Брэндийн түүх
Бид бүгдэд илүү сайн ертөнцийг бүтээхийн тулд бэрхшээлийг даван туулж инновацыг бий болгох хүмүүсийн төлөөүйл ажиллагааг явуулда
Бидний түүх 1969 онд эхэлж хүмүүст боломжгүй зүйлд хүрэхэд туслах зорилготойгоор Samsung компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Компани байгуулагдсанаас хойш 50 гаруй жил өнгөрсний дараа бид хуучин болон шинэ бэрхшээлийг арилгаж, хүмүүст өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийхэд тусалдаг технологиудыг боловсруулж нэвтрүүлж, хөгжүүлсээр байна. Бид бүтээж буй бүх зүйлийнхээ төвд хүмүүсийг болон тэдний чухал зүйлийг тавих зорилгодоо хөтлөгдсөөр байна.
Бид өөрсдийг маань удирддаг үнэт зүйлсийн дагуу амьдардаг
Бидний хийж буй бүх зүйлийн төвд тэрхүү үнэт зүйлс байдаг. Бид хүмүүсийн төлөө тууштай, төгс, шударга байж өөрчлөлт оруулах хүсэлтэй, хамтын хөгжлийн төлөө таван үндсэн зарчмыг баримталдаг. Бид өдөр бүр үнэт зүйлсээ амьдралд нэвтрүүлэхийн тулд үргэлжлүүлэн хөгжиж, инновацийг хэрэгжүүлж, хэвшмэл ойлголтыг үгүй хийж тэдгээр зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүлдэг.
Бид бол цуцашгүй анхдагчид юм
Бид саад бэрхшээлээс боломж харж шинэ замыг бий болгодог. Яагаад гэвэл бид шинэ, үл мэдэгдэх зүйлээс айдаггүй. Яагаад гэвэл бид хүмүүст өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийх боломжийг нээж, технологиудыг бүтээдэг.
Үзэл бодлоо илэрхийлэх урлаг
Бид өөрийгөө илэрхийлэх аргаар бусад биднийг хэн бэ гэдгийг таниулдаг. Тиймээс бид зоригтой, чин сэтгэлээсээ, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхан бүтээлчээр ажиллаж, үйл ажиллагаандаа өөрсдийгөө илэрхийлэх арга замыг үргэлж хайж байдаг.