Ёс зүй

Шударга, ил тод байгууллагын соёл

Бид дэлхийн тэргүүлэгч компанийн байр суурийг хадгалж ирсэний хувьд өдөр тутмын үйл ажиллагаагаа шударга зарчмаар явуулж, нийгмийн үүргээ биелүүлж байна.

Бид бизнесээ дэлхийн олон оронд явуулдаг бөгөөд тухайн улс орнуудын хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан үйл ажиллагааг хууль ёсны дагуу, ёс зүйтэй явуулдаг. Түүнээс гадна бид үйлчлүүлэгчид болон ажилчдынхаа хувийн нууцыг хамгаалахын тулд дэлхийн нууцлалын бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Samsung компани дэлхийн ёс зүйн дүрэм, бизнесийн ёс зүйн зарчмуудыг үндэслэн ёс зүйн эрсдлийг системтэйгээр удирдаж бүх ажилчдынхаа үйл ажиллагаа, шийдвэрийг зохицуулдаг. Манай компанийн хууль, эрх зүйн асуудал зохицуулдаг хэлтсийг Гүйцэтгэх захирал шууд удирдаг. Тус хэлтсийн удирдагч нь чухал шийдвэрүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ТУЗ-ийн бүх хуралд оролцдог. Аж ахуйн нэгж, бүс нутгийн хуулийн зохицуулалт, эрх зүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай компанийн бизнесийн нэгжүүд болон гадаад дахь бүс нутгийн оффисуудтай хамтын уялдаа холбоотой үйл ажиллагааг явуулдаг.

Ёс зүйн менежмент

Бид ёс зүйн менежментийн вэб сайтын тусламжтайгаар ханган нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид, ажилтнууд болон гадны оролцогч талуудад Дэлхийн ёс зүйн дүрмийг (“Samsung-ийн бизнес явуулах зарчмууд”) ил болгож, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдлийн талаар мэдээлэл өгдөг. Түүнээс гадна бид манай ажилтнуудын ёс зүйн бизнесийн зарчмуудыг солонгос хэлийг хамруулан 15 хэл дээр орчуулж компанийн дотоод сүлжээнд оруулсан байна. Бид жилд нэгээс багагүй удаа ёс зүйн зарчмуудтай холбоотой мэдээллийг дэлхий даяарх бүх ажилтнуудтай хуваалцахын тулд онлайн, аудио/видео сургалтыг зохион байгуулдаг. Бид ил тод бизнесийг явуулах зорилгоор ханган нийлүүлэгчдэдээ «Бизнесийн ёс зүйн зарчмуудын удирдамж»-аар хангадаг.

Хууль зүйн асуудал зохицуулах менежмент

Манай хууль зүйн асуудал зохицуулах хөтөлбөр нь үнэ тогтоох, оюуны өмчийн эрхийг зөрчсөнөөс үүдэн гарч болох бизнесийн эрсдлийг багасгах, хүний ​​эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр хариуцлага хүлээхийн тулд шударга ил тод байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. Хууль ёс зүйтэй холбоотой эрсдэлийг удирдахын тулд бид мэдээллийн технологийн систем болон хууль зүйн дагаж мөрдөх хөтөлбөрийн удирдлагын системтэй (CPMS) болж бүс нутгийн бодлогыг хэрэгжүүлж тус бүс нутгийн түвшний асуудалд нарийвчилсан хяналт тавьдаг. Манай ажилчдын үйл ажиллагаанд хууль зүйтэй холбоотой эсвэл тодорхой үйлдэл хууль ёсыг зөрчиж байгаа эсэх дээр гарч буй тодорхойгүй асуултууд үүссэн бол манай операторын туслах баг мэргэжилтнүүдтэй холбогдож хувийн зөвлөгөө авч болно. Манай ажилтнуудад зориулсан CPMS-ийн боловсруулсан мэдээллийн систем нь зөрчлийг мэдээлэгчдийн хувийн нууцыг найдвартай баталгаажуулна.

Ёс зүйг баримтлан
хуулийг дагаж мөрдөх
менежментийн
үйл явц

  • Урьдчилан
    сэргийлэлт

    Ажилчдыг сургах, зөвлөмжүүдийг дагах, системийн үнэлгээ хийх, операторын тусламж үзүүлэх багийг удирдах, шинэ болон шинэчилсэн дүрэм бодлогыг хянаж удирдах.

  • Хяналт

    Тусгай нэгж эсвэл ажилчдын тусламжтайгаар тогтмол / тогтмол бус явуулах хяналт тавих.

Нууцлалын бодлого

Бид нууцлалын бодлогоо дэлхийн стандартын түвшинд хэрэгжүүлж, бүс нутгийн хуулийн шаардлагыг зохицуулахтай холбогдох бодлогыг албан ёсоор боловсруулсан. Ингэснээр бид ажилтнуудаа "Дэлхийн хувийн мэдээлэл боловсруулах гарын авлага", "Бусад талуудын тусламжтайгаар хувийн мэдээлэл боловсруулах гарын авлага"-аар хангаж дүрэм ашиглах боломжийг олгосон. Бид өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд үйл явц, системээ удирдаж, аудитыг хяналт хийж, компанийн хэмжээнд сургалт явуулдаг.

 

Тусгай мэргэшсэн нэгжүүдийн үйл ажиллагаа

Үүний дагуу бид дэлхийн нууцлалын эрхийг хамгаалахын тулд Гүйцэтгэх захирлаар удирдаж буй корпорацийн хуулийн хэлтэст байгуулж, бизнесийн нэгжүүдийн нууцлалын бодлогыг хариуцах хуульчдыг томилсон.
 

Нууцлалын бодлогын үйл ажиллагаа
ба удирдлагын нарийвчилсан тойм

Бид харилцагчид зориулсан үйлчилгээ болон ажилчдынхаа ажлын бүтэц болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, устгах үйл явц бүхий менежмент, техникийн болон физик хамгаалалтын системд тогтмол хяналт хийж, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулдаг.
 

Нууцлалын бодлогын сургалт

Тодорхой хэлтэс хэрэгцээнд нийцүүлэн (төлөвлөлт, судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа, маркетинг гэх мэт) онлайн/офлайн нууцлалын бодлогын сургалт явуулахаас гадна бүх ажилчдад зориулсан сургалтыг зохион байгуулах.
 

Хуулийн нууц мэдээллийн удирдлагын
систем (PLMS)-ийн ажил

Төлөвлөлт, боловсруулалтаас эхлээд ашиглалтад нэвтрүүлж гаргах хүртэлх бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн нууцлалын эрсдэлийн анализ хийж тус эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал мэргэшсэн хуульчдын оролцоотойгоор авч хэрэгжүүлэх шаардлагатай.