Samsung free


Зугаа цэнгэлийн ертөнцийг өөртөө нээ.
Үргэлж үнэгүй.


Таны өдөр тутмын мэдээллийн сувгууд бүгд нэг дор цугларсан. Samsung Free нь таны телевиз, подкаст, мэдээ, тоглоомыг саадгүй ажилладаг, урьдчилан суулгасан, төлбөргүй контентын эх сурвалжид нэгтгэсэн байгаа. Та бүгдэд нэг Хэрэглүүрээс хандах боломжтой.


* Samsung Free болон түүний 4 табыг ашиглах боломжтой эсэх нь төхөөрөмж болон улсаас хамаарч өөр өөр байдаг.

WATCH: дуртай нэвтрүүлгүүдээ шимтэн үзээрэй


Watch - хаа ч явсан дуртай нэвтрүүлэгтэйгээ. Ойлгомжтой хөтөлбөрийн хуваарьтай төлбөргүй олон сувгийн өргөн сонголт гарт чинь байна. Та гэрээс гаралгүй цахим аялалд гарах боломжтой. Амрангаа үзээрэй!

Юу үзэх вэ

Та өглөөд ажилд явах замаараа мэдээ уншдаг, завгүй өдрийн дараа гэртээ буйдан дээрээ амардаг эсэхээс үл хамааран Watch таны төгс туслах. Бэлтгэсэн олон сонголтоос өөрт таалагдсан сувгаа сонгоорой.

LISTEN: шинэ мэдүүштэй подкастуудыг судлаарай


Listen-ы тусламжтай подкастууд нээж, жагсаалтыг өөрт нийцүүлэн тохируулаарай. Одоо та дэлхийн шилдэг нийтлэгчдийн подкастуудыг үзэж, өөрийн дуртай подкастын баатрууд болон шоунуудыг урьдчилан суулгасан нэг платформ дээр ажиглаж байх боломжтой.

READ: дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ аваарай


Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, чиг хандлагаас бүү хоцор. "Read"-ээс мэдээллийн товч танилцуулга болон бүрэн нийтлэлийг хүлээн авч байхын тулд, та өөрийн дуртай ангиллуудаа сонгож тохируулна уу. Мэдээллийн хураангуй ба мэдээлэл байнга шинэчлэгддэг нь таныг үргэлж сүүлийн үеийн мэдээ мэдээлэлтэй байлгана.

PLAY: тоглоомын ертөнцөд шумба


Ажлын завсарлагаар амрах хамгийн сайхан арга бол Play-д тоглох.
Агшин зуурт өмнө нь тоглож байсан тоглоомууд руугаа нэвтрэх боломжтой. PLAY нь Game Launcher хэрэглүүр дээр урьдаар хэрэгтэй тоглоомоо хайж, ачаалахгүйгээр шууд үргэлжлүүлэх таатай боломж олгодог.

Юу тоглох вэ?

Сэргэхэд ердөө 5 минутын хугацаа байна уу? PLAY дээр танд зориулж бэлдсэн Balloon FRVR, Football FRVR, Space Breaker, Penguin Dash, Puzzle Trip г.м. олон энгийн тоглоомуудаас дуртайгаа тоглоорой.

Samsung Free-г хэрхэн ашиглах вэ?

Galaxy S21-ээс өмнөх төхөөрөмжүүдэд зориулагдсан

Үндсэн дэлгэцийг баруун тийш шударч Samsung хэрэглүүрийг нээснээр Watch, Listen, Read, Play табд хандах боломжтой болно.

Galaxy-ийн үндсэн дэлгэцээс Samsung Free-д хэрхэн нэвтрэхийг харуулсан хоёр Galaxy утас. Эдгээр төхөөрөмжүүдийн хоорондох дүрс дээр зүүн тийш шударснаар үндсэн дэлгэцээс зүүн тийш шударснаар Samsung Free програм нээгдэнэ гэсэн үг. Galaxy-ийн үндсэн дэлгэцээс Samsung Free-д хэрхэн нэвтрэхийг харуулсан хоёр Galaxy утас. Эдгээр төхөөрөмжүүдийн хоорондох дүрс дээр зүүн тийш шударснаар үндсэн дэлгэцээс зүүн тийш шударснаар Samsung Free програм нээгдэнэ гэсэн үг.

Galaxy S21 ба түүнээс хойших төхөөрөмжүүдэд зориулагдсан

Samsung Free хэрэглүүрийг нээхийн тулд үндсэн дэлгэцээс баруун тийш шударч 1 дэх хуудас руу шилжинэ, эсвэл Samsung Free аппаа нээнэ. Эхний тохиолдолд Samsung Free хэрэглүүрийг 1 дэх хуудсан дээрээ урьдчилаад байршуулсан байх шаардлагатай.

Galaxy-ийн үндсэн дэлгэцээс Samsung Free-д хэрхэн нэвтрэхийг харуулсан хоёр Galaxy утас. Үндсэн дэлгэцийн доороос дээш шударснаар програмуудын жагсаалт гарч ирэх бөгөөд та Samsung Free дүрс дээр дарж тухайн програмыг нээнэ. Galaxy-ийн үндсэн дэлгэцээс Samsung Free-д хэрхэн нэвтрэхийг харуулсан хоёр Galaxy утас. Үндсэн дэлгэцийн доороос дээш шударснаар програмуудын жагсаалт гарч ирэх бөгөөд та Samsung Free дүрс дээр дарж тухайн програмыг нээнэ.
Ухаалаг гар утасны Galaxy S22 Ultra-ийн арын болон урд талын харагдах байдал. Ухаалаг гар утасны Galaxy S22 Ultra-ийн арын болон урд талын харагдах байдал.

Galaxy S22 Ultra

Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг. Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг.

Хэрэглүүр ба Үйлчилгээ

* Дэлгэцэн дээрх төхөөрөмж, зураг нь үзүүлэнгийн зориулалттай загвар.