Bixby Vision

Bixby Vision-той
хамт шинэ боломжууд нээ


Эргэн тойрныхоо ертөнцийг Bixby Vision ашиглан судлаарай. Хайлт хийх юм уу орчуулахад камер, эсвэл галерей аппликэйшн дээрх товчлуур дээр дарна уу. Үүнээс гадна Bixby Vision-ы горимуудыг харааны бэрхшээлтэй хүмүүс ашиглах боломжтой.


Ухаалаг хайлт


Хэрэгтэй мэдээллээ түлхүүр үггүйгээр олж болно. Сонирхсон зүйл рүү камераа чиглүүлэхэд л Bixby Vision таны дэргэдэх архитектурын объектоос авхуулаад зурагтай холбоотой хайлтын мэдээллүүдийг тэр даруй олно.

Bixby Vision бүгдэд хүртэмжтэй


Bixby Vision-ийг харааны бэрхшээлтэй хүмүүс ч ашиглаж болно. Хялбар тохиргоо, энгийн интерфейсийн ачаар Bixby Vision харж байгаа зүйлээ дуугаар дүрслэн хэлж хэрэглэгчдэд эргэн тойрноо ойлгож мэдрэхэд тусалдаг.



  • * Үзэгдэл дүрслэгчийн горимыг одоогоор Англи (АНУ), Франц, Герман, Итали, Солонгос, Мандарин Хятад, Португали, Орос, Испани (Испани улс) хэлийг дэмждэг.
  • * Текст уншигч нь ‘орчуулгын функц’ - ийн оролтын хэлтэй ижил 60 хэлийг дэмждэг. Дэмжигдсэн хэлний жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Зургийн тайлбар дүрслэл

Bixby Vision-оор авсан зургуудыг тайлбарлан дүрсэлдэг.

«Нохой зүлгэн дээр сууж байна»

Дүрс таних

Өмнө тань юу байгааг таньж хэлнэ.

«Цаг»

Текст таних

Текстийг тэр дор нь таньдаг.

«Захиалгын хүргэлт»

Өнгө таних

Өнгийг тэр дор нь таньж тодорхойлно.

«Улаан»

  • Одоогоор Galaxy S23/S23+/S23 Ultra/S22/S22+/S22 Ultra/ S21/S21+/S21 Ultra/S20 FE/Note20/Note20 Ultra/Note10/ Note10+/Note10 Lite/Note9/S9/S9+/Note8/Fold4/Fold3/Fold2/Fold/Z Filp4/Z Flip3/Z Flip2/Z Flip/S20/S20+/S20 Ultra/S10/S10+/S10e/S10 Lite/S8/S8+/S8 Active/S8 Lite/Note FE/Tab S6 Lite/Tab Active 3/Tab A 2018/A90/A80/A72 LTE/A71 5G/A71/A70s/A70/A60/ A53 5G/A52 LTE/A52 5G/A51/A51 5G/A50s/A50/A42 5G/A41/ A33 5G/A31/M62/M53 5G/M52 5G/M51/M33 5G/M31S/M31/ M21S/M21/F41/A9 Star/A8s/A8 2018/A8+ 2018/A7 2018/A6/ A6+/C8/J7+/J7 Top/Tab S8/Tab S8+/Tab S8 Ultra/Tab S7/Tab S7+/Tab S6/Tab Active Pro/Tab S5e/Tab S4/Tab A2/XCover Pro -д ашиглах боломжтой.
  • Мэдээллийн сүлжээ (Wi-Fi эсвэл интернет холболт) шаардлагатай.
  • Bixby Vision-г ашиглаж байхдаа мобайл дата ашиглах нь нэмэлт төлбөр шаардах магадлалтай.
  • Үйлчилгээний хүртээмж болон контент нийлүүлэгчид улс орон болон төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
  • Хэрэглэгчийн интерфейс нь төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
  • Энд байгаа бүх мэдээлэл, агуулгыг гуравдагч этгээд өөрийн хариуцлагын хүрээнд гаргаж өгсөн бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тусгаагүй байж болно.
  • Төхөөрөмж болон дэлгэцийн агшинг дүрслэх зорилгоор загварчилсан болно.