Төхөөрөмжүүдийнхээ байршлыг хялбархан олоорой мөн
Samsung Find ашиглаж байгаа дотнын хүмүүсээ ч бас


Samsung Find нь таны болон таны гэр бүлийн гишүүдийн
Galaxy ухаалаг гар утас, таблет, цаг, чихэвч, S pen болон бусад төхөөрөмжүүдийг хялбархан олоход тусална.
Мөн таны үнэ цэнтэй зүйлсдээ байршуулсан tag-ийг хянахын зэрэгцээ байршлаа хуваалцах боломжтой.

Galaxy Book, Galaxy Tab, Galaxy ухаалаг гар утаснууд Samsung Find-ийг харуулж байна. Алдагдсан  Galaxy S23-ийн сүүлийн байршлыг харуулж байна. SmartTag, Galaxy Buds болон Galaxy Watch нь Samsung Find-д ашиглаж болохыг харуулж байна. Galaxy Watch-ийн гол хэсэгт "Миний утсыг ол" гэсэн бичвэр байх ба доод хэсэгт "Эхлэх" товчлуур харагдаж байна. Galaxy Book, Galaxy Tab, Galaxy ухаалаг гар утаснууд Samsung Find-ийг харуулж байна. Алдагдсан  Galaxy S23-ийн сүүлийн байршлыг харуулж байна. SmartTag, Galaxy Buds болон Galaxy Watch нь Samsung Find-д ашиглаж болохыг харуулж байна. Galaxy Watch-ийн гол хэсэгт "Миний утсыг ол" гэсэн бичвэр байх ба доод хэсэгт "Эхлэх" товчлуур харагдаж байна.

Хэрэв би төхөөрөмжөө алдсан бол яах ёстой вэ?

Samsung Find ашиглан төхөөрөмжийн байршлыг тогтоож, түгжих эсвэл мэдээллээ устгана уу.

Байршлаа хуваалцан холбогдсон хэвээр байгаарай


Тодорхой хугацаанд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байршлаа хуваалцах боломжтой боллоо энэ нь нэг цаг эсвэл бүтэн өдөр ч байж болно. Мөн бусдын байршлын мэдээллийг хүсэх, бие биеийнхээ хаана байгааг шалгах зэргээр харилцан хуваалцах туршлагыг бий болгож болно.

Интернэтгүй үедээ ч төхөөрөмжөө олох боломжтой


Интернэтгүй хайлтыг идэвхжүүлснээр Samsung Galaxy төхөөрөмжүүдийг ирээдүйд буруу газар байрлуулах, олохгүй байх тал дээр санаа зовниохгүй сэтгэл амар байж болно. Сүлжээнд холбогдоогүй байсан ч офлайн хайлт идэвхэжсэн л бол,
эргэн тойрон дахь Samsung Galaxy-ийн төхөөрөмжүүд сервер рүү дохио дамжуулж алдагдсан төхөөрөмжийн байршлыг илрүүлж, хялбархан олох боломжтой..3

Tag болон трекер ашиглан эд зүйлсээ ч бас хянаарай


Smart Tags эсвэл таны эзэмшлийн бусад тохирох трекерүүдийг олохын тулд Samsung Find программыг ашиглана уу. Ойролцоох төхөөрөмжүүд нь Bluetooth-ээр дамжуулан SmartTags-ийг илрүүлэхэд тусалж, тэдгээрийн боломжит байршил, долоо хоногийн хөдөлгөөний түүхийг харуулж, эд зүйлсээ олох үйл явцыг илүү оновчтой болгодог.4

Хэрхэн ашиглах вэ

Samsung Find-ийг бүрэн ашиглах аргуудыг харах.

Доорх хоёр аргын аль нэгийг ашиглан ухаалаг гар утас эсвэл таблет дээрээ гар утсаа олоорой.

Арга ①

Алхам 01

Тохиргоо (Settings) руу оч.

Алхам 02

Цэсний дээд талд
Самсунг бүртгэл
дээр товшино уу.

Алхам 03

'Төхөөрөмжүүд' (Devices) рүү очно уу

Алхам 04

Алдагдсан төхөөрөмжийн хамгаалалт'-ыг (Lost device protection) сонгох

Алхам 05

'Энэ утсыг олохыг зөвшөөрөх' (Allow this phone to be found) товчийг идэвхжүүлэх

Доорх хоёр аргын аль нэгийг ашиглан ухаалаг гар утас эсвэл таблет дээрээ гар утсаа олоорой.

Арга ②

Алхам 01

Тохиргоо руу оч.

Алхам 02

'Аюулгүй байдал ба нууцлал' (Security and privacy) дээр дарна уу

Алхам 03

'Алдагдсан төхөөрөмжийн хамгаалалт'-ыг (Lost device protection) сонгох

Алхам 04

'Энэ утсыг олохыг зөвшөөрөх' (Allow this phone to be found) товчийг идэвхжүүлэх

Офлайн хайлт нь таны Самсунг бүртгэлд идэвхэжсэний дараа ашиглах боломжтой. 5

 

Ухаалаг утаснууд

Galaxy S24 | S24+ | S24 Ultra
 

Хэрэглүүр ба Үйлчилгээ


  • Төхөөрөмж болон дэлгэцийн зургуудыг дүрслэх зорилгоор загварчилсан.
  • Туслах үйлчилгээ нь улс/бүс нутаг/оператораас хамаарч өөр өөр байж болно.
  • Дэмжигдсэн төхөөрөмжүүд: Galaxy төхөөрөмжүүд (Galaxy гар утас, таблетууд, Tizen OS 5.5 ба түүнээс дээш хувилбартай Galaxy Watch эсвэл Wear OS, Galaxy Buds+ ба түүнээс дээш хувилбарууд, Galaxy SmartTag/SmartTag+, сонгогдсон Galaxy Book загварууд, S Pen Pro) болон SmartThings-д тохирох SmartTags-ууд.
  • Samsung Find-д багтсан үйлдлүүд нь, дэмжигдсэн орчин, техникийн үзүүлэлтүүд, бүтээгдэхүүнээс хамаарч өөр өөр байж болно.
  • Samsung Find программыг Galaxy Store-аас татаж авах боломжтой.
  • Төхөөрөмжийг асааж, Самсунг бүртгэл рүү нэвтэрсэн байна.
  • Офлайн хайлтыг одоогоор хамгийн багадаа Android 8 бүхий Galaxy ухаалаг гар утаснууд, Galaxy Watch3, Galaxy Watch4, Galaxy Watch5, Galaxy Buds Live, Galaxy Buds Pro, Galaxy Buds2 болон бүх төрлийн Galaxy SmartTag дээр дэмждэг. Цаашид төхөөрөмжүүд нэмэгдэх болно.
  • Таны Galaxy Watch болон Buds-ийн офлайн олох функцийг Galaxy Wearable программ дээр идэвхжүүлж болно. Холбогдсон утас эсвэл таблетын офлайн олох тохиргоо нь мөн Galaxy Watch болон Buds дээр идэвхэждэг.
  • Мөн та SmartThings программын SmartThings Find функцийг ашиглан алдагдсан төхөөрөмжүүдийг олох боломжтой. SmartThings Find-ийг ашиглахын тулд ‘Миний гар утсыг олохыг зөвшөөрөх' гэсэн тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй.
  • Төхөөрөмжийг Find Node-д бүртгүүлэхийн тулд та байршлын мэдээлэл болон Нууцлалын мэдэгдлийг ашиглахыг зөвшөөрөх хэрэгтэй.
  • Find Node төхөөрөмжүүд нь алдагдсан төхөөрөмжийн яг байршлыг заадаггүй.
  • Цаг, чихэвч гэх мэт зүүж болох төхөөрөмжүүдийг олохын тулд тэдгээрийг Galaxy Wearable программд бүртгүүлсэн байх ёстой.
  • Samsung Find-д бүртгэлтэй төхөөрөмжүүдийг олох боломжтой ба энэ нь Хятадаас бусад бүх оронд юм (Хонконг, Тайван боломжтой).
  • Миний гар утсыг олох үйлдлийг хэрэглэх боломж нь төхөөрөмжийн загвар эсвэл үйлдлийн системээс хамаарч өөр өөр байж болно.
  1. "Сүүлийн байршлыг илгээх"" сонголтыг идэвхжүүлэх : Тохиргоо руу оч; Самсунг бүртгэл; Төхөөрөмжүүд; Алдагдсан төхөөрөмжийн хамгаалалт; Идэвхжүүлэх ‘ Сүүлчийн байршлыг илгээх'.
  2. Энэ функцийг Samsung Find вэбсайт дээр дэмждэг.
  3. Та Samsung Galaxy ухаалаг гар утас эсвэл таблет дээрээ офлайн хайлтыг идэвхжүүлэх үед холбогдсон Galaxy цаг болон чихэвч хамрагдана.
  4. SmartTag эсвэл бусад нийцтэй трекерүүд дээрээ байршил тогтоох функцийг ашиглахын тулд SmartThings-д бүртгүүлсэн эсэхийг шалгаарай. Та мөн Samsung Find апп ашиглан SmartThings дээр хялбархан бүртгүүлэх боломжтой.
  5. Офлайн олох үйлдэл нь зөвхөн "Энэ утсыг олохыг зөвшөөрөх" тохиргоог Тохиргоо; Самсунг бүртгэл; Төхөөрөмжүүд; Алдагдсан төхөөрөмжийн хамгаалалт; Энэ утсыг олохыг зөвшөөрөх.