Insight
Явцын шинжилгээг харуулах нэвтэрхий шинжилгээ
Датад суурилсан шинжилгээ бүхий маркетинг таны бизнест, өрсөлдөөний талбарт өөрчлөлтийг авчирна. MagicINFO™ Insight систем нь хэд хэдэн дэлгэцээс PoP буюу тоглуулсан мэдээллээс хамааралтайг сорчилсон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ба тухайн контентоос хэрэгцээт, чухлыг олж авахад туслах нарийн шинжилгээг хяналтын самбар дээр харуулна. Уг функц нь зар сурталчилгаа явуулж буй хүмүүст гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг харуулж, илүү визуал шинжилгээ хийхэд нь тусалж 3-хэмжээст графикаар контентын хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)-ийг үзүүлнэ.
Ухрааж үзсэн түүх
Хяналтын нэгдсэн самбар
Зар сурталчилгаа нийлүүлэгч нарт зориулсан тайлан
MagicINFO™ шинжилгээний ажлын урсгал
Тусгайлан өөрчилж болох контентын менежмент
Хэд хэдэн дэлгэцээс PoP буюу тоглуулсан мэдээллээс хамааралтайг сорчилсон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ба тухайн контентоос хэрэгцээт, чухал зүйлсийг олж авахад туслах нарийн шинжилгээг хяналтын самбар дээр харуулна. Хэрэглэгч одоо хүссэнээрээ индексээ тохируулан, удирдах ба үүнд брэндийн нэр, цаг агаар, бүс нутаг хамаарна. Явуулж буй сурталчилгааны явцыг бүс нутгаар, мөн орчны хүчин зүйлсээр ангилан шинжилснээр цаг уурын өөр өөр нөхцөлд сурталчилгааг хэр тоглуулсныг харах боломжтой.
Төвөггүй дата байршуулалт
Өөр өөр дэлгүүрийн POS терминалаас борлуулалтын мэдээг системд оруулах урьд өмнөхөөс хавьгүй хялбар болсон. MagicINFO™ 9 систем нь POS систем аль бүс нутагт байгаагаас үл хамаарч таван гол дата цуглуулах цэгийг тодорхойлон, дата харьцуулалтыг илүү хялбар байдлаар, шуурхай хийнэ. Бизнесийн байгууллагууд гүйцэтгэлийг борлуулалтын бодит дата-тай харьцуулснаар тэдгээр датаг тус тусад нь шинжлэх шаардлагагүйгээр зорилго болон төлөвлөгөөгөө нэн даруй шинэчлэх боломжтой болсон. Түүнээс гадна цаг уурын дата зэрэг орчны хүчин зүйлийг тооцон шинжилж болно.
Контентын хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ
MagicINFO™ систем нь бизнесийн байгууллагуудад ирээдүйгээ төлөвлөхөд нь тусалж, контентын хөрөнгө оруулалтын өгөөжийн хялбаршуулсан шинжилгээг гаргана. Платформд борлуулалтын мэдээллийг оруулахад, MagicINFO™ контентын тоглуулсан байдлыг бодит борлуулалттай харьцуулж, уялдаа болон үр дүнг тодорхойлж гаргадаг. Ингэснээр бизнесийн байгууллагууд аль контент үр дүнтэй, аль нь үр дүнгүй байгааг мэдэж, бодит хугацаанд шуурхай өөрчлөлтийг хийснээр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.
Datalink
Аливаа сааталгүйгээр динамик, бодит хугацааны датаг хүргэнэ
MagicINFO™ Datalink нь сүүлийн үеийн мэдээллийг хялбаршуулсан байдлаар, бодит хугацааны контентын менежментээр хэрэглэгчийн дата баазаас гадна датаг татах замаар MagicINFO™ Player рүү илгээнэ. Улмаар хэрэглэгч MagicINFO™ Datalink ашиглан динамик контент бүтээх ба ингэхдээ үнэ, валютын ханш, бодлогын хүү зэрэгт гарсан өөрчлөлтийг тусган, бодит хугацаанд яаралтай өөрчлөлтийг оруулах боломжтой. Энэ чадвар нь хэрэглэгчид үр нөлөөтэй мэдээллийг тусгайлан бүтээж, харуулан, контентын менежментийг хийх, үйл ажиллагааны зардлыг хамгийн бага хэмжээнд барих боломжийг олгох ба MagicINFO™ Datalink-д шинээр нэмэгдсэн функцуудыг ашиглан бизнесийн гүйцэтгэлээ дээд хэмжээнд ахиулаарай.
Автоматаар хуваарилах функц
Ажлын хөлсний зардлыг бууруулна
Олон улсыг хамарсан ажиллагаа
MagicINFO™ Datalink динамик контентын урсгал
Дата интеграци, хэрэглээ илүү хялбар боллоо
MagicINFO™ Datalink нь динамик мэдээлэл түгээлтийг дэмждэг учир датаг хором алдалгүй шууд дамжуулж, хэрэглэгчдэд шуурхай, бодит хугацаанд мэдээлэл авах боломжийг олгодог. MagicINFO™ Datalink нь хэрэглэгчийн олон төрлийн дата баазыг дэмжих ба хэрэглэгчийн датаг платформд холбоход дундын систем шаардахгүй учир хэрэглэгч ямар дэд бүтэц ашиглаж байгаагаас үл хамааран хялбар дамжуулалт явагдах боломжтой.
Бодит хугацаанд датаг шинэчилнэ
Огнооны олон модулийг дэмжинэ
Датаны харагдац
* Хэрэглэгчийн шаардлагаас хамаарч дундын систем эсвэл гуравдагч этгээдийн програм хангамж ашиглахыг зөвлөж болно.
Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ
MagicINFO™ Datalink нь датаг тоглуулагч руу татахын өмнө тухайн датад өөрчлөлт орсон эсэхийг тогтоохын тулд датаг кэйш хийх буюу түр хадгалдаг бөгөөд хэт ачаалал үүсгэхгүйн тулд зөвхөн шинэ датаг л татаж хуулдаг. MagicINFO™ Datalink нь датаг мэдээллийн баазаас гаргах үйлдлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн баазаас даталинк рүү зөвхөн шинэчлэгдсэн контентыг илгээнэ. Мөн түүнчлэн хэд хэдэн сервертэй нэгэн зэрэг олон талт харилцааг үүсгэх учир томоохон байгууллага, дэд бүтцийн дата дамжуулах хурдыг нэмэгдүүлнэ.
Датаг кэйш хийх
Мэдээллийн баазаас датаг гаргах
Нэг зэрэг олон талт харилцаа
Шинэчлэн сайжруулсан функц, ажиллагаа
MagicINFO™ Datalink нь датаг нөөцлөх буюу backup хийх функцтэй бөгөөд сүүлийн 24 цагийн датаг XML форматаар хадгалж, сүлжээнд тасалдал үүссэн үед дэлгэцүүдээр тухайн цагт тохирсон контентыг харуулна. Текст датанаас гадна, Datalink нь бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн видео болон дүрс зэрэг олон төрлийн медиа контентыг дэмждэг. Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд админ хэрэглэгчид дата модуль бүрд байгууллагын нэвтрэх эрх олгож болох ба ингэхдээ тухайн дата, контентын зөв зохистой удирдлагыг хангах тохиргоо, хязгаарлалтыг хийнэ.