Samsung Notes

Samsung Notes — тэмдэглэл хөтлөх
цоо шинэ хандлага.


Samsung Notes нь маш олон янзаар тэмдэглэл хөтлөх боломж олгодог: S Pen ашиглан бичих, зурах, өнгө, загвараар ​​тодотгох; зураг, дуут тайлбар нэмэх, мөн түүнчлэн хайлтын шошготой тэмдэглэлүүд хадгалах. Харин гэнэт санаа төрөхөд унтарсан дэлгэц дээр тэмдэглэл хөтлөхдөө S Pen үзэг ашиглаарай.

* Үйлчилгээний хүртээмж улс, бүс нутаг, нийлүүлэгч байгууллага, төхөөрөмжийн загвар ба үйлдлийн системээс хамаарна.

Гэнэт санаа төрөхөд бэлэн байна

Хаа явсан газраа хүссэн үедээ түргэн тэмдэглэ. Дэлгэц асаах юм уу бичлэгээ зогсоох шаардлагагүй. Зүгээр л S Pen үзгээ гарга. Өөр юу ч хэрэггүй.

Зүгээр л бич


Screen Off Memo горим үргэлж ажиллагаатай байдаг. Худалдаж авах хүнсний жагсаалт, шинэ зохиолын санааны аль нь ч бай S Pen үзгээ авч, дэлгэц унтарсан байсан ч хамаагүй бич. Текстээ бичиж дууссаны дараа Samsung Notes-д хадгалах юм уу Always On Display дэлгэц дээр бэхлээрэй.

Үзэх,
сэтгэгдэл бичих,
сурах


Та тух алдалгүйгээр нэгэн зэрэг бичлэг үзэж, тэмдэглэл хөтлөх боломжтой. Тэмдэглэлийн дэвтрийн цонхыг гаргахын тулд S Pen дээрх товчлуурыг дарж, дэлгэцэн дээр хоёр товшиход хангалттай. Хэмжээ, тунгалгийг өөрт эвтэйгээр тохируулаад л бүхэл бүтэн лекцийн танхим таны мэдэлд.

PDF тайлбар хийх амархан

Ажил, сургалтын файлууд дээр тэмдэглэл хийхэд маш хялбар. PDF файлуудыг хэмжээ харгалзахгүй импортолж оруулаад шууд дээр нь S Pen үзгээр бичнэ. Тэмдэглэл, диаграмм нэмж, тодруулж, зурж, доогуур зур. Та үүнийг чөлөөтэй ашиглаж болно. Харин дуусмагц файлыг хадгалж, хүлээн авах хүндээ илгээгээрэй.

Тэмдэглэл ба
аудио бичлэгийг
sync-ээр холбо


Тодорхой нэг хэсгийг олох гэж аудио бичлэгийг бүхлээр нь сонсох шаардлагагүй болсон. Дуут бичлэг хийж байхдаа тэмдэглээд явчихвал тэнд нь тайм-код тавигддаг. Аудио тайлбар нь чухал уулзалт, ярилцлага, лекцэд тохиромжтой.

Бичмэлийг шивсэн текст болгоод зогсохгүй

S Pen-ээр оруулсан бичмэл текстийг дараа нь засах боломжтой. Явдал дундаа тэмдэглэл хөтөлж, дараа нь нэг товшилтоор засаарай. Өнгө, фонтыг өөрчлөх замаар гол зүйлээ тодруул эсвэл гаргац муутай бичмэл текстийг шууд шивсэн текст шиг болгон хувиргаарай.

Тэмдэглэлүүдээ бүх төхөөрөмж
рүү синклэх


Одоо Samsung Cloud-аар маш амархан синк хийж холбох боломжтой болсон тул та тэмдэглэлүүдээ утас, таблет, компьютер дээрээ орхисон газраасаа үргэлжлүүлэх боломжтой. Хэзээ ч хаанаас ч тэмдэглэлдээ хандаж болно.

* Samsung Account дээр төхөөрөмж бүр нэг бүрчлэн бүртгэгдсэн байх ёстой.

Бүтээлч байх
бүх боломж
S Pen-тэй хамт

Тэмдэглэл ч бай, урлагийн бүтээл ч бай S Pen бол даралтад өндөр мэдрэмжтэй, саатал багатай олон талын ач холбогдолтой хэрэгсэл юм. Зурж, бичихэд илүү таатай болсон.

Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг. Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг.

Хэрэглүүр ба Үйлчилгээ

* Дэлгэцэн дээрх төхөөрөмж, зураг нь үзүүлэнгийн зориулалттай загвар.