БИДНИЙ АМЛАЛТ
Samsung Electronics Co Ltd ("Samsung Electronics" эсвэл "Samsung") корпораци нь өөрийн үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалахын чухлыг ойлгодог. Бид дараахь зүйлийг хүсдэг.
гар утас, таблетаас эхлээд зурагт, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, онлайн үйлчилгээ гэх мэт Samsung-ийн бүх төхөөрөмж, үйлчилгээнд таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг болохыг.
Энэхүү Нууцлалын бодлого нь манай бүх үйлчилгээнд хамаарах болно, гэхдээ бид шаардлагатай бол зарим үйлчилгээг ашиглахдаа нууцлалыг хамгаалах аргуудын талаар нэмэлт мэдээллийг өгдөг.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ
Бид таны өгсөн хувийн мэдээлэл, манай үйлчилгээг хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл, гуравдагч талын эх сурвалжаас олж авсан мэдээллийг цуглуулдаг. Бид энэ мэдээллийг Танд үйлчилгээ үзүүлэхийн тулд ашигладаг бөгөөд Та хэрхэн манай үйлчилгээг ашиглаж байгааг мэдэж авахын тулд ашигладаг, ингэснээр бид таны боломжийг сайжруулах, тохируулах, үйлчлүүлэгчдэдээ хамгийн их хамааралтай програм, технологи, агуулгыг хөгжүүлэх боломжтой юм. Мөн бид хувийн мэдээллийг ашиглан Таны сонирхолд нийцүүлсэн зар сурталчилгааг Танд хүргэдэг.
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ӨГӨХ
Бид таны хувийн мэдээллийг Samsung Electronics-ийн албан ёсны салбарууд болон Samsung Electronics-ийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг компаниудад хуваалцах боломжтой. Мөн бид таны хувийн мэдээллийг танд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг үүрэн холбооны компани, даатгалын компаниуд гэх мэт итгэмжлэгдсэн түнш компаниудад, мөн таны сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хуваалцах боломжтой. Хуулийн дагуу эсвэл Samsung Electronics болон түүний хэрэглэгчдийг хамгаалах үүднээс бид хувийн мэдээллийг хууль сахиулах байгууллагад шилжүүлдэг.
Нууцлалын бодлого
SAMSUNG-ийн нууцлалын бодлогын гол заалтууд
-
Хэрэглээний талбар
Энэхүү Нууцлалын бодлого нь гар утас, таблетаас эхлээд телевизор, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сүлжээний үйлчилгээ болон бусад бүх Samsung төхөөрөмж, үйлчилгээнд (цаашид "Үйлчилгээ" гэж нэрлэх) хамаарна.
-
Цуглуулж буй мэдээлэл
Бид үйлчилгээтэй холбоотой олон төрлийн мэдээллийг цуглуулдаг, үүнд:
- Таны өөрийн өгсөн мэдээлэл;
- Таны үйлчилгээний ашиглалтын талаарх мэдээлэл;
- Олон нийтийн болон төлбөртэй эх сурвалжаас авсан мэдээлэл эсвэл хамтран ашиглаж буй мэдээлэл;
- Олон нийтийн болон төлбөртэй эх сурвалжаас авсан мэдээлэл эсвэл хамтран ашиглаж буй мэдээлэл;
Мөн бид танд илгээхээр сонгосон Таны төхөөрөмж, үйлчилгээний ашиглалтын талаарх бусад мэдээллийг цуглуулж болно.
-
Мэдээллийг ашиглах ба дамжуулах
Бид цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашигладаг:
- Таныг эсвэл Таны төхөөрөмжийг манай Үйлчилгээнд бүртгүүлэхэд туслах;
- Таны хүссэн Үйлчилгээ эсвэл функцийг танд олгоход;
- Манай Үйлчилгээнүүдийг авсан Таны өмнөх үйл ажиллагаанд тулгуурлан өөрт тохируулсан мэдээлэл авах болон хувийн үйлчилгээ үзүүлэхэд;
- Манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайт болон онлайн платформууд, тухайлбал нийгмийн олон нийтийн сүлжээний сайтууд дээр хувийн зар сурталчилгаа болон таны сонирхлыг татахуйц мэдээллийг байршуулах;
- Сурталчилгаа, саналын талаарх мэдээллийг зөвхөн Таныг бидэнд зөвшөөрөл өгсөн тохиолдолд шууд маркетингийн харилцаа холбоогоор дамжуулан өгөх;
- Бид үйлчлүүлэгчдээ илүү сайн ойлгох, Танд хамгийн тохиромжтой харилцаа холбоо, үйлчилгээ, боломжуудыг санал болгохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд дүн шинжилгээ хийх;
- Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар Таны санал хүсэлтийг авах, Таны зөвшөөрөлтэйгээр хэрэглэгчийн дунд судалгаа явуулах;
- Програм хангамжийг шинэчлэх, Таны төхөөрөмжид техникийн засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд;
- Хууль тогтоомж, эрх зүйн үйл ажиллагааг дагаж мөрдөхөд;
- Samsung Electronics, түүний салбар нэгж, бизнесийн түнш, үйлчлүүлэгчдийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалахад.
Мөн бид Таны өгсөн мэдээллийг шууд эсвэл дээр дурдсан адил бусад эх сурвалжаар дамжуулан Танд таалагдах эсвэл хувийн болгож хэрэглэх мэдээллээр хангахын тулд ашигладаг.
Бид таны мэдээллийг дараах хувь хүн, байгууллагуудтай хуваалцаж болзошгүй:
- Хамааралтай байгууллагуудад: Samsung Electronics групп болон бидний удирдлагад байдаг эсвэл бидний эзэмшдэг бусад компаниудад.
- Бизнесийн түншүүдэд: Таны хүссэн эсвэл худалдан авсан үйлчилгээг үзүүлэхийн тулд бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудад. Жишээ нь, манай үйлчилгээний аль нэгийг ашиглан төлбөр тооцоогоо илүү хурдан, үр ашигтай хийх боломжийг олгохын тулд бид банктай хамтран ажиллаж болох юм. Эдгээр бизнесийн түншүүд нь таны хувийн мэдээллийг хянаж, удирддаг байгууллагууд юм.
- Үйлчилгээ үзүүлэгчид: бидний төлөө эсвэл бидний өмнөөс үйлчилгээ үзүүлдэг зохих ёсоор сонгосон компаниуд. Тухайлбал, засвар үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээний төв, харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг, зар сурталчилгаа хийдэг (манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайт эсвэл онлайн платформ дээрх зар сурталчилгаа гэх мэт), манай нэрийн өмнөөс үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, төлбөр тооцоо, цахим шуудан илгээх зэрэгт бидэнд тусалдаг компаниуд юм. Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид Таны мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
- Хуулийн дагуу эсвэл манай үйлчилгээг хамгаалахын тулд бусад хүмүүст: жишээлбэл, бид хууль, шүүхийн ажиллагаа эсвэл засгийн газрын тушаалыг дагаж мөрдөхийн тулд таны мэдээллийг задруулах шаардлага гарвал. Тэд хууль сахиулах, үндэсний аюулгүй байдал, терроризмын эсрэг болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах бусад асуудлаар биднээс таны мэдээллийг авахыг шаардаж болно.
- Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хувь хүн, байгууллагад. Бизнесийг нэгтгэх, шилжүүлэх, худалдан авах, зарах, дампуурсан тохиолдолд бид Таны мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.
- Таны зөвшөөрөл эсвэл Таны зааврын дагуу бусдад: энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсон заалтуудаас гадна бид Таны тухай мэдээллийг Таны зөвшөөрөл эсвэл Таны хүсэлтээр гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой.
-
Тодорхой үйлчилгээний талаарх нэмэлт мэдээлэл
-
Холбоо барих мэдээлэл
Цахим шуудан: вэб сайтын "Холбоо барих мэдээлэл" хэсгээс
http://help.content.samsung.com.
Samsung Electronics Co., Ltd.
129 Samsung-Ro, Maetan-3dong, Yeongtong-gu, Suwon-si, Gyeonggi-do, Korea
Европ дахь хэрэглэгчдийн хувьд:
Samsung Electronics (UK) Limited, Samsung House, 1000 Hillswood Drive, Chertsey, Surrey KT16 0PS
Төлбөртэй интерактив үйлчилгээний талаар асуух бол: Samsung Electronics GmbH, Samsung House, Am Kronberger Hang 6, 65824 Schwalbach/Ts., Deutschland
SAMSUNG НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Хүчинтэй болох хугацаа: 2019 оны дөрөвдүгээр сарын 30.
Энэхүү Нууцлалын бодлого нь гар утас, таблетаас эхлээд телевизор, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сүлжээний үйлчилгээ болон бусад бүх Samsung төхөөрөмж, үйлчилгээнд (цаашид "Үйлчилгээ" гэж нэрлэх) хамаарна.
Нууцлалын бодлогыг байнга хянаж байх нь чухал бөгөөд учир нь түүний заалтууд нь шинэчлэгдэж байх болно. Холбогдох хуульд өөрчлөлт орох эсвэл үйлчилгээгээр дамжуулан өгсөн хувийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг тусгахын тулд бид энэхүү Нууцлалын бодлогыг үе үе шинэчлэж байх болно. Бид Нууцлалын бодлогод гарсан аливаа өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхийн тулд вэб сайт эсвэл таны төхөөрөмж дээр урьдчилан мэдэгдэл гаргаж байх болно, ингэхдээ сүүлийн шинэчлэлтийн огноог Нууцлалын бодлогын дээд хэсэгт байршуулах болно. Нууцлалын бодлогын хамгийн сүүлийн хувилбарыг дараах хаягаар байнга авах боломжтой: https://account.samsung.com/membership/pp
БИДНИЙ ЦУГЛУУЛДАГ МЭДЭЭЛЭЛ
Samsung Electronics нь таны хувийн мэдээллийг янз бүрийн аргаар цуглуулдаг.
Таны өөрийн өгсөн мэдээлэл
Зарим үйлчилгээ нь Танд мэдээллийг шууд бидэнд илгээх боломжоор хангадаг. Жишээл нь:
• Таныг бүртгэл эсвэл профайл үүсгэх үед бид таны нэр, төрсөн огноо, имэйл хаяг зэрэг мэдээллийг асууж болзошгүй.
• Хэрэв та биднээс бүтээгдэхүүн эсвэл төлбөртэй үйлчилгээ захиалах юм бол уг захиалгыг баталгаажуулахын тулд бид таны нэр, хаяг, холбоо барих хаяг, тээвэрлэлтийн хаягийг асуух хэрэг гарна.
• Хэрэглэгчийн үйлчилгээний Төвтэй холбогдоод хариулт өгөхийн тулд бидэнд Таны хувийн мэдээлэл, таны асуусан бүтээгдэхүүний талаарх мэдээлэл
хэрэгтэй болж магадгүй.
•Та манай Хэрэглэгчийн төвийн ажилтнууд эсвэл бусад үйлчилгээтэй холбогдох үед таны яриа болон захидлыг манай системээр дамжуулж, хадгалах болно.
Таны үйлчилгээний ашиглалтын талаарх мэдээлэл
Таны өгсөн мэдээллээс гадна бид таны төхөөрөмж дээрх программ хангамж болон бусад аргаар манай үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа талаарх мэдээллийг цуглуулах болно. Бид дараах мэдээллийг цуглуулах болно:
• Төхөөрөмжийн тухай мэдээлэл: тоног төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн техник хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл, IMEI дугаар болон бусад өвөрмөц төхөөрөмж танигч, утасны дугаар, серийн дугаар, борлуулалтын код, хандалтын бүртгэл, програм хангамжийн одоогийн хувилбар, гар утасны улсын код, гар утасны сүлжээний код, MAC хаяг, IP хаяг, cookie файл, пиксел, захиалгын мэдээлэл, үйлдлийн системийн хувилбарууд болон үйлчилгээний Албанд хандахад ашигласан төхөөрөмжийн тохиргоо.
• Бүртгэлийн өгөгдөл: оношилгоо, техникийн мэдээлэл, алдаа болон ашиглалтын өгөгдөл, тухайлбал Таны Үйлчилгээг ашиглах хугацаа, цаг, Samsung-ийн тодорхой үйлчилгээнд холбогдох үед төхөөрөмж дээрээ оруулсан хайлтын асуулга, таны төхөөрөмжүүдэд бидний илгээсэн cookie файлд хадгалагдсан аливаа мэдээлэл.
• Байршлын мэдээлэл: Таны төхөөрөмжийн хүлээн авсан GPS дохио эсвэл Таныг тодорхой Үйлчилгээг ашиглаж, байршлын функцийг асаахад бидэнд дамжуулж болох ойролцоох Wi-Fi хандалтын цэгүүд болон үүрэн холбооны цамхагуудын талаарх мэдээлэл.
• Дуут мэдээлэл: Энэ функцийг идэвхжүүлж, Үйлчилгээг ажиллуулахын тулд дуут командыг ашиглах эсвэл Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнуудтай харилцах үед бидний үүсгэж, сервер дээрээ хадгалдаг Таны дуу хоолойн бичлэг. Та дараахь зүйлийг анхаарна уу: хэрэв бид манай нэрийн өмнөөс яриаг текстрүү хөрвүүлдэг үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдтэй хамтран ажилладаг бол уг үйлчилгээ үзүүлэгч нь бид болон итгэмжлэгдсэн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу тодорхой дуут командыг хүлээн авч, хадгалах боломжтой. .
• Samsung гарын мэдээлэл: Урьдчилан таамаглах текст оруулах функцийг асаахад таны бичсэн үгс. Энэ функцийг бусад Samsung гар утасны төхөөрөмж дээр ашиглах өгөгдлийг синхрончлох зорилгоор таны Samsung бүртгэлтэй холбогдуулан санал болгож болно. Өгөгдлийг устгахын тулд урьдчилан таамаглах текст оруулах тохиргоо руу шилжинэ үү.
• Хайлтын мэдээлэл: таны зочилдог сүлжээ, сувгууд, вэб сайтууд, төхөөрөмж дээрээ үзсэн хөтөлбөрүүд болон тэдгээрийг үзэхэд зарцуулсан цаг.
• Үйлчилгээг ашиглах талаарх бусад мэдээлэл, жишээ нь Таны ашигладаг програмууд, зочилдог вэб сайтууд болон аливаа Үйлчилгээгээр дамжуулан санал болгож буй агуулгын талаарх мэдээлэл.
Олон нийтийн болон төлбөртэй эх сурвалжаас авсан мэдээлэл эсвэл хамтран ашиглаж буй мэдээлэл
Бид заримдаа олон нийтийн болон төлбөртэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулдаг, тэр дундаа таны ашигладаг нийгмийн сүлжээн дэх мэдээллийг ашиглаж таны хэрэгцээ, сонирхол, сонголтыг илүү сайн ойлгохын тулд таны тухай бусад мэдээлэлтэй нэгтгэдэг.
Бидний цуглуулдаг бусад мэдээлэл
Түүнчлэн бид Таны тухай, Таны төхөөрөмж, Үйлчилгээний ашиглалтын талаарх таны илгээхээр зөвшөөрсөн бусад мэдээллийг цуглуулах боломжтой..
Гуравдагч талын аналитик үйлчилгээ
Тодорхой Үйлчилгээг ашиглах үед бид таны Интернетийн орчинд вэб сайт болон холбогдсон төхөөрөмжүүд дээр удаан хугацааны туршид Таны талаарх хувийн мэдээллийг цуглуулах боломжтой, түүнчлэн гуравдагч этгээдийн вэб сайт, төхөөрөмж, программууд болон бусад онлайн функц, үйлчилгээгээр дамжуулан мэдээллийг цуглуулах боломжтой. Бид Google Analytics зэрэг гуравдагч талын аналитик үйлчилгээг ашиглах боломжтой. Эдгээр аналитик үйлчилгээг удирддаг үйлчилгээ үзүүлэгчид нь Таны үйлчилгээний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, эдгээр үйлчилгээг сайжруулахад бидэнд тусалдаг. Бидний хүлээн авсан мэдээллийг эдгээр үйлчилгээ үзүүлэгчид болон бусад холбогдох гуравдагч этгээдүүд шууд задруулж эсвэл цуглуулах боломжтой, тухайлбал, Үйлчилгээний ашиглалтыг үнэлэх, Үйлчилгээг удирдахад туслах, техникийн асуудлыг оношлоход ашиглана. Google Analytics-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.google.com/analytics/learn/privacy.htmlболон https://www.google.com/policies/privacy/partners/
Боломжит сонголт хийх хувилбарууд
Та Samsung бүртгэлд бүртгүүлэх үед хүссэн мэдээлэл гэх мэт тодорхой баримтуудыг бидэнд өгөхгүй байж болно. Зарим тохиолдолд энэ нь таны Үйлчилгээг ашиглах боломжийг хязгаарлаж болзошгүй. Бид танаас мэдээлэл хүсэх үед эдгээр хязгаарлалтыг тайлбарлахын тулд чадах бүхнээ хийх ба Та үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болно. Жишээлбэл, Samsung Cloud нь танд мэдээллээ нөөцлөх, сэргээх цэг үүсгэх боломжийг олгодог; гэхдээ Samsung Cloud нь нууц мэдээллийг хадгалах, боловсруулахад зориулагдаагүй болно.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Бид цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашигладаг:
• Таныг эсвэл Таны төхөөрөмжийг манай Үйлчилгээнд бүртгүүлэхэд туслах;
• Таны хүссэн Үйлчилгээ эсвэл функцийг танд олгоход;
• Манай Үйлчилгээнүүдийг авсан Таны өмнөх үйл ажиллагаанд тулгуурлан Танд тохируулсан мэдээлэл өгөх болон хувийн үйлчилгээ үзүүлэхэд;
• Манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайт болон онлайн платформууд, тухайлбал нийгмийн олон нийтийн сүлжээний сайтууд дээр хувийн зар сурталчилгаа болон Таны сонирхлыг татахуйц мэдээллийг байршуулах зорилгоор;
• Сурталчилгаа, саналын талаарх мэдээллийг зөвхөн Таныг бидэнд зөвшөөрөл өгсөн тохиолдолд шууд маркетингийн харилцаа холбоогоор дамжуулан өгөх;
• Бид үйлчлүүлэгчдээ илүү сайн ойлгох, Танд хамгийн тохиромжтой харилцаа холбоо, үйлчилгээ, боломжуудыг санал болгохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд дүн шинжилгээ хийх;
• Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар Таны санал хүсэлтийг авах, Таны зөвшөөрөлтэйгээр хэрэглэгчийн дунд судалгаа явуулах;
• Програм хангамжийг шинэчлэх, Таны төхөөрөмжид техникийн засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд;
• Хууль тогтоомж, эрх зүйн үйл ажиллагааг дагаж мөрдөхөд;
• Samsung Electronics, түүний салбар нэгж, бизнесийн түнш, үйлчлүүлэгчдийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалахад.
Бид өөрсдийн туршлагаа сайжруулахын тулд Үйлчилгээ, төхөөрөмж эсвэл бусад эх сурвалжаас Таны тухай цуглуулсан мэдээллээ ашиглаж, нэгтгэдэг. Жишээлбэл, та Samsung дансны мэдээллээ зөвхөн бүртгүүлсэн Үйлчилгээнд ашиглахаас гадна Samsung бүртгэл ашигладаг бусад Үйлчилгээнүүдэд ашиглаж болно. Мөн бид Таны өгсөн мэдээллийг шууд эсвэл дээр дурдсан адил бусад эх сурвалжаар дамжуулан Танд таалагдах эсвэл хувийн болгож хэрэглэсэн мэдээллээр хангахын тулд ашигладаг.
Та мэдээллийнхээ талаар сонголт хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ТА ЯМАР ЭРХТЭЙ ВЭ? хэсгээс харна уу.
[Зөвхөн Европын эдийн засгийн бүсэд (EEA) харьяалагддаг орнуудын оршин суугчдад зориулагдсан]
Samsung нь дээр дурдсан зорилгоор хувийн мэдээллийг боловсруулдаг. Samsung нь хувийн мэдээллийг дараах байдлаар хууль эрх зүйн үндэслэлээр боловсруулдаг:
(i) Танд Үйлчилгээ үзүүлэх гэх мэт амлалтаа биелүүлэх боломжийг бидэнд олгохын тулд;
(ii) Манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайтууд болон онлайн платформууд дээр байршуулах зэрэг бизнесийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд (жишээлбэл, тантай харилцах харилцааг зохицуулах, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах);
(iii) Хууль тогтоомж, эрх зүйн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад;
(iv) Таны зөвшөөрлөөр (жишээ нь, маркетингийн шууд мэдээлэл илгээхэд). Хэрэв та зөвшөөрөл өгсөн бол энэхүү Нууцлалын бодлогын ХОЛБОО БАРИХ хэсэгт заасны дагуу бидэнтэй холбогдож зөвшөөрлийг хэзээ ч цуцлах боломжтой.
Боловсруулах өгөгдлийн хянагч нь юм. Европ дахь тодорхой маркетингийн шууд харилцаа холбоо, хувийн зар сурталчилгааны хувьд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад төвтэй Samsung Electronics (UK) Limited компани нь таны хувийн мэдээллийн өгөгдлийн хянагч нь юм. Манай Европын зарим Samsung-ын салбарууд өөрийн улс оронд таны хувийн мэдээллийг боловсруулдаг. Боломжтой тохиолдолд Samsung-ийн Европ дахь салбар компани нь өөрийн орон нутгийн Нууцлалын бодлогыг вэб сайтдаа тайлбартайгаар зааж өгдөг.
[Зөвхөн дараах улсын оршин суугчдад: Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан]
Samsung нь дээр дурдсан зорилгоор хувийн мэдээллийг боловсруулдаг. Samsung нь хувийн мэдээллийг дараах байдлаар хууль эрх зүйн үндэслэлээр боловсруулдаг:
(i) Танд Үйлчилгээ үзүүлэх гэх мэт амлалтаа биелүүлэх боломжийг бидэнд олгох;
(ii) Манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайтууд болон онлайн платформууд дээр байршуулах зэрэг бизнесийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд (жишээлбэл, тантай харилцах харилцааг зохицуулах, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах);
(iii) Хууль тогтоомж, эрх зүйн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад;
(iv) Таны зөвшөөрлөөр (жишээ нь, маркетингийн шууд мэдээлэл илгээх). ХОЛБОО БАРИХ хэсэгт заасны дагуу бидэнтэй холбогдож зөвшөөрлөө хэзээ ч цуцалж
болно энэхүү Нууцлалын бодлогод.
Samsung Electronics нь дээр заасны дагуу таны хувийн мэдээллийг боловсруулах өгөгдлийн хянагч нь юм. Хэрэглэгчийн дэмжлэг болон холбогдох хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл явц, орон нутгийн сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа, Samsung-ийн бүтээгдэхүүнийг танай улсад борлуулах зэрэг бусад тодорхой зорилгоор орон нутгийн хууль тогтоомжийг мөн дагаж мөрдөнө. Шаардлагатай бол бид Танд тусдаа Нууцлалын бодлогыг олгох боломжтой.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭНТЭЙ ХУВААЛЦАХ ВЭ?
Бид Таны мэдээллийг манай компанийн дотор ил болгох болно, гэхдээ зөвхөн Үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлэх эсвэл Таны хүсэлтийг биелүүлэхэд тань туслах зорилгоор мэдээлэл хэрэгтэй хүмүүст ил болгоно.
Мөн бид таны мэдээллийг дараах байгууллагуудад зөвхөн Үйлчилгээгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр задруулах болно:
• Хамааралтай байгууллагуудад: Samsung Electronics групп болон бидний удирдлагад байдаг эсвэл бидний эзэмшдэг бусад компаниудад.
• Бизнесийн түншүүдэд: Таны хүссэн эсвэл худалдан авсан үйлчилгээг үзүүлэхийн тулд бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудад. Жишээ нь, манай үйлчилгээний аль нэгийг ашиглан төлбөр тооцоогоо илүү хурдан, үр ашигтай хийх боломжийг олгохын тулд бид банктай хамтран ажиллаж болох юм. Эдгээр бизнесийн түншүүд нь таны хувийн мэдээллийг хянаж, удирддаг байгууллагууд юм.
• Үйлчилгээ үзүүлэгчид: бидний төлөө эсвэл бидний өмнөөс үйлчилгээ үзүүлдэг зохих ёсоор сонгосон компаниуд. Тухайлбал, засвар үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээний төв, харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг, зар сурталчилгаа хийдэг (манай вэб сайт, гуравдагч этгээдийн вэб сайт эсвэл онлайн платформ дээрх зар сурталчилгаа гэх мэт), манай нэрийн өмнөөс үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, төлбөр тооцоо, цахим шуудан илгээх зэрэгт бидэнд тусалдаг компаниуд юм. Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид Таны мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
• Хуулийн дагуу эсвэл манай үйлчилгээг хамгаалахын тулд бусад хүмүүст: жишээлбэл, бид хууль, шүүхийн ажиллагаа эсвэл төрийн байгууллагын тушаалыг дагаж мөрдөхийн тулд Таны мэдээллийг задруулах шаардлага гарвал. Тэд хууль сахиулах, үндэсний аюулгүй байдал, терроризмын эсрэг болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах бусад асуудлаар биднээс таны мэдээллийг авахыг шаардаж болно.
• Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хувь хүн, байгууллагад. Бизнесийг нэгтгэх, шилжүүлэх, худалдан авах, зарах, дампуурсан тохиолдолд бид Таны мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.
• Таны зөвшөөрөл эсвэл Таны зааврын дагуу бусдад: энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсон заалтуудаас гадна бид Таны тухай мэдээллийг Таны зөвшөөрөл эсвэл Таны хүсэлтээр гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Бид мэдээллийн хамгаалалтад нухацтай ханддаг. Бид цуглуулсан мэдээллээ аюулгүй байлгахын тулд хамгаалалтын биет хэрэгсэл болон техникийн хамгаалалтыг ашигладаг. Бид таны мэдээллийг хамгаалахын тулд зохих арга хэмжээ авч байгаа хэдий ч ямар ч вэб сайт, интернет дамжуулалт, компьютерийн систем эсвэл утасгүй холболт бүрэн аюулгүй биш гэдгийг анхаарна уу.
БИД ТАНЫ ӨГӨГДӨЛИЙГ ХААНА ИЛГЭЭХ ВЭ?
Та манай үйлчилгээг ашиглах гэдэг нь энэхүү Бодлогын дагуу Таны хувийн мэдээллийг Таны оршин суугаа улс дотор болон гадаад улсад шилжүүлэх, хадгалах, боловсруулах зэрэг үйл ажиллагаа орно. Тодруулбал, таны хувийн мэдээллийг БНСУ руу шилжүүлэх болно. Таны мэдээллийг шилжүүлж болох улс орнуудын мэдээлэл хамгаалах хууль болон бусад хууль тогтоомж нь Танай улсын хуулиас арай тодорхой бус байж болохыг анхаарна уу.
[Зөвхөн Европын эдийн засгийн бүсэд (EEA) харьяалагддаг орнуудын оршин суугчдад зориулагдсан]
Нэмж дурдахад, Таны үйлчилгээг ашиглах үйлдэл нь бусад улс оронд таны хувийн мэдээллийг шилжүүлэх, хадгалах, боловсруулахтай холбоотой байж болно; ийм улс орнуудад Европын эдийн засгийн бүсийн орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Хятад, Сингапур, Вьетнам, Энэтхэг, Канад, Филиппин, Япон зэрэг улсууд орно. Үүний дагуу бид зохих арга хэмжээг авна
Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу. Ийм арга хэмжээ нь өгөгдлүүдийн шилжүүлгийг хамгаалахын тулд гэрээний стандарт заалтуудыг
EEA-с гадуур ашиглах явдал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл одоо байгаа гэрээний хуулбарыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдож болно. Дэлгэрэнгүй мэдээллийг САНАЛ ХҮСЭЛТ хэсгээс үзнэ үү.
[Зөвхөн дараах улсын оршин суугчдад: Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан]
Нэмж дурдахад, Таны үйлчилгээг ашиглах үйлдэл нь бусад улс оронд таны хувийн мэдээллийг шилжүүлэх, хадгалах, боловсруулахтай холбоотой байж болно; ийм улс орнуудад Европын эдийн засгийн бүсийн орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Хятад, Сингапур, Вьетнам, Энэтхэг, Канад, Филиппин, Япон зэрэг улсууд орно. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно. Ийм арга хэмжээнүүдэд өгөгдөл дамжуулах аюулгүй байдлын хатуу амлалтуудыг ашиглах зэрэг орно.
ТА ЯМАР ЭРХТЭЙ ВЭ?
Таны хувийн мэдээлэл танд хамаарна. Та биднээс ямар мэдээлэл цуглуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж, устгах эсвэл алдаа дутагдлыг засахыг биднээс хүсэж болно. Та мөн хувийн мэдээллээ боловсруулах, хуваалцах, солилцохыг хязгаарлах, түүнчлэн бидний цуглуулсан хувийн мэдээллийг өөртөө авах, ингэснээр Та үүнийг өөрийн зорилгоор ашиглахыг биднээс хүсэж болно. Гэсэн хэдий ч Таны хувийн мэдээллийг устгах хүсэлт нь бидний үзүүлж буй Үйлчилгээнд хандах эрхийг алдахад хүргэж болзошгүй юм. Бид хуулиар хадгалах ёстой өгөгдлийг устгадаггүй.
Та өөрийн эрхийн талаар хүсэлт гаргах эсвэл асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг САНАЛ ХҮСЭЛТ хэсгээс үзнэ үү.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭР УДААН ХАДГАЛАХ ВЭ?
Бид Таны хувийн мэдээллийг цуглуулсан зорилгод шаардагдах хугацаанаас илүү удаан хадгалахгүй. Энэ нь мэдээлэл шаардлагагүй болсон үед манай системээс устгагдах эсвэл арилгагдах болно гэсэн үг юм.
Бид таны талаарх мэдээллийг дараах логик дээр үндэслэн боловсруулж, хадгалахын тулд зохих арга хэмжээг авдаг.
1. Танд Үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдээллийг ашиглах хамгийн бага хугацаа;
2. Хууль, гэрээнд заасны дагуу болон хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд;
3. Аливаа гэрээ, холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулах, боловсруулах зорилгоор, эсвэл статистикийн мэдээллийг олж авах зорилгоор өгөгдлийг хамгаалах зохих арга хэмжээг ашиглаж шаардагдах хугацаанаас хэтрүүлэхгүй.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Samsung корпораци нь хэрэглэгчийн Хувийн мэдээллийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгдөг. Бүгд Найрамдах Казахстан Улсын 2013 оны 5-р сарын 21-ний өдрийн 94-V "Хувийн мэдээлэл, түүнийг хамгаалах тухай" хуулийн дагуу ("Хувийн мэдээллийн тухай" хууль), Хувийн мэдээлэл гэдэг нь тодорхой мэдээлэлтэй холбоотой буюу түүний үндсэн дээр тодорхойлсон мэдээлэл бөгөөд тэдгээр нь цахим, цаасан болон (эсвэл) бусад биет хэрэглүүрт бичигдсэн хувийн мэдээлэл юм (цаашид "Хувийн мэдээлэл" гэх). Бид Таны хувийн мэдээлэл Таных гэдгийг бүрэн мэдэж байгаа бөгөөд бидэнд дамжуулсан өгөгдлийг хадгалах, боловсруулах аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчин чармайлтаа гаргадаг. Таны итгэл бидэнд хамгийн чухал юм. Бид зөвхөн Таны зөвшөөрлөөр хамгийн бага хэмжээний мэдээллийг цуглуулж, зөвхөн тодорхой зорилгоор ашигладаг. Бид Таны зөвшөөрөлгүйгээр Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй. Samsung корпораци нь техникийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах журам болон дотоод хяналтыг ашиглах журам, түүнчлэн мэдээллийг хамгаалах арга хэмжээ авах зэрэг Таны өгөгдлийг хамгаалах арга хэмжээ авдаг. Ялангуяа бид Samsung Knox дээр суурилсан хүчирхэг шифрлэлтийн технологийг боловсруулсан. Бид Samsung Knox-ийг бүх систем, бүтээгдэхүүндээ ашигладаг нь бусад компаниудаас ялгарах манай онцлог тал юм. Бид гайхалтай, урам зориг өгөх дижитал бүтээгдэхүүнээрээ Таны амьдралыг илүү сайхан болгохыг хичээдэг. Үүнийг хийхийн тулд Таны итгэлийг хадгалах нь бидэнд чухал бөгөөд бид Таны мэдээллийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно.
Таныг сонирхож, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.
Хувийн мэдээллийн тухай" хуулийн шаардлагын дагуу бид Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, түүний дотор хил дамнаж дамжуулах (цаашид "хувийн мэдээлэл боловсруулах" гэх) үйл ажиллагаа нь Таны зөвшөөрлийн (субъектийн зөвшөөрөл) дагуу хийгддэг. Хувийн мэдээллийг хүссэн тохиолдол бүрт бид цуглуулах зорилго, эдгээр мэдээллийг шилжүүлж болох субъектын хүрээг зааж өгдөг.
Бид Хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ авдаг бөгөөд үүнийг зөвхөн Таны зөвшөөрлийн нөхцөлийн дагуу ашиглах үүрэг хүлээж байна. Та дараах хаягаар бичгээр өргөдөл гаргаж хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зөвшөөрлийг цуцалж болно: TOO “SAMSUNG ELECTRONICS CENTRAL EURASIA” (САМСУНГ ЭЛЕКТРОНИКС ЦЕНТРАЛЬНАЯ ЕВРАЗИЯ), Бүгд Найрамдах Казахстан Улс, Алматы, 050000, Алмалинский дүүрэг, Желтоксан гудамж, 115, 3 давхарт.
Зөвшөөрөл өгөх үйлдлийг "Зөвшөөрч байна" гэсэн тэмдэг дээр дарж эсвэл хувийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрч байгаа өөр аргаар хийж болно. Ийм тэмдэг дээр дарснаар бид хувийн мэдээллийг тодорхой бус хугацаагаар боловсруулж, тэдгээрийг (1) Samsung Electronics группын охин компаниуд болон холбогдох компаниудад, тэр дундаа хил дамнасан хэлбэрээр ямар ч хэмжээгээр шилжүүлэхийг зөвшөөрөх; (2) хувийн мэдээллийг боловсруулах, задруулахгүй байх талаар бидэнтэй гэрээ байгуулсан эрх бүхий талууд болон гүйцэтгэгчид; (3) шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой болно.
Зөвшөөрөл өгөх үйлдлийг "Зөвшөөрч байна" гэсэн тэмдэг дээр дарж эсвэл хувийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрч байгаа өөр аргаар хийж болно. Ийм тэмдэг дээр дарснаар бид хувийн мэдээллийг тодорхой бус хугацаагаар боловсруулж, тэдгээрийг (1) Samsung Electronics группын охин компаниуд болон холбогдох компаниудад, тэр дундаа хил дамнасан хэлбэрээр ямар ч хэмжээгээр шилжүүлэхийг зөвшөөрөх; (2) хувийн мэдээллийг боловсруулах, задруулахгүй байх талаар бидэнтэй гэрээ байгуулсан эрх бүхий талууд болон гүйцэтгэгчид; (3) шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой болно.
Хувийн мэдээллийн талаарх зөвшөөрлийн ЗАГВАР
Та манай үйлчилгээг ашиглах эсвэл манай төсөлд оролцох үед Танаас Хувийн мэдээллийн талаар зөвшөөрөл өгөхийг хүсэх болно. Бид ихэвчлэн дараах маягтыг ашигладаг: “Сайт дээрх маягтыг бөглөж, “Илгээх” товчийг дарснаар Бүгд Найрамдах Казахстан Улсын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Хувийн мэдээлэл, түүнийг хамгаалах тухай” хуулийн дагуу TOO SAMSUNG ELECTRONICS CENTRAL EURASIA-д (САМСУНГ ЭЛЕКТРОНИКС ТӨВ ЕВРАЗИ) (цаашид - "Зохион байгуулагч"), хувийн мэдээллийг (хувь хүний мэдээлэл), үүний дотор овог, нэр, ургийн овог, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах (хил дамнаж гэх мэт) зөвшөөрөл олгох болно, түүнчлэн энэ төслийн хүрээнд ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа интернетэд түгээх, ашиглахыг зөвшөөрнө.
Төсөлд оролцсоноор төсөлд оролцогч нь зар сурталчилгаа, маркетинг, мэдээний шуудан, түүнчлэн маркетингийн зорилгоор болон бусад шууд дамжуулах зорилгоор Зохион байгуулагчаас нэр, утасны дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрнө.
Зөвшөөрөл нь тодорхойлсон боловсруулалтын зорилгод хүрэхэд шаардлагатай шилжүүлсэн өгөгдлийг боловсруулах бүх төрлийн үйл ажиллагаанд хамаарна, үүнд: олж авах,
бүртгэх, хадгалах, тодруулах, ашиглах, шилжүүлэх (холбогдох хууль тогтоомжийн дагуу хил дамнуулан шилжүүлэх), арилгах, устгах, бусад хуулийн этгээд, тухайлбал ТОО «Cheil Kazakhstan» (Чейл Казахстан) болон бусад Зохион байгуулагчийн эрх бүхий этгээдэд шилжүүлэх. Зөвшөөрөл нь Зохион байгуулагчид зөвшөөрөл олгосон цагаас эхлэн холбогдох хуульд заасан журмын дагуу энэ зөвшөөрлийг буцаан авах үе хүртэл хүчинтэй байна.
Хувийн мэдээллийг шилжүүлэх зөвшөөрөл өгөхгүй байх явдал нь төсөлд цаашид оролцох боломжгүй гэсэн ойлголт юм».
Хэрэв Та зөвшөөрвөл, тухайн тохиолдол бүрт зөвшөөрөл өгөхийг хүссэн хэлбэрээр Та зөвшөөрөл өгнө.
БИД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ВЭ?
Манай Үйлчилгээний зарим агуулга, сурталчилгаа, функцийг гуравдагч этгээдээр хангагддаг. Эдгээр гуравдагч этгээдүүд Таны энэхүү Үйлчилгээг ашиглах тухай мэдээллийг цуглуулахын тулд cookie, вэб дохио, хяналтын пиксел болон бусад хэрэгслийг ашиглах боломжтой. Эдгээр гуравдагч этгээдийг Samsung шууд хянадаггүй тул Таны мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг ойлгохын тулд тэдний нууцлалын бодлогыг хянаж үзэхийг бид Танд зөвлөж байна.
Нийгмийн сүлжээ зэрэг зарим аппликейшн, үйлчилгээний хувьд бид таныг тэдгээр аппликейшн, үйлчилгээнд холбогдох үед хүлээн авахыг зөвшөөрсөн, системд нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг хүлээн авч хадгалдаг.
COOKIE /КҮҮКИ/ ФАЙЛ, ВЭБ ДОХИО, ҮҮНТЭЙ ТӨСТЭЙ ТЕХНОЛОГИ
Бид болон манай Үйлчилгээнд өгөгдөл, сурталчилгаа эсвэл функцээр хангадаг зарим гуравдагч этгээдүүд манай Үйлчилгээний тодорхой хэсэгт cookie, пиксел, вэб дохио болон бусад технологийг ашиглах боломжтой.
Cookie файлууд
Cookie файлууд - таны компьютер, зурагт, гар утас болон бусад төхөөрөмж дээрх мэдээллийг хадгалдаг жижиг файлууд юм. Тэд таны төхөөрөмж дээр cookie байршуулсан байгууллагад таныг өөр вэб сайт, үйлчилгээ, төхөөрөмж болон хөтчөөр таних боломжийг олгодог. Cookie файл нь олон ашигтай ажлыг гүйцэтгэдэг. Жишээл нь:
• Cookie файл нь таны нэвтрэх мэдээллийг санаж, үйлчилгээнд хандах болгонд дахин оруулах шаардлагаас ангижруулна.
• Cookie файл нь бидэнд болон гуравдагч этгээдэд манай Үйлчилгээний аль хэсэг нь хамгийн хэрэгцээтэй болохыг ойлгоход тусалдаг бөгөөд зочид аль хуудас, функци-д хандаж, тэдгээр хуудсанд хэдий хэмжээний цаг зарцуулж байгааг харах боломжийг олгодог. Энэхүү мэдээлэлтэй танилцсанаар бидэнд Үйлчилгээг тохируулах, сайжруулахад туслалцаа болдог.
• Cookie файл нь бидэнд болон гуравдагч этгээдэд Таныг ямар зар сурталчилгааг үзсэн болохыг ойлгоход тусалдаг бөгөөд Таныг Үйлчилгээнд хандах болгонд ижил зар сурталчилгааг хүлээн авахгүй байх арга хэмжээ авахад тусалдаг.
• Cookie файл нь бидэнд болон гуравдагч этгээдэд манай Үйлчилгээ болон бусад вэб сайт, аппликейшнийг ашиглах талаарх мэдээллийг цуглуулах замаар Таны сонирхолд нийцсэн өгөгдөл, сурталчилгааг хүргэхэд тусалдаг..
Вэб хөтчөөр дамжуулан Үйлчилгээнд хандсанаар Та хөтчөө бүх cookie файл хүлээн авах, бүх cookie файлаас татгалзах эсвэл cookie файл илгээх бүрт мэдэгдэхээр тохируулж болно. Хөтөч бүр өөр өөр байдаг тул cookie файлын тохиргоогоо хэрхэн өөрчлөх тухай мэдээллийг хөтчийнхөө “Тусламж” цэснээс харна уу. Таны төхөөрөмжийн үйлдлийн систем cookie файлыг хянах нэмэлт элементийг шаардах боломжтой. Зарим Үйлчилгээ нь cookie файлыг ашиглаж болзошгүй тул хэрэв Та тэдгээрийг идэвхгүй болговол эдгээр Үйлчилгээ эсвэл эдгээр Үйлчилгээний аль нэг хэсгийг ашиглах боломжгүй болно гэдгийг анхаарна уу.
Бусад локал хадгалалт
Бид болон зарим гуравдагч этгээдүүд манай Үйлчилгээнд локал хадгалах технологийг ашиглах боломжтой, жишээ нь локал ерөнхий объектууд ("Flash-cookie" гэж нэрлэдэг) болон HTML5 локал хадгалах сан. Эдгээр технологиуд нь өмнө дурдсан cookie файлтай төстэй юм. Эдгээр нь Таны төхөөрөмжид хадгалагдах бөгөөд таны үйлдэл, сонголтын талаарх тодорхой мэдээллийг хадгалахад ашиглагдаж болзошгүй. Гэсэн хэдий ч эдгээр технологиуд нь Таны төхөөрөмжийн стандарт cookie файлаас өөр бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглаж болзошгүй тул та стандарт хэрэгсэл болон хөтчийн тохиргоог ашиглан тэдгээрийг хянах боломжгүй байж магадгүй юм. Локал ерөнхий объектуудад агуулагдах мэдээллийг идэвхгүй болгох, устгах талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хэсгээс үзнэ үү: http://helpx.adobe.com/flash-player/kb/disable-local-shared-objects-flash.html.
Вэб дохионууд
Бид болон зарим гуравдагч этгээдүүд Таны төхөөрөмжөөс сервер рүү мэдээлэл дамжуулахын тулд вэб дохио (эсвэл "пиксел") гэж нэрлэгддэг технологийг ашиглах боломжтой. Вэб дохионууд нь интерактив өгөгдөхүүн, видео болон цахим шуудангийн захианд суулгагдсан байж болох бөгөөд серверт таны төхөөрөмжөөс тодорхой төрлийн мэдээллийг унших, тодорхой өгөгдөл эсвэл тодорхой цахим шуудангийн захидлыг хэзээ үзсэнийг мэдэх, вэб дохионы цаг, огноо, мөн төхөөрөмжийн IP хаягийг тодорхойлох боломжийг олгодог. Бид болон зарим гуравдагч этгээдүүд вэб дохионуудыг янз бүрийн зорилгоор ашигладаг бөгөөд үүнд Та манай үйлчилгээг хэрхэн ашиглаж байгааг шинжлэх (cookie файлтай хослуулан) таны сонирхолд нийцсэн өгөгдөхүүн, сурталчилгааг үзүүлэхэд ашигладаг.
ХОЛБОО БАРИХ
Та бидэнтэй холбогдож өөрийн мэдээллээ ашиглах сонголтоо шинэчлэх, мэдээллээ засах, хүсэлт гаргах, асуулт асуух боломжтой.
Үүнийг хийх хамгийн хялбар арга бол https://www.samsung.com/ вэб сайтын "Холбоо барих" хэсгээр холбогдох явдал юм.
Та мөн дараахь хаягаар хандаж болно:
Өгөгдлийн хянагч
Samsung Electronics Co., Ltd.129, Samsung-ro, Yeongtong-gu,Suwon-si, Gyeonggi-do 16677, Republic of Korea
[Зөвхөн Европын эдийн засгийн бүсэд (EEA) харьяалагддаг орнуудын оршин суугчдад зориулагдсан]
Samsung Electronics нь Европ даяар оффисуудтай тул таны хүсэлт, асуултыг танай нутаг дэвсгэрт байгаа өгөгдөл хамгаалах баг хариуцах болно. Бидэнтэй холбогдох хамгийн хялбар арга бол https://www.samsung.com/request-desk дахь Нууцлалын дэмжлэг хуудсаар холбогдох явдал юм.
Та бидэнтэй дараахь хаягаар холбогдож болно:
Европын мэдээлэл хамгаалах ажилтан Samsung Electronics (UK) LimitedSamsung House, 1000 Hillswood Drive, Chertsey, Surrey KT16 0PS
Хэрэв Та таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл холбогдох хяналтын байгууллагад гомдол гаргаж болно. ЕХ-ны бүх хяналтын байгууллагуудтай холбогдох мэдээллийг дараахь хаягаас авах боломжтой https://ec.europa.eu/newsroom/article29/item-detail.cfm?item_id=612080.
Утас:
Samsung-тай хорин дөрвөн цаг холбоо барих Нэгдсэн дэмжлэг өгөх алба:
Казахстан 8-10-800-500-55-500 - аль ч бүсээс үнэгүй дуудлага хийнэ
7799 - ямар ч үүрэн холбооны оператороос үнэгүй дуудлага хийнэ
Узбекистан 00-800-500-55-500 - аль ч бүсээс үнэгүй дуудлага хийнэ
7799 - ямар ч үүрэн холбооны оператороос үнэгүй дуудлага хийнэ
Киргизстан 00-800-500-55-500 - аль ч бүсээс үнэгүй дуудлага хийнэ
9977 - ямар ч үүрэн холбооны оператороос үнэгүй дуудлага хийнэ
Таджикистан 8-10-800-500-55-500 - аль ч бүсээс үнэгүй дуудлага хийнэ
8888 - ямар ч үүрэн холбооны оператороос үнэгүй дуудлага хийнэ
Монгол улс 1800-25-55 - аль ч бүсээс үнэгүй дуудлага хийнэ
Бичгээр хүсэлт гаргах шуудангийн хаягууд:
ТОО «SAMSUNG ELECTRONICS CENTRAL EURASIA» (САМСУНГ ЭЛЕКТРОНИКС ТӨВ ЕВРАЗИ)
Бүгд Найрамдах Казахстан улс, Алматы, Желтоксан гудамж, 115 тоот, 3 давхар, шуудангийн индекс A05D7M5 Утас: +7 (727) 321-12-81
Samsung Electronics Co., Ltd.129 Samsung-Ro, Maetan-3dong, Yeongtong-gu, Suwon-si, Gyeonggi-do, Korea
Европ дахь хэрэглэгчид бидэнтэй дараахь хаягаар холбогдож болно:
Samsung Electronics (UK) Limited, Samsung House, 1000 Hillswood Drive, Chertsey, Surrey KT16 0PS
Европ дахь хэрэглэгчид төлбөртэй интерактив үйлчилгээний талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу:
Samsung Electronics GmbH, Samsung House, Am Kronberger Hang 6, 65824 Schwalbach/Ts., Deutschland
SAMSUNG НУУЦЛАЛЫН БОДЛОГО - SMART TV-ИЙН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Samsung компанийн Smart TV үйлчилгээ нь өргөжүүлсэн видео материал, сонгох боломжтой телевизийн хөтөлбөр, кино, олон нийтийн сүлжээний үйлчилгээнд холбогдох, Smart TV-ийг дуут командын тусламжтайгаар удирдах, харилцах боломжийг олгодог олон төрлийн функцуудыг санал болгодог. Бид Samsung компанийн Нууцлалын бодлогод заасан журмын дагуу Smart TV болон Таны Smart TV-тэй холбогдсон төхөөрөмжөөр олж авсан мэдээллийг цуглуулж, ашиглаж, хуваалцаж, хадгалдаг. Энэхүү Нэмэлт нь Smart TV-ийн зарим онцлогтой холбоотой нууцлалыг хамгаалах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг.
Smart TV нь видео хөтөлбөр болон бусад агуулгыг олоход хялбар болгох зорилготой юм. Жишээлбэл, та өөрийн кабелийн болон хиймэл дагуулын операторын нэвтрүүлж буй телевизийн нэвтрүүлгүүдийн талаарх мэдээллийг өөрийн хүсэлтээр авах боломжтой, мөн гуравдагч талын контент нийлүүлэгчдээс санал болгож буй видео материалын талаарх мэдээллийг өөрийн Smart TV үйлчилгээн дээр харуулсан хайлт хийх боломжтой каталогоор дамжуулан авах боломжтой.
Телевизийн шууд нэвтрүүлгийн хувьд бид таны шуудангийн индексийг ашиглан Танд байгаа өгөгдөхүүнийг хэсэгчлэн тодорхойлдог. Үүнээс гадна, Smart TV нь таны сонирхлыг татахуйц хөтөлбөр, агуулгыг онцлон харуулахад туслах эсвэл таны үзэх хөтөлбөрийн чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлэх замаар өөрт тохирох бусад Smart TV контентыг хайж олоход тусалдаг. Бидний зөвлөмж, нэмэлт үйлчилгээ нь дараах өгөгдөл дээр үндэслэсэн болно:
• Smart TV болон бусад төхөөрөмж дээрх Samsung програмыг ашиглан үзсэн, худалдан авсан, татаж авсан эсвэл тоглуулсан өгөгдөхүүний талаарх мэдээлэл (ТВ үзэх мэдээллийг "Үзэлтийн тухай мэдээллийн үйлчилгээ" хэсгээс үзнэ үү);
• Smart TV ашиглан нэвтэрсэн програмуудын талаархи мэдээлэл;
• Таалагдсан", "Таагдаагүй", "Одоо үзэх" товчлуур болон бусад Smart TV товчлууруудын сонголтын талаар мэдээлэл;
• Smart TV-ийн хайлтын функцийг ашиглах үед, тэр дундаа тодорхой видео материалыг хайх үед оруулсан хайлтын асуулга;
• IP хаяг, бүртгэлийн өгөгдөл, таны техник хангамж эсвэл программ хангамжийн тохиргоог тодорхойлох мэдээлэл, хөтчийн мэдээлэл, хуудасны хүсэлт зэрэг Smart TV-ийн хэрэглээ болон төхөөрөмжийн бусад мэдээлэл
Үзэлтийн тухай мэдээллийн үйлчилгээ
Энэхүү Нууцлалын мэдэгдлийн нөхцөлийг Samsung-ийн Нууцлалын бодлоготой хамт тайлбарлах бөгөөд энэ нь дараахь зүйлд хамаарна https://account.samsung.com/membership/pp хаягаар орж үзэх боломжтой ба Танд тохируулж болох Smart TV боломжуудыг авахад хамаарна.
Smart TV-ийн хэрэглээгээ тохируулахын тулд манай зарим функци, үйлчилгээ таны зурагт үзсэн түүх болон Smart TV-ийн хэрэглээнд тулгуурлана.
Таны ТВ үзсэн түүх гэдэг нь сүлжээ, суваг, зочилсон вэб сайт, Smart TV-ээр үзсэн нэвтрүүлгүүдийн талаарх мэдээлэл, мөн тэдгээрийг үзэхэд зарцуулсан хугацаа орно.
Бид энэ мэдээллийг авахын тулд автомат өгөгдөхүүн таних хэрэгсэл (ACR) болон бусад технологийг ашиглах боломжтой. Таны Smart TV видео бичлэг эсвэл ТВ-тюнерийн тухай мэдээллийг дамжуулдаг Таны үзэж буй нэвтрүүлгийг таньж мэдэхийн тулд.
Та өөрийн үзэмжээр тодорхой функц эсвэл үйлчилгээг идэвхгүй болгохын тулд тохиргооны цэсийг ашиглан нууцлалын тохиргоогоо хүссэн үедээ өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд таны ТВ үзсэн түүхийг тухайн функци, үйлчилгээнд зориулж дахиж цуглуулахгүй юм.
[Зөвхөн Европын эдийн засгийн бүсэд (EEA) харьяалагддаг орнуудын оршин суугчдад зориулагдсан]
Та манай Үйлчилгээг ашиглах гэдэгт энэхүү Бодлогын дагуу Таны хувийн мэдээллийг Таны оршин суугаа улсаас гадна гадаад буюу Солонгос улсад шилжүүлэх, хадгалах, боловсруулах зэрэг үйл ажиллагаа орно. Нэмж дурдахад, Таны үйлчилгээг ашиглах үйлдэл нь бусад улс оронд таны хувийн мэдээллийг шилжүүлэх, хадгалах, боловсруулахтай холбоотой байж болно; ийм улс орнуудад Европын эдийн засгийн бүсийн орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг улсууд орно. Таны мэдээллийг шилжүүлж болох Европын эдийн засгийн бүсээс гадуурх улс орнуудын мэдээлэл хамгаалах хууль болон бусад хууль тогтоомж нь танай улсын хуулиас тодорхой бус байж болохыг анхаарна уу. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд холбогдох хүчинтэй хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно. Ийм арга хэмжээнүүдэд EEA-аас гадуур өгөгдөл дамжуулахыг хамгаалахын тулд гэрээний стандарт заалтуудыг ашиглах зэрэг арга хэмжээнүүд орно. Дэлгэрэнгүй мэдээлэл болон одоогийн гэрээний хуулбарыг авахыг хүсвэл манай Нууцлалыг дэмжих хуудсыг ашиглан (https://www.samsung.com/request-desk) бидэнтэй холбогдоно уу.
Таны нууцлалын тохиргоог сонгох нь мэдээлэлд суурилсан хайлтын зарим үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
[Зөвхөн дараах улсын оршин суугчдад: Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан]
Нэмж дурдахад, Таны үйлчилгээг ашиглах үйлдэл нь бусад улс оронд таны хувийн мэдээллийг шилжүүлэх, хадгалах, боловсруулахтай холбоотой байж болно; ийм улс орнуудад Европын CETS108 конвенцийн гишүүн орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг орнууд орно. Бид Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд холбогдох хүчинтэй хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно. Ийм арга хэмжээнүүдэд өгөгдөл дамжуулах аюулгүй байдлын хатуу амлалтуудыг ашиглах болно.
Таны нууцлалын тохиргоог сонгох үйлдэл нь үзэлтийн мэдээлэлд суурилсан хайлтын зарим Үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж болзошгүйг анхаарна уу. Сонирхолд суурилсан зар сурталчилгааны үйлчилгээний зорилго нь ("ССЗС үйлчилгээ") нь танд хэрэгтэй, интерактив, хувийн тохиргоог хүлээн авах, үзэх боломжийг олгох үйлдэл бөгөөд Samsung болон гуравдагч этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар таны Samsung Smart TV эсвэл Samsung ба гуравдагч талын төрөл бүрийн платформ, төхөөрөмж дээр, телевизийн зар, интернетийн зар, гар утас, таблет дээр зар сурталчилгаа хийх явдал юм.
Таны төхөөрөмж дээр гарч буй зарууд таны сонирхолд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд ССЗС үйлчилгээ нь таны ТВ үзсэн түүх (сүлжээ, суваг, зочилсон вэб сайт, Samsung Smart TV дээр үзсэн хөтөлбөрүүд, түүнчлэн тэдгээрийг үзэхэд зарцуулсан цаг дээр тулгуурладаг), Samsung Smart TV-ийн хэрэглээний мэдээлэл болон итгэмжлэгдсэн гуравдагч талын эх сурвалжаас авсан бусад статистик мэдээллээс олгогддог. Бид Таны ТВ үзсэн түүхийг авахын тулд өгөгдөхүүнийг автоматаар таних (ACR) болон бусад технологийг ашиглах боломжтой.
Дээрх мэдээлэлд үндэслэн бид нийтлэг сонирхол бүхий Samsung Smart TV хэрэглэгчдийн бүлгүүдийг үүсгэж, ССЗС үйлчилгээг үзүүлэхдээ эдгээр бүлгийг ашигладаг. Дээрх мэдээлэлд үндэслэн таны Samsung Smart TV-д хуваарилагдсан бүлгүүд, үүний дагуу таны төхөөрөмж ямар зар сурталчилгааг хүлээн авахыг тодорхойлно.
Та ССЗС үйлчилгээг хүссэн үедээ Samsung Smart TV-ийн “Тохиргоо” цэснээс унтраах боломжтой. ССЗС үйлчилгээний нууцлалын тохиргоог сонгох нь ТВ үзсэн түүх, Samsung Smart TV-ийн хэрэглээний мэдээлэлтэй холбоогүй бусад төрлийн сурталчилгаа, маркетингийн саналыг хүлээн авахад нөлөөлөхгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр бусад төрлийн зар сурталчилгаа, маркетингийн саналууд нь таны нэгтгэсэн байршил эсвэл бусад тооцоолсон эсвэл таамагласан мэдээлэл зэрэг бусад мэдээлэлд тулгуурлана. Ийм зар сурталчилгаа нь таны сонирхолд тулгуурлаагүй тул ач холбогдол багатай байж магадгүй юм.
ССЗС үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү Энэхүү хавсралтын төгсгөлд байгаа ССЗС үйлчилгээний нууцлалын мэдэгдэл.
PSID
Сонирхолд суурилсан зар сурталчилгаа явуулах зорилгоор цуглуулсан таны хайлтын түүх болон Smart TV ашиглалтын талаарх мэдээлэл нь санамсаргүй байдлаар сонгогдсон, байнгын бус, дахин тохируулагдаж болох хувийн үйлчилгээний ID эсвэл PSID гэх төхөөрөмжтэй холбогдоно. Та PSID-г дараах хаягаар дахин тохируулах боломжтой. Ухаалаг ТВ-ийн тохиргоо цэснээс хүссэн үедээ, мөн дахин тохируулсны дараа сонирхолд суурилсан сурталчилгаанд тулгуурлан таны Smart TV-н хайлтын түүх болон Smart TV-н ашиглалтын өгөгдөл өмнөх PSID-тэй холбогдохгүй болно. Хэрэв та PSID-ээ дахин тохируулбал сонирхолд суурилсан захиалгат зарын чанарыг тохируулах боломжгүй гэдгийг анхаарна уу.
Дуу таних
Та Ухаалаг ТВ үйлчилгээг удирдаж, дуут командыг ашиглан түүний олон функцийг ашиглах боломжтой.
Хэрэв та дуу хоолой таних функцийг асаавал Smart TV-ээ дуу хоолойгоороо удирдах боломжтой. Дуу таних үйл ажиллагааг дэмжихийн тулд таны дуут тушаалыг (төхөөрөмжийн ID гэх мэт төхөөрөмжийн талаарх мэдээлэл) бидэнд дамжуулах ба бид таны дуут тушаалыг дуу хоолой танихад шаардлагатай текст болгон хөрвүүлэх болно. Нэмж дурдахад, Samsung таны дуут тушаал болон холбогдох текстийг цуглуулж болох бөгөөд ингэснээр бид функцуудыг үнэлж, сайжруулах боломжтой болно. Алсын удирдлага эсвэл дэлгэцэн дээрх идэвхжүүлэх товчийг дарж, эсвэл эхлүүлэх үгийг (жишээ нь, Сайн уу, Bixby) хэлээд алсын удирдлага дээрх микрофон руу ярих замаар тодорхой Smart TV хайлт хийх хүсэлт гаргах үед Samsung таны дуут тушаалыг цуглуулах болно.
Хэрэв та дуу хоолой танихыг асаагаагүй бол дуу хоолой таних функцийг ашиглах боломжгүй болно. Та дуу хоолой таних мэдээлэл цуглуулахыг хүссэн үедээ “Тохиргоо” цэснээс унтрааж болно. Гэсэн хэдий ч та дуу хоолой таних функцийг ашиглах боломжгүй болно.
Дуу таних дэлгэрэнгүй мэдээллийг Энэхүү хавсралтын төгсгөлд байгаа "Дуу таних нууцлалын мэдэгдэл" хэсгээс үзнэ үү.
Гуравдагч этгээдүүд
Таныг гуравдагч этгээдийн өгсөн видеог үзэх, программ эсвэл контент руу хандах үед тухайн үйлчилгээ үзүүлэгч таны Smart TV (түүний IP хаяг, төхөөрөмжийн ID гэх мэт), хүссэн үйлдлийнхээ (таны видео худалдан авах эсвэл үзэх хүсэлт гэх мэт) мэдээллийг цуглуулж, хүлээн авч болохыг анхаарна уу. Samsung компани нь ийм үйлчилгээ үзүүлэгчдийн нууцлал, аюулгүй байдлын үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Болгоомжтой байгаарай, таны ашигладаг гуравдагч этгээдийн вэб сайт, үйлчилгээнд хамаарах нууцлалын мэдэгдлийг уншина уу.
Улс орны чиг үүргийн хамаарал
Энэхүү Ухаалаг ТВ-ийн нэмэлтэд тайлбарласан зарим боломжууд таны амьдарч буй газраас хамаарч өөр өөр байж болохыг анхаарна уу.
ДУУ ТАНИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НУУЦЛАЛЫН МЭДЭЭ
Хүчинтэй болох хугацаа: 2019 оны дөрөвдүгээр сарын 30.
Samsung Electronics болон манай салбарууд болон тэдгээрийн салбарууд таны өгөгдлийн нууцлалын асуудалд санаа зовж байгааг ойлгож байна. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь бидний дуу хоолой таних үйлчилгээний ("Дуу таних үйлчилгээ") нэг хэсэг болгон цуглуулдаг бүх хувийн мэдээлэлд хамаарна.Дуу таних үйлчилгээ нь хэрэглэгчдэд контент хайх, үзэх, Samsung бүтээгдэхүүнийг зөвхөн дуу хоолойгоороо удирдах боломжийг олгодог. Үүний онцлогууд нь Samsung Smart TV, интернет, цаг агаарын үйлчилгээ болон хэрэглэгчид ихэвчлэн Samsung Smart TV дээр ашигладаг бусад үйлчилгээг байгалийн хэлээр хайх, хянах боломжтой.
Зарим хэлний хувьд та Bixby-ийн дуу хоолой таних дэвшилтэт функцийг ашиглаж болно. Хэрэв Bixby идэвхжсэн бол та үүнийг баннер, дүрсээр нь мэдэж болно эсвэл Samsung Smart TV дэлгэц дээрх бусад тэмдэгтүүдээр.
Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь Дуут үйлчилгээтэй холбоотой таны хувийн мэдээллийг ашиглах талаар нэмэлт тодорхой мэдээллийг агуулсан бөгөөд үүнийг Samsung-ийн Нууцлалын бодлоготой хамт тайлбарлах ёстой бөгөөд энэ нь таны дуут үйлчилгээг ашиглахад мөн хамаарна. https://account.samsung.com/membership/pp хаягаар орж үзэх боломжтой. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд дуут үйлчилгээг үзүүлэхдээ бидний цуглуулдаг мэдээллийн төрлүүд, бид үүнийг хэрхэн ашигладаг, эдгээр мэдээллийг ашиглахтай холбоотой таны сонголтуудыг тодорхойлдог. Samsung бол хувийн мэдээллийг боловсруулахад өгөгдлийн хянагч юм.
БИДНИЙ ЦУГЛУУЛДАГ МЭДЭЭЛЭЛ
Дуу таних үйлчилгээний нэг хэсэг болгон бид таны талаарх мэдээллийг янз бүрийн аргаар авч болно. Бидний хүлээн авч болох хувийн мэдээллийн төрлүүд нь:
* Samsung бүртгэлийн мэдээлэл (заавал биш). Таныг Smart TV дээрээ Samsung бүртгэлдээ нэвтрэх үед бид таны нэр, имэйл хаяг, Samsung бүртгэлийн ID зэрэг дуу хоолойг танихад ашигладаг Samsung бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах болно.
* Дуу таних үйлчилгээтэй харилцах. Бид таны дуут командын бичлэг (таны асуулт, хүсэлт, заавар гэх мэт), зураг, мэдрэгчтэй харилцан үйлчлэл болон бусад Үйлчилгээнээс авдаг өгөгдөхүүн, мөн Танаас хүлээн авсан мэдээлэл зэрэг Үйлчилгээнүүдтэй харилцах замаар дуут үйлчилгээтэй хуваалцсан мэдээллийг цуглуулах боломжтой (жишээлбэл, асуулт, хариулт, агуулга). Таних үйлчилгээг ашиглахтай холбоотой бусад мэдээллийг бид хүлээн авах боломжтой дуу хоолой, үүнд дараах мэдээлэл (жишээлбэл, таны ашигладаг програмууд, зочилдог вэб сайтууд, түүнчлэн Samsung болон гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлэгчийн бусад программ, вэб сайт, үйлчилгээний зураг, хөгжим, хуанлийн бичилт, хавчуурга, контент, өгөгдөл), Samsung болон гуравдагч талын аппликейшн болон үйлчилгээнүүдээс бид хүлээн авдаг Дуут үйлчилгээ, Танд тэдгээр үйлчилгээ (хөгжмийн урсгал эсвэл цаг агаарын мэдээ гэх мэт) үзүүлэхийн тулд ашигладаг бүхий л үйлчилгээг.
• Газарзүйн байршлын өгөгдөл. Бид таны IP хаяг эсвэл танд үйлчилгээ үзүүлэх гэх мэт тодорхой зорилгоор таны хүсэлтийг ашиглан авч ТВ хадгалагдаж буй индексийн мэдээллээр таны байршил болон таны байршилтай холбоотой бусад мэдээллийг авах боломжтой.
• Төхөөрөмж болон програмын мэдээлэл. Бид төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн хувилбар, төхөөрөмжийн тохиргоо болон конфигураци, IP хаяг, төхөөрөмжийн ID болон бусад өвөрмөц танигч гэх мэт дуут үйлчилгээг идэвхжүүлж төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг автоматаар цуглуулах боломжтой. Нэмж дурдахад бид дуут үйлчилгээ, Samsung болон төхөөрөмж дээрх гуравдагч талын програм, үйлчилгээг (жишээлбэл, программуудын жагсаалт, төхөөрөмж дээр тоглуулсан хөгжим, зочилсон вэб сайт болон хайлтын асуулга) ашиглах зэрэг дуут үйлчилгээг идэвхжүүлж төхөөрөмжүүдийг хэрхэн, хэзээ, хэр удаан ашиглаж байгаа талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Бид дуу хоолой таних Үйлчилгээгээр дамжуулан хүлээн авсан мэдээллээ дараах зорилгоор ашиглах боломжтой:
• Дуу хоолой таних Үйлчилгээгээр дамжуулан өгсөн лавлагааны хариулт, асуулт, заавар зэрэг Үйлчилгээг танд үзүүлэх;
• Таныг дуу хоолой таних Үйлчилгээг ашиглуулахын тулд Таныг таньж, хэн болохыг баталгаажуулах;
• Таны дуу хоолой таних Үйлчилгээний хэрэглээг сайжруулах, өөрчлөх, тухайлбал манай хэрэглэгчдийн ашигладаг хэв маягаар тохируулсан агуулга, хариултыг хүргэн дуу хоолой таних үйлчилгээтэй харилцах;
• (Таны тусад нь өгсөн зөвшөөрлийн дагуу) манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар Тантай харилцах, Танд мэдэгдэл, агуулга, сэрэмжлүүлэг, санал, сурталчилгаа, маркетингийн мэдээллийг өгөх;• Таны хүсэлтэд хариу өгөх;
• Yйл ажиллагаагаа явуулах, дүн шинжилгээ хийх, сайжруулах (шинэ бүтээгдэхүүн боловсруулах; бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах; харилцаа холбоог удирдах; бүтээгдэхүүндээ дүн шинжилгээ хийх; зах зээлийн судалгаа хийх; аналитик мэдээлэл боловсруулах; нягтлан бодох бүртгэл, аудит болон бусад дотоод чиг үүргийг гүйцэтгэх);
• Зарим гуравдагч талын програм, үйлчилгээтэй харилцах, ашиглах боломжийг Танд олгох;
• Залилан мэхлэх болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нэхэмжлэл болон бусад хариуцлагаас хамгаалах, эдгээр үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх;
• Энэхүү Нууцлалын мэдэгдэл, Samsung Бүртгэлийн Нууцлалын Бодлого зэрэг ашигладаг хууль тогтоомж, салбарын холбогдох стандартууд болон манай бодлогыг дагаж мөрдөх, биелүүлэх.
Тодорхой Үйлчилгээг ашиглах үед бид таны Интернетийн орчинд вэб сайт болон холбогдсон төхөөрөмжүүд дээр удаан хугацааны туршид Таны талаарх хувийн мэдээллийг цуглуулах боломжтой, түүнчлэн гуравдагч этгээдийн вэб сайт, программууд болон бусад онлайн функц, үйлчилгээгээр дамжуулан цуглуулах боломжтой. Бид гуравдагч талын аналитик үйлчилгээг ашиглах боломжтой. Эдгээр аналитик үйлчилгээг удирддаг үйлчилгээ үзүүлэгчид нь Таны Үйлчилгээний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, эдгээр Үйлчилгээг сайжруулахад бидэнд тусалдаг. Бидний хүлээн авсан мэдээллийг эдгээр Үйлчилгээ үзүүлэгчид болон бусад холбогдох гуравдагч этгээдүүд шууд задруулах эсвэл цуглуулах боломжтой, тухайлбал, Үйлчилгээний ашиглалтыг үнэлэх, Үйлчилгээг удирдахад туслах, техникийн асуудлыг оношлоход ашигладаг.
ТАНЫ СОНГОЛТ
Та дуу хоолой таних Үйлчилгээг хүссэн үедээ “Тохиргоо” цэснээс унтрааж болно, гэхдээ энэ нь үүнийг ашиглах боломжгүй болгоно. Мөн бид Таны тухай хүлээн авсан хувийн мэдээлэлтэй холбоотой тодорхой сонголтыг Танд санал болгож байна. Өөрийн хүссэн тохиргоог өөрчлөхийн тулд, биднээс хүлээн авах харилцааныхаа тоог хязгаарлах эсвэл хүсэлт илгээх бол Samsung-ын Нууцлалын бодлогын “Санал хүсэлтийн” хэсэгт заасны дагуу бидэнтэй холбоо барина уу.
БИДНИЙ НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛТҮҮД
Энэхүү Нууцлалын мэдэгдэл манай хувийн мэдээллийн ажилд гарсан өөрчлөлтийг тусгахын тулд үе үе шинэчлэгдэж байх боломжтой
Үйлчилгээний хүрээнд, эсвэл холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн дагуу. Бид вэб сайт болон/эсвэл Таны төхөөрөмж дээр тохирсон мэдэгдэл нийтлэх болно Нууцлалын мэдэгдэлд гарсан онцгой өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх бөгөөд тэрхүү мэдэгдлийн дээд хэсэгт хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноог заана.
СОНИРХОЛД СУУРИЛСАН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НУУЦЛАЛЫН МЭДЭЭ
Хүчинтэй болох хугацаа: 2019 оны дөрөвдүгээр сарын 30.
Samsung Electronics болон манай салбарууд болон тэдгээр салбаруудын ажилтнууд таны нууцлалын асуудалд санаа зовж байгааг ойлгож байна. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь Сонирхолд суурилсан зар сурталчилгааны үйлчилгээний (цаашид "ССЗС үйлчилгээ") нэг хэсэг болгон бидний цуглуулсан бүх хувийн мэдээлэлд хамаарна. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь ССЗС үйлчилгээтэй холбоотой таны хувийн мэдээллийг ашиглах талаар нэмэлт тодорхой мэдээллийг агуулсан бөгөөд Samsung-ийн Нууцлалын бодлоготой уялдуулан тайлбарлах ёстой ба энэ нь https://account.samsung.com/membership/pp хаягаар орж ССЗС үйлчилгээг ашиглахад мөн хамаарна.Энэхүү Нууцлалын мэдэгдэлд бид сонирхолд суурилсан сурталчилгаанд ашигладаг мэдээллийн төрлүүд, үүнийг хэрхэн ашиглах талаар мэдээлдэг,энэ мэдээллийг бид ашиглах болон Таны эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой сонголтуудыг зааж өгнө. Samsung бол хувийн мэдээллийг боловсруулахад өгөгдлийн хянагч юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сонирхолд суурилсан зар сурталчилгааны үйлчилгээний зорилго нь ("ССЗС үйлчилгээ") нь бараа, бүтээгдэхүүний талаар танд хэрэгтэй, интерактив, хувийн зар сурталчилгааг хүлээн авах, үзэх боломжийг олгоход орших бөгөөд Samsung болон гуравдагч этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар таны Samsung Smart TV эсвэл Samsung ба гуравдагч талын төрөл бүрийн платформ, төхөөрөмж дээр, телевизийн зар, интернетийн зар, гар утас, таблет дээр зар сурталчилгаа хийх явдал юм.
Таны төхөөрөмж дээр гарч буй зарууд таны сонирхолд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд ССЗС үйлчилгээ нь таны ТВ үзсэн түүх (сүлжээ, суваг, зочилсон вэб сайт, Samsung Smart TV дээр үзсэн хөтөлбөрүүд, түүнчлэн тэдгээрийг үзэхэд зарцуулсан цаг дээр тулгуурладаг), Samsung Smart TV-ийн хэрэглээний мэдээлэл болон итгэмжлэгдсэн гуравдагч талын эх сурвалжаас авсан бусад статистик мэдээллээс олгогддог. Бид Таны ТВ үзсэн түүхийг авахын тулд өгөгдөхүүнийг автоматаар таних (ACR) болон бусад технологийг ашиглах боломжтой.
Дээрх мэдээлэлд үндэслэн бид нийтлэг сонирхол бүхий Samsung Smart TV хэрэглэгчдийн бүлгүүдийг үүсгэж, ССЗС үйлчилгээг үзүүлэхдээ эдгээр бүлгийг ашигладаг. Дээрх мэдээлэлд үндэслэн таны Samsung Smart TV-д хуваарилагдсан бүлгүүд, үүний дагуу таны төхөөрөмж ямар зар сурталчилгааны мэдээлэл хүлээн авахыг тодорхойлно.
PSID
ССЗС үйлчилгээг үзүүлэх зорилгоор цуглуулсан таны төхөөрөмжийн ашиглалтын мэдээлэл нь PSID гэж нэрлэгддэг санамсаргүй байдлаар сонгосон, тогтворгүй, дахин тохируулах боломжтой төхөөрөмжийн танигчтай холбоотой байх болно. Та энэхүү Нууцлалын мэдэгдлийн "Таны сонголтын боломж" хэсэгт заасны дагуу PSID-ээ дахин тохируулж болно.
БИДНИЙ ЦУГЛУУЛДАГ МЭДЭЭЛЭЛ
ССЗС үйлчилгээний нэг хэсэг болгон бид таны төхөөрөмжийн талаарх мэдээллийг янз бүрийн аргаар хүлээн авдаг. Бидний хүлээн авсан мэдээллийн төрлүүд:
• Төхөөрөмжийн тухай мэдээлэл. Бид таны төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн хувилбар, төхөөрөмжийн тохиргоо, конфигураци, IP хаяг зэрэг мэдээллийг цуглуулдаг мөн төхөөрөмжийн болон бусад танигчийг.
• Төхөөрөмжийн ашиглалтын мэдээлэл болон бүртгэлийн өгөгдөл. Бид ССЗС үйлчилгээ болон Samsung ба тэдгээр төхөөрөмж дээрх гуравдагч талын аппликейшн болон үйлчилгээнүүдтэй харьцсан талаарх мэдээлэл (жишээ нь, таны төхөөрөмж дээрх програмуудын жагсаалт) зэрэг таны төхөөрөмжөө хэрхэн, хэзээ, хэр удаан ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг.
• Төхөөрөмжийн ашиглалтын мэдээлэл болон бүртгэлийн өгөгдөл. Бид ССЗС үйлчилгээ болон Samsung ба тэдгээр төхөөрөмж дээрх гуравдагч талын аппликейшн болон үйлчилгээнүүдтэй харьцсан талаарх мэдээлэл (жишээ нь, таны төхөөрөмж дээрх програмуудын жагсаалт) зэрэг таны төхөөрөмжөө хэрхэн, хэзээ, хэр удаан ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг.
• Статистикийн мэдээлэл. Бид Таны ерөнхий байршил, ойролцоогоор насны ангилал зэрэг Таны болон төхөөрөмжийн талаарх статистик мэдээллийг ашиглах боломжтой. Бид эдгээр статистик мэдээллийг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч гэх мэт арилжааны эх сурвалжаас (хуулийн дагуу зөвшөөрөгдсөн) авдаг. Бид эдгээр мэдээллийг зөвхөн холбогдох хуулийн дагуу олж авдаг бөгөөд ашиглах, задруулах зорилгоор бидэнд шилжүүлэх боломжийг баталгаажуулдаг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажилладаг. Samsung серверүүд нь ССЗС үйлчилгээтэй харилцах явцад таны ССЗС үйлчилгээтэй харьцсан байдал, газарзүйн байршил, ССЗС үйлчилгээг хүлээн авахад ашигладаг төхөөрөмжүүд зэрэг мэдээллийг хүлээн авдаг.
БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Бид ССЗС үйлчилгээний хүрээнд хүлээн авсан мэдээллээ дараахь зорилгоор ашигладаг:
• Танд ССЗС үйлчилгээг үзүүлэх;;
• ССЗС үйлчилгээний чанар, хувийн тохиргоог сайжруулах;
• (Таны тусдаа зөвшөөрлөөр) тантай цахим шуудангаар харилцах, Samsung болон гуравдагч этгээдийн боловсруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл илгээх таны хэрэгцээ, сонирхлыг харгалзан үзэх;
• Таны асуултанд хариулах;
• Үйл ажиллагаагаа явуулах, дүн шинжилгээ хийх, сайжруулах (шинэ бүтээгдэхүүн боловсруулах; бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах; харилцаа холбоог удирдах; бүтээгдэхүүндээ дүн шинжилгээ хийх; зах зээлийн судалгаа хийх; аналитик мэдээлэл боловсруулах; нягтлан бодох бүртгэл, аудит болон бусад дотоод чиг үүргийг гүйцэтгэх); * залилан мэхлэх болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нэхэмжлэл болон бусад хариуцлагаас хамгаалах, эдгээр үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх;
• Энэхүү Нууцлалын мэдэгдэл, Samsung Бүртгэлийн Нууцлалын Бодлого зэрэг ашигладаг хууль тогтоомж, салбарын холбогдох стандартууд болон манай Нууцлалын бодлогыг дагаж мөрдөх, биелүүлэх.
ТАНЫ СОНГОЛТ
Та тохиргооны цэснээс хүссэн үедээ PSID-г дахин тохируулах боломжтой; энэ тохиолдолд ТВ үзсэн түүх болон Smart TV ашиглалтын өгөгдлийг өмнөх PSID-тэй холболтыг цуцлах болно. PSID-г дахин тохируулах нь ССЗС үйлчилгээний чанарт нөлөөлж болзошгүйг анхаарна уу. Та ССЗС үйлчилгээг хүссэн үедээ Samsung Smart TV-ийн “Тохиргоо” цэснээс унтраах боломжтой.
ССЗС үйлчилгээний нууцлалын тохиргоог сонгох нь ТВ үзсэн түүх, Samsung Smart TV-ийн хэрэглээний мэдээлэлтэй холбоогүй бусад төрлийн сурталчилгаа, маркетингийн саналыг хүлээн авахад нөлөөлөхгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр бусад төрлийн зар сурталчилгаа, маркетингийн саналууд нь таны нэгтгэсэн байршил эсвэл бусад тооцоолсон эсвэл таамагласан мэдээлэл зэрэг бусад мэдээлэлд тулгуурлана. Ийм зар сурталчилгаа нь таны сонирхолд тулгуурлаагүй тул ач холбогдол багатай байж магадгүй юм.
БИДНИЙ НУУЦЛАЛЫН МЭДЭГДЛИЙН ШИНЭЧЛЭЛТҮҮД
Энэхүү Нууцлалын мэдэгдэл манай хувийн мэдээллийн ажилд гарсан өөрчлөлтийг тусгахын тулд үе үе шинэчлэгдэж байх боломжтой ССЗС үйлчилгээний хүрээнд, эсвэл холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн дагуу. Бид вэбсайт болон/эсвэл Таны төхөөрөмж дээр тохирсон мэдэгдэл нийтлэх болно Нууцлалын мэдэгдэлд гарсан онцгой өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх бөгөөд тэрхүү мэдэгдлийн дээд хэсэгт хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноог заана.