аас эхлэн дэмжих болно."
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Сонсголын аппаратын дэмжлэг а 
  • * Загварын техникийн үзүүлэлтээс хамааран функцийг дэмжихгүй байж болно. 
Зүүн ба баруун талын дууны тэнцвэрт байдал
Та хүрснээрээ зүүн/баруун талын дууны тэнцвэрийг тохируулна уу.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Зүүн/баруун талын дууны тэнцвэр 
  • * Тус функц нь дуудлагын дууны түвшинд хамаарахгүй. 
Моно дуу
Моно дуу авианы функц нь бүх чихэвчийн чанга яригчаар тоглогддог стерео дууг нэг дохио болгодог. Хэрэв та сонсголын бэрхшээлтэй эсвэл нэг чихэвч ашиглахад илүү тохиромжтой гэж үздэг бол тус функцийг ашиглаарай.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Моно дуу авиа 

Дууг тохируулах
Хэрвээ таны чих дууны зарим давтамжид мэдрэмтгий (эсвэл мэдрэмжгүй) байвал Дууг тохируулах функцийн тусламжтайгаар дууг өөртөө тааруулан тохируулах боломжтой. Таны насанд тохирсон дууг сонгохын тулд сонсголын тест хийлгэж дууг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулна уу.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Дууг тохируулах 

Синхрон галиглал ба дуут мэдэгдлүүд
Синхрон галиглал функцийн тусламжтайгаар та хүнтэй хялбархан ярилцах боломжтой. Энэ функц нь 70 гаруй хэл, аялгууг автоматаар таньж, ярих үед хадмал текстийг тохируулна. Түүнээс гадна, дууны мэдэгдэл нь галын дохиолол, хаалганы хонх зэрэг хүрээлэн буй орчны чухал дуу чимээг таньж танд мэдэгдэх болно.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсголын сайжруулалт > Синхрон галиглал / Дууны мэдэгдэл 
  • * Google-н яриа таних технологиор ажилладаг. 
  • * Бүх харилцан яриа нь бусад серверт хадгалагдахгүй бөгөөд зөвхөн таны ухаалаг утсанд үлдэнэ.
Синхрон хадмал текст ба тэдгээрийн тохиргоо
Синхрон хадмал текстийн функц нь таны ухаалаг гар утсан дээрх видео, подкаст, аль ч програмын аудио мессежээс ямар ч медиа файл болон таны бичсэн файлыг автоматаар таних болно. Түүнээс гадна та хадмал текстийг нээх, хаахаас гадна хэмжээ, хэв маягийг нь тохируулах боломжтой.
  • *  Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Синхрон хадмал / Хадмал текстийн тохиргоо
  • * Өнөөдрийн байдлаар синхрон хадмал нь англи хэлийг дэмждэг. Ойрын ирээдүйд бусад хэлийг дэмждэг болгохоор төлөвлөж байна.
  • * Загварын техникийн үзүүлэлтээс хамааран функцийг дэмжихгүй байж болно.  
  • * Бүх програмууд хадмал текстийн тохиргоог дэмждэггүй. 
Хүрээлэн буй орчны дууг нэмэгдүүлэх
Дуу чимээ дардаг чихэвчний тусламжтайгаар та яриандаа анхаарлаа төвлөрүүлж болно.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Орчны дууг нэмэгдүүлэх  
  • * Загварын техникийн үзүүлэлтээс хамааран функцийг дэмжихгүй байж болно.
Гэрэлтэй мэдэгдэл
Мэдэгдэл эсвэл сэрүүлгийн дохио хүлээн авах үед камерын спички эсвэл дэлгэцийг анивчлуулна. Аппликейшн тус бүрийн таньж ялгахын тулд та өөр өөр өнгийн мэдэгдлийн гэрлийг сонгох боломжтой.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тустай боломжууд > Нарийвчилсан тохиргоо > Гэрлийн мэдэгдлүүд 
  • * Загварын техникийн үзүүлэлтээс хамааран функцийг дэмжихгүй байж болно. 

Зүүдэг төхөөрөмжид

Дууг хаах
Тус функц нь төхөөрөмжийн бүх дууг хаана.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Бүх дууг хаа  

Моно дуу авиа
Чихэвчийг стерео дуунаас моно руу шилжүүлнэ. Хэрэв та сонсголын бэрхшээлтэй эсвэл нэг чихэвч ашиглахад илүү тохиромжтой гэж үздэг бол тус функцийг ашиглаарай.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Моно дуу авиа 

Зүүн ба баруун талын дууны тэнцвэрт байдал
Та хүрснээрээ зүүн/баруун талын дууны тэнцвэрийг тохируулна уу.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Тусгай боломжууд > Сонсгол сайжруулалт > Зүүн/баруун талын дууны тэнцвэр  
  • * Тус функцийг One UI Watch 4.5 дээр ашиглах боломжтой.  
  • * Тус функц нь дуудлагын дууны түвшинд хамаарахгүй. 

Чихэвч

Хүрээлэн буй орчны дууг тохируулах
Galaxy Buds-ээр орчны дуу чимээг тоглуулах үед та зүүн/баруун чихэвчийн дууны түвшин болон ая тохируулж, дууг харж буй чиглэлдээ илүү сонсогдохоор болгох боломжтой.
  • * Яаж тохируулах вэ: Тохиргоо > Galaxy зүүдэг төхөөрөмжүүд > Чихэвчний тохиргоо > Тусгай боломжууд > Орчны дууны тохиргоо
  • * Загварын техникийн үзүүлэлтээс хамааран функцийг дэмжихгүй байж болно.  
Зүүн ба баруун талын дууны тэнцвэрт байдал
Та хүрснээрээ зүүн/баруун талын дууны тэнцвэрийг тохируулна уу.

* Яаж тохируулах вэ: Тохиргоо > Galaxy зүүдэг төхөөрөмжүүд > Чихэвчийн тохиргоо > Тусгай боломжууд > Зүүн ба баруун талын дууны тэнцвэрт байдал 

 

ТВ

Хадмал
Хадмал текст нь АНУ-ын бараг бүх телевизийн нэвтрүүлгүүдэд байна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд харилцан яриаг дэлгэцэн дээр хадмал текстийн хэлбэрээр харуулдаг. Хэрвээ хадмал текст нь контент үзэхэд саад учруулж байвал илүү тохиромжтой байрлал руу шилжүүлж болно. Түүнээс гадна, хадмал текстийн үзэгдэх байдлыг сайжруулахын тулд тэдний өнгө, хэмжээ болон дэвсгэрийн өнгө, тод байдлыг өөрийн хэрэгцээнд тааруулан тохируулах боломжтой.
  • Тусдаа хаалттай хадмал текст
  • Хадмал текстийн автомат байрлал
  • Хадмал текстийн хэмжээ, дэвсгэрийн өнгө ба түүний тод байдал
  • * Яаж тохируулах вэ: Нүүр > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба Нууцлал > Тусгай боломжууд > Хадмал текстийн тохиргоо 
  • * Нэвтрүүлгийн хөтөлбөрүүд бүс нутгаасаа хамаарна. 
  • * Хадмал текст нь контент үзүүлэх компаниас хамаарна.
Дохионы хэлний үзүүлэх хэмжээний тохируулга
Энэхүү функц нь дохионы хэлийг автоматаар таньж, томруулж, сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд уруулын хөдөлгөөн, нүүрний хувирлын зүйлийг тодоор харах боломжийг олгодог. Мөн та дохионы хэлээр хүний дүрсийг тодруулж, 200% хүртэл томруулах боломжтой. Харааны бэрхшээлтэй хэрэглэгчид энэ функцийн тусламжтайгаар спортын тэмцээний оноо, сугалааны асуулт хариулт гэх мэт дэлгэцийн үзүүлэх хэсгийг томруулж болно.
  • Дэлгэцийн хэсгийг томруулах
  • Дохионы хэлний масштабыг тохируулах

* Яаж тохируулах вэ: Нүүр > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба нууцлал > Тусгай боломжууд > Дохионы хэлний масштабын тохиргоо 

Олон гаралттай дуу
Олон аудио гаралттай дууны тусламжтайгаар сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид гэр бүлээрээ зурагт үзэх боломжийг олгодог. Дуу нь чанга яригч болон чихэвч рүү нэгэн зэрэг шилжүүлж гардаг тул гэр бүлийн гишүүн бүр хүссэнээрээ дууны түвшин тохируулж зурагт үзэх боломжтой боллоо.

* Яаж тохируулах вэ: Нүүр > Цэс > Тохиргоо > Бүх тохиргоо > Ерөнхий тохиргоо ба Нууцлал > Тусгай дохионы хэл - Олон гаралтын дуу 

Хөргөгч

Хадмал текст / дууны тайлбар
Family Hub хөргөгчийн дэлгэц дээр ТВ контент үзэж байхдаа сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид Samsung TV Plus аппликейшн ажиллуулаад, CC тэмдэг дээр дарснаар хадмал текстийг нээх боломжтой. Хүний харилцан яриаг текстээр үзүүлэх болно.
  • * Family Hub хөргөгчийн функцийг яаж тохируулах вэ: Samsung TV Plus > CC асаах/унтраах. 
  • * Зөвхөн ТВ контентын хадмал тексттэй Family Hub хөргөгчид зориулагдсан.
Хаалга онгойлгох дохио
Дотор суурилуулсан хяналтын самбартай хөргөгчийн хаалга нь бага зэрэг онгорхой байсан ч хаалгыг нь удаан онгойлгох үед хөргөгчний доторх гэрэл анивчиж дуут дохио өгнө. Энэ функц нь зөвхөн сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулагдсан байна.

* Тус функц нь 2019 онд гарсан хөргөгчний загваруудад хамаарна. 5-10 минутын турш хаалгыг онгойлгосон бол гэрэл анивчина.

Тусгай боломжууд дэмжих үйлчилгээ

Бид танд тусгай боломжуудыг илүү үр дүнтэй ашиглахад туслах болно

Samsung Мэдээний Хэлтэс

Samsung мэдээний хэлтэст тусгай боломжуудын талаар хэрэгтэй зөвлөмж, мэдээг олж мэдээрэй.

Тусгай боломжуудын функцийг тохируулах зөвлөмж
  1. Ухаалаг Утас/Таблет                                                     

    Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд - Та хурдан удирдлагын товчлолуудын тусламжтайгаар тусгай боломжуудыг хурдан хялбар нээж ашиглах болно. (Тусгай боломжуудын товчлуурыг ашиглан та дууг нэмэгдүүлэх товчлуур ба хажуу талын товчлуурыг зэрэг хурдан дарж, дууг нэмэгдүүлэх, багасгах товчийг удаан дарна уу).

    Тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлэх - Та бусад тохиргоог өөрчлөхгүйгээр тусгай боломжуудын тохиргоог дахин эхлүүлж үйлдвэрийн тохиргоогоор төхөөрөмжөө ашиглах боломжтой.

    Санал болгосон зүйл - Та одоо ашиглаж байгаа тусгай боломжуудтай танилцахаас гадна бусад функцуудын талаар мэдээлэл авах боломжтой.

     

  2. Зүүдэг төхөөрөмжид

    Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолууд - Та тусгай боломжуудын функцийг идэвхжүүлэхийн тулд дэлгэц дээр хоёр хуруугаараа гурван удаа хүрнэ үү.

     

  3. ТВ

    Та хялбар цэсээр нэг товшилтоор ТВ-ийн тусгай боломжуудын функцуудыг тохируулаарай. Түүнээс гадна та ТВ-ийн ихэнх тусгай боломжуудыг хурдан удирдлагын товчлолоор идэвхжүүлж, дуут болон дохионы хэлний гарын авлагыг автоматаар ажиллуулж болно. Тусгай боломжуудын хурдан удирдлагын товчлолуудыг идэвхжүүлэхийн тулд дууны түвшин эсвэл дууг хаах товчийг удаан дарж эсвэл хадмал текстийн товчийг дарна уу.